Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 94

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  В танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн     

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат  

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан     

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогт *******, Залтууд овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201711000045 дугаартай хэргийг  2017 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж охины хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, *******, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, Булган овогт *******. /РД: *******/      

Монгол Улсын иргэн Дорнод аймгийн Цагаан-овоо суманд 1981 оны 06 сарын 30ы өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой,  мэргэжил  , ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Цаг-Уурын уурын 02-05 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Залтууд овогт *******.   

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр багт байрлах 8 дугаар байшингийн гадаа зогсоол дээр байсан 85-85 УБЗ дугаартай Лексус-570 /Lexus/ маркийн машины зөв талын хойд хаалганы цонхыг тоосгоор хагалан орж, Камаз машины поршень 6 ширхэг, гильц 2 ширхэг, дугуй хийлдэг компрес, хар өнгийн цүнх, хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн судалтай өмд, бор өнгийн ширэн түрийвч, 100 юань, 100 доллар зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1571952 төгрөгийн шууд хохирол, уг машины хаалганы шил, урд хайрцагны таг, цоож зэргийг хагалж, эвдэн 800000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Булган овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  Би өглөөний 10 цагийн үед “Шүр” захын “Оюу” дэлгүүрийн гадаа сууж байгаад захын зүүн талын төмрийн хог нь дээр Болортулгатай тааралдсан. Тухайн үед Болортулга том машины поршень бариад явж байсан. Тэгээд Болортулга “чи наадахаа бариад байж бай. Би дахиад аваад ирье” гэж хэлээд явсан. Удалгүй Болортулга шуудайтай юм бариад ирсэн. Тэр шуудайн дотор 3 ширхэг поршень байсан. Тэгээд бид хоёр поршениудыг зарж архи аваад гол руу явж уусан. Архиа ууж дуусгаад би “Шүр” захын хөзөр тоглодог газарт үлдсэн. Болортулга хаашаа ч юм явсан гэжээ.    

            Шүүгдэгч Залтууд овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 0132 дугаар ангийн гаднаас пийшингийн шороо авах гээд явж байхад шороон доороос машины поршень гараад ирсэн. Тэгэхээр нь цааш ухаад үзэхэд 3 ширхэг поршень гараад ирсэн. Би пийшингийн жаахан шороо, олсон поршенгоо аваад явсан. Олсон 4 поршенгоо аваад “Шүр” зах руу явсан. Тэгээд 00-ын өвгөнд 3 поршеноо үлдээгээд 1 ширхэг поршенгоо аваад төмрийн хог руу очиход Заахүүтэй тааралдсан. Тэгээд би Заахүүд “хоёулаа машины поршень заръя” гэхэд “тэгье” гэсэн. Тэгээд  машины сэлбэг зардаг хүн рүү очоод асуухад “авахгүй” гэсэн. Тэгээд “Тулга” төв рүү ороод зарсан. Олсон мөнгөөрөө архи аваад гол руу явж ууцгаасан гэжээ.      

            Хохирогч Б. Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүүлэхдээ: 2017 оны 01 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын “Да-хүрээ” техникийн зах дээрээс компанийхаа том оврын авто машинуудад хэрэглэхээр сэлбэг хэрэгсэл аваад 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 85-85 УБЗ улсын дугаартай Lexus-570 маркийн машинд ачаад Дорнод аймаг руу гараад шөнө 03:00 цаг өнгөрч байхад ирээд Хэрлэн сумын 9-р багт байрлах 8-р байрны гадна байрлах гадна талбайд машинаа тавиад гэртээ орж амарсан. Тэгээд 2017 оны 01 сарын 11-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч ирэхэд миний машины зөв талын буюу зүүн талын хойд хаалганы жижиг шилийг хагалсан байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд эд зүйлсээ бүртгэж үзэхэд машины тээшний хэсэгт байсан хар өнгийн жижиг цүнх дотор байсан хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн дөрвөлжин судалтай  даавуун өмд, Караз-256 маркийн автомашины 6 ширхэг поршень, 2 ширхэг гильц, урд талын жижиг хайрцаганд байсан хүрэн өнгийн ширэн түрүүвч дотор байсан миний иргэний болон жолооны үнэмлэх, 100 юань, 100 доллар зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 127-128/    

            Иргэний нэхэмжлэгч Жигжидпүрэвийн Шоовдор мөрдөн байцаалтад мэдүүүлэхдээ: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын хойд талд зэс, хөнгөн цагаан, лааз буюу хоёр дахь түүхий эд авдаг ажил эрхэлдэг. 2017 оны 01 сарын 17-ны өдөр 15 цагийн орчим би ажил дээрээ байж байхад 30-35 насны хоёр залуу ирээд “...хөнгөн цагаан авч байна уу” гэж асуухад нь би “...авч байна, юу өгөх гэсэн юм бэ”  гэхэд том камаз машины 4 ширхэг поршень нь 11 кг болж байхаар нь хөнгөн цагаан өнөөдрийн ханшаар бодоод 5500 төгрөг өгөөд авсан. Би тэр хоёр залуугаас “...хулгайн юм биш биздээ” гэж асуухад “..үгүй ээ, юу гэж хулгайн юм байх юм бэ” гэж хэлэхээр нь итгээд авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 53/   

Гэрч Борзааны Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах Шүр захын хойд талд Авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 10 цагийн орчим дэлгүүр дээр байсан чинь манай дэлгүүрээс 30-35 насны цэнхэр өнгийн богино куртиктэй, саарал малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн, ноолууран малгайтай залуу орж ирээд 1 ширхэг поршень гартаа барьсан байсан бөгөөд надаас “...4 ширхэг камаз машины поршень үлдсэн авах уу, гадаа 3 ширхэг нь байгаа” гэж хэлсэн. Би түүнд “...одоо авах боломжгүй байна, өдөр хүрээд ир гэж” хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

Хэрэг учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажилагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-26/

2017 оны 01 сарын 20-ны өдрийн “Хураан авах тогтоол, тэмдэглэл” /хх-ийн 21-22/    

2017 оны 02 сарын 02-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 23-24, 26/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82/

2017 оны 01 сарын 19-ний өдрийн “Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 27-28/    

2017 оны 03 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” /хх-ийн 34/

2017 оны 03 сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” /хх-ийн 38/

2017 оны 02 сарын 20-ны өдрийн Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49-50/  

2017 оны 01 сарын 16-ны өдрийн 71 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-82/  

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114, 117/  

2017 оны 04 сарын 24-ний өдрийн 2368 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт /хх-113-138/   

2017 оны 04 сарын 27-ны өдрийн Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 146/      

2017 оны 05 сарын 03-ны өдрийн Хохирлын тооцоо зэрэг нотлох баримтууд болно.       

Шүүгдэгч Булган овогт ******* нь 2017 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр багт байрлах 8 дугаар байшингийн гадаа зогсоол дээр байсан 85-85 УБЗ дугаартай Лехсус-570 /Lexus/ маркийн машины зөв талын хойд хаалганы цонхыг тоосгоор хагалан орж, Камаз машины поршень 6 ширхэг, гильц 2 ширхэг, дугуй хийлдэг компрес, хар өнгийн цүнх, хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн судалтай өмд, бор өнгийн ширэн түрийвч, 100 юань, 100 доллар зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1571952 төгрөгийн шууд хохирол, уг машины хаалганы шил, урд хайрцагны таг, цоож зэргийг хагалж, эвдэн 800000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хохирогч Б. Мөнхбат,  гэрч Г.Болдбаатар, иргэний нэхэмжлэгч Ж.Шоовдор нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажилагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-26/, 2017 оны 01 сарын 20-ны өдрийн “Хураан авах тогтоол, тэмдэглэл” /хх-ийн 21-22/, 2017 оны 02 сарын 02-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 23-24, 26/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82/, 2017 оны 01 сарын 19-ний өдрийн “Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 27-28/   2017 оны 01 сарын 16-ны өдрийн 71 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-82/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Залтууд овогт ******* нь шүүгдэгч *******тэй бүлэглэн энэ хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдохгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т  зааснаар шүүгдэгч *******д Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал нь дээрдсэн тул Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  зүйлчилж, ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5  дугаар зүйлийн 1.4-т зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр, шүүгдэгч *******гээс бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсаны төлбөрт 1784452 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34-А48 тоотод оршин суух хохирогч Бууралын Мөнхбатад олгуулахаар тус тус шийдвэрлэв.   

Хэрэгт баримт бичгээр хураагдаж шүүгдэгч Ж.Болортулгын ЖЛ81063032 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг буцаан олгож, шүүгдэгч *******гийн ЖЭ77040474 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Болортулгын эзэмшилд байгаа Г-0610000200 дугаартай Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6-р баг 4-р хороололд 3000 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх хүчингүй болгож, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Kogkz маркийн 28 инчийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Булган овогт *******г тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т  зааснаар шүүгдэгч Ж.Болортулгыг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.    

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Булган овогт *******г 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.   

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ялтан *******гийн эдлэх 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.      

5. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5  дугаар зүйлийн 1.4-т зааснаар устгахуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.           

6. Ялтан *******гээс бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсаны төлбөрт 1784452 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын СХД-н 17 дугаар хороо, 34-А48 тоотод оршин суух хохирогч Бууралын Мөнхбатад олгосугай.   

7. Хэрэгт баримт бичгээр хураагдаж шүүгдэгч Ж.Болортулгын ЖЛ81063032 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг буцаан олгож, ялтан *******гийн ЖЭ77040474 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Болортулгын эзэмшилд байгаа Г-0610000200 дугаартай Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6-р баг 4-р хороололд 3000 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх хүчингүй болгож, ялтан *******гийн эзэмшлийн Kogkz маркийн 28 инчийн зурагтын битүүмжилсэн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.    

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ