Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0880

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: Н******* ***** ХХК /РД:5******/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц*****ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0****** шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1/. Гомдол гаргагч Н******* ***** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц*****ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0****** шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 1/ 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр "Н******* *****" ХХК-ийн Номин Супермаркет Москва хороолол салбараас иргэн худалдан авалт хийж барааг касс дээр бичиж баримтыг хэвлэх үед посс машин гацаж сугалааны дугаар болон QR кодгүй хэвлэгдсэн. Худалдан авагч иргэн яарч байсан тул утасны дугаарыг нь авч үлдэн мессежээр тухайн едрийн 20:33 минутад /00000*********************************/ кодыг явуулсан.

 

08 дугаар сарын 05-ны өдөр тухайн худалдан авагч ирж Аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн алдаа гарсан талаар хэлсэн улмаар барааг буцаан дахин бичилт хийж гомдлыг барагдуулсан.

 

Гэтэл 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс утсаар залган итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүл гэсний дагуу 8 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн зөвлөх ажилтай Ц.Ө*******ыг очиход 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай" 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгсөн. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дарга болон Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт тус тус гомдол гаргасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн тул нэхэмжлэл гаргаж байна.

 

2/ Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан нь хууль бус. Татварын улсын байцаагч Д.Ц***** нь хуульд заасан аль үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтны уйлдсэн ямар тогтоол танилцуулаагүй.

 

Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан энэ зуйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхул гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:", 2.3-д "хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;" гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхээр зохицуулсан.

 

Гэтэл гомдол гаргагч нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан, үүнээс 20 хоногын дараа буюу 8 дугаар сарын 26-ны өдөр прокурорт бүртгүүлсэн /улсын байцаагч нь амаар хэлсэн ямар нэг баримттай эсхүл гаргасан гомдолтой нь танилцуулаагүй/ улмаар 8 дугаар сарын 31-ний өдөр шийтгэл оногдуулсан боловч аль хэдийн 8 дугаар сарын 26-ны өдрөөр шийтгэлийн хуудас бичигдсэн байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

 

Татварын Улсын байцаагч Д.Ц***** нь хуулийн 6.6 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл шийтгэл оногдуулахдаа хуульд үндэслэж шийтгэл оногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

2/ Хуульд заасан ажиллагаа хийгээгүй, холбогдогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, гаргасан хүсэлтийг хангаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:", 1.2-т "хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасны дагуу хууль ёсны төлөөлөгчийг томилох ёстой.

 

"Н******* ***** " ХХК-ийн хуулийн зөвлөх Ц.Ө******* нь тус зөрчлийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагу хохирогчийн гомдолтой танилцах, тайлбар гаргах, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчил шалгах тодорхой ажиллагаа хийх зэрэг хүсэлтийг гаргасан боловч Улсын байцаагч нь огт хүлээж аваагүйгээр шууд шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

 

Зөрчлийн хэрэгтэй танилцах хүсэлт гаргах үед 1 хуудас, нотох баримтын шаардлага хангахгүй баримт үзүүлсэн бөгөөд гомдолтой танилцуулахгуй нууц гэсэн тайлбарыг хэлсэн.

 

Иймд бидний зүгээс хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх ямарч боломжийг олгоогүй.

 

3/ Зөрчил тогтоогдоогүй, зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа огт хийгдээгүй.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. 2-т "Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил албан уйлдэгдсэн газар, хун, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хуний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд херенгийг битүүмжлэх, херенгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж тус тус заасан.

 

Зөрчлийн хэрэгт үзлэг хийсэн, тайлбар авсан, зургаар баталгаажуулсан ямар нэг баримт, материал, ажиллагаа хийсэн зүйл огт байгаагүй. Зөрчил үйлдсэн эсэх, ямар зөрчил гарсан талаар ажиллагаа хийгээгүй материал байхгүй. Өнөөдөр нийтээрээ ашиглаж байгаа И-Баримт апликэшны баримт бүртгүүлэх хэсэгт Сугалааны №/ДДТД гэсэн сонголт байгаа бөгөөд бидний зүгээс дахин давтагдашгүй дугаараар тухайн баримтыг бүртгэх боломжтой бөгөөд тухайн худалдан авалт хийсэн баримт нь татварын нэгдсэн системд илгээгдсэн гэж үзэж байна. /дахин давтагдашгүй дугаараар баримт бүртгүүлж болдог байсан болохыг дурдах нь зүйтэй/.

 

Мөн "Н******* *****" ХХК нь тус иргэний барааг 8 дугаар сарын 12-ны өдөр дахин бичилт хийж гомдлыг барагдуулсан болно.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хууль зүйн сайдын баталсан Засгийн газрын 2021 оны 135 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх маягт хэвлэх журмын 2.7-д шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас эсхүл байгууллагын дардас дарж баталгаажуулсан байна гэж заасан боловч манайд олгогдсон шийтгэлийн хуудаст эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаж, улсын байцаагчийн дардас дарагдаагүй.

 

Татварын улсын байцаагч гэдэг нь захиргааны байгууллага, өөрөө бие даасан шийдвэр гаргадаг. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, ил тод нээлттэй байх, шийдвэр үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах зарчмуудыг баримтлах ёстой.

 

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1.5-т заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах 4.1.1-д эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ гэж заасан атал улсын байцаагч Д.Ц***** энэ үүргээ биелүүлээгүй байж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар 8 дугаар сарын 06-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан боловч хяналт шалгалт явуулаад зөрчлийн хэрэг нээх, эсхүл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал Д.Ц***** гаргах ёстой байсан. Гэвч тийм ажиллагаа явагдаагүй.

 

Анхнаасаа зөрчлийн шинжтэй байсан бол 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээж аваад 8 дугаар сарын 11-ний дотор шийдвэрлэх ёстой байсан. Хэрэв тэр хүмүүсийг дуудсан бол тэмдэглэл үйлдэх ёстой байсан. 8 дугаар сарын 22-ны өдөр дуудсан юм бол яагаад тэр өдрөө зөрчлийн хэрэг нээгээгүй юм бэ? Аж ахуй нэгж илгээгээгүй, баталгаажуулаагүй гэж шийтгэл оногдуулсан.

 

Гэтэл буцаалт хийсэн нь хууль зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна. Аж ахуй нэгж илгээгээгүй гэж байгаа бол ямар нэгэн байдлаар нотолж тогтоох ёстой. Номин супермаркетаас худалдан авалт хийдэг хүмүүс бүгд мэднэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт ямар ч асуудалгүй олгогддог. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Заавал татварын улсын байцаагч гэхгүйгээр хэн нэгний эрхэнд халдах гэж байгаа бол хамгийн түрүүнд нотолсон байх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Өнөөдөр манай компаниас гадна нэхэмжлэл гаргаагүй хохироод үлдэж байгаа олон компани байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

3. Хариуцагч Д.Ц***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...1/ татварын хэлтэст 2022 оны 8 дугаар сарын 06-нд иргэн Х.М****** гомдол ирүүлсэн.

 

Уг гомдолд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Москва хороололд байрлах Номин супермаркетаас 261 540 төгрөгийн үнэтэй худалдан авалт хийхэд сүлжээ тасарсан гэх үндэслэлээр баримт өгөөгүй бөгөөд иргэн утсаар холбогдож баримтаа авсан.

 

Гэтэл тухайн иргэний бүртгүүлсэн баримт нь баталгаажихгүй байсан тул 2022 оны 8 дугаар сарын 05-ны тус салбар дээр очиж баримт баталгаажихгүй байгаа талаар уулзахад баримтаа устгаад дахин бүртгүүл гэсэн дахин бүртгэсэн боловч баталгаажаагүй тул иргэн татварын албанд гомдол гаргасан байдаг.

 

Иргэнээс ирсэн гомдлын дагуу татварын улсын байцаагч Д.Ц***** иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд гомдол мэдээллийг хүлээн авч гомдол гаргасан иргэн болон Номин супермаркетын менежертэй холбогдож болсон явдлын талаар тодруулга аван тухайн баримтын бүртгэлийг шалгахад баталгаажаагүй төлөвтэй байсан бөгөөд тухайн салбарын нягтлан ирж уулзаад иргэнийг ирэхэд асуудлыг нь холбогдох хүмүүст нь дамжуулж өгөөгүй манай кассчины буруу байна. Тухайн асуудлыг удирдлагуудад мэдэгдэж баримт системийн алдаанаас болсон эсэхийг холбогдох газарт нь хүргүүлж шалгуулаад хариу ирүүлэх-ээр явсан. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр утсаар холбогдоход тухайн баримтын талаар шалгуулаагүй байсан.

 

Татварын улсын байцаагч Д.Ц***** тухайн баримтын талаар Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв-д и-мэйл хүргүүлж утсаар хандаж тодруулахад тухайн иргэн Х.М****** нь худалдаа хийсэн өдрөө буюу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр баримтаа шивсэн бөгөөд Номин супермаркет нь тухайн баримтыг баталгаажуулаагүй бөгөөд 8 дугаар сарын 12-ны өдөр тухайн баримтыг устгаж шинэ баримт шивсэн байгаа талаар мэдэгдсэн энэ нь татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэй таарч байгаа тул Номинсупер маркет нь иргэний худалдан авалтын баримтыг хуулийн хугацаанд баталгаажуулаагүй бөгөөд устгасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан зөрчил илэрсэн.

 

Иймд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчил илрүүлж прокурорын байгууллагад бүртгүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж прокурорын хяналтад хүргүүлсэн байна.

 

2/ Татварын улсын байцаагч Д.Ц***** нь "Татварын ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хууль"-н дагуу төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж иргэнээс ирсэн өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэх ажлын хүрээнд зөрчил илрүүлж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр прокурорын мэдээллийн нэгдсэн санд TX22-270 дугаартай бүртгүүлсэн.

 

Тухайн зөрчил нь хохирогчийн мэдүүлэг, татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр нотлогдож байгаа тул хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулах шаардлагагүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-р зүйлийн 1-р хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж 2022 оны 08-р сарын 31-нд порокурорын хяналтад хүргүүлсэн байна.

 

3/. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-р зүйлийн 1 дэх хэсэгт "Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган хариу шийдвэрлэнэ." "1.1-т "зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зерчил, учирсан хохирлыг нотлох талаар зерчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол 1.3-т зөрчил уйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт -хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол" гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Д.Ц***** нь тухайн гомдол гаргасан иргэнээс хохирогчийн тайлбар мэдүүлэг авч татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээллийг нотлох баримт болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

 

Холбогдогч "Н******* *****" ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн боловч дуудсан цагт ирээгүй бөгөөд 8 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар Хянан шийдвэрлэж шийтгэлийн хуудас болон нэхэмжлэхийг шуудангаар явуулахаар бэлтгэж байх үед холбогдогч "Н******* *****" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн бөгөөд шийтгэлийн хуудсыг танилцуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуран хүлээж авсан байна.

 

4/ Татварын еренхий хуулийн 28-р зуйлийн 28.5-т "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрт хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий баримтыг хэвлэж өгөх үүрэгтэй", Нэмэгдсэн өртгийн Албан татварын тухай хуулийн 17-р зуйлийн 17.3.2-т "бараа ажил үйлчилгээг борлуулсан тухай бүрт телберийн баримтыг татвар телегчид олгоно", 17-р зүйлийн 17.3.3-т "Хэрэглэгчийн системд бүртгэгдсэн телберийн баримтын мэдээллийг 3 хоногт багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ" гэж заасны дагуу "Н******* *****" ХХК-ийн номин супермаркет нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн Х.М******ийн шивсэн төлбөрийн баримтыг хуульд заасан 3 хоногийн хугацаанд баталгаажуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан "Төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй" гэх зөрчил юм. Тухайн зөрчил нь хохирогчийн мэдүүлэг болон татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээллээр тогтоогдсон бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах шаардлагагүй тул зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-р зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна. Холбогдогч нь шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийтгэлийн хуудсыг гардан авснаас хойш 30 хоногт багтаан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байтал "Н******* ***** ХХК" нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шийтгэлийн хуудас гардан авсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байж болзошгүй байна. гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны акт, захиргааны зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тусдаа хулиар зохицуулагдаад явна. Захиргааны акт гэдэг бол Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагддаг.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай хольж яриад байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар тусгайлан хуульчилсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриа байгаа ажиллагаа зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хийгддэг ажиллагаа. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай гэж үзвэл хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг.

 

Пос машин болон системийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага өөрөө хариуцдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн шинжийг илрүүлсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор шалгаж шийдвэрлэдэг. Тийм учраас 22-ны өдөр илрүүлээд 26-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх мэдээг прокурорт хүргүүлээд 5 хоногийн дотор ажиллагаа хийсэн.

 

Тийм учраас хууль зөрчсөн асуудал гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд Н******* *****  ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Н******* *****  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц*****ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0****** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...7 дугаар сарын 29-ний өдөр посс машин гацаж сугалааны дугаар болон QR кодгүй хэвлэгдсэн тул мессежээр кодыг явуулсан,...8 дугаар сарын 05-ны өдөр барааг буцааж дахин бичилт хийж гомдлыг барагдуулсан, 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлоор 8 дугаар сарын 31-ний өдөр шийтгэл ногдуулсан боловч 8 дугаар сарын 26-ны өдрөөр шийтгэлийн хуудас бичигдсэн байгаа нь хууль бус, хууль ёсны төлөөлөгч тогтоох ажиллагааг хийгээгүй, Улсын байцаагчид гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, гомдолтой танилцуулаагүй, зөрчил үйлдсэн эсэх, ямар зөрчил гаргасан талаар ажиллагаа хийгээгүй, материал байхгүй... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц*****ын 2022 оны 8 дугаар сарын 28-ны /зөрчлийн хэргийн материалд 8 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон, засвартай/ өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0****** дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг ...төлбөрийн баримт илгээгүй, баталгаажуулаагүй гэж үзэн 1 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

 

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

 

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл иргэн Х.М****** ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах   ХХК-иас 2022 оны 7 сарын 29-ний өдөр 248575 төгрөгийн худалдан авалт хийсэн ба төлбөрийн баримт олгоогүй, посс машин эвдэрсэн, араас явуулна гэснээр тухайн өдрөө мессежээр баримтын дугаарыг явуулсан боловч баримтыг бүртгэснээс хойш Аж ахуйн нэгж илгээгээгүй төлөвтэй байсан тул дахин очиж болохгүй байна гэж хэлэхэд устгаад бүртгэ гэсний дагуу устгаад бүртгэсэн боловч адил байсан тул 8 сарын 6-ны өдөр гомдол гаргасан... гэж хохирогчоор мэдүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст гаргасан түүний өргөдөлд 8 сарын 12-ны өдөр тухайн газар нь шинээр баримт бичиж олгосон гэж дурдсан, 2022 оны 8 сарын 31-нд олгогдсон итгэмжлэлийг үндэслэн зөрчлийн холбогдогчоор компанийн Хуулийн зөвлөх Ц.Ө*******ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, мөн өдөр тэрээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх, тайлбар хүсэлт нотлох баримт гаргаж өгөх зөрчил шалгах ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй гэсэн тэмдэглэлтэйгээр гарын үсгээ зурсан, уг хүсэлтүүдийг Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 сарын 31-ний өдрийн тогтоолоор бүхэлд нь хангахаас татгалзаж улмаар дээр дурдсан Шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт иргэн Х.М****** татварын албанд и-баримт аппликейшнаар ирүүлсэн баримт, Н******* ***** ХХК-иас түүнд мессежээр хүргүүлсэн дугаар болон Татварын удирдлагын нэгдсэн системд 2022 оны 8 сарын 26-ны өдрөөр баримт баталгаажаагүй төлөвтэй байгаа талаархи баримт зэргийг нотлох баримтаар цуглуулжээ.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.3-т зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болхоор заасан, тухайн тохиолдолд Н******* ***** ХХК-ийн гаргасан зөрчил нь ил тодорхой, зөрчил үйлдсэн нь нотлогдсон, энэ үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Н******* ***** ХХК нь Зөрчлийн тухай хуульд заасан төлбөрийн баримтыг илгээгээгүй, баталгаажуулаагүй зөрчил гаргасан нь хохирогч Т.Мөнхтөрийн гомдол, түүний мэдүүлэг болон зөрчлийн хэрэгт хавсаргасан хохирогчоос гаргаж өгсөн баримтууд, Татварын удирдлагын нэгдсэн системд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр баримт баталгаажаагүй төлөвт бүртгэлтэй байгаа талаархи баримтуудаар тогтоогдсон, харин Н******* ***** ХХК нь тухайн зөрчлийг гаргаагүй гэж маргасан боловч зөрчлийг үгүйсгэх нотлох баримт ирүүлээгүй, түүнчлэн ...7 дугаар сарын 29-ний өдөр посс машин гацаж сугалааны дугаар болон QR кодгүй хэвлэгдсэн тул мессежээр кодыг явуулсан,...8 дугаар сарын сарын 5-ны өдөр барааг буцааж дахин бичилт хийж гомдлыг барагдуулсан... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон Н******* ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль ёсны төлөөлөгч тогтоох ажиллагааг хийгээгүй, Улсын байцаагчид гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, гомдолтой танилцуулаагүй, зөрчил үйлдсэн эсэх, ямар зөрчил гаргасан талаар ажиллагаа хийгээгүй, материал байхгүй... гэж маргасан боловч Эрх бүхий албан тушаалтны гаргасан, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолд ...гомдол гарсан талаар тухайн байгууллагад мэдэгдэж прокурорт бүртгүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн удаа дараа холбогдож 5 хоногийн дотор итгэмжлэлтэй ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн боловч 8 дугаар сарын 31-ний өдөр ирсэн... гэж тэмдэглэсэн, уг тогтоолд гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Үүнээс үзвэл Н******* ***** ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд идэвхигүй оролцож Эрх бүхий албан тушаалтнаас тогтоосон хугацаанд ирж тайлбар мэдүүлэг, нотлох баримт гаргаагүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 31-нд очиж хүсэлт гаргасан нь буруу тул энэ үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй, гомдолтой танилцуулаагүй, зөрчил үйлдсэн эсэх, ямар зөрчил гаргасан талаар ажиллагаа хийгээгүй, материал байхгүй гэх гомдлыг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр шийтгэлийн хуудас болон нэхэмжлэхийг шуудангаар явуулахаар бэлтгэж байх үед итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирсэн, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж хүлээн авсан гэж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...8 сарын 26-нд шийтгэлийн хуудсаа биччихсэн атлаа 8 сарын 31-нд шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг зөрчсөн гэж тус тус маргасан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан Шийтгэлийн хуудас нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр огноолон бичигдсэнийг 8 дугаар сарын 31-ний өдөр болгож засварласан болох нь тогтоогдсон хэдий ч энэ нь тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар иргэн Т.Мөнхтөр нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасныг хариуцагч хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шалгаад тухайн зөрчлийг илрүүлэн Прокурорын мэдээллийн нэгдсэн санд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ТХ**-*** дугаарт бүртгүүлсэн болох нь тогтоогдсон, үүнээс үзвэл уг зөрчлийг Эрх бүхий албан тушаалтан нь 8 дугаар сарын 26-нд илрүүлсэн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагч Н******* *****  ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.            Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д заасныг баримтлан Н******* ***** ХХК-ийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц*****ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0****** шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН