| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 178/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаярын ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* овгийн ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: улсын яллагч Б.Хосбаяр, хохирогч , шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын багийн хотхоны дүгээр орцны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЕ807 регистрийн дугаартай, ******* овгийн
Холбогдсон хэргийн агуулга: Шүүгдэгч нь ******* аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг 4 айлын гадна ******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр хохирогч тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний цээж хэсэгт түлхэж унагаасны улмаас биед нь зүүн талын эгэм ясны урд төгсгөл хэсгийн хугарал бүхий гэмтэл үүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан.
Тодорхойлох нь:
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн дараах нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно. Үүнд:
... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг үрс хоршоо барьцаалан зээлдүүлэх газрын урд талын үүд хэсэг байв. Хэргийн газарт ирэхэд давхар цагаан өнгийн байр байх бөгөөд уг байрны хойд булангийн ханан дээр баг, 4 айл, -р байр гэх хаяг байв...”, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн -8 хуудас/
... ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч , шинжээч нарын ******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шинжээчийн дүгнэлтэд:
- “ы биед зүүн талын эгэм ясны урд төгсгөл хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. ы биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой”
“ы биед учирсан дээрх гэмтэл хүч, далайцаас хамаарна. ы биед учирсан дээрх гэмтэл нь цохигдох, мөргөлдөх, унах үед үүссэн байх боломжтой. ы биед учирсан дээрх гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй”
“ы биед учирсан зүүн талын эгэм ясны урд төгсгөл хэсгийн хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ..-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”
“Шинжээч эмчийн ******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар дүгнэлт гарах хугацаанд нь багажийн шинжилгээ хийлгэж ирээгүй, тухайн үед биед нь хийсэн үзлэгээрээ дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна”/ хавтаст хэргийн 9- хуудас/
... Хохирогч ы мэдүүлэг: “...******* оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 5 цагийн үед надруу залгаад ачаагаа ав гэхээр эхнэрээ явуулаад араас нь очсон... нь миний эхнэрийг хэл амаар доромжлоод байсан... гэх залуу хоёр гараараа миний цээж рүү нэг удаа цохисон бөгөөд энэ үед миний цээж яг гэж өвдөөд би хойшоо унасан. Унахдаа харин миний ард талд газар тариалангийн боосон цаасан ачаа байсан тул миний хөлний ард талд тулаад би газарт зүүн мөр, толгойгоороо унасан...Тухайн үйл явдал мөн өдрийн 7 цагийн орчимд ******* аймгийн сумын багийн 4 айлын орон сууцны гадна болсон.”/ хавтаст хэргийн 4-7 хуудас/
..4. Гэрч мэдүүлэгт “******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр ажил дээр байж байтал дарга залгаад Улаанбаатар хотоос ачаа ирсэн, би хүнд юм өргөж болохгүй байна, та хоёр ирээд ачаа буулгалцаад гэрт хүргээд өгөөч гэсэн. бид хоёр 4 айлын орон сууцны хажууд очсон. Очиход дарга, том автомашины жолооч хоёр ачааны үнэ, хөлс дээрээ тохирохгүй маргаад байсан. Том автомашины жолооч ы цээж хэсэгрүү түлхэхэд хойш хөл алдаж хувилчихсан гялгар цаасанд тээглэж, унасан...”/ хавтаст хэргийн 9-40 дүгээр хуудас/,
..5. Гэрч ын мэдүүлэгт “******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр ажил дээр байж байтал дарга залгаад Улаанбаатар хотоос ачаа ирсэн, би хүнд юм өргөж болохгүй байна, Б.Намхайнямбуу та хоёр ирээд ачаа буулгалцаад гэрт хүргээд өгөөч гэсэн. Бид хоёр 4 айлын орон сууцны хажууд очсон. Очиход дарга, том автомашины жолооч хоёр ачааны үнэ, хөлс дээрээ тохирохгүй маргаад байтал том автомашины жолооч ах даргын цээж хэсэг рүү гараараа түлхчихсэн. дарга ард байсан хувилсан гялгар бөөрөнхий цаастай зүйлд тээгэлдэж унасан...”/ хавтаст хэргийн 4-4 хуудас/,
..6. Гэрч мэдүүлэгт “...******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос дайсан ачаа авах үедээ ******* аймгийн сумын багийн 4 айлын орон сууцны хажууд гэх жолоочтой үнэ, хөлс дээрээ маргалдсан юм... манай нөхөр ы элэг /өрц/ хэсэгт гараараа нэг удаа цохисон. цохилтод ард байсан ачаа дээр савж /дамнагдаж/ унасан...”/ хавтаст хэргийн 45-46 хуудас/
..7. Насанд хүрээгүй гэрч мэдүүлэгт: “******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр манай аавын ажил/ сумын багийн 4 айлын орон сууцны ломбард/ том автомашин ирж, тарвасны пилонк цаас буулгасан. Ачаа буулгаж байхад том машины жолооч ах юм авах гэж ирсэн ахын эхнэр бололтой нэг эгч хоёр хэрэлдээд байсан. Гэтэл эмэгтэй хүний нөхөр бололтой эрэгтэй настай ах мөн жолооч ахтай хэрэлдэж чулуу авч гүйгээд байсан. Гэтэл том машины жолооч ах чулуу барьж гүйгээд байсан настай ахыг түлхэх шиг болсон. Тэгсэн тэр ах ард байсан тарвасны пилонк цаасан дээр тээгэлдээд унасан...”/ хавтаст хэргийн 5-6 хуудас/ зэрэг болно.
..8. Гэрч мэдүүлэгт: “******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр дайвар ачаагаа 4 айлын орон сууцны үүдэн дээр буулгаж байтал танихгүй эхнэр, нөхөр хоёр ачаа авахаар портер автомашинтай - хүнтэй ирсэн. Тухайн эмэгтэй эгч хоёр тээврийн хөлс дээрээ тохирохгүй, нэгнээ хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийж байтал тухайн эмэгтэйн нөхөр гэх хүн чулуу аваад руу далайж байгаад чулуугаа газарт хаяад буцахдаа буулгачихсан байсан гялгар пилонк цаас дээр халтирч унасан. ыг цохиогүй, түлхээгүй, тэр хүн чулуугаа хаяад хойш ухарч явахдаа гялгар цаасан дээр уначихсан. , нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Цохиж зодож байхыг хараагүй”/ хавтаст хэргийн 55-56 хуудас/,
..9. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч , шинжээч нарын ******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
“ы биед гэмтэл учирсан байна. ы биед зүүн эгэмний урд болон зүүн талын -4 хавирганы түвшинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.”
“ы биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ы биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувь шинэ байна”/ хавтаст хэргийн -4 хуудас/,
..0. Гэрч Т.Отгонцагаан, Б.Намхайнямбуу нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт:
Гэрч Т.Отгонцагаан: “Том машины жолооч , ы эхнэртэй маргалдаж, хэрэлдээд байсан. Гэтэл дундуур нь орж, тай хэрүүл хийсэн. нь г нэг удаа заамдаж барьж авснаа хаячихсан/цохиогүй/, дахин хэрүүл маргаан хийж байгаад чулуу барьж гийн урдаас дайрсан/цохиогүй/ чулуугаа хаячихсан. Буцаж эргэхдээ ногооны пилонк цаас дээр гишгэж халтирч бөгсөөрөө сууж унасан. , ыг цохисон зүйл байхгүй”
Гэрч Б.Намхайнямбуу: “Том машины жолооч , ыг цохисон зүйл байхгүй, , г нэг удаа заамдаж авсан, дахин хэрүүл маргаан хийж байгаад газраас чулуу бариад гийн урдаас очтол түлхчихсэн гэтэл түлхэлтэд ард байсан пилонк цаасан дээр тээглэж унасан”
Гэрч Т.Отгонцагаан: “, ыг түлхэж унагаасан зүйл байхгүй”
Гэрч Б.Намхайнямбуу: “, хоёр хоорондоо хэрэлдэж байгаад , руу чулуу бариад очсон гэтэл , ыг түлхчихсэн чинь ард байсан гялгар пилонк цаас дээр тээгэлдэж унасан”/ хавтаст хэргийн 6-8 хуудас/,
... Гэрч Т.Отгонцагаан, нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт:
Гэрч Т.Отгонцагаан: “Том машины жолооч , ыг цохиогүй, , хоёр хоорондоо хэрэлдэж байгаад , г нэг удаа заамдаж аваад салсан, дахин хэрэлдэж, маргалдаж байгаад газраас чулуу авч далайгаад гийн урдаас очсон. гийн урд очоод чулуугаа газарт хаясан. Буцаж эргэхдээ гялгар цаас дээр тээгэлдэж, унасан. , г цохисон асуудал байхгүй”
Гэрч : “Том машины жолооч , ы цээж хэсэг рүү нь түлхсэн гэтэл ард байсан тарвасын бөөрөнхий гялгар цаас дээр тээгэлдэж унасан. , г цохисон зүйл байхгүй”
Гэрч Т.Отгонцагаан: “, ыг түлхэж унагаасан зүйл байхгүй. , гийн урдаас чулуу барьж очоод цохилгүй чулуугаа газарт хаясан. хойш - удаа гишгэнгүүт пилонкон цаас дээр халтираад доош бөгсөөрөө суусан”
Гэрч : “, ы цээж хэсэг рүү түлхсэн гэтэл ард байсан пилонк цаас дээр тээгэлдэж унасан”/ хавтаст хэргийн 4-4 хуудас/,
... Хохирогч , гэрч Т.Отгонцагаан нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт:
Хохирогч : “...Тэр үед намайг хэл амаар доромжлоод миний цээж рүү цохих үед нь би хойшоо унахдаа ард байсан боодолтой гялгар уутанд тээглээд арагшаа савж унахдаа зүүн гар талаараа унасан. Тэгээд би өөрөө боссон хүн өөр хүмүүс намайг босгосоныг санахгүй байна. Ямар ч байсан миний зүүн гар даагдахгүй өвдөөд байсан”
Гэрч Т.Отгонцагаан: “...Тэр үед гэх хүн хажуунаас орж маргалдаад тай хоорондоо заамдалцаж авсан боловч нэгнийхээ биед гар хүрээгүй. Тэгж байхад Эрдэнэчулуун гэх хүн газраас чулуу аваад далайсан ч г цохилгүй чулуугаа цааш нь хаясан. Удалгүй гэх хүн арагшаа гялгар ууттай пилонкны хажууд унаж байсан. Би тэр үед гэх хүний ард метр орчим зайтай ачаа буулгаж байсан.
Хохирогч : миний цээж рүү нэг удаа тохойлдон зүүн гараараа түлхэхэд би арагшаа унасан. Намайг унасан байхад болон босож ирсний дараа цохиж зодсон зүйл байхгүй. Би гийн гадуур хувцаснаас барьсан байхад намайг зүүн гараараа тохойлдож түлхсэн”/ хавтаст хэргийн 50-5 хуудас/,
... Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 6******* дугаар шинжээчийн дүгнэлтэд “Хохирогч ы сэтгэцэд ******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна”/ хавтаст хэргийн 0- хуудас/,
Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах болон цагаатгах нотлох баримтыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж, үгүйсгэж байгаа эсэхийг шалгаж, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд шүүгдэгч нь ******* оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 7-8 цагийн үед ******* аймгийн сумын багийн 4 айлын орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын гадна талд хохирогч тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний цээж хэсэгт түлхэж унагаасны улмаас биед нь зүүн талын эгэм ясны урд төгсгөл хэсгийн хугарал бүхий гэмтэл үүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
.. Шүүхээс гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн оролцогчтой садан төрөл, найз нөхдийн, албан ажлын гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдалд анхаарал хандуулсан.
Хэрэг учралын үед шүүгдэгч нь хохирогч ыг түлхсэн эсэх буюу хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий мэдүүлэг өгч буй гэрч Ц.Цэрэнханд нь хохирогч ы эхнэрийн харилцаатай, гэрч Б.Намхайнямбуу, нар нь “Ашигт малтмал газрын тосны газар”-ын баруун бүсийн төлөөлөгчийн газарт ажилладаг тус төлөөлөгчийн газрын даргаар ажилтай хохирогч тай удирдах, гүйцэтгэх албаны харилцаатай, гэрч Т.Отгонцагаан нь шүүгдэгч гийн тээврийн туслахаар ажилладаг байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч болон гэрч Т.Отгонцагаан нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор нүүрэлдүүлэн мэдүүлэг авах гэрч Т.Намхайнямбуу болон гэрч Т.Отгонцагаан, гэрч болон гэрч Т.Отгонцагаан нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг тодорхой ажиллагааг гүйцэтгэсэн боловч мэдүүлгийн зөрүү арилаагүй байна.
Гэвч гэрч мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна. Насанд хүрээгүй/7 настай/ гэрч тухайд хохирогч , шүүгдэгч нартай ямар нэг хамааралгүй, хөндлөнгийн хүн байна.
Хохирогч ы хэрхэн унасан талаар гэрч Т.Отгонцагаан нь ******* оны 0 дугаар сарын 5-ны өдөр мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ “хойш ухрахдаа гялгар цаасан дээр хальтирч унасан” гэж, ******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр гэрч Б.Намхайнямбуутай нүүрэлдсэн мэдүүлэгтээ “буцаж эргэхдээ пилонк цаас дээр хальтирч бөгсөө унасан” гэж, мөн өдөр гэрч тай нүүрэлдсэн мэдүүлэгтээ “буцаж эргэхдээ гялгар цаасанд тээглэж унасан” гэж, ******* оны ******* дугаар сарын 6-ны өдөр хохирогч тай нүүрэлдсэн мэдүүлэгтээ “чулуугаа хаяад удалгүй арагшаа гялгар ууттай пилонкны хажууд унаж байсан” гэж тус тус харилцан зөрүүтэй мэдүүлжээ.
Харин гэрч Б.Намхайнямбуу, нар нь ******* оны 0 дугаар сарын 0-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хохирогч ы хэрхэн унасан талаар “цээжрүүгээ түлхүүлж, хөл алдаж, ард байсан хувилсан гялгар цаасанд тээглэж унасан” гэж, ******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр гэрч Т.Отгонцагаантай нүүрэлдсэн мэдүүлэгтээ “түлхэлтэд ард байсан пилонк цаасанд тээглэж унасан” гэж тус тус мэдүүлсэн нь харилцан зөрүүгүй байна.
******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч , шинжээч нарын ******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч ы бие цохигдох, мөргөлдөх, унах үед үүссэн байх боломжтой зүүн эгэм ясны урд төгсгөл хэсгийн хугарал гэмтэл учирсан тогтоогдсон.
Энэхүү шинжээчийн дүгнэлтээр хохирогч ы шүүгдэгч гийн түлхсэн үйлдлийн улмаас бие гэмтэл учирсан тухай мэдүүлгийн эх сурвалж нь батлагддаг.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч г хохирогч ыг түлхээгүй гэх байдлыг баталж буй гэрч мэдүүлгийг шүүхээс үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.
Үүгээр дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь хүлээн авч, нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ шүүх дээрх дурдсан байдлаар тодорхойлсон болно.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд уг хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч гийн түлхэж, унагаасан үйлдэл болон хохирогч ы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Гэм буруугийн санаатай хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохиролд зориуд хүргэсэн байдаг.
нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын . дэх хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
.. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шийдвэрлэсэн талаар:
.. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, уг хэсгийн 5.8.9 дэх заалтад “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 0 оны 07 дугаар сарны 0-ны өдрийн 5 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт “Сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэл. Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. Нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс ,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” байхаар заасан.
.. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо”-ны 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн сард 660, төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.
.. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 6******* дугаар “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний дүгнэлтэд:
- Хохирогч ы сэтгэцэд ******* оны 0 дүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараар стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байна.
- Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ./ хавтаст хэргийн - хуудас/
.4. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 5 дүгээр зүйлийн 5. дахь хэсэгт “Энэ хуулийн 0.-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүгдэгч нь хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хохирогч д мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын .8 дахь хэсэгт заасны дагуу зэрэглэл, гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660, төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу ,, төгрөгөөр тогтоов.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөөс ,, төгрөгийг хохирогч д бэлэн бусаар төлсөн.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөөс үлдэх ,60, төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөх тухай шүүгдэгч гийн нөхцөлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн.
Иймд хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл ,60, төгрөгийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд багтаан шүүгдэгч гаас хэсэгчлэн гаргуулж, хохирогч д олгохоор шийдвэрлэв.
.5. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай хамааралгүй эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгч гаас гаргуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Дөрөв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч гийн хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хавтаст хэргийн 6 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа/ хавтаст хэргийн хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа/ хавтаст хэргийн 0 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 9 хуудас/, эд хөрөнгийн лавлагаа/ хавтаст хэргийн хуудас/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Дээрх нотлох баримтаар шүүгдэгч нь эхнэр С.Батцэцэг болон хүүхдүүдийн хамт сумын багийн хотхоны дүгээр орцны тоотод амьдардаг, хувиараа ачаа тээврийн ажил эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал тогтоогдож байна.
4.. Шүүгдэгч гийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Харин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Г. нь хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөөс ,, төгрөгийг хохирогч д бэлэн бусаар төлж, үлдэх ,60, төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд багтаан төлж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
4.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,400, төгрөгөөр торгох ялыг сар тутам 00, төгрөгөөр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.******* тайлбарлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4., 6., 6.6, 6.7, 6.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* овгийн ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч г хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,400,/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.******* оногдуулсан хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,400,/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 00,/хоёр зуун мянга/ төгрөгөөр /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.******* тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр ,,/нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг шүүх хуралдааны явцад хохирогч д нөхөн төлснийг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 5 дүгээр зүйлийн 5., 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл ,60,/хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4/дөрөв/ сарын хугацаанд багтаан шүүгдэгч гаас хэсэгчлэн гаргуулж, хохирогч д олгосугай.
7. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгч гаас гаргуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дүгээр зүйлийн , 8. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ