Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 129/ШШ2019/00038

 

 

 

 

 

 

                                             

                                                                                                    

                                                                 129/ШШ2019/00038                                                                        

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ч-д холбогдох

29 300 000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч О.У,

хариуцагч Ч.Ч, түүний өмгөөлөгч Г.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ч.Чд дараах байдлаар мөнгө зээлдүүлсэн. Үүнд:

            1. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд 1 жил хүү төлж, одоог хүртэл үндсэн мөнгө болох 3 000 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хоногт 0.5 хувиар, үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги 1 500 000 төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг,  

            2. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөн 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд 1 жил хүү төлж, үндсэн мөнгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар төлөгдөөгүй нийн дүнгийн  50 хувиар алданги  тооцон үндсэн зээл 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг,

            3. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 1 жилийн хүүг бүрэн төлсөн боловч одоог хүртэл үндсэн  зээл 10 000 000 төгрөгийг төлөөгүй тул алданги 5 000 000 төгрөг, үндсэн мөнгө 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг,

            4. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаатай зээлж, хүүнд 200 000 төгрөг төлсөн. Би 2 500 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн боловч өөрийг нь хотоос ирэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гэрээ хийсэн. Энэ мөнгөний хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1 750 000 төгрөг өгөх байснаас 200 000 төгрөг өгч, 1 550 000 төгрөг өгөөгүй. Мөн үндсэн зээлийг төлөөгүй тул хүү 1 550 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг, нийт 5 300 000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.Чаас гаргуулахаар нэхэмжилж байна.

            Миний бие Ч.Чтай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд тэрээр цагаан идээний дэлгүүр ажиллуулдаг байсан ба тухайн үйл ажиллагаа нь жигд сайн явагдаж байсан тул түүнд удаа дараа мөнгө зээлдүүлж байсан. Ч.Ч нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 3 600 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 3 600 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 12 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 200 000 төгрөг, нийт 19 400 000 төгрөгийг надад өгсөн. Миний бие дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд надад зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй.

            Иймд дээрх 4 зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 29 300 000 төгрөгийг хариуцагч Ч.Чаас  гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би О.Угаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн ба хүү, алданги төлөхгүй. Учир нь О.У нь  бусдад хүүтэй мөнгө зээлүүлж, зүгээр сууж байгаад мөнгөө үржүүлж авдаг. Харин би бол өдөр, шөнийг харгалзалгүйгээр нойр, хоолгүй ажиллаж байж л О.Угийн мөнгийг төлж байсан. О.У нь зүгээр л хувиараа мөнгө зээлдүүлж, түүгээрээ амьдралын эх үүсвэр хийдэг. Энэ нь байнгын ажиллагаа, амьдралынх нь эх үүсвэр болсон бөгөөд гэрээрээ мөнгө өгч, авалцдаг хүн байгаа юм. Би О.Угаас мөнгө зээлдэг бусад бүх хүмүүсийн адил л мөнгө зээлж, буцааж өгч байсан. Миний бие О.Уд дараах байдлаар бүх мөнгийг төлж дуусгасан. Үүнд:

            1. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан 3 000 000 төгрөгийн хүүд сар бүр 300 000 төгрөг өгч байсан ба жилд 3 600 000 төгрөг,

            2. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр авсан 3 000 000 төгрөгийг мөн 3 600 000 төгрөг,

            3. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгийг 12 000 000 төгрөг,

            4. 2018 онд авсан 2 500 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг тус тус өгсөн.

            Миний бие О.Уд төлбөрийг бэлэн мөнгө болон цагаан идээ, хүнсний ногоогоор төлсөн. Ингээд О.У нийтдээ 18 500 000 төгрөг надад зээлдүүлснээс би түүнд 19 400 000 төгрөг төлсөн. О.У нь надаас 19 400 000 төгрөг аваагүй гэж маргахгүй байх. Би О.Уд төлсөн 19 400 000 төгрөгийг түүнээс зээлсэн мөнгөний төлбөрт  өгсөнд тооцуулах хүсэлттэй байна. Миний бие өмнө нь О.Угаас удаа дараа мөнгө зээлж авч байсан ба 2014 онд 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгийг тус бүрт нь сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж аваад төлж барагдуулсан.

          Иймд миний бие О.Уд үндсэн мөнгийг төлсөн учир хүү, алданги төлөхгүй, зээлсэн мөнгөө өгч дууссан тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.У нь Ч.Чд холбогдуулан 4 удаагийн зээлийн гэрээний төлбөр буюу  үндсэн зээл 18 500 000 төгрөг, хүү 1 550 000 төгрөг, алданги 9 250 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөгийг гаргуулахаар зээлийн гэрээний харилцаанд үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч  нь нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг байж тусгай зөвшөөрөлгүй байсан, үүнээс шалтгаалан байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 29 300 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, авсан үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж маргасан болно.

Дээрх байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээний харилцааны явцад хариуцагч нь  нэхэмжлэгчээс 18 500 000 төгрөг хүлээн авч, эргүүлж 19 400 000 төгрөг төлсөн гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

            Шүүх нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Талуудын хооронд  байгуулсан,

- 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр,

- 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр,

- 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр,

- 2018 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс тус тус хүлээж авсан, дээрх гэрээдэд зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

            Маргааны хүрээнд шүүхийн зүгээс зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх явцад удаа дараа зээлийн гэрээг тогтсон стандарт нөхцлийн дагуу байгуулж байсан байдал,  хэрэгт бичгээр авагдсан 2015 оны 07 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 03, 2015 оны 08 дугаар сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ зэргээр нэхэмжлэгч О.У нь нь зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олох хэлбэрээр эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагааны явцад хариуцагч Ч.Чд 4 удаагийн үйлдлээр 18 500 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэхээр байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол эрхэлж байгаагийнхаа хувьд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийг авсан байх ёстой бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт авагдаагүй.  

            Өөрөөр хэлбэл 2015 оны 07 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 03, 2015 оны 08 дугаар сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн үйл ажиллагаа байнга эрхлэгч О.У-хариуцагч Ч.Ч нарын хооронд байгуулсан хүү, алданги тооцсон зээлийн гэрээ нь тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн байгуулах ёстой гэрээ байсан тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээд нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байгаа тул О.Уд хариуцагчаас хүү, алданги нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзнэ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн хариуцагчаас өөр этгээдтэй зээлийн гэрээ байгуулдаг гэж үзэх баримт байхгүй боловч зөвхөн Ч.Чтай байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээний нөхцөл, үргэлжлэл, гэрээ хоорондын хугацаа, гэрээний загвар зэргээр нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд эрхэлдэг гэж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

             

 

Нэхэмжлэгч О.Угаас 4 удаагийн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний хүрээнд бодитоор 18 500 000 төгрөгийг хариуцагч нь хүлээж аваад эргүүлж 19 400 000 төгрөгийг төлсөн тул одоо Ч.Ч нь 4 удаагийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноос үүсэх үр дагаварыг арилгах, үнийг төлөх үүрэг хүлээхгүй.

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь хүү, алданги авах эрхээ алдсантай холбогдуулан анх шилжүүлсэн 18 500 000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд энэхүү 18 500 000 төгрөгийн төлбөр төлөгдсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь зааснаар талуудын хооронд байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсноос шалтгаалан хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг одоо үлдээгүй байна.

 

Өгсөн дүгнэлтүүдийн хүрээнд хариуцагчаас 29 300 000 төгрөг гаргуулах үндэслэл байхгүй байгаа учир нэхэмжлэгч О.Угийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                   ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ч.Чаас 29 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Угийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä  гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

                       

 

                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ