| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2020/01062/И |
| Дугаар | 129/ШШ2020/00086 |
| Огноо | 2021-01-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2020/00086
| 129/ШШ2021/00086 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 31 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух, Х овгийн Э.О-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 28 байрны 16 тоотод оршин суух, Б овгийн С.С-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгож, 26.650.000 төгрөг гаргуулах,
Хариуцагч С-ын сөрөг нэхэмжлэлтэй 20.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О, хариуцагч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б овгийн С.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.С-р тэжээн тэтгүүлсүгэй.
2. Нэхэмжлэгч Э.О-н хариуцагч С.С-т холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс 26.650.000 төгрөг гаргуулах тухай”, хариуцагч С.С-н “Э.О-с 20.100.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг тус тус хангаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч Э.О-д, сөрөг нэхэмжлэлийг хариуцагч С.С-т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.400 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Э.О-д, 258.450 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж хариуцагч С.С-т олгож, хариуцагч С.С-с улсын тэмдэгтийн хураамжинд 34.214 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш хуралдаанд оролцсон талууд шүүхэд өөрсдөө хүрэлцэн ирж 14 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гардан авах, ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА