| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 178/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаярын оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2460002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Хосбаяр, хохирогчийн өмгөөлөгч *******/цахимаар/, шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* ” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын Хайрхан багийн -14 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, дугаартай, овгийн
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г. нь 2024 оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын багт байрлах малын зах дээр хохирогч нүүр хэсэгт гараараа цохиж унагаан хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт:
Шүүгдэгч Г. нь 2024 оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын багт байрлах малын зах дээр хохирогч нүүр хэсэгт гараараа цохиж, унагаан хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч оны дүгээр сарын 19-ны өдрийн 96 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
- биед нарийн гэдэсний цооролт, хэвлийн хөндийн агууламж, зүүн чихний дэлбэнгийн зулгаралтууд, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсгийн зулгаралт, баруун гарын тохой хэсгийн зулгаралтууд, 2 хөлийн шилбэний урд хэсгийн зулгаралтууд, баруун хөлийн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
- биед учирсан нарийн гэдэсний цооролт гэмтэл нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
- биед учирсан гэмтлүүд нь хэрэг учралын үед үүссэн байх боломжтой/хавтаст хэргийн 47-50 хуудас/,
1.2. Шинжээч Д.Тогтохын мэдүүлэгт: “... биед хийсэн үзлэг, хагалгааны тэмдэглэл, багажийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Нарийн гэдэсний цооролт гэмтэл нь өшиглөх, түлхэх, мөн унаснаас үүсэх боломжтой. Гэхдээ унах үед тухайн орчны гадаргуу ямар байхаас шалтгаалж, нэг удаагийн өшиглөлт, түлхэлт, унаснаас үүсэх боломжтой. Гол нь тухайн хүний биед үйлчилж байгаа хүчнээс шалтгаална. Гэдэсний цооролтын үед ам хамраас цус гарахгүй. Харин хэвлий орчимд өвдөх шинж тэмдэг илэрнэ. Цооролт авсан даруйд явах боломжтой. Харин удаан хугацаанд явах боломжгүй”/хавтаст хэргийн 6, 81 хуудас/,
1.. Хохирогч мэдүүлэгт “...Би оны дүгээр сарын -ны өдөр өөрийн багийн 2-5 тоот хашаанд өөх хайлуулах гэж очоод Сэнгүр нэртэй 2 литрийн пиво ганцаараа уусан. Тэгээд би хашаанаас гараад баялаг зах дээр очоод мал зардаг хүмүүстэй архи хувааж уусан. Би цаашаа юу болсныг санахгүй байна. Гэнэт тус орой шөнийн 0 цагийн үед эмнэлэг дээр сэрсэн. Би хүмүүстэй хэрэлдэж маргалдсанаа санахгүй байна. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний биед ходоодноос доош 4 хуруу зайд нарийн гэдэс цоорсон байсныг хагалгаанд орж, наалгаад 7 хоног эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн..."/хавтаст хэргийн 18-19 хуудас/,
1.4. Гэрч мэдүүлэгт “...2024 оны дүгээр сарын -ны өдөр би Таван баялаг зах дээр очиход М.Батдорж нь өмдөө доошоо шувталчихсан, цээж нүцгэн байсан. М.Батдорж босож чадахгүй байсан. Би ганцаараа өргөж дийлэхгүй байсан тул мал нядалгааны газарт байсан хүмүүсийг гуйгаад М.Батдоржийг өргөж тавиулсан...”/хавтаст хэргийн 21-22 хуудас/,
1.5. Гэрч мэдүүлэгт “... оны дүгээр сарын -ны өдөр би баялаг зах дээр ажиллаж байхад нэг согтуу залуу орж ирээд хүн болгонтой хэрэлдээд яваад байсан. Тэгээд манай ажлын хүмүүсийг та нар муу гуйлгачин, би ингэж амьдардаг гуйлгачин биш гэж орилоод ширээ цохиод байсан. Тухайн хүн манай зах дээр өдөр автомашинтайгаа ирсэн. Тухайн согтуу залуу манай зах руу орж гараад яваад байсан..."/хавтаст хэргийн 24 хуудас/,
1.6. Гэрч мэдүүлэгт “2020 оны дүгээр сарын -ны өдөр Таван баялаг зах дээр ажлаа хий байхад М.Батдорж нь автомашинтай согтуу ирсэн...М.Батдорж нь гадаа саравчинд сууж байхдаа унаж тусаад явж байсан, манай нядалгааны газарт орж ирэхдээ халтираад унаад байсан, манай нядалгааны газар гадна, дотроо хяналтын камертай учраас болсон үйл явдал бичигдсэн байгаа.../хавтаст хэргийн 26-27 хуудас/,
1.7. Гэрч мэдүүлэгт “ оны дүгээр сарын -ны өдөр би баялаг зах дээр мал гаргаж байхад М.Батдорж нь согтуу бид орж ирээд гараад яваад байсан. Тэгээд хүмүүсийг хэл амаар доромжлоод ширээ цохиод яваад байсан. Над дээр ирээд мар боссон чамд ямаа гаргуулаад 50, төгрөг өгсөн гээд намайг 2 удаа өшиглөөд боссон. Би М.Батдоржийн урдаас босож ирээд би энд ажил хийж байна ш дээ чи яах гээд байгаа юм бэ гэхэд миний урдаас салаавч гаргаад хэл амаар доромжлоод намайг барьж авах гээд зогсож байтал Мөнхөө /Батмөнх/ гэдэг залуу ирээд М.Батдоржийг аваад гарсан”/хавтаст хэргийн 29-0 хуудас/,
1.8. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг Таван баялаг газрын мал нядалгааны газар байв. Уг газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд оны дүгээр сарын -ны өдрийн 18 цаг 15 минут секундын үед цагаан өнгийн Пробокс автомашинтай цагаан өнгийн майктай, цэнхэр өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн ирж байв. Тус хүн автомашинаас дайвсан байдалтай бууж ирээд саарал өнгийн төмөр саравчруу оров...
...Тус согтуу иргэн приус-11 загварын машинаас гарч ирээд нэг эмэгтэйг дээр суучихаад 21 цаг 14 минут 06 секунд дээр санамсаргүй байдлаар түлхтэл 21 цаг 14 минут 15 секунд дээр цагаан подволктой, малгайгаа хойшоо харуулсан эрэгтэй залуу гарч ирээд нэг удаа цохиж унагаагаад, согтуу залуу босож ирэхээр нь баруун хөлөөрөө бэлхүүс хэсэгрүү нэг удаа өшиглөөд баруун гараараа нэг удаа нүүр хэсэг рүү цохиод унагаагаад мал нядалгааны газар руу орсон. Дараа нь 21 цаг 19 минут секунд дээр босоод суусан байх бөгөөд хоёр залуу гаднаас өргөж байв. Уг бичлэг нь 1 цаг 00 минут 6 секундийн бичлэг байв...”/хавтаст хэргийн 12-1 хуудас/,
1.9. Яллагдагч Г.ийн мэдүүлэгт “... оны дүгээр сарын -ны өдөр баялаг малын зах дээр 40 мал гаргахаар ажиллаж байсан. Тухайн үед танихгүй нэг согтуу хүн орилоод .... миний урдаас ална шүү гуйлгачин минь, чам шиг юм мал гаргадаггүй юм, яадаг юм пизда минь гэж хэлээд хажууд байсан 1 эгчийн шилэн хүзүү дээр нь цохиод авахаар та яагаад эмэгтэй хүн яагаад цохиод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай миний зүүн талын шанаа хэсэгрүү нэг удаа цохисон. Намайг цохиод авахаар нь би тэр ахыг 1 удаа түлхэж унагаасан. Тэр ах босож ирээд намайг цохих гэхээр нь би тэр ахыг баруун гараараа зүүн мөрийг нь түлхээд өшиглөөд унагаасан...”/хавтаст хэргийн 71-72 хуудас/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Шүүгдэгч Г.ийн хохирогч эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хуулийн дээрх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүгдэгч Г.ийн хохирогч нүүр хэсэгт гараараа цохиж, унагаан хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн үйлдэл нь түүнд гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг шүүгдэгч Г. өгсөн.
Яллагдагчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн үйл баримт, хэрэг учрал болсон нөхцөл байдлын хувьд агуулгын зөрүүгүй байна.
2.. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Батдорж нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч Г.оос тодорхой үнийн дүн бүхий гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлээгүй, хохирлын баримтаа шүүхийн шатанд бүрдүүлж өгөх хүсэлтэйгээ оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгтээ дурджээ./хавтаст хэргийн 71-72 хуудас/
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч , нарын оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар дүгнэлтээр хохирогч сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан болохыг тогтоож, уг хор уршиг нь нэгдүгээр зэрэглэлд хамаарахыг тогтоожээ./хавтаст хэргийн 115-117 хуудас/
Шүүгдэгч Г. нь оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч эхнэр ,00, төгрөг шилжүүлсэн нь “Хаан банк” ХК-ийн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Үүнтэй холбогдуулан хохирогч М.Батдорж нь оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “Миний бие ******* зодуулсны улмаас хүнд зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед би Г.ийг эхлээд өдөж, хэрүүл маргаан хийсний улмаас цохиулсан нь үнэн. Г. нь сайн дурын үндсэн дээр ,00, төгрөгийг М.Батдорж надад төлсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Иймд шүүгдэгч Г. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ,00, төгрөгийг хохирогч М.Батдоржид төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Хуулийн дээр хэсэгт дурдсан “хувийн байдал” гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдал хамаардаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.ийн хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 74 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хавтаст хэргийн 91 хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа/хавтаст хэргийн 92 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 9 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/хавтаст хэргийн 94 хуудас/, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн лавлагаа/хавтаст хэргийн 95 хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээ/хавтаст хэргийн 97-98 хуудас/, гэрч Ч.Эрдэнэбилэг, Г.Ёндондулам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Дээрх нотлох баримтаар шүүгдэгч Г. нь эхнэр , 2022 оны дүгээр сарын 2-ны өдөр төрсөн хүү , оны дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү нарын хамт ******* аймгийн сумын Хайрхан багийн -14 тоотод амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тодорхой хөрөнгийн эх үүсвэртэй хувийн байдал тогтоогдож байна.
.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, уг хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх заалтад учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арван мянга зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан арван мянга зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, төгрөгөөр торгох ялыг 2 жил сарын хугацаанд шүүгдэгч Г.оор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* тайлбарлав.
.5. Шүүгдэгч Г. нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 6.2, 6.6, 6.7, 6.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч овгийн ийг арван мянга зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,,/арван сая зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан арван мянга зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,,/арван сая зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2/хоёр/ жил /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ******* тайлбарласугай.
5. Шүүгдэгч Г. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ,00, төгрөгийг хохирогч М.Батдоржид төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ