Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч Б.Сайнзаяа нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Сайнзаяад холбогдох эрүүгийн 201722000262 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Шарнууд овогт Батцэрэнгийн Сайнзаяа, 1987 оны 02 дугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ТҮК-д нярав ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-08 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн РГ87021502 дугаартай,

Шүүгдэгч Б.Сайнзаяа нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ё.Наранцэцэгийн таксинд мартаж буусан Самсунг Ж7 маркийн гар утсыг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Сайнзаяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ё.Наранцэцэгийн таксинд мартаж буусан Самсунг Ж7 маркийн гар утсыг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Ё.Наранцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:... Би 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Монгол ардын намын байранд хуралтай байсан болохоор гэрээсээ гараад 1-р хорооны Эрдэнэдүүрэгч дэлгүүрийн тушаа зам дээрээ хар ногоон өнгийн санни маркийн таксинд суугаад Эрдмийн далай бага сургуулийн тушаа зам дээр буусан юм Тэгээд Ардын намын хурлын зааланд ороод утсаа үзтэл байхгүй байхаар нь залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан. Бодоод байхад би арын суудал дээр нь суугаад утсаар ярьж явсан юм. Тэндээ тавиад л орхичихсон байх гэж бодож байна. Тэгээд 2-3 өдөр харж байгаад цагдаад өргөдөл гаргасан юм. Хүн олж аваад л унтраачихсан юм шиг байна. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор одоо надад гомдол санал байхгүй энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлж дуусгамаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

            Үүрэн холбооны оператор Юнител компаний 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3240 дугаартай 358015072823525 дугаар бүхий имэй кодтой утсанд 88388739 дугаарын сим карт хийж ашиглаж байгаа тухай лавлагаа /хх-ийн 8-р тал/

/хх-ийн 6-7-р тал/,

            Шүүгдэгч Б.Сайнзаяагийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нөхөртэйгээ Хас банкны хажуу зам дээрээс такси бариад зах руу хүргүүлсэн юм. Таксинд суугаад би арын суудал дээр нэг гялгар гэртэй шаргал утас байхаар нь буухдаа аваад буучихсан юм. Тэгээд нөхөр бид 2 зах орж хүнс авчихаад гэртээ харьсан. Би замдаа хүн залгаж магадгүй гэж гэж бодоод байсан огт залгаагүй гэртээ очоод ширээн дээр тавьчихсан байсан чинь хүүхэд унтраачихсан байсан. Арын тагийг нь онгойлгоод үзсэн чинь 2 сим байхаар нь авч хаячихаад манай нөхөр симээ хийгээд ашиглачихсан. Би ийм хэрэгт холбогдно гэж огт бодолгүй ийм юм болчихлоо гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

            2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт /хх-ийн 33-34-р тал зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Сайнзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Сайнзаяа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: