Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, шүүгч Б.Гантөгс, шүүгч Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай,

Иргэдийн төлөөлөгч *******,

Улсын яллагч  Б.Хосбаяр, 

Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, *******,*******/цахимаар/,

Иргэний хариуцагч ******* нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, овгийн Бат-Амгалангийн Энхбаярт холбогдох, эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ коллеж”-д суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын  хамт амьдардаг, ******* аймгийн сумын багийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овгийн Бат-Амгалангийн Энхбаяр

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын багт байрлах “ ” ХХК-ийн дэлгүүрт оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 21 цаг 40 минутын үед хохирогч “Хариулт мөнгийг дутуу өгсөн” гэх шалтгаанаар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга шидэж, хэвлийн зүүн хэсэг зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн хөндийд S гэдэсний уруудах хэсэгт 2 газарт цоорсон шарх, цус алдалт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын багт байрлах “ ” ХХК-ийн дэлгүүрт оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 21 цаг 40 минутын үед хохирогч маргалдаж, улмаар хутга шидэж, хэвлийн зүүн хэсэг зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн хөндийд S гэдэсний уруудах хэсэгт 2 газарт цоорсон шарх, цус алдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “Гэмт хэрэг болсон гэх газар нь ******* аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн дэлгүүрт болсон байв. Уг дэлгүүр нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан нэг давхар. Дэлгүүр дотор орж үзэхэд үүд хэсэг нь худалдаа явуулах зориулалтаар зохион байгуулсан байв. Үзлэгийг цагийн зүүний дагуу тойрог хэлбэрээр явуулахад уг дэлгүүр нь.80х6.70 харьцаатай байв. Дэлгүүрийн үүдэн хэсгээс хана дагуулж, шилэн хаалттай модон лангуу байв. Үзлэгт *******ыг оролцуулж, хаана ямар байрлалтай байсан талаар асуухад лангууны ард талд зогсож байсан газрыг Б үсгээр, *******ын зогсож байсан газрыг 1 тоогоор, хутга байсан газрыг 2 тоогоор тус тус тэмдэглэв” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 8 хуудас/,

1.2. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл: “******* аймгийн сумын багт байрлах “ ” ХХК-ийн дэлгүүрээс Д.Бат-Эрдэнийг хутгасан гэх бор өнгийн модон бариултай, 22 см урттай, ажлын хэсэг нь 1 см урттай, үзүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 8-9 хуудас/,

1.. Гэрч “... оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед , нарын хамт ******* аймгийн сумын багийн нэртэй дэлгүүрт ороход нэг эрэгтэй хүүхэд худалдаа хийж байсан... нь худалдагч залуутай бацаан минь гээд маргалдаад зогсож байсан. Би зайрмаг авах гээд мөнгө байна уу гэхэд худалдагчид 20, төгрөг өгсөн. Худалдагч залуу хариулт мөнгө гээд Б.Бат-Эрдэнэд 6, төгрөг хариулж өгсөн. Тэр үед 14, төгрөгийн үнэтэй зайрмаг гэж юу байсан юм гээд 6, төгрөгийг лангуун дээр нь шийдсэн. Тэр үед худалдагч залуу тухайн лангуун доороос ямар нэгэн юм аваад рүү шидэх шиг болсон. Тэр үед гараараа баруун талын хэвлий хэсгээ гараараа дарахад тухайн хэсгээс цус гарч эхэлсэн. Тэр үед арын өрөөнөөс Х.Бат-Амгалан гарч ирээд чи хүн алах гээ юу гээд тухайн залууг хөлөөрөө өшиглөж харагдсан.. бид хоёр хараа нэртэй нэг шил архи хувааж уусан.” гэх мэдүүлэг/1 хавтаст хэргийн 14-17 хуудас/,

1.4. Гэрч гийн “ оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед хоол идэхээр , Л.Бат-Орших нарын хамтаар дэлгүүрт орсон. , Л.Бат-Орших нар дэлгүүрийн арын өрөөнд хоол хийх талаар асуухаар орсон. Удалгүй гарч ирээд хоол хийхгүй байна гэж хэлэхээр нь хамт дэлгүүрээс гараад тээврийн хэрэгсэлдээ суухаар явсан. нь Л.Бат-Оршихыг дуудна, чи тээврийн хэрэгслээ асааж бай гэж хэлээд дэлгүүрт буцаад орсон. Би тээврийн хэрэгслээ асаагаад  минут хэртэй сууж байтал дэлгүүрийн цонхоор 2 хүн зодолдож байгаа юм шиг харагдахаар нь яваад ортол гэдсээ дараад байж байсан. Би юу болсон талаар асуухад энэ залуу намайг хутга шидчихлээ гэхээр нь гарыг аваад харахад гэдэс хэсгээс нь цус гарчихсан, цагаан өнгийн өөх гарчихсан байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 20-22 хуудас/,

1.5. Гэрч “ оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед тухайн дэлгүүрийн үүдэнд буугаад унаа хүлээж байсан...Орой 20-21 цагийн үед дэлгүүрт гаднаас жолооч орсон...Би гадаа дэлгүүрийн цонхоор харж байтал арын өрөөнөөс Х.Бат-Амгалан гараад ирэхээр нь дэлгүүрт ороод юу болсон талаар асуухад хутгалуулсан залуу намайг хутгалчихлаа гээд доош тонгойгоод сууж байсан. Тухайн залуугийн доод талд хутга байсныг Х.Бат-Амгалан хараад өшиглөж холдуулаад хүүхдээ чи байнга хутга авч явдаг, гай болж байгаа юм гээд хүүхдээ цохиж байсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25-27 хуудас/,

1.6. Гэрч “ оны 10 дугаар сарын 07-ны өдөр үед хамт ******* аймгийн сумаас унаанд суугаад 14 цагийн үед хэрэг болдог дэлгүүр дээр буусан. Орой 20-21 цагийн үед жолооч дэлгүүрт орж ирсэн...нэг согтуу залуу нь гаднаас орж ирээд архи зарчих гэхэд худалдагч залуу зарахгүй гэсэн. Арын өрөөнөөс нэг залуу нь гарч ирээд зайрмаг авсан. Согтуу залуу худалдагч залууд мөнгө шидэж байсан. Согтуу залуу худалдагч залууг пиздагаар нь дайраад хэрэлдээд байсан...Тухайн үед худалдагч залуу гартаа ямар нэг зүйл бариад савах байдлаар согтуу залуу руу шидчихсэн. Тэр үед согтуу залуу ёо гэж хэлээд доош тонгойгоод суусан. Удалгүй арын өрөөнөөс Х.Бат-Амгалан гүйж гарч ирээд согтуу залуугийн цамцыг сөхөж хараад худалдагч залууг чи хүн хутгалчихсан байна гэж хэлээд цохиж байсан.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 0-2 хуудас/,

1.7. Хохирогч Д.Бат-Эрдэнийн “ оны 10 дугаар сарын 07-ны өдөр Л.Бат-Орших, нарын хамт ******* аймгийн сумын багийн дэлгүүрт ороод хоол хийж байгаа талаар асуухад худалдагч залуу харанхуй шөнө хэн хоол хийж байдаг юм гэсэн. Бэлэн хоол байна уу гэхэд тэр байгаа юм биш үү гээд надтай маргалдсан...Би дэлгүүрээс гараад д автомашинаа асааж бай, Л.Бат-Оршихыг дуудаадахъя гээд буцаад дэлгүүрт орсон. Л.Бат-Орших нэг зайрмаг аваад мөнгө байвал өгч бай гэхээр нь 20, төгрөгийг худалдагчид өгөхөд хариулт гээд, төгрөг өгөхөд 14, төгрөгийн үнэтэй зайрмаг гэж юу байдаг юм бэ хариулт мөнгийг нь буцаагаад шидсэн. Худалдагч залуу ямар овоо пизда вэ гээд лангуун дотроос ямар нэг юм аваад над руу шидсэн. Тэр үед миний зүүн талын хэвлий хэсэгт хутга зоогдсон байхаар нь хутгыг сугалахад цус гараад эхэлсэн” гэсэн мэдүүлэг/1 хавтаст хэргийн 9-41 хуудас/,

1.8. Өсвөр насны яллагдагч *******ын “Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой дэлгүүрээ хараад байж байсан. Манай дэлгүүрт замд ажилладаг 2 залуу байж байсан. Тухайн үед гаднаас согтуу хүн орж ирээд гэх залуу архи авъя гэхээр нь архи зарахгүй гэж хэлсэн... нь надад зайрмаг арван хэдэн мянган төгрөг болчихсон юм уу пизда минь гараад ир зодолдох уу гээд лангуу давах гээд байхаар нь түлхээд лангуун доороос ямар нэгэн зүйл аваад шидсэн. Тэр нь хутга байж таараад Д.Бат-Эрдэнийн гэдэст зоогдсон...Д.Бат-Эрдэнийн биед гэмтэл учруулсан нь миний буруу. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 106-108 хуудас/

1.9. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Д.Бат-Эрдэнийн хэвлийн зүүн хэсэгт зүсэгдэж нэвтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн хөндийд S гэдэсний уруудах хэсэгт 2 газарт цоорсон шарх, хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Д.Бат-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн-55 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

1.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Өсвөр насны шүүгдэгч *******ын сурагчийн хувийн хэрэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрч Ц.Цэндсүрэнгийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг /1 хавтаст хэргийн 16-144, 117-118, 4 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

1.11. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирогч Д.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн.Уг мэдүүлэг нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй харилцан тохирч, хэргийн үйл баримт, хэрэг учрал болсон нөхцөл байдлын хувьд агуулгын зөрүүгүй байна.

1.. Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгов.   

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийн үндсэн шинжийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэж  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт  “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж тайлбарлажээ.

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах бөгөөд хэргийн газрын үзлэгээр бор өнгийн модон иштэй, 22 см урттай, ажлын хэсэг нь 1 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, хэргийн материалд хавсаргажээ.

Өсвөр насны шүүгдэгч *******ын ******* аймгийн сумын багт байрлах “ ” ХХК-ийн дэлгүүрт оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 21 цаг 40 минутын үед хутга шидэж, хохирогч Д.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэсэн шинжийг хангаж байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч *******ын хохирогч рүү хутга шидсэн үйлдэл нь түүнд гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

2.. Өсвөр насны шүүгдэгч *******ын хутга шидсэн идэвхтэй үйлдэл болон хохирогч Д.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаан холбоотой байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *******ийн “өсвөр насны шүүгдэгч нь хутга хэрэглэж, хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэм буруутай. Маш харамсалтай хэрэг байна” гэсэн агуулгатай дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна.

2.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  өсвөр насны шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

.1. Хохирогч нь оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлэгтээ оны 10 дугаар сараас эхлэн 2024 оны 02 дугаар сарыг хүртэл сарын 20 ачилтын хөлс ,, төгрөгийн нэхэмжилжээ./1 хавтаст хэргийн 116 хуудас/

******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчилсэн хохирогч Д.Бат-Эрдэнийн гарын үсэг бүхий өргөдөлд “*******, ******* нар нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Бэлэн бусаар,, төгрөг, бэлнээр ,, төгрөг төлсөн. шүүх хуралдаанд оролцохгүй. *******т гомдолгүй, оногдуулах ялыг хөнгөрүүлж, өгнө үү” гэжээ./2 хавтаст хэргийн 28 хуудас/

Шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч нь “Би хохирлоо бүрэн авсан. Одоо хүсэлт, гомдол, саналгүй” гэсэн хариу өгсөн нь “шүүхийн мэдэгдэх хуудас”-т тусгагджээ./2 хавтаст хэргийн 89 хуудас/

Дээрх бичмэл нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний хариуцагч ******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогч д учирсан хор уршгийг нөхөн төлсөн үйл баримт тогтоогдож байна. Иймээс өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлийн талаар:

2.1. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******ыг “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Мөрдөгчийн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нас тоолсон тухай тэмдэглэлд “Бат-Амгалангийн Энхбаяр нь оны дугаар сарын -ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 нас сар 7 хоногтой байсан.” гэжээ./1 хавтаст хэргийн 147 хуудас/

“Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн сэтгэцийн их эмч, сэтгэл засалч П.Хосбаяр, мэдрэлийн их эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх сэтгэцийн дүгнэлтэд “******* нь стрессийн шалтгаант биеийн хэлбэрийн байнга өвдөх эмгэгтэй, эдгэрэх боломжтой, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” гэжээ./2 хавтаст хэргийн 11 хуудас/

Эдгээр нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, уг хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх заалтад дурдсан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Учир нь хохирогч Д.Бат-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өсвөр насны шүүгдэгч *******тай зүй бусаар харилцсан, эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй хийсэн хүнсний бараа худалдах, худалдан авах гэрээний үнэ төлбөрийн талаарх шаардлагыг зохих этгээдэд буюу хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх/-д тавиагүй нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Харин өсвөр насны шүүгдэгч *******ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, уг зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж тус тус хуульчилжээ.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” уг зүйлийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүх өсвөр насны шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, учруулсан хор уршгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ жилийн гуравны хоёроос багагүй буюу жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8  сарын хугацаагаар тогтоов.

Энэхүү 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлын талаар:

.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэхүү өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэхүү эрүүгийн хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

.2. Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******, иргэний хариуцагч ******* нар нь хохирогч д учирсан хор уршгийг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг баримтлан эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор өнгийн модон иштэй, 22 см урттай, ажлын хэсэг нь 1 см урттай хутга 1 ширхгийг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “******* аймаг дахь Шүүхийн тамгын газар”-ын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.1, 6.2, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Нүүдэлчийн овгийн Бат-Амгалангийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг /гурав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан /гурав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1/нэг/ жил 8/найм/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан 1/нэг/ жил 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэхүү эрүүгийн хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******, иргэний хариуцагч ******* нар нь хохирогч д учирсан хор уршгийг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг баримтлан эд мөрийн баримт болох бор өнгийн модон иштэй, 22 см урттай, ажлын хэсэг нь 1 см урттай хутга 1 ширхэгийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “******* аймаг дахь Шүүхийн тамгын газар”-ын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай 

 

 

 

Даргалагч шүүгч                          Б.Мөнхбат

 

Шүүгч                                                Б.Гантөгс

 

Шүүгч                                                Ө.Бахытбек