Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар  2025/ШЦТ/44

 

                            

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч О.Анужин

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э /цахим/, А.Г /цахим/

Шүүгдэгч Б.Б, Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Б.Б, Э.Д нарт холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: .......... төрсөн, ..... настай, эрэгтэй, ....... боловсролтой, ......., хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл ....., ........хамт амьдардаг, ........ дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б.Б /РД: ......./

 

Шүүгдэгч: ........ төрсөн, ......... настай, эрэгтэй, ........ боловсролтой, ......... мэргэжилтэй, ........ эрхэлдэг, ам бүл ...., ......... хамтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...... баг ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Д /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах засмал зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 цаг орчимд ...... УНП улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар заалт “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэснийг зөрчсөний улмаас ..... УНП улсын дугаартай Лексус эс 300 эч маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Б.А-ийн биед зүүн атгаал ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, нүүрний олон тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Г биед баруун чихний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Д нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах засмал зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 цаг орчимд 4768 УНП улсын дугаартай Лексус эс 300 эч маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ..-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас .... УНП улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Б.А-ийн биед зүүн атгаал ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, нүүрний олон тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Г-ийн биед баруун чихний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах засмал зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 цаг орчимд ..... УНП улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар заалт “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэснийг зөрчсөний улмаас ...... УНП улсын дугаартай Лексус эс 300 эч маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Б.А-ийн биед зүүн атгаал ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, нүүрний олон тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Г-ийн биед баруун чихний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Д нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах засмал зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 цаг орчимд 4768 УНП улсын дугаартай Лексус эс 300 эч маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ..-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас ..... УНП улсын дугаартай, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Б.А-ийн биед зүүн атгаал ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, нүүрний олон тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Г-ийн биед баруун чихний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Э.Г, Б.А нарын мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24/, гэрч Ц.Б-ийн  мэдүүлэг /хх-ийн 57-58/, гэрч Ц.Э-ын мэдүүлэг /хх-ийн 60-61/, гэрч Ш.И-ын мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 74-75/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/464 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94/, 2024 оны 09 сарын 06-ны өдрийн №... дугаартай ослын техникийн дүгнэлт /хх-ийн 137-143/, 2024 оны 09 сарын 06-ны өдрийн №.... дугаартай ослын техникийн дүгнэлт /хх-ийн 147-153/, Ашид билгүүн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 09 сарын 16-ны өдрийн №... дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 157-159/, Ашид билгүүн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 09 сарын 16-ны өдрийн №..... дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 163/, Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээчийн 2024 оны 09 сарын 24-ний ...., .... дугаартай дүгнэлт /хх-ийн 171-173/, Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээчийн 2024 оны 10 сарын 28-ны 46/66, 24/336 дугаартай дүгнэлт /хх-ийн 178-180/, Шинжлэн ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбар сургуулийн шинжээч нарын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 08/112 дугаартай дүгэлт /хх-ийн 223-224/, шүүгдэгч Б.Б, Э.Д нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Б, Э.Д нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б, Э.Д нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Э.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь өөрсдийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 50,50 хувиар төлөхөөр тохиролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б, Э.Д нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Шүүгдэгч Б.Б, Э.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь өөрсдийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 50,50 хувиар төлөхөөр тохиролцсон болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц