Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 06

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/ШШ2019/00003 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч “ОН” ХХК, “ОТ” ХХК нарт холбогдох

“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

“141.164.580.82 төгрөг гаргуулах, Голомт банк “ОН” ХХК-ний хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *** тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон  Голомт банк, “ОТ” ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ***Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “ОТ” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “ОТ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,

Хариуцагч “ОТ” ХХК-ний Голомт банк, “ОН” ХХК-д холбогдох Голомт банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ОТ ХХК-тай байгуулсан ***тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох” “ОН” ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа “ОТ” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох”, “Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “ОН” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “ОТ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П түүний өмгөөлөгч О.Б, хариуцагч “ОН” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн    итгэмжлэгдсэн    төлөөлөгч    Б.Б    шүүх    хуралдаанд тайлбарлахдаа: 1 дэх шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байгаа. Голомт банк, “ОТ” ХХК хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээг зөрчсөн учир гэрээг цуцлах. 2. Нэмэгдүүлсэн хүүгээ нэмээд 2018 оны 10-р сарын 29-ний байдлаар үндсэн зээл нь хоёр зуун гучин есөн сая есөн зуун ерэн найман мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө, нэмэгдүүлсэн хүү нь дөчин дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга долоон зуун арван долоон төгрөг наян нэгэн мөнгө нийт 1 тэрбум хоёр зуун дөчин хоёр сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун хоёр төгрөг далан дөрвөн мөнгө мөн улсын тэмдэгт хураамжийг “ОН” ХХК-аас гаргуулж өгнө үү. 3 дахь шаардлага нь Голомт банк “ОН” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оын 06-р сарын 07-ны өдрийн гэрээний орлого барьцаалсан гэрээ болон Голомт банк, “ОТ”, ХХК-ны хооронд байгуулагдсан 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн ГБ-54 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 2 гэрээгээ барьцаалан авлага барьцаанд байгааг дурьдаж хариуцагч хэрвээ 2 дахь шаардлага буюу нэмэгдүүлсэн хүүг биелүүлээгуй бол барьцаанаас төлбөр гаргуулах талаар шийдвэр гаргаж өгнө үү. 4. Голомт банк болон “ОТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч ОТ ХХК нь зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсан. Голомт банк болон “ОТ” ХХК нь Монголын томоохон аж ахуйн нэгжид хамаарна. “ОТ” ХХК-нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харин Голомт банк нь санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “ОТ” ХХК-иас тавьсан хүсэлтийн дагуу бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ханган нийлүүлэгч нар нь “ОТ” ХХК-иас ажлаа хүлээлгэж өгчихөөд төлбөрөө авч чадахгүй хүлээдэг. Манай тохиолдолд ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш 45 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэсэн гэрээ байгуулсан байсан. Иймэрхүү гэрээ байгуулсан олон ханган нийлүүлэгч байдаг. Энэ зээлийн гэрээний хамгийн цаад уг үндэс нь юу гэхээр “ОТ” ХХК, Голомт банк хоёрын хооронд байгуулж байгаа тэр гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Тухайлбал “ОН” ХХК нь Голомт банкны харилцагч биш Хас банкны харилцагч байсан гэхдээ Ханбогд сум болон “ОТ” ХХК-ийн уурхайн хооронд 45 км-ийн зам тавих ажил гүйцэтгэх гэрээний тендерт шалгарч тухайн ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Голомт банкнаас түр санхүүжилт авсан. Бид нарын маргаж байгаа санхүүжилт бол гэрээнийхээ ажлыг хийж гүйцэтгээд гүйцэтгэлээ “ОТ” ХХК-д хүлээлгэж өгөөд хүлээлгэж өгсөн гүйцэтгэлийнхээ төлбөр өөрөөр хэлбэл авлага нь “ОТ” ХХКомпаниас зайлшгүй өгөх төлбөрөө Голомт банкнаас түр зээлсэн. 2017 оны 04 дүгээр cap 05 дугаар сард нийтдээ 1 тэрбум 200 сая төгрөгөөр 2 удаа зээл авсан. Энэ зээлийн авлагууд бол хугацаандаа төлөгдсөн. 3 дахь удаагаа буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу баталгаажсан нэхэмжлэх өгдөг. Үүний дагуу ажилтай дүйцэх төлбөрийг ажлын 45 хоногийн дотор шилжүүлнэ гээд баталгаажсан нэхэмжлэх бичиж өгөөд тамга тэмдэг дараад гарын үсэг зураад өгдөг. Түүнийгээ Голомт банктай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу Голомт банкинд өгөөд бид нар “ОН” ХХК-д 1 тэрбум 65 сая төгрөгийн баталгаажсан нэхэмжлэх өглөө нэхэмжлэх дээр танай данс дурдагдсан, та нар үүнийг түр хугацаанд санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу “ОТ” ХХК-д итгэж байсан учир өмнөх шигээ мөнгийг орж ирнэ гэж бодоод бид нар 2 сарын хугацаатай 958 сая төгрөгийн зээлийн гэрээг “ОН” ХХК-тай гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. “ОН” ХХК тухайн мөнгийг “ОТ” ХХК-ийн замын ажилд зарцуулсан. Манай зээлсэн мөнгө “ОТ” ХХК-ий захиалж бариулж байгаа замын ажилд орсон. Мөн тухайн замын ажлыг хийж гүйцэтгэсэний төлөө буцах төлбөрөөс Голомт банкны зээл төлөгдөнө гэдэг ийм баталгаа манай банкинд ороод ирсэн. Ингээд бид “ОН” ХХК-тай гэрээ хийхдээ “ОТ” ХХК-иас авах авлагийг барьцаалж зээл өгсөн. Өөр ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Яагаад гэвэл “ОТ” ХХКомпани 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд манай компани “ОН” ХХК-иас авах авлагатай санхүүжилт өгнө үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гээд манай гэрээнд заасны дагуу баталгаажсан нэхэмжлэх Голомт банкинд ирүүлсэн. Тэгээд манай банк тухайн мөнгийг орж ирнэ гэж итгээд "ОН" ХХК-д зээл өгсөн. Манай "ОН" ХХК-д зээлсэн мөнгө "ОТ" ХХК-ий замын ажилд ороод байсан. Бид энэ асуудлыг ОТ ХХК-тай ярилцсан боловч та нар нэгэнт шүүхэд хандсан учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн хариу хэлсэн. Саяхан ханган нийлүүлэгчдийн томоохон хурал зөвлөгөөн хийж "ОТ" ХХК-тай манайх цаашдаа гэрээгээ сунгаад хамтран ажиллахаар болсон. Гэрээний үүргээ зөрчихгүй гэсэн баталгаа өгсний үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад явж байгаа. "ОТ" ХХК нь анхны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд тохиролцооноосоо буцаж эхэлсэн.  Гэрээнд заасны дагуу баталгаажсан нэхэмжлэх ирвэл тухайн данс руу заавал шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Хэрвээ баталгаажсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлын 3 хоногийн дотор банкинд бичгээр мэдэгдэнэ гэж гэрээнд заасан боловч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталгаажсан нэхэмжлэх өгсөн хэрнээ 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн баталгаажсан нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдэх боломжтой байсан боловч чимээгүй байж байснаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэл хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Бид нар ажлын 3 хоногт хариу ирүүлээгүй учир түүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд зээлийг нь олгоод тухайн зээлийн хугацаа хэтэрсэний дараа ийм асуудал үүссэн. Үүнийг бид нарийн хэлвэл банкыг залилсан үйлдэл гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл бид "ОТ" ХХК-д итгэсэн өнөөдрийг хүртэл итгээд хамтран ажиллах гэрээгээ сунгаад явж байгаа. Манай ханган нийлүүлэгчид түр хугацааны зээл өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тухайн ханган нийлүүлэгч болох "ОН" ХХК-тай уулзаад та нар "ОТ" ХХК-иас мөнгө авах юм уу гэтэл авна гэж хэлсэн. Түүний дагуу тухайн "ОН" ХХК-ийн "ОТ" ХХК-иас авах мөнгийг барьцаалаад зээл олгосон. Гэтэл одоо "ОТ" ХХК ямар асуудал яриад байна гэхээр "ОН" ХХК манай хоёрын хооронд маргаан үүссэн гэж яриад байдаг. Ханган нийлүүлэгчдийн хооронд үүсэж байгаа маргаан банкинд бол ямар ч хамааралгүй маргаан юм. Тухайн маргаанаа тусдаа өөр шүүхээр шийдүүлэх ёстой. Хоорондоо үүссэн маргаанаар түрий барьж банкыг эрсдэлд оруулах ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Хэрвээ "ОТ" ХХК эрсдэл хүлээж байгаа гэж үзвэл тухайн эрсдлээ банктай хуваалцах гээд байна. Гэтэл бид нар "ОН" ХХК-д өндөр хэмжээний зээл өгчихсөн. "ОН" ХХК гаргуулж авна гэхээр барьцаалсан хөрөнгө байхгүй. Ганц барьцаалсан хөрөнгө нь "ОТ" ХХК-ийн өгнө гээд амалсан байсан мөнгө байгаа. "ОТ" ХХК нь тухайн мөнгөө өгөхгүй гээд байдаг. Тэгхээр зээлийн эрсдэл учраад байна. Зээлийн гэрээ бол зээлийн гэрээний орлогыг барьцаалах үндсэн дээр хийгдсэн байдаг. Гэхдээ санхүүжилт бол "ОТ" ХХК бариулж байгаа зам руу тухайн мөнгө орно гэж санхүүжүүлсэн. Зээлийн гэрээгээ баталгаажуулсан гэрээний орлого барьцаалах заалтан дээр "ОТ" ХХК-иас орж ирэх авлагийг барьцаалж байна гэсэн байгаа. "ОТ" ХХК-ий баталгаажуулж өгсөн орлого нь хэд вэ гэхээр 1 тэрбум 65 сая төгрөгийн авлага байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид 1 тэрбум 65 сая төгрөгийг "ОН" ХХК-ий хийж гүйцэтгэсэн замын ажилд өгөх үүрэг хүлээсэн. Энэ төлбөрийг танай банкны данс руу шилжүүлнэ гээд бичгээр бид нарт өгсөн байгаа. Хамтран ажиллах гэрээний 1.1 дээр юу гэж заасан гэхээр тухайн хамтран ажиллах гэрээ юу гэж эхэлдэг вэ гэхээр Төлбөр болон төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж гэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл Голомт банк, "ОТ" ХХК нь хоёр яагаад хамтран ажиллаж байна гэхээр "ОТ" ХХК-ий бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажил хийгээд байгаа хүмүүсийн төлбөрийг сүүлд нь өгдөг болсонтой холбогдуулан энэ гэрээг хийгээд танайх зээл өгнө шүү гэж эхэлдэг. "ОТ" ХХК-ий хүсэлтээр түүний харилцагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоно гэж байгаа. Бид "ОН" ХХК-д хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Яагаад гэвэл "ОТ" ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бусад ердийн нөхцөлөөр "ОТ" ХХК-ий харилцагчид зээл өгөх ийм үүрэг манай банк хүлээсэн. Тухайн "ОН" ХХК-тай хийгдсэн зээлийн гэрээ бол "ОТ" ХХК-ий хүсэлтээр хийгдсэн гэрээ юм. Зээл олгохдоо "ОН" ХХК болон "ОТ" ХХК-ий хооронд байгуулсан гэрээнд үндэслээд зээл олгоно гэж хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан байгаа. Баталгаажсан нэхэмжлэхийг үндэслэн зээл олгоно гэж заасан үүнийгээ манайд өгсөн байгаа. "ОН" ХХК болон Голомт банктай холбоотой зээлийн гэрээ байгуулагдсан тохиолдолд хамтарсан хүсэлтээр ОТ ХХК-иас орлого хүлээн авах дансыг байршуулж эсвэл өөрчилж болно гэж байгаа. Энэ нь банк өөрийнхөө эрсдэлийг хамгаалаад ОТ ХХК-ий өгнө гэсэн мөнгө зөвхөн Голомт банк руу орно өөр банкны данс руу орохыг зөвшөөрөхгүй гэсэн зохицуулалтыг хамтран ажиллах гэрээний 2.4 дээр зохицуулаад өгсөн байгаа. Бид "ОТ" ХХК-иас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа. Хамртан ажиллах гэрээний үндсэн дээр авлагын санхүүжилт хүссэн зээлийг олгосон. "ОТ" ХХК нь өнөөдрийг хүртэл өр зээлээ төлөхгүй байна. Шалтгаан нь "ОН" ХХК, "ОТ" ХХК хоёрын хооронд үүсэн маргаанаас болоод байна. Голомт банк, "ОТ" ХХК хоёр тухайн 1 тэрбум төгрөгнөөс болж муудалцаагүй. Нэгэнт шүүхэд хандсан учир шүүхийн шийдвэр яаж гарахыг л харна. Тухайн маргааныг үргэлжилж байхад буюу 2018 оны 10 дугаар сард "ОТ" ХХК, Голомт банк хоёр гэрээгээ сунгаад цаашдаа хамтран ажиллаж байгаа. Танай харилцагчийн өмнөөс бид барьцаагүй зээл олгож эрсдэл хүлээх боломжгүй шүү гэдгийг удаа дараа сануулсан. Хамгийн гол маргаан бол барьцааны асуудал байгаа. Бид нарын харж байгаагаар "ОТ" ХХК манай төлбөрийг төллөө гээд алдагдал хүлээх зүйл байхгүй. Яагаад гэвэл "ОТ" ХХКомпани ажлын гүйцэтгэлээ хүлээж аваад мөнгөө шилжүүлнэ гэж баталгаагаа өгсөн. 2. Манай зээлээр санхүүжүүлээд байгаа зүйл бол "ОТ" ХХК руу орсон. "ОТ" ХХК төлбөрөөс зайлс хийх юм бол үндэслэлгүй хөрөнгөжөөд Голомт банкыг хохироох тийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Үүнийг шүүх гэрээний дагуу үнэн зөв шийдэх байх гэж итгэж байна. Зээлийн танилцуулгыг "ОН" ХХК Голомт банкинд өгөхдөө авлагын санхүүжилт хүсэх тухай гэж анх гаргаж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болон манай банкинд өгсөн албан тоотоос юу харагдаж байна гэхээр "ОТ" ХХК бид нарт 1 тэрбум 65 сая төгрөгийн өглөгтэй байна. Энэ өр зээлээ төлөх баталгаажсан нэхэмжлэх өгсөн. Тухайн баталгаажсан нэхэмжлэх 45 хоногийн дараа орж ирэх байх танай банк түр санхүүжилт хийж өгнө үү л гэж хүссэн. ОТ ХХК-иас энэ мөнгө орж ирэх нь тодорхой байх гэж бодоод бид нар зээл өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ийм зээлийг Голомт банк гаргасан. Харин 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буюу 45 хоног өнгөрсөн байхад "ОТ" ХХК тухайн мөнгөө хийгээгүй. Ингээд бид хамгийн анхны бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "ОТ" ХХК-руу явуулсан. Тухайн бичгийн утга нь танай баталгаажсан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлээч хугацаа чинь болчихлоо гэсэн утгатай байсан. Хэрвээ хугацаандаа амжихгүй бол хэзээ явуулах уу хугацаагаа тодорхой бичиж ирүүлнэ үү гэсэн боловч хариуцагч "ОТ" маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ямар ч үндэслэлгүй хариу ирүүлсэн. Баталгаажсан нэхэмжлэхээс татгалзаж байна гэсэн хариуг ирүүлсэн. Бид нарын байгуулсан гэрээнд өөрөөр заасан байсан. Хэрвээ баталгаажсан нэхэмжлэхээс татгалзах юм бол ажлын 3 хоногт багтаан хариу ирүүлэх байсан. Түүнээс биш 3 cap 06 хоногийн дараа татгалзаж байна гэсэн хариу ирүүлэх биш юм. Бид нар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан тоотоор ямар үндэслэлээр татгалзаж байгаа юм бэ гээд гэрээнийхээ заалтыг маш тодорхой бичээд явуулсан. Гэтэл бид нарт И гэж захирлаас маш сонин утгатай хариу ирүүлсэн. Утга нь "ОН" ХХК болон "ОТ" ХХК хоёрын хооронд маргаан үүснэ гэж мэдээгүй гэсэн утгатай байсан. Тухайн маргааныг банк мэдэх бүүр ч боломжгүй байсан. Ингээд бид "ОТ" ХХК-тай уулзаад тохиролцоонд хүрэхгүй байсан учраас арга буюу шүүхэд хандсан байгаа. Гэрээний 2.5 дугаар зүйлийн 1-т баталгаажсан нэхэмжлэх ямар мэйл хаягаар ирэхийг тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ хаягаар баталгаажсан нэхэмжлэх ирвэл манай төлбөр төлөгдөнө гэж маш тодорхой заасан байгаа. Мөн Голомт банк ямар мэйл хаягаар баталгаажсан нэхэмжлэх ирүүлэх талаар мөн тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн гэрээнд заагдсан мэйл хаягаар "ОН ХХК-ийн баталгаажсан нэхэмжлэх хүрч ирсэн. Баталгаажсан нэхэмжлэх нь англи, Монгол хэлээр ирсэн байдаг. Өмнө нь зүгээр зээл аваад хугацаандаа төлөөд явж байснаа сүүлд мөнгөө баталгаажсан нэхэмжлэхээр шаардахад 2 сарын дараа хариу ирүүлэхдээ бид ОН ХХК-тай маргаантай байна гэсэн хариу өгөөд байдаг. Тэр маргаан манай банкинд ямар ч хамааралгүй. Бид "ОТ" ХХК-ий хүсэлтээр "ОН" ХХК-д зээл өгсөн. Бид нар "ОТ" ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн. Үүний нөгөө талд манай банкны чанаргүй зээлийн хэмжээ өсөөд байна. Өнөөдөр яагаад манай банк "ОТ" ХХК хариуцагчаар татсан гол шалтгаан нь энэ зээлийн гэрээ юм. Үнэндээ "ОТ" ХХК Голомт банкыг нэг үгээр хэлбэл шилний цаанаас чихэр долоолгосон байна. "ОН" ХХК болон "ОТ" ХХК хоёрын хооронд байгаа замын маргаанд манай банк оролцохгүй. Харин зөвхөн "ОТ" ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, "ОН" ХХК-тай байгуулсан зээлийн барьцааныхаа хүрээнд гэрээний үүргээ зөрчсөн зөрчөөгүй асуудлыг ярилцана. Нэхэмжлэл бас тухайн асуудлын хүрээнд гарсан байгаа. Тийм учраас бид "ОТ" ХХК-иас барьцааны төлбөрийг гаргуулахыг шаардаж байгаа. Зээлийн төлбөр буюу 1 тэрбум 204 сая төгрөгийг "ОТ" ХХК-иас шаардахгүй. Яагаад гэвэл тухайн гэрээ "ОТ" ХХК-тай хийгдээгүй байгаа. Харин тухайн зээлийн төлбөрийг "ОН" ХХК-иас гаргуулна. Хэрвээ тэр төлбөрийг "ОН" ХХК сайн дураараа биелүүлж чадахгүй бол гэрээний орлого барьцаалах буюу хамтран ажиллах гэрээний дагуу "ОТ" ХХК-ийн бид нарт өгнө гэж амалсан баталгаажсан нэхэмжлэхийн дагуу "ОТ" ХХК-иас гаргуулж авна. Энэ бол манай банкны 3 дахь шаардлага байгаа. 4. "ОТ" ХХК нь Голомт банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчсөн болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлэхийг "ОТ" ХХК-д даалгах ийм нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч “ОН” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк нь манай компанид холбогдуулан 1.101.148.822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Голомт банктай 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3635111504 дугаартай Зээлийн гэрээ, *** дугаартай Гэрээний орлого барьцаалах гэрээ байгуулсан. Захиалагч "ОТ" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай ажлын гүйцэтгэлд орж ирэх нь тодорхой болж шийдвэр нь гарсан байсан орлогыг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд зээлдэгч энэхүү байдлыг судлан улмаар ОТ ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсаны үндсэн дээр манай компанид зээл олгосон байдаг.

"ОТ" ХХК-иас батлагдсан төлбөрийг төлөөгүйгээс зээлийг төлөх нөхцөлгүй болсон. Нэхэмжлэгч нь "ОТ" ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан зээлийн төлөлтийг баталгаажуулсан байдаг. "ОТ" ХХК-иас ажлын гүйцэтгэлийг төлөхөд бэлэн болсноо илэрхийлсэн даруйд түүнийг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зээлийг "ОТ" ХХК бүрэн барагдуулах үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Хариуцагч "ОТ" ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Миний хувьд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Голомт банктай бид нар хамтран ажиллах гэрээн дээр бол нилээд нарийн ярьж байна. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. "ОН" ХХК бол тэнд шороо овоолж хаячихаад л явсан. Өнөөдөр тэнд 35.1 километр зам ашиглалтанд орсон. "ОН" ХХК-ий хийсэн ажил байхгүй. "ОН" ХХК бол Голомт банкинд "ОТ" ХХК-тай байгуулсан гэрээгээ авч очоогүй. Энэ хэргээр дүүрэн "ОН" ХХК-ий хүсэлт байгаа. "ОТ" ХХК-тай байгуулсан гэрээний монгол хэл дээрх орчуулгыг хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Танайд ямар ч гэрээ аваачиж өгөөгүй. Ямар шугамаар яаж авсан юм мэдэхгүй зээл авчихсан байгаа юм. Голомт банкны юунд нь гомдоод байна вэ гэхээр та нар зээл олгочихоод бид нарт албан ёсоор мэдэгдсэн бол бид нарт ярих юм байхгүй. Зээл авсан гэдгийг мэдэгдээгүй. Энэ асуудлаас болоод бид нар "ОН" ХХК-д давхар мөнгө олгосон ийм асуудал яригдаад байна. Иймд хамтран ажиллах гэрээг зөрчсөнийг шүүхээр тогтоолгож, "ОН" ХХК-иас мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байна" гэжээ.

Нэхэмжлэгч "ОТ" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: "Нэг. Голомт банк 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр "ОТ" ХХК-тай ***тоот Хамтран ажиллах гэрээг (Хамтран ажиллах гэрээ) байгуулсан бөгөөд гэрээний дагуу "ОТ" ХХК нь "ОН" ХХК-ийг Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж чадна гэж Голомт банкны өмнө батлаагүй, зээлээ төлж чадаагүй бол өр төлбөрийг нь төлөх талаар үүрэг хүлээгээгүй болно. Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээний тал ч биш юм. Гэтэл Голомт банк "ОТ" ХХК-иас "ОН" ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг нэхэмжлэхийн зэрэгцээ Зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн гэх үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь Голомт банк Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг "ОН" ХХК-иас шаардах байтал "ОТ" ХХК-иас шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Иймд Голомт банк "ОТ" ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээг зөрчиж байгааг тогтоож, зээлийн болон зээлийн барьцааны гэрээний үүргийг "ОТ" ХХК хариуцахгүй болохыг тогтоож өгнө үү.

Хоёр. ОН ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа "ОТ" ХХК-иас төлбөр авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Голомт банкнаас зээл авсныхаа дараа "ОН" ХХК ажилчдынхаа цалин хөлсийг тавих зорилгоор "ОТ" ХХК-иас нэмэлт санхүүжилт хүссэн бөгөөд ийнхүү санхүүжилт олгох нь "ОТ" ХХК-ий гэрээний дагуу хүлээсэн үүрэг биш хэдий ч тус компани нь 841.639.291 төгрөгийг "ОН" ХХК-ийн Хас банкны дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл "ОН" ХХК энэхүү фактыг хүлээн зөвшөөрдөггүй, "ОТ" ХХК-иас өөрийн банкны зээлээ төлүүлэхийг оролдож байх тул уг асуудлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай байна. "ОН" ХХК санхүүжилт хүлээн авсан нь дараах байдлаар нотлогдоно.

"ОН" ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/550 тоот албан бичгээр ОТ ХХК-иас 841.639.291 (НӨАТ орсон дүнгээр 925.803.225) төгрөгийг Хас банкны 5000183122 тоот дансаар авах хүсэлт, ebarimt.mn хаягнаас хэвлэсэн нэхэмжлэл ирүүлсэн. "ОН" ХХК 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/39 тоот албан бичгээр дээрх орлогыг гэрээний үнийн дүнгээс суутган тооцохыг зөвшөөрсөн. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны едрийн 02/41 тоот албан бичгээр ОТ ХХК-иас 841,639,291 төгрөг шилжүүлснийг хүлээн авч, ажилчдынхаа 2017 оны 5, 6, 7 дугаар сарын цалинг тавьсан тухайгаа баталгаажуулсан байдаг. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн "ОН" ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа "ОТ" ХХК-иас 841.639.291 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү.

Гурав. Голомт банк "ОН" ХХК-иас зээлийн өр төлбөр нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба "ОН" ХХК уг төлбөрийг манай компани хариуцан төлөх ёсгүй, бид "ОТ" ХХК-иас төлбөр авах ёстой ба тэр төлбөр буюу манай банкны өр зээлийг "ОТ" ХХК хариуцан төлөх ёстой гэсэн тайлбар шүүхэд гаргаж байсан. Уг хэрэг хаагдсан боловч "ОН" ХХК өнөөдрийг хүртэл шүүхэд зээлээ өөрсдөө хариуцан төлөх тухай, Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар байр сууриа илэрхийлээгүй байдаг. Тус компани ямар байр суурь илэрхийлэхээс үл хамааран "ОТ "ХХК нь "ОН" ХХК-д маргаан бүхий төлбөрийн дүнг бүрэн гүйцэд төлсөн, эдгээртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул үүсээд байгаа "ОН" ХХК-ий банкны өр төлбөрийг "ОН" ХХК өөрөө хариуцан төлөх ёстой.

Иймд "ОН" ХХК, "ОТ" ХХК-иас маргаан бүхий төлбөрийг бүрэн авсан, Голомт банкны нэхэмжлэлийг дангаар, бүрэн хариуцах этгээд "ОН" ХХК болохыг тогтоож өгнө үү" гэжээ.

Хариуцагч "ОТ" ХХК-ий өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: "Нэхэмжлэгчийн хугацаа болон буруу ярьсан зүйл дээр тайлбар хийж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй байх гэж үзлээ. 1 дүгээрт: Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч "ОН" ХХК-нд манайх өмнө нь 2 удаа зээл олгосон. Тэгээд 3 дахь зээл дээрээ зээлээ төлөхгүй алга болчихлоо гэж ярьж байна. Энэ бол өнөөдрийн асуудалд хамааралгүй. "ОН" ХХК Голомт банкнаас хэдэн удаа зээл авсан байх нь бид нарт хамааралгүй. Яагаад гэвэл бид тусдаа компаниуд байгаа. Хэрэгт огт хамааралгүй юм ярихгүй байхыг хүсэж байна. 2 дугаарт: "ОТ" ХХК-аас тамга тэмдэг дарж баталгаажуулсан нэхэмжлэх Голомт банкинд өгсөн гэж хэллээ. Манайхаас ямар ч тамга тэмдэг дарж баталгаажуулсан албан бичиг өгөөгүй. 3-т Манай "ОТ" ХХК Голомт банк нь дээр очоод "ОН" ХХК-нд зээл олгож өгөөч гэж гуйсан байдлаар хэлж байна. "ОТ" ХХК хэзээ ч өөр компанийн өмнөөс банк нь дээр очоод зээл олгоод өгөөч гэж яриагүй. 4-т Тухайн зээлсэн зээлийн дүн "ОТ" ХХК-ийн өмчлөлийн зам руу орсон гэж байна. "ОТ" ХХК өнөөдөр Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ямар ч зам өмчлөхгүй. Тийм хуулийн үндэслэл байхгүй. "ОТ" ХХК бол 1140 ханган нийлүүлэгч компанитай гэрээ байгуулахаасаа өмнө энэ компаниуддаа бүгдэнд нь адилхан нөхцөл гаргаж, адилхан шаардлага тавьдаг. Тэрний нэг нь манайхаас авах ёстой төлбөр чинь ажил хийсний дараа 45 хоногийн дараа орно гэсэн нөхцөлийг тавьдаг. Бид нөхцлөө тавиад бусад компаниуд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан ажилладаг. "ОТ" ХХК-тай гэрээ байгуулна гэдэг бол аж ахуй нэгж байгууллагуудын хувьд маш өрсөлдөөнтэй байдаг. Түүнээс бид манай ажлыг хийх гэж байгаа компаниудад мөнгийг нь олгож өгөөч ээ гэж банктай ярьдаг асуудал байхгүй. Мөн энэ нэг тэрбум төгрөгийг "ОТ" ХХК Голомт банкинд төлөхөд ямар ч алдагдал хүлээхгүй гэж ярьж болохгүй. Манай компани 1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. "ОТ" ХХК бол Монгол улсын 34 хувийн хөрөнгө оруулалттай компани. Энэ 1 тэрбум төгрөгийн 340 000 000 төгрөг нь бол Монгол улсад хамаарах өр байгаа үлдсэн өр нь "ОТ" ХХК-д хамаарах өр байгаа юм. Тэгэхээр 1 тэрбум төгрөгийг Голомт банкинд төлснөөрөө "ОТ" ХХК алдагдал хүлээхгүй гэж ойлгож болохгүй. Иймд шүүхэд нотлох боломжгүй асуудлыг битгий яриад байгаач. Зөвхөн нотлох баримтын хүрээнд ярина уу. Саяны ярьсан зүйлтэй нь холбогдуулан ийм няцаалтыг хийж байна. Үндсэн нэхэмжлэлийн хувьд тайлбараа хийе. Манайх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 1-т өнөөдрийн энэ 1 тэрбум төгрөгийн маргаан бол "ОН" ХХК болон Голомт банкны хооронд үүссэн маргаан. Өнөөдөр энэ мөнгийг Голомт банк "ОН" ХХК-д өгсөн. Энэ 2 компани тусдаа компани "ОТ" ХХК ч мөн адил тусдаа компани. "ОН" ХХК хаанаас хэдэн төгрөгийн зээл авах нь бид нарт хамаагүй. Голомт банк хэнд хэдэн төгрөгийн зээл өгөх нь мөн бид нарт хамаагүй. Энэ 2 компани гэрээ байгуулж байгаа бол гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ өөрсдөө хариуцах ёстой. Энэ талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дүгээр зүйлд "хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Голомт банк "ОН" ХХК-д зээл олгосон бол "ОН" ХХК-иас л зээлээ шаардах эрхтэй. Харин "ОТ" ХХК-иас шаардах эрх байхгүй. 2 дугаарт өнөөдөр Голомт банк "ОТ" ХХК-иар ямар үүрэг гүйцэтгүүлээд байна вэ? гэхээр зээлийн батлан даагчийн үүрэг гүйцэтгэхийг шаардаад байна. Тэр нь юу вэ? гэхээр Голомт банкнаас "ОН" ХХК зээл аваад зээлээ төлж чадахгүй байна. Тийм учраас "ОТ" ХХК төл гэж байна. Үүнийг зээлийн батлан даалт гэдэг. Өөрөөр хэлбэл энэ зээл авчихаад зээлээ төлж чадахгүй бол би өмнөөс нь төлнө. Хэрвээ би төлж чадахгүй бол манайхыг шүүхэд өгөөд мөнгөө ав гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай Иргэний хуулийн 28 дугаар зүйлд зээлийн батлан даалтын гэрээний онцлог нөхцлийг бүгдийг нь заагаад өгчихсөн байгаа. Хэрвээ бид нар "ОН" компани зээлээ төлж чадахгүй бол бид төлнө гэж батлан даалт гаргасан бол зээлийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээн дээр гарын үсэг зурах ёстой. Бид нар Голомт банкны өмнө ямар үүрэг хүлээж байгаагаа мэдэх ёстой. 3 дугаарт Хамтран ажиллах гэрээний үүргийг Голомт банк маш буруу тайлбарлаж байна. Хамтран ажиллах гэрээ гэдэг бол харилцан хүлээсэн үүрэгтэй. Энэ гэрээний хувьд хамгийн гол үүрэг юу вэ? гэхээр Голомт банк "ОТ" ХХК-иас авлагатай хэн нэгэн этгээдэд зээл олгосон бол тэр талаар бид нарт мэдэгдэх ёстой. Мэдэгдлээ бичгээр мэдэгдэх мөн зээлийн гэрээг манайд хүргүүлэх ёстой. Манайхаас "ОН" ХХК-д төлөх ёстой төлбөрийг хаалт хийлгэх ёстой. Ийм ажиллагаа огт хийгдээгүй. "ОТ" ХХК-тай гэрээ хийсэн 1140 компани манай компаниас авлагатай гэсэн бичиг бол авдаг. Тэр авлагаа үзүүлээд зээл авах нь тэр хүмүүсийн эрх. Харин тэр зээл олгож байгаа этгээд нь манайд эргээд албан ёсоор бичгээр мэдэгдээд хаалт хийлгэх ёстой байдаг. Дараагийн асуудал бол нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй байна. Хэнд зээл өгөх нь Голомт банкны бүрэн эрхийн асуудал. Гэхдээ өгсөн зээлийнхээ араас хяналт тавих нь Голомт банкны үүрэг. Гэвч Голомт банк бол энэ үүргээ огт биелүүлээгүй. Энэ маргааны гол үндэс болсон зээлийн гэрээг "ОН" ХХК болон Голомт банк нар хорондоо хийсэн байхад яагаад "ОТ" ХХК төлөх ёстой гэж. "ОТ" ХХК одоо яригдаад байгаа 1 тэрбум төгрөгийг "ОН" ХХК-д төлчихсөн байгаа. Төлсөн гээд гэрчлэх бичиг нь байгаа. Манай компани ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм танайх мөнгө олгож өгнө үү. Хас банкны дансанд хийчих гэсэн. Тэгээд дараа нь мөнгө хүлээн авсан баярлалаа манайх ажилчдынхаа цалинг тавьчихлаа гэсэн. Тэгэхээр яагаад "ОТ" ХХК "ОН" ХХК-д төлсөн мөнгөө дахин Голомт банкинд төлөх ёстой гэж. 1 тэрбум төгрөгийг бид 2 дахиж төлж чадахгүй. Иймд "ОН" ХХК болон Голомт банкны хоорондын асуудалд "ОТ" ХХК ямар ч хамааралгүй. Хамтран ажиллах гэрээний 2.4-т заасан байгаа. Хангах нийлүүлэгч банктай зээл болон түүнтэй холбоотой гэрээ байгуулахад гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулаад шууд тэр өдрөө буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зээлээ гаргаад өгчихсөн байсан. Голомт банк болон "ОН" ХХК нь байгуулсан гэрээгээ "ОТ" ХХК-д бичгээр мэдэгдэх ёстой. Тэр үүргээ биелүүлээгүй. Үүнийг гэрээний 2.10 дээр зааж өгсөн байгаа. Зээл олгосон гэдгийг нь "ОТ" ХХК мэдээгүй учир хүмүүсийн цалинг тавьж өгсөн. Үүнээс гадна Голомт банк зээл олгосон бол зээлийн эдийн засагч нь авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэдгийг нь хянах ёстой. Мөн "ОТ" ХХК-д мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгээгүй. Иймд "ОТ" ХХК нь 1 тэрбум төгрөгийг 2 дахиж төлөх болчихоод байгаадаа гомдолтой байна. Банк зээл олгохдоо эрсдэлээ сайн судлах ёстой байсан. 1 дүгээрт зээлийн гэрээг Голомт банк "ОН" ХХК хоёр хоорондоо хийсэн байна. Үүнд "ОТ" ХХК ямар ч хамааралгүй болно. 2 дугаарт: Зээлийн гэрээгээр олгосон дүнг "ОН" ХХК авч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Үүнд "ОТ" ХХК хамааралгүй болно. 3 дугаарт: Голомт банк "ОТ" ХХК хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэхдээ Голомт банк "ОТ" ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг зөрчсөн нь өнөөдрийн маргаан үүсэх шалтгаан болсон байна. Яагаад гэвэл Голомт банк гэрээнд заасан үүргээ биелүүлж баталгаажсан нэхэмжлэх буюу хамтран ажиллах гэрээний 2.1.5-д заасан эрх бүхий этгээдийн гарын үсэг тамга тэмдэг бүхий баталгаажсан нэхэмжлэхийг "ОТ" ХХК-д ирүүлсэн бол "ОТ" ХХК бусдад олгохгүйгээр битүүмжлэх бололцоо байсан. Гэтэл Голомт банк энэ үүргээ биелүүлээгүй зөвхөн е-мэйл хаяг буюу ямар ч гарын үсэг байхгүй. Хөнгөмсгөөр найдаж орлогыг баталгаажсан гэж үзсэн. Ийм учраас хамтран ажиллах гэрээний 2.1.7-д заасны дагуу "ОТ" ХХК-д баталгаажуулсан нэхэмжлэх ирүүлээгүй учраас "ОТ" ХХК-аас Голомт банкны өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Учир нь баталгаажуулсан нэхэмжлэх ирж байж л бид нар үүрэг хүлээх байсан. Харин "ОТ" ХХК нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар "ОН" ХХК-д төлөх мөнгөө бүрэн төлсөн гэдэг нь нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Тийм учраас 2 этгээдийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудал нь "ОТ" ХХК-д ямар ч хамааралгүй. Голомт банк "ОН" ХХК-с зээлийн гэрээний дагуу өр төлбөрөө нэхэмжлэх бүрэн эрх байгаа. Харин "ОТ" ХХК-аас "ОН" ХХК-ий өр төлбөрийг төлүүлэх үүрэг үүсэхгүй. Голомт банктай үүсээд байгаа маргааны баталгаажсан нэхэмжлэх гэдэг бол 1 дүгээрт: Эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байх шаардлагатай. 2 дугаарт: Тамга заавал дарагдсан байх ёстой. Шүүх дээр явж байгаа маргаанд энэ үйлчлэхгүй. Тийм учраас "ОТ" ХХК "ОН" ХХК-д төлбөл зохих төлбөрөө бүрэн төлсөн. Голомт банк "ОТ" ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхээ алдсан. Учир нь баталгаажуулсан нэхэмжлэхээ ирүүлээгүй. Энэ бүгд маргааны дунд ганц хожиж байгаа тал байна энэ бол "ОН" ХХК юм. "ОН" ХХК нь сайнаар ярьвал сэргэлэнтсэн муугаар яривал луйвардсан байна. Яагаад гэвэл Голомт банк нь дээр очоод бид нар "ОТ" ХХК-иас мөнгө авах ёстой бид нар үүнийгээ барьцаалаад зээл авъя гэж очоод зээл авсан. Үүнийгээ "ОТ" ХХК-д мэдэгдээгүй. Гэтэл Голомт банкны ажилтан хөнгөмсөгөөр найдаад манайх руу е-мэйл   явуулчихаад   баталгаажуулчихлаа   гэж   бодсон.    Гэрээний   дагуу баталгаажуулаагүй байна. Тэгээд "ОН" ХХК Голомт банкнаас нэг тэрбум төгрөгний зээл авч ашиглаад дараа нь Голомт банк нь барьцаалсан гэж хэлсэн мөнгөө өөрсдөө дахиад аваад ашиглачихсан байна. Тэгэхээр "ОН" ХХК өнөөдөр 2 тэрбум төгрөг авсан байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа "ОН" ХХК нь "ОТ" ХХК-иас мөнгө авсныг дурьдаад уг төлбөрийг Голомт банкинд төлөхийг даалгаж өгнө үү. Мөн түүнчлэн уг маргаан нь "ОТ" ХХК-д огт хамааралгүй болохыг тогтоож өгнө үү" гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулж Голомт банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай "141.164.580.82 төгрөг гаргуулах, Голомт банк "ОН" ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *** тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, "ОТ" ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ***Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан "ОТ" ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч "ОТ" ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах" тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "ОТ" ХХК-ий хариуцагч Голомт банк, "ОН" ХХК-д холбогдох "Голомт банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюутолгой ХХК-тай байгуулсан *** тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох" ""ОН" ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа "ОТ" ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох", "Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "ОН" ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тоггоолгох" тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ОН" ХХК-иас 5.663.694.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.663.694.11 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Оюутолгой ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.366.147 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн 5556458111 тоот даснаас 707.402.40 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс Голомт банкны нэхэмжлэлтэй, “ОН” ХХК, “ОТ” ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэр гаргасан.

Тус шүүхийн 2018 оны 12-р сарын 28-ны өдрийи 146/ШШ2019/00003 тоот шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Голомт банкны нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ “шүүхийи шийдвэрийн 12-р тал” ... Голомт банкны 141,164,580.82 төгрөгийг “ОН” ХХК-аас гаргуулж, “Голомт банк” болон “ОТ” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг “ОТ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 32.5 “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүи. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэсэн хуульд нийцэхгүй буюу нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй мэтээр тайлбарлан тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” энэ зохицуулалт нэхэмжлэгч хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол тухайн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй, оролцохоор бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзана гэсэн заалт юм. Харин нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол шүүхийн бусад ажиллагаанд оролцохгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, багасгах, өөрчлөх эрхийг нь хязгаарласан заалт биш юм.

Нэхэмжлэгчийн тодорхойлолт, эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байна. Дээрх хуулийи 26.1. “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч хэргийн оролцогч мөн байх бөгөөд мөн хуулийн 26.2. “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.  Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон 26.2. “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх эрхтэй болохыг тодорхой зааж өгсөн байна.

Мөн Голомт банкийг төлөөлөх эрхийг А.Э-д Голомт гүйцэтгэх захирал олгосон тус итгэмжлэл хавтаст хэрэгг байгаа тул өөрөө эсхүл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Б.Б нарын хэн хэн өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх эрхтэй байна.

Тиймээс Голомт банкны нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь буюу 141,164,580.82 төгрөгийг “ОН” ХХК-аас гаргуулж, Голомт банк болон “ОТ” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг “ОТ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ОН” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00003 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч өөрчлөлт оруулахаар дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Сум дундын шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1,101,148,821.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай “ОН” ХХК нь Голомт банктай зээлийн гэрээ байгуулж 958,000,000 (есөн зуун тавин найман сая) төгрөгийг 2 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хавсралт №01-ээр эргэн төлөлтийн графикийг тохиролцсон байдаг бөгөөд Зээлийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд үндсэн зээл 958,000,000 (есөн зуун тавин найман сая) төгрөг, зээлийн хүүнд 18,897,534.25 төгрөг, нийт төлөх төлбөрийн хэмжээ 976,897,534.25 төгрөг байхаар хуваарийг тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон даруйд гэрээний орлого барьцаалах гэрээ болон “ОТ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу зээлийн төлбөрийг “ОТ” ХХК-иас гаргуулан авч зээлийн төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгч Голомт банкинд манай компаниас удаа дараа мэдэгдсээр байтал Голомт банк зээлийн төлбөрийг нэхэмжлэх талаар ямар ч санаачлага гаргахгүй байсаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүргэж шүүхэд нэхэмжлэл гаргасанд хариуцагч “ОН” ХХК нь ямар буруугүй юм. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нь 976,897,534.25 төгрөг болохоос шүүхээс ханган шийдвэрлэсэн 1,101,148,821.92 төгрөг биш юм. Сум дундын шүүхээс 124,251,288 (нэг зуун хорин дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгт ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд гэрээний орлого барьцаалах гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардан авах үүрэг нь нэхэмжлэгч Голомт банкинд байсан бөгөөд тэр үүргээ биелүүлээгүй хариуцлагыг манай компани хариуцах үүрэггүй юм. Голомт банк нь хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт зааснаар “ОТ” ХХК-ийн ханган нийлүүлэгчид олгосон зээлийнхээ талаар уг зээлийг олгосоноос хойш ажлын 1 өдрийн дотор бичгээр хүргүүлэх үүргээ зөрчсөнийг шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан дүнгийн хэмжээнд ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00003 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 124,251,288 (нэг зуун хорин дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “... Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ ...” гэж зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд дараах үндэслэлүүдийг анхааран үзэхийг хүсэж байна.

Сум дундын шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт “... Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ ...” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул гэж дүгнэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд хүрэлцэн очихоор Улаанбаатар хотоос гарсан боловч замд урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсч автомашинд гэнэтийн эвдрэл гарсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч зам дээр таарч энэ тухай нөхцөл байдлыг мэдсэн байдаг. Энэ тухайгаа шүүгчийн туслахад тухай бүр мэдэгдэж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хариуцагчийг оролцуулан шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлт гаргасан байдаг боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс мэтгэлцэх боломжгүй болсоноос шүүх хэргийн нөхцөл, бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрээс маш тодорхой харагдаж байна. Шүүх хуралдаан дуусаад шүүгч зөвлөлдсөний дараа шүүхийг шийдвэрийг уншиж танилцуулахдаа нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага болох зээлийн гэрээг цуцлах талаар 1 дүгээр заалтаар зээлийн гэрээг цуцалсугай гэж уншиж сонсгосон байдаг ба шүүхийн шийдвэр бичгээр гарахад уншиж сонсгосон байдлаар гараагүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гараагүйг нотлож байна. Мөн шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гаргасан эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Голомт банкнаас нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлд Голомт банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал А.Э гарын үсэг зурсан. А.Э-д эрх олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй итгэмжлэл байдаг. Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Г-оос 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар А.Э-д 3 жилийн хугацаатай эрхийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалтад “... Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна ...” гэж заасныг баримтлан олгосон байдаг (хавтаст хэргийн 31 дүгээр тал). Энэхүү эрх олгосон үйлдэл нь хуульд нийцээгүй буюу А.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг. Улмаар эрхгүй этгээдийн олгосон итгэмжлэл өөрөө хүчингүй буюу итгэмжлэгдсэн телөөлөгч Б.Б нэхэмжлэгчийг төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох эрхгүй байна. Ийм байтал шүүх хэргийг хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “... Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй...” гэж зааснаар давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О би өөрийн өмгөөлөгч Д.Доржсүрэн хамтаар биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.

ОТ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн 146/ШШ2019/00003 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Голомт банк, хариуцагч “ОН” ХХК нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Голомт банкны гаргасан гомдолтой холбогдуулан хариу тайлбар гаргах нь: Нэхэмжлэгч Голомт банк тус шүүхэд гаргасан гомдолдоо “... Голомт банк болон ОТ ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг ОТ ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж... өгнө үү” гэсэн нь хуулийн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Голомт банкны гомдлын “ОТ” ХХК-д холбогдох энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Голомт банк “ОТ” ХХК-тай 2016 оны 7 сарын 4-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон. Тухайлбал: 1.1 Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-т заасан “Банк ханган нийлүүлэгчтэй зээл, түүнтэй холбогдолтой гэрээ байгуулмагц (а) Ханган нийлүүлэгчийн нэр, регистрын дугаар, (б) барьцаанд авсан авлагын хэмжээ, (в) төлбөр хүлээн авах Банкны данс бүхий мэдээллийг Компанид ажлын 1 өдөрт багтаан бичгээр хүргүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. ОТ ХХК-д Голомт банкнаас дээр дурдсан албан бичиг ирээгүй байдаг. Үүгээр Голомт банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон бөгөөд үүнийг Голомт банкнаас няцаагаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.  Голомт банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байж чанаргүй болсон, өөр компанийн авсан зээлийг “ОТ” ХХК-иар төлүүлэх оролдлого хийж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. 1.2 Хамтран ажиллах гэрээний дагуу “ОТ” ХХК нь “ОН” ХХК-ийг Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж чадна гэж Голомт банкны өмнө батлаагүй, зээлээ төлж чадаагүй бол өр төлбөрийг нь төлөх талаар үүрэг хүлээгээгүй болно. “ОТ” ХХК нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээний тал ч биш юм. Гэтэл Голомт банк “ОТ” ХХК-иас “ОН” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг нэхэмжлэхийн зэрэгцээ зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн гэх үүргийг хангуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь Голомт банк Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг “ОН” ХХК-иас шаардах байтал “ОТ” ХХК-иас шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Үүнийг анхан шатны шүүхээс Голомт банк, “ОТ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харьцаа үүссэн нь тогтоогдоогүй тул “ОТ” ХХК-ийг хариуцагч гэж үүргийг шаардах боломжгүй, хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж зөв дүгнэсэн гэж үзэж байна. Иймд Голомт банкнаас “ОТ” ХХК-д холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн “ОТ” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Хоёр. ОН ХХК-ний гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар гаргах: Хариуцагч “ОН” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад гомдлын шаардлагууд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: 2.1 “ОН” ХХК үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,101,148,821.92 төгрөгийг тус компаниас гаргуулж Голомт банкинд олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан боловч уг шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хуулийн үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан бөгөөд “ОН” ХХК нь өөрийн татгалзаж буй үндэслэлээ батлаж чадахгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсныг нотолж байна. 2.2        “ОН” ХХК нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу Голомт
банкинд 976,897,534.25 төгрөгийг төлөх ёстой байтал шүүхээс үүн дээр нэмж
124,251,288 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасныг буруу гэж үзэн ийнхүү
нэмэгдүүлсэн 124,251,288 төгрөгийн мөнгөн дүнг төлүүлэх шийдвэрийг
хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсчээ. Үүнээс үзвэл “ОН” ХХК Голомт банкнаас зээлж авсан 976,897,534.25 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс төлүүлэхээр тогтоосон нэмэлт 124,251,288 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Ийнхүү хоорондоо уялдаа холбоогүй, үндэслэлгүй тайлбар, гомдол гаргаж байгаа нь маргаан бүхий зээлийн өр, төлбөрийг “ОН” ХХК дангаар хариуцан төлөх ёстой гэдгийг улам бататгаж байна. 2.3 Шүүх хуралдааныг “ОН” ХХК-ийн төлөөлөгчдийг оролцуулалгүй хийсэн нь хууль зөрчсөн гэж гомдол гаргасан боловч гаргаж байгаа гомдлын шаардлага нь нотлох баримтгүй, хуулийн үндэслэлгүй байна. ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдааны товыг “ОН” ХХК мэдэж байсан бөгөөд шүүх хуралдаанд ирээгүйгээс үүсэх үр дагаврыг тус компанид тайлбарласныг тайлбар бүхий хуралдааны тов тогтоосон мэдэгдэлд “ОН” ХХК-ийн төлөөлөгчид гарын үсгээ зурж баталгаажуулснаас харж болно. Шүүх хуралдаан болсон өдөр цасан шуурга буюу байгалийн онц аюултай үзэгдэл болоогүй, УБ-Хархорин чиглэлд унаа машин хэвийн явж байсан, шүүх хуралдааны товыг өдрийн 14 цаг 30 минут буюу өглөө УБ хотоос гарахад энэ хугацаанд хүрэлцэн очих боломжит хугацаанд тогтоосон, мөн “ОН” ХХК-ийн үндсэн хаяг Хархорин суманд бүртгэлтэй зэргээс харахад “ОН” ХХК-ийн төлөөлөгчид шүүх хуралдаанд биечлэн оролцох бүрэн боломжтой байсан нь нотлогдож байна. Иймд “ОН” ХХК шүүх хуралдаанд оролцох эсэх нь тухайн компанийн сонголт бөгөөд шүүх хуралдаанаас хоцорсон нь хариуцагчийн хувийн хариуцлагатай холбоотой асуудал юм. Хэргийн бусад оролцогчид буюу Голомт банк, ОТ ХХК-ийн төлөөлөгчид шүүх хуралдаанд заасан хугацаанд хүрэлцэн ирсэн ба шүүхээс шүүх хуралдааныг хийхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “ОН” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн “ОТ” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн “ОТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П миний бие өмгөөлөгч О.Б-ийн хамт шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт” банк нь хариуцагч “ОН” ХХК, “ОТ” ХХК нарт холбогдуулан “Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “ОН” ХХК-аас 141.164.580.82 төгрөг гаргуулах, Голомт банк “ОН” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *** тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, “ОТ” ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ***Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “ОТ” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “ОТ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай, хариуцагч “ОТ” ХХК-ний Голомт банк, “ОН” ХХК-д холбогдуулан “Голомт” банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюутолгой ХХК-тай байгуулсан *** тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох, “ОН” ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа “ОТ” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох, “Голомт” банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “ОН” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулж Голомт банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай "141.164.580.82 төгрөг гаргуулах, Голомт банк "ОН" ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *** тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, "ОТ" ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан "ОТ" ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч "ОТ" ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах" тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "ОТ" ХХК-ий хариуцагч Голомт банк, "ОН" ХХК-д холбогдох "Голомт банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “ОТ” ХХК-тай байгуулсан *** тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох" "ОН" ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа "ОТ" ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох", "Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "ОН" ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох" тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах санал гаргах эрхтэй.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тал хариуцагч “ОН” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирэх замдаа өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас саатсаныг мэдсэн гэдгээ тайлбарлаж хурлыг 2 цагаар хойшлуулах санал гаргаж байжээ /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/. Шүүх хуралдааныг ямар хугацаагаар хойшлуулахыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэдий хугацаагаар хойшлуулах нь шүүх, шүүгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд тийм ч учраас энэ талаарх захирамжинд гомдол гаргах эрхгүй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан бол хариуцагч “ОН” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралд оролцох боломжтой байжээ. Шүүх хариуцагч /”ОН” ХХК/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн шүүх хуралдааны ирцтэй холбогдуулж гаргасан саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хязгаарлаж,  мэтгэлцэх эрхийг нь зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нэг нөхцөл нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх бөгөөд шүүх талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг хангах үүрэгтэй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тухайлбал, талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О-ын “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул гэж дүгнэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд хүрэлцэн очихоор Улаанбаатар хотоос гарсан боловч замд урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсч автомашинд гэнэтийн эвдрэл гарсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч зам дээр таарч энэ тухай нөхцөл байдлыг мэдсэн байдаг. Энэ тухайгаа шүүгчийн туслахад тухай бүр мэдэгдэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс мэтгэлцэх боломжгүй болсноос шүүх хэргийн нөхцөл, бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй” гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 780 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч “Голомт” банкны гомдлыг эцэслэн хэлэлцээгүй тул давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 863 800 төгрөгийг тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2.Хариуцагч “ОН” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 780 000 төгрөгийг, нэхэмжлэгч “Голомт” банкнаас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 863800 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.