Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2019/00476

 

 

 

 

 

 

      2019 оны 08 сарын 30 өдөр

    Дугаар 156/ШШ2019/00476

      Хэнтий аймаг

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00438/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .........тоотод байрлах, ...............ХХК /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух,  Ш.Х /РД:......................./д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 7 919 084.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө,

хариуцагч Ш.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Х, С.Н нар нь тус банктай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 7 919 084 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш 2 сар төлөлт хийгдээд өөр төлөлт хийгдээгүй, 2019 оны 01 дүгээр сараас хойш үүргийн зөрчил үүссэн тул зээлийн гэрээг цуцлах саналтай байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул үндсэн зээл 7 236 874.15 төгрөг, хүү 682 210.57 төгрөг, нийт 7 919 084.72 төгрөгийг хамтран зээлдэгч Ш.Хаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж Н нь зээл авсан нь үнэн. Ээж маань 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. 2019 оны 01 дүгээр сараас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Би одоогоор 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй өвчний учир ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй бөгөөд өрхийн орлогогүй юм. Иймд миний амьдрал бололцоо муу учир дээрх зээлийг төлөх боломжгүй. Энэ зээлээс би мөнгө аваагүй, ээж элэгний хавдартай байсан учраас уг эмчилгээнд зээлийн мөнгө зарцуулагдсан гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

......ХХК нь хариуцагч Ш.Хд холбогдуулан тул үндсэн зээл 7 236 874.15 төгрөг, хүү 682 210.57 төгрөг, нийт 7 919 084.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зээлийн гэрээний хүрээнд заагдсан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээн авсан, гэрээний хэрэгжилтийн явцад үүргийн ноцтой зөрчил үүссэн гэх үйл баримтуудад маргаан үүсээгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

С.Н, Ш.Х нар нь нэхэмжлэгч байгууллагатай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4 564 651.34 төгрөг дээр нэмж 3 156 100 төгрөгийг зээлээр авснаар 7 720 751 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд төлөх үүргийг хүлээжээ.

Гэрээнд заасан хуваарьт хугацааны дагуу 2019 оны 01 дүгээр сараас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ тухайд маргаан гараагүй  тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан гэж үзэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэв.

Уг гэрээг байгуулахад Иргэний хуулийн 189  дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тусгагдсан “гэрээний чөлөөт байдлын зарчим”-ын хүрээнд гэрээний оролцогч талууд хоорондын сайн дурын тохиролцооны үндсэн дээр хийсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хариуцагч Ш.Х нь гэрээнд гарын үсэг зурсан дээр маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус болон хүчин төгөлдөр бус гэж тооцох үйл баримт тогтоогдоогүй.

Гэрээний зээлдэгч тал болох С.Н нь нас барсны дараа хамтран зээлдэгч Ш.Х нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх  тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах ёстой байна.

Иймд үндсэн зээл 7 236 874.15 төгрөг, хүү 682 210.57 төгрөг, нийт 7 919 084.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч нь С.Нн хамт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан тэтгэвэрийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болж байгаагийн хувьд гэрээтэй холбогдон үүссэн үүргийн харилцаанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж байгаа боловч хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэрээний үүргийг хариуцах үндэслэл хууль болон гэрээнд зааснаар үүссэн, энэ талаар харилцан тохиролцож тусгасан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

            Мөн хариуцагч талын зүгээс С.Нн хувийн хэрэгцээнд тухайн зээлийн мөнгө  зарцуулагдсан, уг зээлийн мөнгөн хөрөнгөөс өөрт аваагүй гэж байгаа боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд баримтаар нотлоогүй, түүнчлэн зохигчийн хооронд тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан байгаа боловч уг гэрээний үүргийг зөвхөн С.Н хариуцан барагдуулах тохиролцоо байхгүй байна. Мөн Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар С.Н нас барсантай холбогдуулан хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Хыг мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэв.

 Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Хаас 7 919 084.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 141 655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 141 655 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ