Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2020/00458

 

 

156/ШШ2020/00458

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2020/00452/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Баян-Адрага сумын .. дүгээр баг, ......... тоотод оршин суух, Д овогт Ж Э /РД:..... /-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Э, прокурор Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов. 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Д Ж нь Хэнтий аймгийн Шүүн таслах газрын 1937 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай хурлын тогтолоор хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний аав Д.Ж холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Иймд хэлмэгдэгч Д.Ж төрсөн охин Ж.Э надад нөхөн олговор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв. 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д овогтой Ж нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 5 жилийн хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоодож байна. Мөн хүсэлт гаргагч Ж.Э нь хэлмэгдэгч Д овогтой Ж төрсөн охин мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Э Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Ж.Э нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Э нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.

Д. Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Улсын дээд шүүхийн 1937 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлээр 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Ж нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Ж.Э нь Д.Ж хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 05/001801 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Ж.Э эцэг нь Д.Ж, эх нь Л.Н гэх ХААТР-1 маягт,

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 103/004836 дугаартай нас барсаны бүртгэлийн лавлагаа,

- Үндэсний төв архивын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03-9/685, 03-9/684, 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 03-8/1086 тоот лавлагаанууд,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/2152 тоот лавлагаа,

- Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаартай тогтоолын хуулбар,

- Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 588 дугаартай шийдвэрийн хуулбар,

- Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай шийдвэрийн хуулбар,

- БНМАУ-ын дээд шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэхийн хуулбар,

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг авагджээ.

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.223 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Ж.Э 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан .......... регистрийн дугаартай, Д овогт Ж Э олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАРИНА