| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн ........... тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: .......... төрсөн, ........... настай, яс үндэс халх, эрэгтэй, .......... боловсролтой, .......... мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл ............ хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...... баг, .......... тоотод оршин суух, Б.Б /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын наадмын талбайд төмөр замчдын гэрт согтуурсан үедээ /1.64 хувь/ үл ялих зүйлээр шалтаглан Т.Б нүүр хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдөр ойн арга хэмжээний хүрээнд архи согтууруулах ундааны зүйлийг бага зэрэг хэрэглэсэн эрүүл ухаантай байсан. Би тэрний биед гэмтэл учруулах хэмжээний цохиж, зодсон үйлдэл байхгүй. Т.Б бид 2-ыг цагдаагийн хэлтэс дээр авчирч согтолтын зэрэг шалгах үед Т.Б нь надаас илүү согтуу байсан. Ер нь Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг өдсөн, хэл амаар доромжилсон, агсам тавих үйлдэл гаргадаг талаар нь ажлын хамт олноосоо сонссон. Тухайн өдөр цагдаагийн газраас гараад эмнэлэг орох хүртлээ өөр зодуулсан ч байж магадгүй, ам нь болдоггүй хүн гэв.
Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ....... ойн баярын арга хэмжээ болсон. Тэр өдөр ........... салбарын ажилтнууд буюу байгууллагаараа гэр бариад гэртээ ширээ засаад сууцгаасан. Тухайн өдрийн 17 цаг 30 минут орчимд бид нар баярлаад бага зэрэг согтууруулах ундаа уугаад манай дарга Г нь хамтдаа бусад гэрээр явж мэнд хүргэхээр ахмадын гэр, өртөөний гэрээр орсон дараа нь ПТО ажилтнуудын гэрээр орсон. Тэр гэрт ороод Батсайхан гээд хүнтэй ойр зуурын юм яриад сууж байсан намайг орж ирэхэд Б гээд хүн сууж байсан. Би гэрт нь даргатай хамт орж ирсэн болохооор хүмүүс нь дээшээ суу гээд би С ахлахтай юм ярьж байтал дундуур орж ирээд “..чи томорлоо дарга нартай харьцлаа чи хэн юм бэ...” гэж хэлсэн би өөдөөс нь яг юу гэж хэлснээ санахгүй байна намайг сууж байхад миний нүүрний зүүн тал руу хүчтэй гараараа цохисон толгой манараад нүүр халуу шатаж байгаа юм шиг болоод эхэлсэн. Монгол гэр их жижигхэн учраас би өөрийг нь холдуулах гэж нэг удаа цохисон тэгээд би хажуугаар нь гартал өөдөөс Ц ажилтнууд харсан бас тэр хүнийг надаас салгаж авсан ажилтнууд харсан. Тэр өдөр намайг цохиулсныг ПТО гэр дотор байсан гараад буцаж ороод учраа олно гээд уурлатал яах юм бэ гээд манай ажлын гэр рүү орсон. Би ажлынхаа гэр рүү ороод толгой эргээд манараад сууж байхад гэрийн гадаа цагдаа нар ирлээ одоо гараад ир гэж байна гээд би гараад очсон. Тэрний дараа 2 цагдаа, жолооч цагдаа гээд нийт 3 цагдаа бид 2-ыг машинд суулгаад Цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Цагдаагийн хэлтэс рүү явж байхад ар гэрийн хүмүүсээ дууд гэхээр нь би эхнэрээ дуудсан, хэлтэс дээр ирэхэд эхнэр маань ирсэн байсан. Миний нүүрний хавдар ихсээд байж байтал эхнэр Б хандаад “чи манай нөхрийг яагаад ингэж байгаа юм бэ...” гэтэл өөдөөс нь эмнэлгээр яваад үзүүлчих гээд томорсон. Эхнэртэйгээ хамт цагдаагаас гараад эмнэлэг очсон тэр үед цаг 18 цаг 50 минут болж байсан. Эмч үзээд гавлын ясны зураг авахуулахгүй бол хүнд цохиулснаас үүдэж хугарсан байна гэртээ очоод жин тавиад маргааш ирээрэй гэсэн. Тухайн өдөр Б гэж хүнд цохиулснаас болоод миний чих өвдөөд яваад байсан юм тэгээд 08 дугаар сарын 30-ны өдөр чихээ үзүүлэхээр эмнэлэгт очиж үзүүлтэл чихний хэнгэрэг хагарсан. Баярын өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний орой эмнэлэгт үзүүлээд 20 цаг дөхөж байхад төрсөн дүү Э дуудаад баяр болсон газрын гадаа машинаа үлдээсэн байсан, очиж хувцсаа аваад машинаа аваад дүү намайг гэрт үлдээгээд явсан. Тэр өдөр миний толгой маш их өвдөж, зүүн хацраар чинэрээд өвдөөд архи ууснаас болсон уу шууд унтаад нүүрний хавдар маш ихээр нэмэгдсэн. Би өвчин намдаах эм ууж намдаах арга хэмжээ аваад маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүрс оношилгоонд зургаа авахуулсан, гэтэл зүүн ухархайн доод хана босоо шугаман хэлбэрийн хугаралтай, зөөлөн эдийн няцрал хаван болсон байна гэсэн. Би тэр өдрөөс хойш ажлаасаа 15 хоногийн чөлөө авч гэрээр эмчилгээ хийлгэсэн, Улаанбаатар хот очиж нарийн шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хот явсан боловч эмнэлгийн цаггүй улмаас эмчлүүлж чадаагүй, би тархины өвдөлт, зүүн ухархайн доод хана босоо шугаман хэлбэрийн хугаралаас болоод шүүх эмнэлэгт өөрийн биеэр очиж чадаагүй шүүх эмнэлгийн эмчид Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн баримтуудаа үзүүлээд дүгнэлт гаргуулсан. Би хэрэг болсноос хойш 15 хоногийн дараа ажилдаа орсон, миний эмнэлгийн карт, ажлын чөлөөний хуудас, акт зэрэг баримтууд нотолно. Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зодуулчихаад миний эрүүл мэндийн байдал улам дордож нүүрээ харахаар л аймаар хавантай өвдөөд хэцүү байсан тул 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биеэр Цагдаагийн хэлтэс дээр очоод бичгээр гомдол гаргасан, гомдол хүлээн авсан цагдаагийн алба хаагч миний нүүр ямар байсныг харсан. Мөн хэрэг болсон өдөр бид 2-ыг хэргийн газраас очиж авсан 2 цагдаагийн хажууд намайг чи надад зодуулсан чамайг алчих байсан зэргээр хэлж байсныг сонссон. Би гомдолтой байна.гэжээ. /хх-ийн 128-130/,
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Т.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 173.576 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний Батсүхийн Базаргүрээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ........ дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/
Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумын 3-р баг, наадмын талбайд УБТЗ-н ойн баярын арга хэмжээнд оролцож байсан. Тухайн талбайд салбар нэгжийн хүндэтгэлийн гэр нь тус бүртээ баригдсан байсан. Би тухайн өдрийн 16 цагийн орчимд л Б, Б нарын хамтаар Петогийн салбарын гэрт орсон. Тухайн гэрт хэсэг сууж байгаад би гараад явсан ба тухайн гэрт Б болон Б нар үлдсэн. Би танилуудтайгаа юм ярьж байтал Петогийн салбарын гэрт зодоон болж байна гэж сонсогдохоор шууд очсон. Тэгтэл Б болон Б гэх хоёр залуу хоорондоо муудалцсан гээд хүмүүс салгалаа гэж байсан. Энэ үед тухайн газарт хамгаалалтад ажиллаж байсан төмөр замын цагдаа нар ирчихсэн нөгөө хоёрыг аваад явч байсан. Өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байхад 2024 оны 08 дугаар сарын 14- ний өдөр 18 цаг орчимд харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б, төмөр замын цагдаа, ахлагч Н.Б нар нь хэрүүл маргаан хийсэн гэх Б.Б, Т.Б нарын согтолтын зэргийг драгер багажаар шалгаж драгерийн бүртгэлт дэд ахлагч О.Б нь бүртгэл хөтөлсөн. Тухайн үед би Б.Б, Т.Б нарыг согтолтыг шалгах үед эрүүжүүлэх саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байсан. Би а/ч Д.Б, а/ч П.З, а/ч Н.Б нарын хамтаар ........ ойн баярт, наадмын талбайд хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр хүмүүс хоорондоо зодолдсон гэх дуудлагийн дагуу очиж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай иргэн Т.Б, Б.Б нар нь хоорондоо зодолдсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/
Гэрч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт өөрийн биеэр бусдад зодуулсан гэх Т.Б нь ирж, анхны тусламж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.Б, Т.Б нарыг хэлтэс рүү авчрах үед машин дотор иргэн Т. Б нь "Чи муу бацаан их том болжээ, чамд би хэн гэдгээ мэдрүүлнэ” гэж хэлэхэд Базаргүр нь "Харнаа чамайг" гэж хоорондоо маргалдах үед хуулийн ёсны шаардлага тавьсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 14-ний орой 18 цаг орчимд над руу залгаад ханиа хүрээд ирээч би цагдаа руу явж байна гэж хэлсэн, би хүнд зодуулчихлаа гэхээр нь сандраад Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ирчихсэн Цагдаагийн алба хаагч, Б, Б хэлтсийн 1 давхарт зогсож байсан. Тэгээд би Б хандаад чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ хүнийг ингэтэл нь зодож болдог юм уу гэж асуусан гэтэл миний өөдөөс “ эмнэлгээрээ яваад үзүүл...” гэж хэлсэн. Намайг очиход Т.Б нүүрний зүүн хэсэг хавдсан байдалтай, толгой өвдөөд байна гэж хэлсэн тэгээд Цагдаагийн алба хаагч та 2 эмнэлэгт яваад үзүүл гэж хэлээд би нөхрийгөө аваад эмнэлгийн гадаа очоод гар утсаараа нөхрийнхөө зодуулсан зургийг дарсан. Би тэр зургийг баримтаар гаргаж өгч болно. Тэгээд эмнэлэг рүү ороод эмчид зодуулсан талаараа хэлээд үзлэгт хамрагдсан. Эмч хавдар ихтэй байна хацар хэсэг цуурсан байх боломжтой юм байна гэсэн бид 2 үзүүлчихээд нөхөр толгой өвдөөд байна гээд байхаар нь хувцас машин нь байхгүй төрсөн дүүг нь дуудуулаад хамт хаана машинаа тавиулсныг нь заалгаад 20 өнгөрч байхад гэртээ ирээд амарсан. Гэртээ ирэхээр нь хүйтэн жин тавиад амруулсан. Маргааш нь би Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт очоод 90,000 төгрөг төлөөд нөхрийн хамтаар нүүрийг нь томограф зураг авахуулсан, сиди болон эмнэлгийн хуудас өгсөн. Тэр өдрөөс хойш манай нөхөр ажилдаа 14 хоног орчим яваагүй. Би хэргийг яагаад удаашраад байгааг их гайхсан хүн хүнд зодуулчихаад байхад өнөөдрийг хүртэл энэ хүнд хариуцлага тооцуулаагүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-124/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, компьютер томографи оношилгооны хуудас /хх-ийн 7-8/,
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...... дугаартай шинжээчийн
-Т.Б биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Учирсан зүүн нүдний ухархайн доод ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна,
-Учирсан зүүн хацар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийн сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 11/
Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98-99/
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын наадмын талбайд төмөр замчдын гэрт согтуурсан үедээ /1.64 хувь/ үл ялих зүйлээр шалтаглан Т.Б нүүр хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Б.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б хохирогч Т.Б-н нүүр хэсэгт нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Б “...намайг сууж байхад миний нүүрний зүүн хэсэг рүү хүчтэй гараараа цохисон, толгой манараад нүүр халуун шатаж байгаа юм шиг болоод эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 128-130/, иргэний нэхэмжлэгч Д.Д “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 173,576 төгрөгийн зардал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 173,576 төгрөгийн зардал гаргасан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумын ..... баг, наадмын талбайд УБТЗ-н ойн баярын арга хэмжээнд оролцож байсан. Тухайн талбайд салбар нэгжийн хүндэтгэлийн гэр нь тус бүртээ баригдсан байсан. Би тухайн өдрийн 16 цагийн орчимд л Б, Б нарын хамтаар Пето салбарын гэрт орсон. Тухайн гэрт хэсэг сууж байгаад би гараад явсан ба тухайн гэрт Б болон Б нар үлдсэн. Би танилуудтайгаа юм ярьж байтал Пето-гийн салбарын гэрт зодоон болж байна гэж сонсогдохоор шууд очсон. Тэгтэл Б болон Б гэх хоёр залуу хоорондоо муудалцсан гээд хүмүүс салгалаа гэж байсан. Энэ үед тухайн газарт хамгаалалтад ажиллаж байсан төмөр замын цагдаа нар ирчихсэн нөгөө хоёрыг аваад явч байсан. Өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байхад 2024 оны 08 дугаар сарын 14- ний өдөр 18 цаг орчимд харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б, төмөр замын цагдаа, ахлагч Н.Б нар нь хэрүүл маргаан хийсэн гэх Б.Б, Т.Б нарын согтолтын зэргийг драгер багажаар шалгаж драгерийн бүртгэлт дэд ахлагч О.Баянбулаг нь бүртгэл хөтөлсөн. Тухайн үед би Б.Б, Т.Б нарыг согтолтыг шалгах үед эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/, гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байсан. Би а/ч Д.Б, а/ч П.З, а/ч Н.Б нарын хамтаар ...... ойн баярт, наадмын талбайд хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр хүмүүс хоорондоо зодолдсон гэх дуудлагийн дагуу очиж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай иргэн Т.Б, Б.Б нар нь хоорондоо зодолдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/, гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.Б, Т.Б нарыг хэлтэс рүү авчрах үед машин дотор иргэн Т.Б нь "Чи муу бацаан их том болжээ, чамд би хэн гэдгээ мэдрүүлнэ” гэж хэлэхэд Базаргүр нь "Харнаа чамайг" гэж хоорондоо маргалдах үед хуулийн ёсны шаардлага тавьсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119/, гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 14-ний орой 18 цаг орчимд над руу залгаад ханиа хүрээд ирээч би цагдаа руу явж байна гэж хэлсэн, би хүнд зодуулчихлаа гэхээр нь сандраад Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ирчихсэн Цагдаагийн алба хаагч, Б, Б хэлтсийн 1 дахвхарт зогсож байсан. Тэгээд би Базаргүрд хандаад чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ хүнийг ингэтэл нь зодож болдог юм уу гэж асуусан гэтэл миний өөдөөс “ эмнэлгээрээ яваад үзүүл...” гэж хэлсэн. Намайг очиход Т.Б нүүрний зүүн хэсэг хавдсан байдалтай, толгой өвдөөд байна гэж хэлсэн тэгээд Цагдаагийн алба хаагч та 2 эмнэлэгт яваад үзүүл гэж хэлээд би нөхрийгөө аваад эмнэлгийн гадаа очоод гар утсаараа нөхрийнхөө зодуулсан зургийг дарсан. Би тэр зургийг баримтаар гаргаж өгч болно. Тэгээд эмнэлэг рүү ороод эмчид зодуулсан талаараа хэлээд үзлэгт хамрагдсан. Эмч хавдар ихтэй байна хацар хэсэг цуурсан байх боломжтой юм байна гэсэн бид 2 үзүүлчихээд нөхөр толгой өвдөөд байна гээд байхаар нь хувцас машин нь байхгүй төрсөн дүүг нь дуудуулаад хамт хаана машинаа тавиулсныг нь заалгаад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд амарсан. Гэртээ ирэхээр нь хүйтэн жин тавиад амруулсан. Маргааш нь би Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт очоод 90,000 төгрөг төлөөд нөхрийн хамтаар нүүрийг нь томограф зураг авахуулсан, сиди болон эмнэлгийн хуудас өгсөн. Тэр өдрөөс хойш манай нөхөр ажилдаа 14 хоног орчим яваагүй. Би хэргийг яагаад удаашраад байгааг их гайхсан хүн хүнд зодуулчихаад байхад өнөөдрийг хүртэл энэ хүнд хариуцлага тооцуулаагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 122-124/, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .......... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, Э.А нь хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны ....... тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Д.Д хохирогч Т.Б-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний зардалд 173,576 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 173,576 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хохирогч Т.Б нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал, шүүгдэгч Б.Б-ийн хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б /РД:...../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ээс хохирогч Т.Б-ийн эмчилгээнд эрүүл мэндийн сангаас зарцуулсан 173,576 /нэг зуун далан гурван мянга таван зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд олгож, хохирогч Т.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц