| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00860/И |
| Дугаар | 156/шш2020/00894 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/шш2020/00894
156/ШШ2020/00894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00860/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар багт оршин суух, Э.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-79-20 тоотод оршин суух, Н.Т-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Э.Б /онлайн/, хариуцагч Н.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т бид хоёр 2014 онд гэр бүлээ бүртгүүлж байсан. Хүү Б.Д нь 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас салахаар шийдэж 2018 онд гэрлэлт цуцлуулах өргөдлөө Хэнтий аймгийн шүүхэд өгч эвлэрэн зуучлахын хугацаа болох 1 сардаа эвлэрээгүй болно. Одоо Н.Т нь гэр бүлтэй болж хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Д-ийг ээж Т-ын асрамжид нь үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэгийг бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Н.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Т нь Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй ээ. Би одоо Л.Б гэдэг хүнтэй хамтран амьдарч байгаа. Л.Б-ийн хүүхдийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн. Хүү Б.Д-ийг би өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгч Э.Б-оос гаргуулна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Н.Т-аас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан № 2301000029 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар, (хх-ийн 7 тал) тэдгээрийн дундаас 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Д төрсөн болох нь төрсний 2301000218 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-ийн 6 тал)-аар, хүү Б.Д нь эх Н.Тын асрамжид өсөж буй нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолт (хх-ийн 9 тал), Ачмандал Өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 10 тал)
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, хариуцагч Н.Т нь өөр хүнтэй буюу Л.Б-той хамтран амьдарч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Т.Х-г төрүүлсэн зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Д-ийг эх Н.Т-ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг болон талуудын саналыг үндэслэн хүү Б.Д-ийг эх Н.Т-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Н.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү Б.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгч Э.Б-оос гаргуулна гэсэн тайлбарыг гаргасан боловч тэрээр энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул тус хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно. Цаашид хариуцагч Н.Т нь хүү Б.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-ид олгосугай.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б, , Н.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Дийг эх Н.Тын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА