Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 07

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Дагвадорж, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 12 дугаар сарын 25-26-ны өдрийн 145/ШШ2019/00002 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох

Гэм хорын хохирол 68417350 төгрөг, сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг гаргуулах иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Д.Б түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж тус холбооны дарга В.Г түүний өмгөөлөгч Н.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *** *** дүгээр багт байрлах Баянхонгор аймгийн *** холбооны *** дүгээр давхарт байрлах иргэн Д.Б миний өөрийн өмч болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот гэрчилгээтэй, *** м.кв талбай бүхий *** өрөөний *** өрөөнд *** дэлгүүр, 1 өрөөг оффис үйлчилгээний зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг юм. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын эхээр халаалт тавих үеэр дээрээс 2 давхарын Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны өрөөнүүдээс ус алдаж, бүх өрөөнүүдийн дүүжин таазнууд норж, ханын эмүльснүүд норон ховхорч их хэмжээний хохирол учруулснаас худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулах боломжгүй болоод байна. Энэ учирсан хохирлоо хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар гаргуулан 4175100 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Миний бие 2013 оны 06 дугаар сард аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нэхэмжлэл гаргаж зохиомол иргэний хэрэг үүсгэж өгөхөөс өмнө хөнгөлсөн үнээр түрээсийн орлого 1 сард 1170000 төгрөг ордог байсан ба нийт орох байсан 3 жилийн орлого ороогүй хохирсон 40510000 төгрөг, Баянхонгор аймгийн *** холбоо илт хууль бус нэхэмжлэл гаргаж, бидэнд аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхэд 3 жилийн хугацаанд ирж очиход гаргасан томилолтын зардлууд 11232200 төгрөг, 3 өмгөөлөгчийн хөлсөнд 12500000 төгрөг, дээврээс ус алдаж байранд хохирол учруулсан 4175100 төгрөг нийт 68417350 төгрөгийг бодит хохирол учраад байгаа бөгөөд нэмж сэтгэл санааны хохирол 20000000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 88417350 төгрөгийг нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн тул миний гаргаж байгаа нэхэмжлэлийг хохирол учруулсан Баянхонгор аймгийн үйлдвэрчний эвлэлээс гаргаж өгч хохирлыг барагдуулж өгнө үү. Миний бие өнөөдөр Баянхонгор аймгийн *** ХХК болон иргэн Д.Б-г төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа. Миний нэхэмжилж байгаа зүйл ямар үндэслэлээр өнөөдөр мөнгө нэхэмжлэв гэвэл өнгөрсөн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2013 оны 6 дугаар сард гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор өнөөдрийн нэхэмжлэл явагдаж байгаа гэж бид бүхэн ойлгож байна. Энэ нэхэмжлэл үндэслэлтэй байсан юм уу гэж Г гуай, өмгөөлөгч Э нар бид нар өмчлөх эрхийнхээ хүрээнд үндэслэл байсан учраас нэхэмжлэл гаргасан гэж тайлбарыг өгдөг. Хурал эхлэхээс өмнө би баримтаар өгсөн байгаа 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь  иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга В.Г-ээс гаргасан нэхэмжлэл байдаг. Г гуай СТ ХХК нь манай хөрөнгийн 1 өрөөг хууль бусаар авчихаад байна гэсэн нэхэмжлэл гаргасан. Би энэ байрыг 1999 онд худалдаж авсан. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шүүхэд хураагдсан байрыг худалдаж авсан. Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг Д гэдэг компаниас авсан байдаг юм. 1999 онд мөн үйлдвэрчний холбооны дарга солигдож О гуай орж ирсэн байдаг. Энэ хүн орж ирээд 1999, 2000, 2001 онд бид нартай уулзсан. 3 жилийн дотор үйлдвэрчний эвлэлийн холбоо, өнөөдрийн өмч гэж ярьж байгаа 2 давхар барилгаа ашиглаж чадаагүй, хаалгаа хаалттай, 3 жил болсон. 2001 оны 4 сард О гэдэг дарга 3 жилийн дараа надад санал тавьсан байдаг юм. 1 өрөөгөө өгье байраа засуулмаар байна, халаалт алга, байраа ашиглаж үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай байна гэж. Энэ саналыг 1999, 2000 онд тавьж байсан. Бид нар хүлээж аваагүй. 1 өрөөг 6 сая төгрөгөөр заръя гэсэн. Бид тухайн үед Улаанбаатар хотод 50 мянгатад 2 өрөөг 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл Баянхонгор аймагт 1 өрөөг 6 сая төгрөгөөр зарна гэдэг маш өндөр үнэтэй байсан. Бид хэлцэлд хүрэхгүй 3 жил болсон. Засвар хийхгүйгээр танай, манай халаалтгүй байна. Ийм учраас халаалтаа, дээврээ, гадна орчингоо зайлшгүй засварлах шаардлагатай байгаа учир хамтарч ажиллаач гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу бид 2001 онд шийдвэр гаргаж гадна 1 өрөөг авсан байдаг юм. 1 өрөөг нь аваад мөнгийг нь төлсөн байдаг. Сая Г дарга 2500000 төгрөг манай дансанд орсон, ороогүй талаар Төрийн банкнаас хуулга авч нотлох баримтаар гаргаж өгч байх шиг байна. Сая өгсөн миний нотлох баримтанд Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нягтлан нь төв зөвлөлдөө хандсан байдаг. О гэдэг хүн 6 сая төгрөг авчихаад манай нягтлан бодох бүртгэлд танилцуулахгүй мөнгөө зарцуулаад байна гэсэн гомдол байдаг юм. Энэ гомдлын дагуу Улаанбаатар хотоос зөвлөлөөс шалгалт хийсэн. 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай санхүүгийн шалгалтын дүнгийн тухай гээд Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хийсэн санхүүгийн шалгалтын дүнгийн тухай гэсэн акт гаргаад энэ мөнгөө дарга О  аваад хаашаа зарцуулсан юм бэ гэдгийг баримтаар шалган тогтоогоод акт гаргасан байдаг. Энэ бол Г даргын биш, Б-ын биш Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс хяналт шалгалтынхан ирээд дүгнэсэн. В.Г дарга өмнө ч ярьж байсан одоо ч бас үүнийг ярих гэж байх шиг байна. 2013 онд гаргасан В.Г даргын  өмгөөлөгч Н.Э-ын гаргасан хууль бус нэхэмжлэлээс болж иргэн Д.Б болон СТ ХХК 88 сая төгрөгөөр хохирчихоод байна гэж нэхэмжлэл гаргаж байна. Тэгэхээр 2004 онд Г дарга өөрөө мэдэж байсан. Байрны мөнгийг авсан эсэхийг шийдвэрлэсэн. Өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянхонгор аймгийн шүүх Г даргын гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад шүүгчийн захирамж гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу СТ ХХК-нд холбогдох 100 хүний суудалтай заалны маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай, 2 дахь заалтанд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэсэн шийдвэр гаргасан байдаг. 2005 онд СТ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн захирамж  гарган буцаасан байхад 2010 онд Б болон СТ ХХК-д холбогдуулан  үйлдвэрчний эвлэлийн 1 өрөөг авсан байна гэдгийг гэнэт мэдлээ гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, тайлбар ярьж орж ирж байгаа нь туйлын хариуцлагагүй, хууль зүйн үндэслэлгүй, юм.  2013 оны 06 дугаар сард гаргасан нэхэмжлэл нь намайг байр худалдаж авснаас хойш 14 жилийн, 2004 онд В.Г дарга шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 8 жил гаруйн дараа гаргаж байгаа нэхэмжлэл. Г дарга яагаад өнгөрсөн хугацаанд 14 жилийн хугацаанд Б, СТ ХХК, энэ байрыг эзэмшиж байгааг мэдсээр байж нэхэмжлэлээ 2006, 2007, 2008 онд хуулийн хугацаанд нь гаргахгүй яасан юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд анх нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн албан ёсны хүчин төгөлдөр шийдвэр байна. Миний бие СТ ХХК болон Б Үйлдвэрчний эвлэлийн холбооны 1 давхарт СТ ХХК-ийн 143 м.кв талбай бүхий байр байгаа. Мөн иргэн Б-ын 64 м.кв 2 өрөө байр байдаг юм. СТ ХХК болон иргэн Б-ын хөрөнгийг хууль ёсны дагуу байна гэж баталгаажуулж өгсөн байгаа. Энэ хооронд маргаан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж эхлэх үеэс өмнө Баянхонгор аймгийн шүүхэд миний бие өмгөөлөгч Э-ыг урьд нь ажиллаж байсан өөрийн танил тал дахь давуу талыг ашиглаж шүүхэд маш сайн нөлөөлсөн. Ингээд шүүхээр хууль бус шийдвэрүүдийг гаргуулж байсан. Энэ хэрэг хянан хэлэлцэгдээд Н шүүгч дээр очсон байдаг. 2013 оны 08 дугаар сард нэхэмжлэгч талаас нэхэмжлэлтэй холбогдуулан СТ ХХК болон Б-ын хөрөнгийг битүүмжилж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтийн дагуу шүүх СТ болон Б нарын хөрөнгийг битүүмжилсэн. 256 тоот захирамж гараад Б-ын хөрөнгийг битүүмжилсэн. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх үед миний бие Баянхонгор аймгийн шүүхэд 9 сард Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2 дугаар давхраас СТ ХХК-ийн өмч тухайн үед *** дэлгүүр түрээслэж байсан. Дээрээс нь ус алдсан. Хохирлоо тодорхойлуулахаар хөрөнгийн үнэлгээний компанид хандаад 4175100 төгрөгний хохирол учирсан байна гэж үнэлгээний компани гаргаж өгсөн байдаг. Энэ үнэлгээг аваад байшингаа засуулахаар Г даргад хандахад манайх хариуцахгүй гэсэн учир арга буюу Баянхонгор аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянхонгор аймгийн шүүхээс хэрэг үүсгээд татгалзаад түдгэлзүүлсэн байдаг. Учир нь СТ ХХК болон Б нарын хөрөнгийн өмчийн маргаан Баянхонгор аймгийн шүүхэд явагдаж байгаа учир шүүх хүлээж авах үндэслэлгүй байна түр хугацаагаар түдгэлзүүлж байна гээд хаасан. Үүнээс болоод СТ ХХК энэ байраа ашиглах боломжгүй болсон. Шүүхэд болон үл хөдлөх хөрөнгийн газар хандсан байдаг. Энэ хөрөнгө нь Б-ын өмч мөн юм уу биш юм уу, би энэ хөрөнгөө засуулж болох уу үгүй юу гэж. Засвар хийлгэх шаардлагатай байна, засуулах боломж байна уу гэж. Засуулах боломжгүй гэдэг хариуг өгч байсан. Яагаад гэхээр өмчийн маргаан шүүх дээр явж байгаа учраас эцэслэн хариу гартал засвар хийх өөрчлөлт оруулах асуудлыг хүлээн авахгүй гэдэг. Үүнээс болж Б болон СТ ХХК байраа түрээсэлж засварлах боломжгүй болсон. Түрээслэж байсан компанийн халаалт муу, барилгад засвар хийх шаардлагатай гэсэн барилга засварлаж өгөөч гэсэн, харамсалтай нь бидэнд тийм боломж гаргаагүй учраас гарсан. Шүүх дээр энэ нотлох баримтаар яригдана. Хэрэг хянан шийдвэрлэх явцад би Улаанбаатар хотод амьдардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг шийдвэрлүүлэхийн тулд би Баянхонгор аймаг руу очиж байсан. 11 сард шүүх хуралтай гэж дуудсан, яваад очсон. Харамсалтай нь намайг оруулаагүй. Би уулзая гэхэд шүүгч ажилтай байна гээд шүүгийн туслах нь тийм тайлбар өгөөд намайг оруулаагүй. Би бүтэн цаг гадаа суусан. Цагийн дараа шүүгчийн туслахыг дуудаад уулзахад та орж ир гэсэн. Би яваад ороход ямар ч хүн байгаагүй шүүгчийн туслах сууж байсан. Би гайхаад намайг яагаад бүтэн цаг дор суулгаж байгаа юм бэ гэж асуухад би Улаанбаатар хотоос ирсэн чи өөрөө мэдэж байгаа чиний дуудсан цагт би хүрэлцэн ирээд хэрэгтэйгээ танилцах гээд ирэхэд намайг оруулахгүй гэж байгаа нь туйлын хариуцлагагүй байна гээд хэрэгтэйгээ танилцахад шүүгчийн шийдвэр сарын өмнө гарсан байсан. Материалтай танилцаад энэ шударга бус ажиллагаа явагдаад байна. Шүүгчийн шийдвэр 1 сарын өмнө гарсан байхад яагаад надад нэг сарын дараа танилцуулж байгаа юм бэ? танилц гэж яагаад сарын дараа мэдэгдэж байгаа юм бэ? гээд үзэхэд Э хүсэлт өгсөн байсан. Эын хүсэлтийг шүүгч нэг өдрийн дотор хүлээж аваад шүүгч шийдвэрээ гаргаад түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байж байдаг. Гэтэл Б энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, мэдээгүй явж байсан. Ерөнхий шүүгчид гомдол гаргаж хандсан. Хэрэг шийдвэрлэх процесс хууль бус явагдаж байна. Нэг талд үйлчилж байна. Тийм учраас энэ хэргийг шударга байлгах талаас Ерөнхий шүүгч анхаарч өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Харамсалтай нь хэрэг явсаар байгаад 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч Нээс захирамж гарсан байдаг. Хэргийг хянаж үзэхэд Б, СТ ХХК-ны байрнаас хурлын заал нь 113 м.кв байр нь үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч болох нь тогтоогдож байна. Байрыг үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлсүгэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Би Улаанбаатар хотоос Н, Баянхонгор аймгаас М гэсэн 2 өмгөөлөгчтэй оролцож байсан. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэгдэх байх гэсэн итгэл, үнэмшилтэй явж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг хараад маш балмагдан шоконд орсон. Миний бие 1995 оноос Баянхонгор аймагт суурин ажиллаж амьдарсан. Байрыг авахын тулд Баянхонгор аймгийн зах дээрээс бизнесээ эхэлж байсан. Тэр байрыг авахын тулд би зах дээр эвхдэг ор засаад, өглөө 6, 7 цагт ирж зогсдог байсан. Учир нь зогсох газар олддоггүй, зах зохион байгуулалттай байгаагүй. Ийм хатуу түүхийг туулж олсон мөнгөөр худалдаж авсан байрыг минь шүүхээс Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд өгсөн нь хүнд цохилт болсон. Өмгөөлөгч нарыг солих шаардлагатай юм байна гээд өмгөөлөгч нарыг сольсон. Шүүх хуралдаан болсон процесс, шүүхийн шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн хороонд гомдол гаргасан. Яагаад гэвэл шүүгч Н тухайн үед нарийн бичиг байхгүй байхад шийдвэрийг уншиж, танилцуулаад гараад явсан. Юу болсон талаар хэн ч тэмдэглэж чадаагүй. Хурлын үед уншсан шийдвэрээс тэс өөр шүүх хуралдааны тэмдэглэл бичигдсэн байсан. Ёс зүйн хорооноос миний гаргасан гомдлын дагуу хэрэг үүсгээд шалгасан. Ёс зүйн хорооноос шүүгч Н-ийг ёс зүйн алдаа гаргасан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Яагаад гэвэл хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг эрх, тэгш байх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Эыг хүсэлт гаргахад 1 өдрийн дотор шийддэг, иргэн Б-д 30 хоногийн дараа хэрэг танилцуулсан нь хууль бус гэж үзсэн учраас Н шүүгч дээр сахилгын хэрэг үүсгэсэн. Би шүүхэд дуудагдаж, хэрэг маргаанд амьдралдаа оролцож үзээгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон. Шударга шүүх байдаг гэдгийг давж заалдах шатны шүүхээс харсан. Хэргийг хянаад миний давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. СТ ХХК-ийн өмчлөлийн хууль ёсны гэрчилгээ байхад өмчлөлийг Үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлсэн нь буруу юм, эргэж шалга гээд анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. 2015 оны 03 дугаар сард анхан шатны шүүхэд буцаж ирсэн. 4 сард Байгалмаа шүүгчид хуваарилагдсан байсан. Миний бие маш их бухимдангуй, стресс ихтэй болсон. Хэрэг буцаад очиход утсаар лавлахад ямар ч хариу өгөөгүй. 05 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн шүүх дээр өөрийн биеэр ирэхэд 3 сард ирсэн хэрэг шүүгч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байгаа учраас надад хэлж мэдэх зүйл алга, мөн шүүгч Улаанбаатар хот руу явсан учраас та уулзах боломжгүй гэсэн учраас би буцсан. Хэрэг хянан шийдвэрлэх явц бол яваад байдаг надад хариу ирдэггүй. Арга буюу 7 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт очсон. Тэгээд шүүгчтэйгээ уулзахад шүүгч намайг маш ихээр загнасан. Тийм учраас би шүүхээс их эмээж явдаг. Шүүх гэдэг бол хүн болгон очдог газар биш гэж боддог. Тэр нөлөөлсөн үү би маш их цочролд орсон. Уг хэрэг Байгалмаа шүүгч дээр шудрага хянагдаж чадахгүй байсан. Тийм учраас миний бие Байгалмаа шүүгчид энэ хэргийг яаралтай шийдвэрлэж, үнэн зөвийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан.  Шүүгч  2015 оны 02 дугаар 16-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж  гаргахдаа намайг оролцуулаагүй байж оролцуулсан мэтээр гаргасан. Би арга буюу Байгалмаа шүүгчийн талаар ёс зүйн хороонд гомдол гаргасан. Намайг 03 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралтай гээд дуудсан, шүүгч шүүх хуралдааныг хойшлуулаад нотлох баримтыг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний албанд баримт материал явуулсан захирамж гаргасан байсан. Тэрийгээ надад хэлж мэдэгдэхгүй байж байгаад 3 дугаар сарын 20-нд шүүх хуралтай гээд дуудсан байдаг. Яваад очиход шүүх хурал болоогүй. Шүүх хуралдааны танхимд ганцаараа очоод шүүгчийн туслахтай хамт 30 минут хүлээгээд шүүгчийн туслахаас яагаад шүүх хуралдаан болохгүй байгаа юм бэ? гэхэд би асуугаад ирье гээд гарсан. Төд удалгүй орж ирээд та шүүгчийн туслахтай уулз гээд би шүүгчийн туслахтай нь уулзсан. Тэр залуу надад өнөөдөр шүүх хуралдаан болохгүй гэж хэлэхээр нь чи шүүх хуралд суу гэж намайг дуудчихаад юу яриад байгаа юм бэ? гэсэн. Та үүнтэй танилц гээд шүүгчийн шийдвэр танилцуулсан. Энэ шүүгчийн шийдвэрт 2 дугаар сарын 16-нд шүүхийн шинжилгээний албанд материал шинжлэн судлахтай холбоотой учраас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байсан. Миний бие хэлэх ч үг олдоогүй. Өвөл байсан. Их хүйтэн байсан. Би өөрөө 1300 км ирж очих гэж маш их зардал чирэгдэл болсон харамсалтай. Манай өмгөөлөгчөөр Д ажиллаж байсан. Өмгөөлөгч явах боломжгүй шүүх хурал давхцаж байгаа учраас өөрийн биеэр очиж уулзаж танилцаад ир гээд явуулсан. Хэрвээ настай хүнийг дагуулаад Баянхонгор аймагт очсон бол юу болох байсан болоо гэж өөрөөсөө асуудаг. Ер нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол иймэрхүү байдлаар явагдсан. Тийм учраас би арга буюу энэ бүх зүйлийг бичиж шүүхийн ёс зүйн хороонд хандсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа шүүгч Байгалмаад холбогдуулан гомдол гаргасан. Ёс зүйн хорооноос миний гомдлыг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан Байгалмаа шүүгчид ямар нэгэн шүүгчийн ёс зүй зөрчсөн зүйл харагдахгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Бүх гишүүдийн хуралд гомдол гаргаж Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй СТ ХХК-д холбогдох хэргийн явцыг бүрэлдэхүүн шалгасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Байгалмаа шүүгч Быг дуудаж Баянхонгор аймагт аваачиж шүүх хуралдаанд оролц гэж хууран мэхлэх замаар буруу үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байна. Харин гаргасан зүйл нь шүүгчийн туслахтай холбоотой учраас шүүхийн тамгын газарт ханд гэсэн хариу өгсөн. Энэ шийдвэрийн дараа Байгалмаа шүүгчид байсан хэрэг буцаагдаж өөр шүүгчид хуваарилагдсан. Тэгээд уг хэрэг шийдвэрлэгдэх шатандаа орсон байдаг. Шүүгч солигдож 2015 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Байгалмаа шүүгчтэй холбоотой гаргасан ёс зүйн хороонд гомдол бичигдсэн зүйл өнөөдрийн миний гаргаж байсан гомдолтой холбоотой байдаг. Би мартсан байсан. Материалаа үзэж байхад шүүхэд нотлох баримтаар өгсөн сэтгэл санаа, эдийн засгийн хохирлын талаар би гаргаж тавьсан байдаг юм байна лээ. Өнөөдөр шүүхийн шийдвэр гараад Б болон СТ ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон хэдий ч миний биед гарсан өөрчлөлтүүд арилахгүй байсан. Миний хөл дээр маш их загтнадаг маажуур гарсан. Арьс судлалын үндэсний төвд хандсан боловч харамсалтай нь тогтоож чадаагүй. Э өмгөөлөгч ярьж байна энэ хөл дээр гарсан зураг энэ хэрэгт ямар ач холбогдолтой юм бэ? гэж байна. Арьс судлалын үндэсний төв нь надад зөвлөгөө өгч энэ байдал сэтгэцтэй холбоотой байж магадгүй, манайх эмчилж чадахгүй, эмчилгээ бичиж өгсөн, тос, эм бичиж өгсөн. Аваад уусан эдгээгүй. Арга буюу сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг судлалын төв буюу манайхны хэлж заншснаар шар хадны эмнэлэгт үзүүлсэн. Хавтаст хэрэгт сүүлд өгсөн баримтанд байгаа. Үзүүлээд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? гэхээр Б та бол сэтгэл санааны гүн хямрал, сэтгэлийн гутралд орсон байна, та их стресстэй байна. Ийм учраас хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ зөвлөмжийн дагуу би сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн. Үүнийг нотлох баримтаар эмчилгээ хийлгэсэн эмчийн акт, хэдийгээр улсын эмнэлэгт ч гэлээ төлбөртэй байдаг юм байна билээ. 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан талаар шүүхэд баримт гаргаж өгсөн. Хөл дээр гарсан шарх өнөөдөр маш их хэцүү байдалтай байна. Зургаар өгсөн, эмчилгээ хийгдээд эмчилгээ авахгүй байгаа. Хамгийн сүүлд арьсны харшил эмгэгийн Гранпри эмнэлэгт хандаж үзүүлсэн. Энэ эмнэлгийн зөвлөх эмч нь эмчилгээ бичиж өгсөн байгаа. Энэ эмчилгээний үр дүнд айхтар загатнах нь харьцангуй багассан. Зураг бол бодит байдлаасаа өөр гарсан. Бодит байдал дээрээ маш их хэцүү байна. Эрүүл мэндийн хувьд их стресс, сэтгэл санааны хямрал хүнийг удаан хугацааны хувьд эвдэж өөрчлөлт оруулдаг юм байна. Сэтгэл санааны хямрал хүнийг хямралд оруулаад зогсохгүй хөл дээр гарах шархнаас гадна миний бие сайнгүй байсан учраас би ХВ эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн. Тус эмнэлгийн актад Сэтгэцийн эмгэг судлалын төвийн гаргасан оноштой нийлсэн. Мөн дээр нь намайг ходоодны шарх үүссэн байна гэсэн. Би эхэндээ үнэмшиж, итгээгүй, клиникийн 1 дүгээр төвд хандсан. Ходоодны шархыг дурангаар оношлуулахад ходоодны шархтай байна гэдэг нь батлагдсан учраас яаралтай эмчилгээ хийлгэ гэсэн. Би ходоодны шарх юунаас үүссэн бэ? гэхэд нэгд хоол унднаас байж болно, хоёрт сэтгэл санааны хямралаас үүдэлтэйгээр үүснэ. Сэтгэл санааны хямралаас болоод ходоод хүчил ихээр ялгардаг. Ходоодны шархаа эмчлүүлэхээр А эмнэлэгт хандаад эмчилгээ хийгдээд явж байна. Хасуулъя гээд байгаа баримт нь ийм учиртай. Эмчилгээ хийгдэж байгаа, хэзээ эдгэрэхийг мэдэхгүй. Э өмгөөлөгч эмнэлэгт хандаад миний биеийн эрүүл мэндийн байдлыг шалгуулж болно. Онош нь тогтоогддог юм уу? үгүй юм уу? гэж. Эмчийн дүгнэлт бичиж өгсөн. Гол үндэслэл нь 2-3 байгаа. Хамгийн гол нь стрессээс болсон гэж тайлбарласан. Эм тариа хийж байна. Монгол улсад хүний эрүүл мэндийг үнэлэх үнэлэмж ямар байдаг юм бэ? гэдэг талаар судалж үзсэн. Хавтаст хэрэгт байгаа 2015 оны 04 дүгээр сард гаргаж байсан Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийн хуралд гаргасан миний гомдол байгаа.  Хэрэг хянан шийдвэрлэж дуусаагүй байхад гаргасан. Уг гомдолдоо миний хууль ёсны өмчийг хурааж, нэхэмжлэгч талд шилжүүлсэн хууль бус 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг шүүгч Н гаргасан байдаг. Давж заалдах шатны 4 дүгээр шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч үүнээс болж миний сэтгэл санаа тогтворгүй болж, тайван байхаа больсон гэсэн гомдол гарсан. Үүнийн үр дүн нь өнөөдөр эрүүл мэндэд гарч байгаа өвчлөлүүд байна гэж хэлмээр байна. 4-5 эмнэлгээр явж үзүүлж байнгын шинжилгээ хийлгэж хяналтанд явж байна. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн хяналтад явж байгаа. Би эмээ уугаад явж байна. Би өнгөрсөн 11 сард Өвөрхангай аймагт хуралд орохоор ирсэн боловч миний биеийн эрүүл мэнд муудсан учраас шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүхийн урд тал Ч эмнэлэгт очоод үзүүлсэн. Би зүрх таагүй байна гээд зүрхний бичлэг хийсэн. Тэгэхэд зүрхний хэм алдагдалд орсон байгаа учраас даралт ихэссэн байна. Би эмчээс нь гуйгаад шүүх хуралдаанд орохоор ирсэн байгаа учраас намайг үзсэн эмчийн магадлагаа бичүүлж аваад шүүхэд гаргаж өгсөн. Хүний сэтгэл санаа хүний бие организмыг удирддаг юм байна гэдгийг өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд ойлгосон. 2004 онд шүүгчийн шийдвэр гарсан. Хариуцагч манай өмч болохыг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 40-р тогтоолоор тогтоосон байдаг гэж бичсэн байна. 40-р тогтоол яаж гарсан бэ? Ямар үйл баримт гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ёс зүйтэй холбоотойгоор шалгасан ямар дүгнэлт гаргасан бэ? гэдгийг би тайлбарлах гэж оролдлоо. Харамсалтай нь цэгцтэй сайн тайлбарлаж чадсаныг  би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн ийм процесс болсон шүү. Энэ нэхэмжлэл гаргахдаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй байсан. Хууль бус гэдгийг мэдсээр байж юу ч ярилгүй 14 жил болсны дараа нэхэмжлэл гаргаад, өнөөдөр хууль ёсны байсан өмчийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж тайлбар өгнө гэдэг туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Г даргын гаргаж байгаа нэхэмжлэлийг би 2003 онд уулзсан уулзалтаас хойш тавигдсан асуудлын талаарх нэхэмжлэл байна гэж ойлгож байна. В.Г дарга 2003 онд Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болсны дараа надтай ирж уулзаад тохиръё гэсэн асуудлыг ярьсан. Яаж тохирох вэ? гэхээр танай барилгын маргаантай асуудал манай үйлдвэрчний эвлэлийн холбоонд яриад дуусахгүй байгаа юм дансанд мөнгө нь орсон гээд нөгөөх нь ороогүй, авсан, аваагүй гээд маргалдаад байгаа учраас дуусгая гэвэл надтай тохир гэсэн. Надаас 300000 төгрөгийг өгөх юм бол тохиръё гэсэн саналыг тавьсан. Та бол надаас хууль бус зүйл нэхэж байна. Маргааныг дуусгая гэдэг сайн санаа байх. Авлига нэхнэ гэж байж болохгүй. Байрыг маш өндөр үнээр төлж авсан учраас танд дахиад ийм хэмжээний мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Г дарга за яах вэ? чи бид хоёр ойлголцож чадахгүй бол шүүх гэж зүйл байгаа чамд харуулъя даа гээд занаад гарсан. Үүнийгээ Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлж ярьж, хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Өмнөх шүүгчийн шийдвэрт 250 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж шийдвэрлэсэн байдаг. Би харьцуулж харахад шүүхэд нэхэмжлэл гаргахад хамгийн доод улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө бол 70200 төгрөг төлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. 2003 оны 300000 төгрөгөө 2018 оны 12 дугаар сард гаргасан нэхэмжлэлтэй харьцуулаад үзэхээр энэ дүнгийн зөрүү 87500000 төгрөгийн үнэлгээ гарч байна.  2003 онд үнэлэгдэж байсан 300000 төгрөг өнөөдрийн ханшаар шилжүүлж харахад 87500000 төгрөгийн үнэ цэнтэй байна. Тухайн үед надаас 87500000 төгрөгийн авлига нэхээд өгөөгүй учраас өс хонзон санаж хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж тайлбарладаг. Нотлох баримтаар өгсөн байгаа. Монголын Үйлвэрчний эвлэлийн холбооны даргаАт гомдол гаргасан байдаг. Тус гомдолдоо Баянхонгор аймгийн Үйлвэрчний эвлэлийн холбооны дарга Гэд ёс зүйн хариуцлага тооцож өгөөч гэсэн. Уг гомдлыг 2017 оны 10 дугаар сард гаргасан боловч харамсалтай нь хариу өгөөгүй. Жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сард гомдлын хариуг авах гээдАтай уулзахад Гтэй нэг удаа уулзсан, авлигатай холбоотой асуудлыг дэд ерөнхийлөгчид цохоод өгсөн байсан. Энэ хүнтэй уулзаж хариугаа аваарай гэсэн. Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага маш том байгууллага түүнийг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд В.Г дарга хувьдаа 300000 төгрөг өгөөгүй болохоор өс хонзон санаж нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйнтэй байна уу?  энэ хүнд ёс зүйн хариуцлага байдаг бол тооцож өгөөч гэсэн. Гомдлын дагуу хариу өгнө гэж амласан. Харамсалтай нь  өнөөдөр хүргэл хариу өгөөгүй л байна. Шударга ёс бага ч болов байх ёстой, би тооцохгүй дараагийн шатны байгууллагуудад хандахаас өөр аргагүй. Миний гаргасан нэхэмжлэл, байр битүүмжилсэнтэй холбоотойгоор байрны засвар 2017 оныг хүртэл хийгдээгүй. 2016 оны 9 сард төсөв мөнгөө ярилцаад засвараа хийж чадаагүй 2017 онд засвар хийгдсэн байгаа. Засвар хийгдсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үндэслэлээ тооцоод үзэхэд надад учирсан хохирол болон эмнэлэгт явж үзүүлсэн эмчилгээний зардал гаргасан баримтууд нь сэтгэл санааны хохиролтой нийлээд 88417350 төгрөг болсон. Үүнд Баянхонгор аймаг руу ирж очсон, Өвөрхангай аймагт байдаг давж заалдах шатны шүүхэд ирж буцсан байрласан, өмгөөлөгч авч оролцсон зардал орсон. Мөн дээр нь түрээсийн алдсан орлогоо нэмж оруулсан байгаа. Өнөөдөр бид нар байраа түрээслээд хэвийн явж байна. Хэрвээ СТ ХХК болон Б 2013 онд барилгын засвараа хийгээд байраа хэвийн түрээслээд явсан бол түрээсийн орлогоос олоогүй орлого 40500000 төгрөг байгаа. Уг байрыг 2014, 2015, 2016 онд түрээслэсэн бол түрээсийн орлогоос олох байсан орлого, дээр нь ус алдсанаас үйлвэрчний эвлэлийн холбооны байшингаас ус алдсанаас болж засварын хохирол гарч ирсэн. Хариуцагч тайлбартаа энэ хохирлыг төлөхгүй гэсэн байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байрны 2 давхараас ус алдчихаад байхад хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч ховхорсон таазыг засаж өгье гэсэн саналыг тавьсан. Ийм байдлаар засвар хийх юм бол түрээслэгч нар орж ирэхгүй учраас таны тавьж байгаа саналыг хүлээн авахгүй гэсэн тайлбарыг тухайн үед өгсөн. 4175100 төгрөгний засвар 2013 оны 09 дүгээр сарын үнэлгээний тайлангаар гарсан мөнгөн дүн. 2018 оны 09 дүгээр сард засварын гэрээ байгуулаад бараа материал татахад барилгын засвар 9417000 төгрөг болж өссөн. Энэ нь юутай холбоотой гэвэл тодорхой хэмжээний ажлын хөлс 5, 6 жилийн хугацаан дахь доллар валютын ханшнаас барилгын материалын үнэ өссөн байна билээ. Энэ засвартай холбоотой гарч ирсэн зардлаа нэмэхээр 93417350 төгрөг болж байна. Тэгэхээр 9417350 төгрөгийг нэмж нэхэмжлэхээс татгалзаад 88417350 төгрөгийн дүндээ багтаагаад нэхэмжлэлээ гаргаж байна. Би энэ гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Аливаа зүйлд цэг тавих ёстой. Аль ч шатандаа эвлэрэх боломжтой. Эндээс гараад эвлэрэх боломжтой. ... гэжээ.

Хариуцагч байгууллагыг төлөөлж В.Г шүүхэд гаргасан тайлбар болон анхан шатны шүүхийн  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

СТ ХХК, иргэн Д.Б нь нэхэмжлэлдээ 2013 оны 10 дугаар сарын эхээр халаалт тавих үеэр ус алдан хана тааз норж 4175100 төгрөгийн хохирол учирсан, худалдаа үйлчилгээ хэвийн явуулах боломжгүй байна гэсэн нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2011 оноос өнөөдрийг хүртэл түрээслэгчээс ус алдсан ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байж 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэнэт ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ ус алдаж тухайн байгууллагад хохирол учирсан бол тухайн үед мэдэгдэх Б-ын менежер, нярав, борлуулагч зэрэг олон хүн байсан. Гэтэл ийм зүйл огт болоогүй байхад ямар шалтгаанаар уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 2011 оноос өнөөг хүртэл *** дэлгүүр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд Б-д сар бүр 400000-500000 төгрөгийн  түрээсийн төлбөрөө төлж ирсэн болно. Уг байрыг Б 2001 онд түрээслэнэ, тохижуулна, хөрөнгө оруулна гэж заль гарган засвар хийгээд улмаар хууль бусаар өнөөг хүртэл эзэмшиж байгаа юм. Өөрөөр хэлбэл 20 шахам жил ашигласан дахин засвар хийгээгүй элэгдэл тооцоод үнэгүй болсон материалыг үндэслэлгүй үнэлсэн гэж үзэж байна. Энэхүү 100 хүний хурлын танхим нь ҮЭ-ийн олон мянган гишүүдийн хөдлөшгүй өмч бөгөөд одоо тус шүүхэд энэ байрыг манай байгууллагын өмч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага хүргүүлсэн болно. Иймд иргэн Д.Бын нэхэмжилж байгаа 4175100 төгрөгийг төлөх үүрэггүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Манай байгууллага нь иргэн Б.Б-аас гаргасан Баянхонгор аймгийн ҮЭХолбооноос нийт 88417350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн баримттай танилцлаа. Үүнийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар өгөн няцааж байна. Үүнд: Манай байгууллага нь Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулинд заасан эрхийн дагуу өөрийн байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харин шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ хэд хэдэн шийдвэр гаргаж байсны нэг нь 2014 оны 01 сарын 10-нд 100 хүний суудалтай хурлын таним болон бусад өрөөнүүдийг манай өмч мөн болохыг тогтоож шийдвэрлэж байсан. Харин Д.Б нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдахдаа тус шийдвэрийг хүчингүй болгож дахин шүүхээр шийдвэрлүүлэхдээ янз бүрийн шалтаг шалтгаан зааж, хойшлуулан хэргийг удаасан. Энэ хэргийн учрыг олох, байраа манай өмч мөн болохыг тогтоолгох шаардлага зүй ёсоор ургаж гарсны нэг шалтгаан нь Д.Б тус байрыг өөрийн болгохдоо тухайн үеийн ҮЭ-ийн холбооны даргыг архидуулах, хуурамч тогтоол гаргуулах зэргээр хууль бус арга хэрэглэж байсан гэдгийг 2005 онд цагдаа, прокурорын байгууллага шалган тогтоосон байдаг. Д.Б нь дээд шүүхэд нөлөөлж энэ хэргийг өөрийн талд шийдүүлсэн байх гэж бид харддаг. Шүүх дээр энэ хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Д.Б болон СТ ХХК нь тус байрыг түрээслэх, ашиглах боломж бүрэн байсан. Мөн бусдад түрээслүүлж байсны нэг жишээ нь 100 хүний суудалтай хурлын заалыг *** гэх газарт түрээслэж үйл ажиллаагаа явуулсан үйл баримт гэрчилнэ. Мөн нэг давхарын бусад байрыг бусдад түрээслэх тухай зар тавьж байсан ч түрээслээгүй, хүмүүс ирж үздэг байсан. Харин түрээсийн мөнгө өндөр байна гээд түрээслэх хүн олддоггүй байсныг бид мэднэ. Мөн нэхэмжлэгч талаас томилолтын зардал, гурван өмгөөлөгчид хөлс төлсөн гэх зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлагатай бол бидний зүгээс томилолтын зардал гаргасан эх үүсвэр, өмгөөлөгчид хөлс төлсөн гэж байгаа бол тухайн өмгөөлөгчийн дансанд орсон эсэх, тухайн мөнгө татварын албанд мэдээлэгдсэн эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Дээврээс ус алдсан гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар нэхэмжлэгч талаас хуурамч баримт бүрдүүлэн шүүхэд хандсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б нь манай байгууллагыг шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаас болж сэтгэл санааны хохирол учруулсан 20 000 000 төгрөг нэмж нэхэмжлэх утга бүхий шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид Иргэний болон Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байж Д.Б-ын өөрийн нэр дээр ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлсэн байрны талбайн тал хувийг байгууллагын нэр дээр шилжүүлэн авсан. Манай байрны нэг давхарын бүх өрөөний хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсныг бид цуцлуулсан. Д.Б нь анх энэ байрнуудыг авахдаа л хууль бусаар авсан гэдгийг тухайн үед хэргийг шалгаж байсан прокурорын байгууллага нотлож хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг юм. Бидний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхүүд хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр л нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болохоор Д.Б-ыг хууль ёсны дагуу анхнаасаа энэ байрыг өмчилж авсан гэдгийг батлаагүй. Хүний байрыг хууль бус аргаар өмчлөлдөө авчихаад өөрийн хөлс хүчээр байрыг олж авсан мэтээр, биднийг үндэслэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан мэтээр энэхүү нэхэмжлэлийг гаргаад байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Шүүхэд нэхэмжлэл өгөх асуудлыг шийдүүлэх нь хууль ёсны дагуух асуудал. Бид иргэний хуульд заасан эрхээ л эдлэсэн. Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгөөд байгаа баримтууд нь түүний өөрийнх нь компаний бичиг баримтууд байдаг ба ихэнх баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна. Шүүхэд өгсөн баримтууд нь сэтгэл санааны хохирол гэж өгсөн баримтууд ч гэсэн хуурамч гэж үзэж байгаа тул тухайн баримтуудыг үнэн зөв эсэхийг нягтлах шаардлагатай. Сэтгэл санаагаар хохирсон тухайн асуудал байхгүй, харин тухайн байрыг хууль бусаар авсан гэдэг нь илэрчих байх  гэж айсан байх. Шүүх өөрийн итгэмж үнэмшлийн дагуу шийдвэр гаргасан байхад үүнийг хуйвалдсан мэтээр ор үндэслэлгүй зүйл зохиож гүтгэж байгаа асуудлаар нь бид жич хандана. Б өмнө нь өмчлөлтэй холбоотой байсан маргааны талаар нилээн ярилаа. Энэ маргаан  шат шатны шүүхээр ороод шийдвэрлэгдсэн байгаа. Дэлгэрэнгүй яривал сонин зүйл их байдаг. Одоо болтол шүүхээс гарсан шийдвэр, өмчлөлийн маргааныг шийдснийг хүлээн зөвшөөрдөггүй. Маш харамсалтай. Бидний зүгээс алдсан алдаа, оноо бол шүүхийн явцад байдаг юм байна билээ. Эхлээд энэ байрыг яаж авсан бэ? гэдэг нь маргаантай байдаг. Өөрөөр хэлбэл, миний өмнө ажиллаж байсан О дарга Б захиралтай хуйвалдаад, хуурамч тогтоол хийгээд гарын үсэг зураад ингээд л авсан байр. Гэтэл Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гарсан шийдвэр байдаг. Тоног төхөөрөмж, машин, үл хөдлөх хөрөнгийг анхан шатны шүүхэд зарж болохгүй гэсэн. Дараагийн маргаан бол 2003 онд намайг Баянхонгор аймгийн Үйлвэрчний эвлэлийн холбооны даргаар тавих болсон шалтгаан нь байрыг үнэ цэнэгүй болгон, О, Б нар хуйвалдаад энэ байрыг авах гээд байна, тиймээс  найдвартай хүн хэрэгтэй байна гээд намайг даргаар томилж байсан. Уг Үйлдвэрчний эвлэлийн холбооны хурал дээр намайг даргаар томилох хурал дээр Б орж ирсэн. Өөрөө үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн биш. О даргатай дотны найз нөхөд. Хуралд сууж үг хэлж байсан. Хурал дээр ямар асуудал ярьсан гэхээр энэ байрыг зарж болохгүй, энэ бол олон нийтийн өмч. Энэ бол олон мянган гишүүдийн татвараас бүрдсэн хөрөнгө. Үүнийг та нар захиран зарцуулах явдал байхгүй гэсэн маргаан үнэхээр хүчтэй явагдсан. Тэр үед О дарга, Б нарын тавьж байсан санал юу байдаг вэ? гэхээр шүүхийн шийдвэрээр  байрыг авсан. Бусад байрыг шийдэгдээгүй гэсэн зүйлийг ярьж байсан. Засвар хийхээр их хэмжээний хөрөнгө оруулсан байгаа. Оруулсан хөрөнгийн хэмжээ дуусаагүй байгаа гэдэг. Ийм л юм ярьж байсан. Бын хувьд  шүүхийн шийдвэр гарсныг надад үзүүлээгүй, манай тэргүүлэгч нар ч хараагүй байдаг. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн хавтаст хэрэгтэй хэргийн материалтай танилцах явцдаа уг шүүхийн шийдвэрийг харсан. Маргаан бүхий шүүхийн шийдвэр нилээн олон жил дарагдаж, манайд албан ёсоор ирж танилцуулагдаж байгаагүй. Миний өмнөх дарга тухайн шийдвэрийг устгасан уу? Яасан, дараагийн шатанд ирээгүй ийм л зүйл байгаа юм. Энэ байр бол манай байр гэж ярьж байсан зүйл байсныг хэлж байна. Энэ байрыг зарж болдоггүй, нийтийн өмч юм аа гэхээр хөрөнгө оруулъя. Танайх бас хөрөнгө гарга гэдэг. Хөрөнгө оруулах гэхээр манайд хөрөнгө байдаггүй.

Нэгт шүүхийн шийдвэрийг нууж явсан. Хоёрт хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая, гэсэн байдлаар цаг хугацаа авч байсан. 300000 төгрөг гэдэг нь үнэн. 300000 төгрөгийг нэг удаа туслалцаа болгоод өгчих тэрийг нь сануулах гэж өөрт нь хэлсэн. Үнэхээр ярьсан хөөрсөн зүйл ээ шууд гүтгээд байхаар хүн хүнд байдал ордог юм байна. Би 300 000 төгрөгийг ярина гэдгийг мэдэж байсан болохоор бор цаасан дээр хийсэн протоколыг аваад ирсэн байгаа. 300000 төгрөг хаанаас гарсан Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо улаан мөнгө байхгүй, 2003 онд суух ширээ, сандал байхгүй байсан. Монголын үйлдвэрчний холбооноос ирээд чамд 300.000 төгрөг өгнө шүү гэдэг. Тэр мөнгө нь ирдэггүй. Төв холбоо дээр очоод бүтээгүй. Танайд 300.000 төгрөг өгөхгүй. Та нар өөрсдийн үйл ажиллагаагаар үйл ажиллагаа явуул гэж хэлсэн. Тэгээд бид нар тэргүүлэгчдээрээ хуралдаад Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мөнгө бүтэхгүй учир манай байрыг ашиглаж байгаа учир Баас нэг удаагийн туслалцаа авъя гэсэн байдаг. Ингэж яригдсан зүйл. Үүнийг сануулах үүднээс хэлсэн. Тэрнээс юун авлига хээл хахууль. Тийм юм миний амнаас тухайн үед гараагүй зүйл яригдаж байна. Хуралдаан дээр мөнгө, төгрөг өгсөн гэж яриад байгаа. Анхны 2003 оны хуралдаан дээр энэ талаар яригдаагүй. О даргыг нас барны дараа мөнгө төгрөг өгсөн гэсэн асуудал яригдсан. Гарын үсэг мөн эсэх талаар ярьсан. Хэрвээ амьд сэрүүн байх үед нь мөнгө авсан, мөнгийг Оид өгсөн. Танай Үйлдвэрчний эвлэлийн дансанд орсон, ороогүй бол энэ хүнээсээ ав гэсэн бол энэ асуудал хүндрэхгүй байсан. Хууль шүүхээрээ яваад энэхүү асуудал шийдэгдсэн. Энэ хурал дээр шүүгч нарын асуудал байна. Энэ хүний ёс зүйн асуудал онц ач холбогдолгүй байх гэж бодож байна. Гэрээгээр авсан гэж байна бид хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл дээр унасан. Албан тушаалаа урвуулан ашигласан байна, буруу зүйл хийсэн байна, тэр ч байтугай гэрээ хийх эрх бүхий хүн хийсэн гэдэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Тэр болгоныг хэлэлцэхгүйгээр бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг дээр л унасан байдаг. 2005 онд шүүх, цагдаа, прокурорт хандаж байсан. Түүнээс хойш дахиад хандсан. 2001 онд авсан өмч хөрөнгийн асуудлыг 2013 онд шууд хандаж байгаагүй. Гэтэл шүүх, прокурор, цагдаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд, прокурорын тогтоол гараад гэмт хэрэг гэж үзсэн. Иргэний хуулиндаа хөөн хэлэлцэх хугацаанд 10 жил гэж байсан. 2005 оноос хойш прокурорын тогтоол гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа явж байгаа. Хугацаандаа мөрдөгдөж байгаа зүйл. Өмнө болсон хурлын зүйлийг дэлгэрэнгүй яриад байх шаардлага алга байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар тайлбараа гаргая.

Нэгдүгээрт дээврээс ус алдаж, байранд 4157150 төгрөг хохирол учруулсан тухайд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж Бын байранд ус алдсан түүний улмаас хохирол учирсныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт байдаггүй. Өөрөөр хэлбэл Д-ы шугамын алдагдал юм уу? цэвэр усны шугамын алдагдал юм уу? гэдгийг зааглаж ойлгох учиртай. Гэтэл Д-ы байгууллагад хандсан техникийн комиссын акт, цэвэр ус хариуцсан байгууллагад хандсан техникийн комисын акт гэж юм алга. Манай байгууллагыг Даар хангадаг Их хүрдэн гэсэн Д хангамжийн байгууллага байна. Цэвэр усаар хангадаг Чандмань гэсэн мэргэжлийн улсын өмчтэй компани ажиллаж байна. Энэ компаниудын дүгнэлт, акт байдаггүй. Хэрвээ энэ компаниуд дүгнэлт, акт гаргахгүй юм бол Мэргэжлийн хяналтын газрын хариуцсан байцаагчийн гаргасан акт, дүгнэлт гараагүй байна. Өөрөөр хэлбэл ус алдсан бол шалтгаан нь тогтоогдогдох ёстой. Хүнээс болсон бол хэн гэдэг хүнээс болсон. Материалын чанар, техникийн шалтгаан байгаа юм уу? гэх мэтээр шалтгаан маш тодорхой тогтоогдоно. Б бид хоёр инженер нэг мэргэжлийн хүмүүс байна. Үүнээс харахад мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт гарсан байх ёстой. Хуулийн байгууллага, аль ч байгууллага хугацааг баримжаалд болдоггүй. Уг ус алдалт хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, үдээс өмнө, үдээс хойш уу, шөнө гарсан юм уу гэдгийг тогтоосон зүйл байхгүй байгаа. Хохирол гарсан бол цагдаад хандаж хохирлыг тогтоолгох шийдвэрлүүлэх байсан. Нэг дээвэр доор ажиллаж байж ус алдаад хохирол гарсан юм бол мэргэжлийн байгууллагад хандаад шийдвэрлүүлэх эсвэл тун болохгүй бол манайд хандах ёстой шүү дээ. Манайд хандсан зүйл байхгүй. Д.Б-н өөрийн хүсэлтээр өөрийн ажилтнууд мэдүүлэг өгсөн байна. Тухайлбал, 2 дугаар хавтаст хэргийн 545 дугаар хуудаст байгаа Цэцэгээгийн мэдүүлэгт ус алдсан он сар өдрийг мэдэхгүй байна гэж. Мөн Б-н өөрийн компанийн сахиул Эрдэнэсайхан мэдүүлэгтээ ус алдсан оныг сайн мэдэхгүй байна гэдэг. Д.Б-н компанийг хариуцдаг менежер юм байна. 2 дугаар хавтаст хэргийн 245 дугаар хуудаст байгаа Д-ийн мэдүүлэгт 2008, 2009, 2013 онуудад ус алдсан юм шиг. Он тодорхойгүй. Ийм бүрхэг мэдүүлэг байх юм. Би Г даргыг танихгүй, хамтарч ажиллаж байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Нөгөө талаас цуг ажилладаг улсын байгаль хамгаалах туслах нийгэмлэгийн багш нар Ц, Д, Ц нар 2012 оноос хойш ерөөсөө ус алдаагүй, сонсоогүй, ус алдсан бол бид нар дээр нь ажиллаж байгаа болохоор доор ус алдахыг тодорхой сайн мэднэ гэсэн мэдүүлэг өгдөг. Хэзээ, хэдэнд алдаад байгаа нь тодорхойгүй байгаа юм аа. Миний мэдэж байгаагаар 2013 онд дусал ч ус алдаагүй. 2012 онд аймгийн Үйлвэрчний эвлэлийн холбооны 70 жилийн ой болсон. Уг ойтой холбогдуулан сантехникийн шугамыг бүгдийг зун нь солиулсан. Дотор нь байгаа манай хүмүүс мэдэж байгаа. 2012 оноос хойш бид ус алдсныг мэдэхгүй байна. Б-ын шүүхэд гаргаж өгсөн үнэлгээ байгаа. Үнэлгээний байгууллага бол ус ийм ийм шалтгааны улмаас ус алдсан байна гэдгийг тогтоодог мэргэжлийн байгууллага биш юм. Хэн зөв, хэн нь буруу гэдгийг тогтоодог гэдгийг үнэлгээний байгууллага тогтоохгүй. Ус алдсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх юм бол гэм буруутай этгээд нь аймгийн Үйлдвэрчний холбоо биш ээ. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хоёрхон л хүн ажилладаг. Бид ус алдсан гэх байрны эсрэг талд конторлож ажилладаг.. Түрээсийн гэрээнүүдийг хавтаст хэргийн 161, 165, 167 дугаарт хуудаст байна. Уг гэрээний 6  дугаарт түрээслэгчийн үүрэгт ус алдах юм бол түрээслэгч өөрөө хариуцна гэж заасан байдаг. Аль түрээслэгчийн байрнаас ус алдсан гэдгийг мэдэх хүн байхгүй. Д-ы шугамтай хамт цэвэр усны шугам явж байгаа. Манайх 2003 оноос цэвэр усгүй байдаг. Б-ын хариуцаж байсан өрөөнүүд цэвэр ус авч нойл нь ажиллаж байсан. Өмнө нь цэвэр усны шугамаас ус алдаад байж байсан. Үүн дээр тодорхой юм алга байна. Түрээсийн орлогын хувьд талуудын хооронд өмчлөлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад Б байраа ашиглаж, байраа түрээслэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Б-ын өөрийн эзэмшилд байсан. Хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Быг байрнаас гаргаж, Б-г болон түрээслэгчийг оруулахгүй байсан зүйл байхгүй. Үүд хаалгыг лаздуулж хаалгасан зүйл үнэхээр байхгүй. Битүүмжилсэн шүүхийн шийдвэр гараагүй. Зарах, худалдах, хэлбэр хэмжээг өөрчлөх, хэвийн хэмжээнд хадгалах ийм л шүүхийн шийдвэр гарсан. Битүүмжилсэн захирамж гаргаагүй. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн тогтоол, акт гэж гараагүй. Бидний зүгээс үүд хаалгыг цоожилсон зүйл байхгүй. Түрээслэгч нарыг хөөж туусан зүйл байхгүй. Тийм зүйл байхгүй. Эзэмших, ашиглах боломжгүй болгосон зүйл байхгүй. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ийм дээрх үйлдлүүдийг гаргаагүй. Ийм боломж байхгүй. Байраа ашиглаагүй хохирч байсан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Байраа ашиглаад орлогоо олж чадаагүй хэний буруу вэ? гэхээр эзний буруу. Бусад руу нялзаах хэрэггүй. Орлого олох байсан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд хөдлөшгүй хангалттай тогтоогдохгүй байна. Б сард 1700000 төгрөгний орлого олох байсан гэж байна. 40500000 төгрөгийн орлого олох байсан гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ?. Хууль журмаар орлого олж татварын байгууллагад гаргаж байсан тайлан байхгүй байна. Түүнийгээ хууль журмын дагуу татвар төлсөн баримт хавтаст хэрэгт алга байна. Түрээсээр ийм орлого олох байсан гэдэг нь утгагүй. Нягтлан бодох бүртгэлийн тайлангаар нотлогдох учиртай. Нотлогдсон байсан ч манайд хамааралгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж яваа. Шүүхээр асуудал хэлэлцэгдээд явагдаж байхад түрээсийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Тухайлбал Д.Б-н хамгийн том түрээслэгч *** компани байсан. Түүний худалдагч нь Ц гэж хүн байгаа. 2011 онд 400000 төгрөгөөр түрээслэж байсан. 2013 онд түрээсийн үнийг 13 хувиар түрээсээ нэмсэн. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр 1000000 төгрөг болсон. Түрээсийн төлбөрийг дийлэхгүй болоод энэ байрнаас гарсан гэдэг. 2014 оны 12 дугаар сарыг дуустал түрээслэж хэвийн явагдаж байсан. Хоёр дахь том түрээслэгч Н гэдэг залуу түрээслэж, 2013-2014 онд түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан. Н 2 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр хуудаст өгч байсан мэдүүлэг байгаа. Би өөрөө байртай болоод гарсан юм. Энэ байр хүйтэн байсан болохоор гарсан. Энэ нь үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамааралтай юу. Энэ хугацаанд түрээслүүлэх зар байнга тавьж байсан. Улаанбаатар хотын том үзэсгэлэн худалдаа явагдаж байсан. Дэлгүүр орж гарч байсан. Саяхан сурагчийн дүрэмт хувцасны дэлгүүр гээд том хаягтай дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсан. Мөн Сибирийн эрүүл мэндийн төв, Солонгос хувцасны төрөлжсөн барааны дэлгүүр гэх мэт түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан. Гэрчүүд мөн худалдаа үйлчилгээ явж байсан талаар мэдүүлэгтээ өгсөн байгаа. Манай байгууллагын шалтгаалж, энэ зүйл болоогүй. Монгол орон даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Мөн Д.Б-ын түрээсийн үнэ өндөр. PС mall дэлгүүр түрээсийн үнэ 520.000 төгрөг байсан. Үүнийг 30 хувиар нэмсэн. Яг энэ дэлгүүртэй харалдаа өрөөг манайх Улсын батлан хамгаалах, туслах нийгэмлэгийн байгууллага, төрийн бус байгууллагад 60000 төгрөгөөр түрээслэдэг. Энэ түрээсийн тооцоо хавтаст хэргийн 161 болон 174 дүгээр хуудаст байгаа. Түрээсийн төлбөрөө амьдралд ойрхон байлгах хэрэгтэй шүү дээ. Дүрэмт хувцасны дэлгүүрийн охин эхлээд 200.000 төгрөгөөр түрээслэж байгаад сүүлд 400.000 төгрөг болохоор түрээсийн төлбөрөө дийлэхгүй гараад явсан байдаг. Бид бол нэг дор байдаг учраас үүнийг мэднэ. Ийм байдлаар түрээслэгчээ хөөж явуулж, эдийн засгийн хүндрэлтэй болж үед түрээсийн үнийг нэмээд аймгийн үйлдвэрчний холбооноос болсон гэж мөнгө нэхэж байгаа нь шударга байдалд нийцэхгүй байна. Ц гэж хамгийн том түрээслэгч. 2011 оноос 2015 он хүртэл түрээслэсэн. Нэг нь түрээсийн үнийг огцом нэмсэн учраас гарсан, нөгөө нь өөр байртай болоод гарсан. Энэ хоёр түрээслэгчийн өмнөөс аймгийн Үйлдвэрчний холбоо төлөх үндэслэл байхгүй. Шүүгчийн захирамж бол гарсан. Уг захирамжид битүүмжилсүгэй гэсэн үг байхгүй, хэвээр хадгалсугай гэсэн агуулгатай захирамж гарсан байсан. Захирамж гарсны дараа шүүх тодорхой үйл ажиллагаа явуулдаг юм шиг байна. Лаздаж, боодог, оруулахгүй гэсэн зүйл болоогүй. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б-ийн тодорхойлолтод 2013 оны 08 дугаар сарын шүүгчийн захирамжийг архив болон цахим сангаас хайж үзэхэд бүртгэлгүй байгаа бөгөөд дээрх захирамжийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй болно гэсэн хариу өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, өмгөөлөгчийн хөлсний мөнгөний тухайд Д.Б зохиомол хэргээс болоод дээд зэргээр хохироод биеийн эрүүл мэндийн байдал муу байна гэдэг. Энэ нь зохиомол хэрэг биш юм. Үүнийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд шалгаж байсан. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Прокурорын 67 дугаар тогтоолоор баталж, прокуророос манайд мэдэгдэх хуудсаар ирж байсан. Энэ прокурорын мэдэгдэх хуудас 3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудаст байгаа. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд их хэмжээний хохирол учруулсан байна гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил өнгөрсөн шүүхэд ханд гэсэн прокурорийн бичгийн дагуу бид шүүхэд хандсан. Төрд тангараг өргөсөн хүмүүст нэр төр гэж байгаа. Хууль ёсны дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид хуралдаад тогтоол гаргадаг. Тэргүүлэгчдийн бага хурлын тогтоол, тэмдэглэлүүд байна. Түүнээс биш Г хамт олныг төлөөлөх эрхгүйгээр шийдвэр гаргаж таарахгүй. Хамтын шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн. О хамтын шийдвэр гаргах зарчмыг зөрчөөд, тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гаргуулахгүйгээр худалдаж зарсан байдаг. Энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа юм шиг байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааг унагасан нь гэрээний хугацаа байдаг юм. Тэр гэрээг нь талийгаач О хийсэн байдаг. Гэрээ хийх зөвшөөрөл тэргүүлэгчдийн хурлын тогтоол гараагүй. Нарийн ярьвал Оийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад зориудаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчийг ашиглах, шамшигдуулах зорилгоор Д.Б гэдэг хүнтэй гэрээ хийгээд зарсан юм. Хууль бусаар О, Б нар хуйвалдаж хийсэн. Үүнийг Баянхонгорын ард түмэн бүгд мэднэ. Түүнээс дураараа загнаад хууль бус юм хийгээд явсан зүйл байхгүй. Монгол улс үндсэн хуультай, шүүх засаглалтай, ардчилсан орон. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд хамтын шийдвэр гаргаад энэ асуудлыг шийввэрлүүлэхээр шүүхэд хандсан. Өрөө байраа алдсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид гомдолтой байгаа. Хүчингүй, хууль бус, гэрээ хийх эрхгүй хүний гэрээгээр л хөөн хэлэлцэх хугацааг тоолоод байдаг. 10 жилийн хугацаагаар тооцоогүй. Гэм буруутай байсан асуудлыг шүүхийн шийдвэр дээр бичсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаагаар шат шатандаа хэрэгсэхгүй болгосон. 100 хүний суудалтай хурлын байрыг худалдсан боловч аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Төрийн банкны тодорхойлолт нь тэр. Аймгийн үйлдвэрчний холбоо үүн дээр хохирсон, одоо ч хохирч хэвээр байгаа. Шүүхэд мэдүүлэх гаргах эрхээ хэрэгжүүлсний төлөө олон сая төгрөг төлөхөөр байж болохгүй гэж санагдаад байна. Хувь хүн шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж байхад бүхэл бүтэн үндэсний хэмжээний том байгууллага шүүхэд мэдүүлэх, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж болохгүй. Энэ эрхээ эдэлж байгаа нь хууль бус, бид нарт хохирол учруулаад байна аа гэж байгаа нь үндэслэлгүй санагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүн өмгөөлөгч авах эсэх нь тухайн хүний өөрийнх нь сайн дурын асуудал гэж ойлгож байна. Өмгөөлөгч авах хэдэн төгрөг өгөх нь тухайн хүний сайн дурын асуудал. Хууль хараад байхад заавал өмгөөлөгч авах, ялагдсан тал нь ялсан талдаа өмгөөлөгчийн хөлсийг төлнө гэсэн хуулийн заалтыг хараад би судалж үзэхэд хайгаад олоогүй. Б-ын сайн дураараа хийсэн зүйлийн төлөө, үүргээ биелүүлсний төлөө үйлдвэрчний эвлэлийн холбоо өмгөөлөгчийн хөлс төлнө гэдэг боломжгүй юм. Шүүхэд олон удаа дуудагдаж ирж, очсон учраас замын зардлын мөнгийг нэхэмжилнэ гэж байна. Бид нар хүртэл шүүхэд олон удаа дуудагдаж очиж байна. Үүнийг бид иргэний үүргээ биелүүлж байна гэж үзэж байгаа. Шүүх хэзээ дуудна тэр цагт нь очно гэж ойлгож байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч шүүх дуудсан цагт хүрэлцэн очно тэр үүргээ биелүүлнэ, маргаанаа шийдвэрлүүлнэ, нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгнө гэсэн ийм л үүрэгтэй. Б өөрийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсний төлөө аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэхээд байгаа нь зохимжгүй юм аа. Д.Б шүүхээр явах ёсгүй хүмүүс шүүхээр яваад намайг их хэмжээгээр хохироочихлоо гэж яриад байна. Бидэнд шүүхээр яваад үр дүнд хүрсэн зүйл бол байна. Өөрөөр хэлбэл, өмчлөлийн маргаан дээр Үйлдвэрчний эвлэлийн бүхэл бүтэн 2 давхар байрыг алдахаас сэргийлсэн. Шүүхийн явцад хэмжилт хийгээд Д.Б аймгийн Үйлвэрчний эвлэлийн холбооноос 113.25 м.кв талбайг өөр дээр илүү бичүүлээд гэрчилгээ авсан байсан. Нөөц талбай гээд. Энэ талбай нь 2 давхар байшин барих талбай. Юмыг яаж мэдэх вэ? Намайг гараад явсан үед аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд шинэ залуу гараад ирэх юм бол манайд гэрчилгээ гарсан учраас манайх авна гэх байсан байх. Шүүхээр яваад өөр дээрээ 113.25 м.кв талбайг өөр дээрээ авсан зүйл бол байна. Энэ талаар 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудаст байгаа. Өрөөнд шинжээч оруулж хэмжилт хийлгэсэн. Хэмжилт хийх дээр Б их уурлаж байсан. Үүний дараа сөрөг нэхэмжлэлийг бичсэн байсан. Нууж авсан талбай нь ил гараад ирэхээр нь үүндээ хорссон уу яасан энэ нь зөвхөн миний бодол. Өвөрхангай, Баянхонгор аймгийн шүүхээр яваад 2013-2015 онд Д.Б-ын санаа сэтгэлийн хохирол учирсан гэх дүгнэлт байхгүй. Тодорхойолт байхгүй. Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд хандснаас болоод 2013 оноос 2015 онд Д.Бын сэтгэл санааны хохирол учирсан гэх баримт байхгүй байна. Сэтгэл санааны хохирлын 20.000.00 төгрөгийг яаж тогтоосон юм бэ? Хэн тогтоосон юм бэ? Хувь хүн тогтоодог юм уу байгууллага үнэлдэг юм уу? энэ нь тодорхойгүй. Сэтгэл санааны хохирлыг хэн тогтоодог юм бэ? Би энэ талаар мэдэхгүй байна. Сандал ширээ эвдрэх, ус гоожиход үнэлгээ хийдэг байгууллага байна. Энэ нь шиг санаа сэтгэлийн хохирлыг тогтоодог байгууллага байдаг байх. Баянхонгор, Өвөрхангай, дээд шүүхээс болоод 2013-2015 онд Д.Б-д хүзүүний суулт үүссэн гэсэн баримт байхгүй байна. Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос болоод 2013-2015 онд Бд хүзүүний суулт үүссэн гэх баримт байхгүй. Шүүхэд нэг хандаад байгаа юм шиг, Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэхээд байгаа юм шиг. Алинаас нь нэхээд байгааг ойлгохгүй байна. Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос болоод Д.Бд 20.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт алга. эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт 7 хоног болгон гардаг. 7 хоног болгон аймаг, дүүрэг, нийслэлд хуралдаж гаргадаг. Эрүүл мэндийн тэдэн хувийг алдсан байна, тийм тийм юмнаас болсон байна гэсэн мэргэжлийн эмч нарын дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч хөдлөшгүй баримтаар нотлох үүрэгтэй. Д.Б-ын бүх гаргаж өгсөн нотлох баримтууд хөдлөшгүй, эргэлзээгүй байх шаардлагыг хангаж чадахгүй байна. Би бол хохирогч мөн. Миний цаана 1300000 гишүүнтэй Үйлдвэрчний эвлэл бас хохирсон. Бид байраа харамсалтайгаар алдсан. Гэхдээ хавтаст хэрэгт байхгүй шинэ нотлох баримт бид олсон. Үүнээс цааш явна. Энэ хэрэг дуусаагүй байгаа. Хохирогч болчихоод тэмээн дээр ямаа гэж байраа алдчихаад 88417350 төгрөгийг төлөх боломжгүй. Жирийн хүний төлөө явдаг, төрийн бус байгууллага ингэж хохирохгүй. Бид монголын төр, шүүхэд итгэж байна. Бид судалгаа хийж үзсэн. Яаж шийддэг вэ? гэдгийг судалсан. Иймд Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Д.Б-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох Сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Д.Б-ыг нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох гэм хорын хохирол 4175100 төгрөг, томилолтын зардал 11232200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 12500000 төгрөг, олох байсан орлого 40510000 төгрөгийг тус тус гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 581789 төгрөгийг орон нутгийн орлогын данснуудаас гаргуулж Д.Б-д буцаан олгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 25-26-ны өдрийн 145/ШШ2019/00002 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч миний эрх ашгийг ноцтой хохироож байгаад туйлын гомдолтой байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт: сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан хэлэлцэх явцад сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянхонгор аймгийн ҮЭХолбооны нэхэмжлэлтэй зохиомол иргэний хэргийн улмаас сэтгэл санааны хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

...Гэвч хэрэгт Баянхонгор аймгийн ҮЭХолбооны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч Д.Б-д сэтгэл санааны хохирол учирсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв гэж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудтай ноцтой зөрчилдөж, хууль бус шийдвэр болоод байна. Намайг байр худалдаж авснаас хойш 14 жилийн дараа буюу 2013 оны 6-р сарын 14-нд Баянхонгор аймгийн ҮЭХолбооны дарга В.Г-ээс, СТ ХХК, иргэн Д.Б надтай холбогдуулан Баянхонгор аймгийн Сум дундын шүүхэд байрны өмчлөлийн талаар маргаж нэхэмжлэл гаргасан нь авлига нэхэж, егөөгүйд өш санаж, олон жилийн дараа хууль бус нэхэмжлэлийг гаргасан. 2013 оны 6 сараас 2016 оны 4 cap хүртэл 4 жил миний бие хариуцагчийг төлөөлж энэ хэргийг Баянхонгор аймгийн ИХАШ шүүх, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд эцэслэн гартал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явсан байдаг. Баянхонгор аймаг дахь  Сум дундын шүүхийн 2014 оны 1-р сарын 10-ны өдрийн 40 тоот хууль бус шийдвэрээс болж надад сэтгэл санааны гүн цочрол, хямралаас үүдэж бие өвдөж, эрхтэн системд өөрчлөлт орж, өвдсөн нь эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, онош, эмчийн дүгнэлтүүдээр тогтоогддог тул дараах хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

  1. Д.Б миний бие анх 1999 онд Баянхонгор аймгийн ҮЭХолбооноос Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд халаалтын өрөнд хураагдсан 2 өрөө байрыг анх Д ХХК-иас худалдаж авсан, дараа нь 2001 онд 3 өрөөг худалдаж авч, 6 сая төгрөгийг төлсөн. Энэ байрны мөнгийг Баянхонгор аймгийн ҮЭХолбооны тухайн үед ажиллаж байсан дарга О нь ня-бод танилцуулалгүй засвар хийлээ гэж МҮЭвлэлийн Төв зөвлөлд гомдол гаргаж, төвөөс санхүүгийн шалгалт хийсэн 88 тоот актыг гаргасан байдаг. Хавтаст хэрэгт  энэ актыг гаргаж, нотлох баримтаар өгсөн. Энэ актад нийт 2 давхар барилгын үнэлгээ 3 сая төгрөг байсан. Гэтэл манай компанид 1 өрөөгөө 6 саяд зарсан. Энэ их мөнгийг авч захиран зарцуулах гэж дарга, ня-бо 2 хоорондоо үл ойлголцож, маргалдсан. Энэ Төрийн бус байгууллагын ажилтнуудын хоорондын зодоон маргаан нь сүүлдээ шинэ даргын сонгуульд хүрдэг.
  2. Шинээр Г гэж хүнийг 2003 онд даргаар сонгосон байдаг. Энэ хүн шинэ дарга болсоны дараа надаас 300.000 төгрөгийг өг гэж нэхдэг. Би маш гайхсан, В.Г нь дарга болонгуут даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига нэхдэг. Энэ мөнгийг надад өг гэж шаардаж байснаас би хувьдаа авна, эсвэл байгууллагтаа авна гэж ярьж байгаагүй. Энэ талаар шүүх хурал дээр “...Би энэ Баас 300.000 төгрөг нэхсэн нь үнэн” гэж өөрийн биеэр баталж ярьснаар нотлогдоно.
  3. Би зээл авч барилгын санхүүжилтыг хийсэн байсан тул таны нэхэж байгаа мөнгийг нэмж, өгч чадахгүй гэж хэлэхэд чамд юу чаддаг аа харуулна гэж занаад гарсан. Үүний дараа 2004 онд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхэд СТ ХХК-нд холбогдуулан, ямарч үндэслэлгүйгээр “байрны талаар маргаж” нэхэмжлэл гаргасан байдаг боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нэхэмжлэлийн хуулбар хавтаст хэрэгт байдаг.
  4. Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Н 2014 оны 01-р сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэж 40 тоот шүүхийн шийдвэрийг гаргасан байдаг. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа хэт нэг талыг барьсан ба шийдвэрт Д.Б миний хууль ёсны эзэмшлийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байрыг салгаж, Баянхонгор аймгийн ҮЭХолбооны байр мөн гэж тогтоосон шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг сонсоод би шууд сэтгэл санаа тавгүйтэж, шууд пааниг, шоконд орсон байдаг. Гэхдээ энэ шүүхийн шийдвэр нь олон хуулийг зөрчсөн шийдвэр гарсан тул Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нь Баянхонгор аймгийн шүүхэд олон жил ажилласан, танил талаа ашиглаж, шүүгчээр хууль бус шийдвэрүүд гаргасан. Н.Э, эхнэр Р.У нар нь Н, Ч.Байгалмаа шүүгчийн туслахаар олон жил ажилласан, гэр бүлийн найзууд байсныг би сүүлд мэдсэн. Шүүгчтэй танил, найзууд байх нь нэг асуудал, гэтэл миний хууль ёсны хөрөнгийг хууль бусаар авах гэж оролдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл болж байгаа талаар Шүүхийн ёс зүйн хороонд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ тухай баримтыг хавтаст хэрэгт Шүүхийн ёс зүйн xopoонд гаргасан гомдлыг хуулбараар өгсөн байдаг.
  5. Баянхонгор аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн шүүгч Байгалмаад хэрэг хуваарилагдаж очсон, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэж, нэхэмжлэгч талаас байрнуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан, 2 тал шүүгч, туслахын хамт үзлэг, хэмжилт хийхэд өмгөөлөгч Э санал хэлэхэд тэмдэглэж авч, хэмжилтийг хийдэг, намайг санал гаргаж, хэлэхэд сонсоогүй юм шиг тоогоогүй, үзлэгийн тэмдэглэл гарахад, миний ярьсан хэлсэн зүйлүүд огт тусгагдаагүй байсан. Ганц өмгөөлөгч Э л энэ үзлэгийг хийлгэсэн мэтээр бичигдсэн байсан. Ингэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч Эын нөлөөнд автаж, хэргийг хэт нэг талд шийдвэрлэх гэж олон удаа оролдсон байдаг. Э Баянхонгор аймгийн шүүхэд олон жил ажилласан танил талаа ашиглаж, шүүгч нарт нөлөөлж, хэргийг өөрийн талд ашигтайгаар шийдүүлэх гэж их оролдсон, шүүх хурал 14 удаа хойшилж, түдгэлзүүлсэн шийдвэрүүд гарч, энэ нь 1 жил 6 cap үргэлжилсэн.  Шүүгч Байгалмаагийн талаар мөн арга буюу шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж байсан баримтуудыг шүүхэд хуулбарлан өгсөн байгаа.
  6. Би Баянхонгор аймгийн ҮЭХолбоо шүүхэд 2013 оны 6-р сард нэхэмжлэл гаргаж байх үед Улаабаатар хотод суурин ажиллаж амьдарч байсан ба иргэний хэрэг үүсэхээс өмнө шүүх дээр дуудагдаж очиж үзээгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ямар ч ойлголт, мэдээлэл, баримжаа байгаагүй байсан, туршлага ч гэж зүйл байгаагүй, эрх зүйн мэдлэг ч их дутмаг байжээ.

Хэдийгээр би эрх зүйн мэдлэг дутмаг, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, мэдлэг дутмаг байсан хэдий ч, механик инжинер байсан учраас бичиг баримтыг уншиж танилцах, түүнд дүн шинжилгээ хийх олон жил ажилласан туршлага, чадвар байсан тул дээрх Баянхонгор аймгийн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад ямар хуулийн дагуу, ямар хэм хэмжээнд шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнууд ажиллах ёстой талаар эрх зүйн актуудыг уншиж танилцсанаар, мөн мэргэжлийн эрх зүйч, хуульч нараас зөвлөгөө авсаны үр дүнд хууль, эрх зүйн талаар богино хугацаанд маш сайн ойлголттой болсоныг шүүхэд гаргасан хүсэлт, өргөдлөөр нотлогдоно.

Эхэндээ анх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх дээр очиж аймгийн ҮЭХ-ноос гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хөөцөлдөж явахад маш хүндрэлтэй, хаанаас ямар өмгөөлөгч авч, эрхээ хэрхэн хамгаалах талаар ч сайн мэдэхгүй, шүүгч Л.Н хэргийг шийдэхдээ нэг талд хэт үйлчилж, надад маш их асуудал үүсгэж, шахаж байсан тул хайж, судлаж байж Баянхонгор аймгаас М, Улаанбаатар хотоос өмгөөлөгч Н-тай гэрээ хийж, эрх туслалцаа авч, хамтран ажиллаж, эрхээ хамгаалж ажиллахаар УБ хотоос, Баянхонгор аймгийн хооронд олон удаа ирж очиж, эхэлсэн хэдий ч, анхны шүүхийн шийдвэр гарч намайг муужруулж, ухаан алдахын наагуур л болгож орхисон. Би ч өөрөө тэр үед шүүхийн болон эрх зүйн мэдлэг, туршлага маш дутмаг байснаас маш их стресст орж, хямарч, уур хүрч бухимдаж эхэлсэн.

Учир нь миний сүүлийн 15 гаруй жил шударгаар хөдөлмөрөөр бүтээсэн, бий болгосон мөнгөө шавхаж авсан барилгын нэг хэсгийг нэг л өглөө шүүгч гэж хүн шийдвэр уншиж, өөр байгууллагын өмчид шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гаргасан. Энэ бол маш аймаар, хүн үнэмшимгүй үйл явдал болсон. Зүүд ч юм шиг.   Яагаад ийм анхан шатны шүүхийн аймар шийдвэр гарч байгааг асуухад өмгөөлөгч Н, та битгий санаа зовоо, энэ бол хууль зөрчсөн, хууль бус шийдвэр гарч байна. Үүнийг давах шатны шүүхэд гомдлоо гаргаж, шийдвэрлүүлж засч болдог юм гэж тайлбарлаж байсан ч тэр гомдол гаргаж хэргийг шийдвэрлэх тухай надад маш хол, хэцүү, үнэмшмээргүй санагдаж байсан.

  1. Би эхний үед юунаас болж, хөл дээр юм гарч, загтнаж байгааг, бие өвдөж,
    тавгүйтэж байгааг ердөө ойлгоогүй. Сэтгэл санааны гүн хямралаас болж
    миний бие организмд өөрчлөлт орж, өвдөж эхэлж байсныг ойлгоогүй байдаг.
    Энэ өвчлөлүүд нь аажим, аяаар явагдаж, өвчилж байсныг дараах эмнэлгийн
    шинжилгээ, эмчийн оношуудаар тодорхойлж болно.

Хөлний 2 шилбээр маш их загтнаж, хүрэн улаан толбонууд үүсч гарч эхэлсэн. Ингээд арьс судлалын үндэсний төвд хандаж, эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн боловч, эмчилгээ аваагүй. Дахин дахин очиж үзүүлж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй, үүнийг хараад эмч сэтгэл санаатай холбоотой байж магадгүй, гээд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж үзүүл мөн сэтгэц, арьсны хамтарсан Гранд при эмнэлгүүдийг санал болгосон.

2015 он гарснаар 2 хөлний шилбэнүүд дээр гарсан улаан хүрэн толбонууд улам том болж, маш загтнаж, цус шүүрч гардаг болсон. /2018 оны 12-р сарын 25-нд авсан 2 хөлний шилбэний фото зургуудыг шүүхэд өгсөн байдаг/ 2 хөлний шилбэ дээрх өвчинийг оношилж эмчилж чадаагүй удсанаас маш их өвдөж, захтнаж, шархлаж эхэлсэн. Гранд при эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж эхэлсэн. Эмчилгээ хийлгэсэн ч түр хугацаанд намдсан хэдий ч дахин сэдэрсэн байдаг. Энд эмчилгээ үзлэг хийсэн эмчийн карт, эрүүл мэндийн дэвтэрт эмчийн сэтгэл санааны хямралаас болж ийм өвчлөл үүссэн тухай эмчийн онош, дүгнэлт бичсэн дэвтрийн хуулбарыг, мөн эмчилгээний төлбөрт 539050 төгрөг төлсөн, баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мөн энэ эмнэлгээр 2015, 2016, 2017 онуудад эмчилгээ хийлгэж байсан тодорхойлолтыг хавсаргаж өгсөн байдаг. Энэ иргэний хэрэг маргаан Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны шийдвэр 2016 оны 4-р сард СТ, иргэн Д.Б талд гарч шийдвэрлэгдсэн байдаг.

  1. Биеийн байдал сайжраагүй тул 2017 оны 1-р сард Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд (манайхан Шархадны эмнэлэг гэж ярьдаг) хандаж, эмчид үзүүлсэн, сэтгэцийн гүн хямрал, сэтгэл гутралд гүнзгий орсон байх тул хэвтэж эмчилүүлэх шаардлагатай гэсэн тул хэвтэж эмчилүүлсэн. Хэдийгээр энэ эмнэлэг нь Улсын эмнэлэг боловч эмчилгээ нь төлбөртэй. Эмчилгээний төлбөрт 480.000 төгрөгийг төлсөн баримтыг, эмнэлгийн оношилгоо, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн баримтыг, хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.

9. Эмчилгээ хийлгэсэн ч бие байдал сайнгүй болж, өвдөж байсан тул Хосвансэмбрүү эмнэлэгт бүрэн шинжилгээ хийлгэсэн. Эндээс ходооны хүндэвтэр шарх үүссэн байгааг оношилсон. Тус эмнэлгийн оношлогооны хийсэн хүснэгт, эмчийн хөтөлсөн картын 1 хувийг канондож, натиротаар батлуулж, эмнэлгийн төлбөрт 180000 төгрөг төлсөн баримтыг хавсаргаж, шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг.

10. Энэ ходооны шархыг оношлуулахаар Клиникийн 1-р төв эмнэлэгт ирж дурангийн оношлогоонд ороход ходоодны хурц үрэвсэлтэй, шархтай байна гэж гарсан. Үүгээр Хосвансэмбрүү эмнэлгийн онош батлагдсан. Энэ эмчийн үзлэг хийсэн баримт, дурангийн ходоодны фото зургаар гарсан хэвлэмэл материалуудыг мөн баримтаар гаргаж шүүхэд өгсөн. Ингээд яаралтай эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ч, 1-р эмнэлэгт хэвтэж эмчилүүлэх ор байхгүй очир ихтэй байсан.

11. Яаралтай хэвтэж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул А эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн өвчтөний түүх зэрэг материалыг хавсаргаж өгсөн. Энд төлбөрт 575000 төгрөг төлсөн, баримтыг мөн нотариатоор батлуулж нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Ингэж өвдөж, улмаар эмнэлэгт үзүүлж, оношлуулж, шинжилгээ өгч, эмчийн хийсэн үзлэг, онош, юунаас болж өвдсөн тухай эмчийн дүгнэлтүүд, карт, дэвтрийн хуулбар, хийсэн баримтууд, хэвтэж эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн бичиг, төлбөр төлсөн нотлох баримтуудыг нотариатаар батлуулж өгч, нийт эмнэлгийн эмчилгээний төлбөрт 2.345.050 төгрөгийн бодит зардал гарсныг баримтаар гаргаж өгсөөр байхад шүүхээс “...Баянхонгор аймгийн ҮЭХолбооны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч Д.Б-д сэтгэл санааны хохирол учирсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэж байна” гэж шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан: “...Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь “Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан ус алдсаны гэм хорын хохирол 4175100 төгрөг, түрээсээр олох байсан орлого 40510000 төгрөг, томилолтын зардал 11232200 төгрөг, өмгөөлөгчдийн зардал 12500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг тус тус гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талаас хуурамч баримт бүрдүүлэн шүүхэд хандсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сум дундын 3 дугаар шүүхэд 2013 оны 10 дугаар сард ус алдснаас өөрийн эзэмшлийн 114 м2 талбай бүхий 3 өрөөний 2 өрөөнд /”PC mal”" дэлгүүр, оффес үйлчилгээний зориулалттай 1 өрөө/ хохирол учирсан гэж Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот шийдвэрээр Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах үйлчилгээний зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “СТ” ХХК-ийг 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаарт бүртгэж, 0015296 тоот гэрчилгээ олгохдоо 255,6 м2 талбай гэснийг 142.35 м2 гэж, мөн Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах үйлчилгээний зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б-ыг 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-032000413 дугаарт бүртгэл 214 тоот гэрчилгээ олгохдоо 114 м2 талбай гэснийг 67.76 м2 гэж өөрчлөн, шаардагдах захиргааны акт гаргахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэж Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн *** сумын *** дүгээр баг, *** байрлах 142.35 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “СТ” ХХК-г тогтоон эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэн *** тоот, мөн Баянхонгор аймгийн *** сумын *** дүгээр баг, *** байрлах 67.76 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д-ын Б-ыг тогтоож эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгожээ. /1-р хх-ийн 234-235 хуудас/

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 268 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэг давхарт байрлах 151 м2 гурван өрөө байр, 63 м2 хоёр өрөө байр, 100 хүний суудалтай хурлын заал зэрэг эд хөрөнгийг өөрчлөн захиран зарцуулахгүй зэрэг тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй, хадгалж хамгаалахыг хариуцагчид даалгасан /2-р хх-ийн 190 хуудас/ бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь 2 өрөөнд ус алдсан мөн дээрх шүүхийн шүүгчийн захирамжаар “СТ” ХХК-ий өмчлөлийн байрыг битүүмжилснээс болж түрээсээр олох байсан орлого 40510000 төгрөгийн хохирол  учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, уг ус алдсан болон битүүмжилсэн гэх өрөөнүүд нь  “СТ” ХХК-ны өмчлөлийн байр болох нь нэхэмжлэгч Д.Б-ын тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудад тогтоогдсон байна.

Мөн Сум дундын 3 дугаар шүүхэд Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь “СТ” ХХК-д холбогдуулан Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэг давхарт байрлах 151 м2 гурван өрөө байр, 63 м2 хоёр өрөө байр, 100 хүний суудалтай хурлын заал зэрэг хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан томилолтын зардал болон бензинд 11232200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 12500000 төгрөгийн зардлыг тус тус гарсан гэж нэхэмжлэгч Д.Б Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулахаар нэхэмжилжээ.

Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр оролцох өмгөөлөгч нарын хөлсийг “СТ” ХХК-наас нэхэмжлэгч Д.Б-д, дурьдсан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгч, жолооч нарын хоолны мөнгө, бензин, томилолт, буудлын мөнгө зэргийг “СТ” ХХК-наас бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус олгосон нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаар батлагдаж байна.

“СТ” ХХК-ий гүйцэтгэх захирлаар Ж.Ц-г томилсныг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, Ж.С-г томилсныг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь "СТ" ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. / 1-р хх-ийн 150 хуудас/

“СТ” ХХК нь өөрөө нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд түүнийг төлөөлөх этгээдийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлэх бөгөөд Д.Б-ын хувьд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөл нь итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх ёстой ба, Д.Б нь “СТ” ХХК-ий өмнөөс нэхэмжлэл гаргах бүрэн эрх олгогдсоныг нотлох, Иргэний хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан итгэмжлэлийг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Д.Бын ус алдсаны гэм хорын хохирол 4175100 төгрөг, түрээсээр олох байсан орлого 40510000 төгрөг, томилолтын зардал 11232200 төгрөг, өмгөөлөгчдийн зардал 12500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэсэн, мөн Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч Д.Б-д сэтгэл санааны хохирол учирсан нь үйл баримтын шалтгаан холбоо, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Д.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Нэхэмжлэгч Д.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-26-ны өдрийн 145/ШШ2019/00002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, *** овгийн Д.Б-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 254950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.