Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0113/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Б.Э ,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Ж.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2518000000143 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Б-н М , (РД:ХХ******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, Манхан толгой ** дугаар гудамж, ** тоотод Э.Э тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж зүүн гуяны хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч Б.М  нь согтуугаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, Манхан толгой * дугаар гудамж, ** тоотод Э.Э тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж зүүн гуяны хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “...Дархан-Уул аймаг, *** дугаар гудамж ** тоотод хутгалуулсан хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэгдсэн ирлээ гэх” гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “...Э.Э ийг хохирогчоор тогтоосон тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Хохирогч Э.Э ийн өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчимд Дархан зам дээр явж байгаа танил найзууд болон н.Э , Б.М , М.Э  нартай тааралдаад н.Э ах намайг манай гэрт очоод үхрийн толгой шулаад өгөөч гэхээр нь бид хэд гэрт нь очих замдаа дэлгүүрээс 2 шил 0.75-н шилтэй монгол нэртэй архи аваад гэрч очиж хамт ууж байхдаа үхрийн 2 толгойг нь Б.М  шулаад сууж байхдаа надтай согтчихоод маргалдаад намайг хэл амаар доромжлоод пизда минь би чамайг ална шүү гээд байсан. Тэгээд бид хэд нилээд сууж байгаад авсан архиа ууж дуусаад байж байхад н.Э , М.Э хоёр гэрээс гараад явахад араас нь Б.М  надтай хэрүүл хийж байгаад толгой шулж байсан хутгаа аваад тэр хоёрын араас гарахаар нь би чи наад хутгаараа яах гээд байгаа юм бэ гээд араас нь гарсан гэрийн гадна шууд намайг эргэж хараад чамайг алаад өгье гээд миний зүүн гуяруу гартаа барьсан хүрэн иштэй хутгаар 1 удаа хутгалаад шууд хутгаа газар хаяад хашаанаас нь гараад зугтчихсан. Тухайн үед манай найз н.Э намайг аваад нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Надад Б.М  цагаан сарын өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн дахиж 2025 оны  03 дугаар сарын 08-ны өдөр бас бэлнээр 250,000 төгрөг өгөөд нийт 500,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал), 

 

Гэрч М.Э ийн өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг, МВМ-н байранд гэртээ байж байхад миний танил дүү болох Б.М  гаднаас орж ирээд манай гэрт цай уугаад бид хоёр гэрээс гараад Дархан зах ороод н.Эр н, Э.Э  хоёртой тааралдаад бид 4 зах дээр байдаг хүнсний дэлгүүрээс нэг шил 0.75 шилтэй Монгол нэртэй архи аваад захын гадна 4 лээ хувааж уугаад байж байхад н.Э  4 лээ дэвшилд манай гэрт очиж үхрийн толгой шулангаа нэг шил архи ууя гэхээр  нь за тэгье гээд бид 4 ахиад 0.75 шилтэй монгол архи аваад Манхан толгойд Э ны гэрт нь 11 цагийн үед очоод Б.М  тэдний гэрт байсан хоёр толгой шулаад бид хэд авсан архиа ууж байхад Э.Э , Б.М ыг чинь наад үхрийн толгойгоо сайн шулахгүй махыг нь үлдээгээд байна шүү гэхэд Б.М  юу гээд байгаа пизда вэ гээд хоорондоо маргаад байсан. Тэгээд би н.Э тай тамхи татах гээд гэрээс нь гарсан чинь удаагүй араас нь Б.М, Э.Э  хоёр ар араасаа гарч ирээд хоорондоо барьцалдаж аваад зогсож байхад гэнэт Э.Э  Б.М  намайг хөл рүү хутгалчихлаа гэхээр нь харсан чинь Б.М  толгой шулж байсан хүрэн иштэй хутгаар Э.Э ийн зүүн гуяруу хутгалчихсан өмдний цаанаас цус нь нэвтэрч гарч байхаар нь би очоод Б.М ыг яаж байгаа новш вэ гээд очоод өшгөлсөн чинь Б.М газар унасан. Н.Э очоод Б.М аас хутгыг нь булааж авахад Б.М шууд хашаанаас нь гараад зугтчихсан. Тэгээд би Э.Э ийг аваад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр хүргэж өгсөн чинь удаачгүй цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Б.М ын өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 04-ний өглөө би 09 цагийн үед Дархан зам дээр танил найз болох Э.Э , н.Э М.Э  нартай тааралдаад бид дөрөв захаас 0.75 шилтэй Монгол нэртэй архи аваад зах дээр хувааж уугаад зогсож байхад Э  4 лээ манай гэрт очих үхрийн толгой шулангаа ахиад нэг шил архи ууя гэхээр нь за тэгье гээд бид хэд 8 дугаар баг манхан толгойд н.Э ны гэрт хоёр шил 0.75 шилтэй архи аваад очсон. Тэгээд бид дөрөв авсан архиа уугаад би үхрийн хоёр толгой нь шулаад сууж байхад Э.Э  надруу чи наад толгойгоо сайн шулаач мах үлдээд байна гэхээр нь миний уур хүрээд чамд хамаагүй пизда минь гээд хоорондоо маргалдсан. Тухайн үед Э ах М.Э хоёр гадаа гарч тамхи татах гээд гарсан тухайн үед би их согтоод Э.Э тэй гэрт маргалдаад гэрээс нь хамт гараад би Э.Э ийн зүүн гуя руу нь толгой шулж байсан хутгаараа зүүн гуя руу нь нэг удаа хутгалчихсан юм. Тухайн үед Э  ам миний хутгыг булааж аваад М.Э  ах намайг салгасан. Тэгээд би согтуу байсан болохоор шууд хашаанаас нь гараад зугтаад тэмсийн арын толгойд гэртээ ирээд намайг төв цагдаа дээр авчирхад би Э.Э ийг хараад хутгалсан гэдгээ мэдсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай “...Э.Э ийн  биед зүүн гуяанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна,  учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хуванцар иштэй хутганы гадаргуугаас гарын мөр илрэхгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгөтэй жинсэн материалтай өмдний зүүн хөлний дээд зах ирмэгээс доош 37см, дотор зах ирмэгээс 17см зайд 35мм хэмжээтэй, хар өнгөтэй өмдний зүүн хөлний дээд зах ирмэгээс доош 39см, дотор зах ирмэгээс 19см зайд 35мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна, шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг өмдөнд үүссэн гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээ үүссэн зүсэгдэлт байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-38 дахь тал), 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас  (хавтаст хэргийн 66 дахь тал),

Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн  баримт (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.М  нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М рын үйлдлийн улмаас хохирогч Э.Э ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тус тус 250,000 төгрөг бэлнээр, нийт 500,000 төгрөгийг хохирогч Э.Э д өгсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 106,190 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б  овогт Б ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг прокурорын саналын хүрээнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8 (найм)-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.БАТ-АМГАЛАН