Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2022/0053

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц-ийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Ут холбогдох захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Ц шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цби, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч У Өмнөговь аймгаас Ханги боомт хүртэл 20 тээврийн хэрэгслээр 1200 тонн нүүрс тээвэрлэхдээ ачаа тээвэрлэх маршрут батлуулаагүй тээвэрлэсэн гэх зөрчлийн 20 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Х ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад

материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр Х ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханги боомт хүртэл 20 тээврийн хэрэгслээр 1200 тонн нүүрс тээвэрлэхдээ ачаа тээвэрлэх маршрут батлуулаагүй тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Унь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046536 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ АдЗөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

ХХХК-д шийтгэл оногдуулсан боловч шийтгэлийн хуудсанд иргэн Ад шийтгэл оногдуулсан гэж буруу бичсэн байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2, 6-д Агэж бичсэнийг Х ХХК гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Уын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Унь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Уминий бие нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХХХК-д 0046536 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсанд хуулийн этгээдийн нэрийг бичихийг менежер Адгэж буруу бичсэн байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Унь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046536 дугаар Шийтгэлийн хуудас-аар холбогдогч ХХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байх ба улсын байцаагчаас уг шийтгэлийн хуудасны зарим хэсэгт холбогдогчийг Агэсэн бичилтийн алдаа гаргасан байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийн хуудасны холбогдогчийг Агэж алдаатай бичигдсэн хэсгүүдэд холбогдогч ХХХК болгон зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч автотээврийн хяналтын улсын байцаагч Унь прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Уынзөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА