Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0102/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт**************  (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, , боловсролтой, барилгын мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл , , хамт хот дүүргийн дугаар хороо хотхоны6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Миний буруу, хэлэх зүйл алга.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “... Шүүгдэгч ******* нь 2024 оны сарын0-ны өдөр 15 цагийн орчим аймгийн сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” зах худалдааны төвийн лангуунаас эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч50,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гар утсыг нь биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны сарын0-ны өдрийн 15 цагийн үед аймгийн сумын дугаар багт байрлах захын лангуунаас эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу50,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 17, 02 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие зах худалдааны төвийнх хувцасны тасагт бэлэн хувцас борлуулдаг бөгөөд 2024  оны сарын0-ны өдөр лангуун дээрээ худалдаа хийж байгаад өөрийн маркийн гар утсаа лангууныхаа ард үлдээгээд түр өөр хүний лангуу руу явчхаад ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд захын хяналтын камерыг шүүж үзэхэд хувцасны 1, 2 дугаар лангуу болох Энхтайван гэдэг хүнээс0-40 орчим насны 2 эмэгтэй хүнтэй хамт явж байх бөгөөд тухайн нь намайг байхгүй байхад миний лангууны араас миний гар утсыг аваад гадуураа өмсөж явсан куртикныхаа гадна талын баруун талын халаасанд хийж байгаа дүрс бичигдсэн байсан. Иймд тухайн хүнийг олж өгч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж хохирлыг минь барагдуулж өгнө үү. ...Би өөрийн гар утсаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүтэн хүлээн авсан. Гэхдээ би утсаа алдсаныхаа маргааш буюу 2024 оны 12 дугар сарын0-ны өдөр Б.Отгонтуяа гэх хүнээс 1,400,000 төгрөгөөр хувь лизингээр гар утас авсан. Ингэхдээ урьдчилгаа гэж00,000 төгрөгийг Отгонтуяагийн 5045481786 дугаартай данс руу явуулсан. Хэрвээ тэр хүн миний утсыг хулгайлаагүй бол би утас лизингээр авахгүй байсан. Тиймээс утас лизингээр авсан 1,400,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

*******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр, 02 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 12 дүгээр сарын0-ны өдөр болон ээжийнхээ хамт захын хоёр давхарт байх бэлэн хувцасны тасгаар үйлчлүүлсэн. Тухайн үед би хоёр давхар руу гардаг шатны хажуу талын хэсгээр ороод бэлэн хувцасны лангууны миний явж байсан талын буланд ил тавьсан байсан гар утсыг олж харсан ба ойр орчимд нь хүн явахгүй байхаар нь хэн нэгэн нь мартаад явсан юм байна гэж бодоод очиж аваад халаасандаа хийгээд аваад явсан. Тухайн үед хамт явж байсан ээж, хоёр надаас өөр лангуу дээр худалдан авалт хийж байсан ба худалдан авалт хийхдээ миний Хаан банкны дугаарын дансыг ашиглаж3,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Эхнэр ээж хоёр намайг өөрсдөөс нь холдож өөр лангуун дээрээс буюу бусдын эзэмшлийн гар утсыг хууль бусаар авсан талаар  мэдэхгүй байгаа бөгөөд хэд хоногоос хот руу гэртээ хариад зах дээр явж байхдаа лангуун дээрээс авсан гар утсаа охиндоо аав нь олсон юм гэж хэлээд ашиглуулж байсан. ... маркийн цайвар цэнхэр өнгөтэй, гадуураа цэцгийн зураг, хэлбэртэй хамгаалалтын гэртэй байсан. ...Би тухайн өдөр дээгүүрээ бэлхүүс давсан урттай хар өнгийн куртик, доогуур нь цайвар ногоон өнгөтэй малгайтай урдуураа цахилгаантай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн байсан ба лангуун дээрээс авсан гар утсаа өмсөж явсан өмднийхөө баруун талын халаасанд хийгээд авч явсан. Тухайн гар утсыг авахад асаалттай байсан ба манай хүүхэд оролдож байгаад унтраасан. Би эзэнд нь өгөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ...Би гар утсыг нь буцаан өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26,9 дэх тал),

 

Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн: “... маркийн 256 гб багтаамжтай гар утас нэг ширхэг нь ашиглаж байсан зах зээлийн дундаж үнээр50,000 төгрөг байна.” гэх үнэлгээ (хавтаст хэргийн0-33 дахь тал),

 

Эд зүйл хүлээн авсан тухай: “... маркийн цайвар цэнхэр өнгөтэй ардаа камертай, дэлгэц дээрээ шилэн наалттай, ****** , ****** гэсэн имей кодтой, гадуураа хар өнгийн хамгаалалтайн гэр хийсэн гар утас болох эд зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 21 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн *******” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн5 дахь тал),

 

Эд зүйл хүлээлгэн авсан тухай: “...Хохирогч маркийн цайвар цэнхэр өнгөтэй ардаа камертай, дэлгэц дээрээ шилэн наалттай, ****** , ****** гэсэн имей кодтой, гадуураа хар өнгийн хамгаалалтайн гэр хийсэн гар утас болох эд зүйлийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан: Хохирогч ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн8 дахь тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь шинээр гар утас худалдан авсны төлбөр болох 1,400,000 төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд зүйл болох гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч нь шинээр гар утас худалдан авсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох төлбөргүй байна.

Хохирогч нь шинээр гар утас худалдан авсантай холбоотой гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг хотоос гарахыг хориглохоор тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг,.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хотоос гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч нь шинээр гар утас худалдан авсантай холбоотой гарсан зардлаа холбогдох нлтлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР