| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* ******* оны 1 дугаар сарын -ны өдрийн 338 дугаар яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* овгийн ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч *******, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХК-д дампын оператор ажилтай, ам бүл-6, эцэг, эх, ах дүүгийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын багийн Эко 1 дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, ******* аймгийн сумын багийн “H” 1 дүгээр орон сууцны тоотод түр оршин суух, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* овгийн ******* *******
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн сумын багт байрлах “Х” баарны бүжгийн талбайд ******* оны 10 дугаар сарын 04-ний орой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Батхүлэгийн баруун шанаа, чих хэсэгт гараараа цохисны улмаас баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун өвдөгний гадна доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
. Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн сумын багт байрлах “Х” баарны бүжгийн талбайд ******* оны 10 дугаар сарын 04-ний орой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч үснээс зулгааж, доошоо дарж өшиглөсний улмаас нүүр хэсэгт зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
З. Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн сумын багт байрлах "Х" баарны гадна ******* оны 06 дугаар сарын 1-ноос 13-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Наранмандахыг цохиж баруун хөмсөгний баруун хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсэг, бүсэлхийн баруун доод дунд хэсэг баруун сарвууны ,3 дугаар хурууны 3 дугаар үенд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
4. Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах "Х" баарны гадна ******* оны 06 дугаар сарын 1-ноос 13-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан хохирогч зүүн нүдрүү хөлөөрөө өшиглөж, зүүн талын нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зүүн тийш мурийлт, зүүн талын этмойд болон гайморийн хөндийн цус, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын дээд хэсэг, хамрын уг, баруун нүдний дээд доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.
1.1. Шүүгдэгч Д.******* нь ******* оны 06 дугаар сарын 1-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө ******* аймгийн сумын багт байрлах "Х" нэртэй баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Наранмандахыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь ******* оны 06 дугаар сарын 1-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө ******* аймгийн сумын багт байрлах "Х" нэртэй баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч зүүн нүдрүү хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.1.1. Хохирогч Б.Наранмандахын мэдүүлэг: “04 оны 06 дугаар сарын 1-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэй нийлээд Х баараар үйлчлүүлээд 06 дугаар сарын 1-ноос 13-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд баарнаас гараад гадна үүдэн дээр такси барих гээд байж байтал нэг залуу ирээд та нар надтай зодолдчих гээд хүрээд ирсэн.
Тэгтэл манай найз чи юу яриад байгаа юм бэ гээд тэр залууг цааш холдуулахаар нь би найзыгаа татаж авах гэтэл хажуу талаас бас нэг залуу ирээд манай найзыг та хоёр нийлж зодох гэж байна гээд намайг цохисон.
Тэгээд хажуу талаас олон залуучууд орж ирээд намайг болон бусад газар луу өшиглөсөн. Би босож ирээд намайг анх цохисон залууг барьж аваад чи яахаараа хүн цохидог юм гээд зууралдахад дахиж хэдэн залуучууд дахиж унагааж байгаад өшиглөж цохиж байхад манай найз намайг ирж тухайн хүмүүсээс салгаж авах гэхэд манай найзыг цохисон тэгээд намайг зодож байгаад яваад өгсөн.
Би найзынхаа эхнэрлүү залгаад зодуулчихлаа ирээд аваадах гэж хэлсэн. Би хэсэг шоконд ороод зодуулсан газраа сууж байтал манай найз нар бас хүмүүстэй маргалдаж байхад манай найзын дүү ирээд тэд нарыг салгаад холдуулж байхад манай найзын эхнэр ирээд намайг автомашиндаа суулгаад нөхөр болон Б.Пүрэвсүрэнг аваад нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн.
Би баруун нүдний хөмсөгт оёдол тавиулсан. Тухайн хүмүүсийг огт танихгүй. Харвал танина. Анх зодоон эхлүүлж намайг цохисон залуу хар хувцастай, 180 см орчим өндөртэй залуу байсан...”/1 хавтаст хэргийн 10-11 хуудас/,
“Миний биед учирсан гэмтлийг анх зодоон эхлүүлсэн залуутай хамт явж байсан Д.******* гэх залуу учруулсан. Тэд нартай явж байсан залуучууд мөн намайг цохисон. Гэхдээ миний биед учирсан гэмтлийг Д.******* гэх залуу буюу тухайн үед эрүүл байсан залуу учруулсан...”/1 хавтаст хэргийн 1 хуудас/,
1.1.. Хохирогч мэдүүлэг: “******* оны 06 дугаар сарын 1-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ******* аймгийн багт байрлах Х бааранд найзууд болох Б.Наранмандах, А.Ганбаяр нарын хамт сууж байгаад эхлээд Б.Наранмандах баарнаас гарсан хойноос А.Ганбаяр гараад хэсэг хугацааны дараа би гарахад А.Ганбаяр, Б.Наранмандах хоёр хүмүүст зодуулж байсан.
Б.Наранмандах хэвтэж байхаар нь очоод авах гэтэл нэг залуу ирээд миний нүдрүү хөлөөрөө өшиглөхөөр нь би хойшоо савж унасан. Тэгтэл цагдаагийн автомашин ирсэн чинь тэнд байсан хүмүүс зугтаасан. Бид 3 эмнэлэг явсан. Намайг зодсон залууг харвал танина. ”/1 хавтаст хэргийн -4 хуудас/,
1.1.3. Гэрч ын мэдүүлэгт: “Би ******* оны 06 дугаар сарын 1-ны өдөр 3 цаг өнгөрч байхад Х бааранд ажлынхаа н.Балжинням, , Б.Пүрэвсүрэн, Б.Наранмандах нарын хамт орсон.
Тэнд 1 литрийн виски 1 ширхэг, 6 ширхэг пиво уугаад 00 цаг 30 минут минутын үед тэндээс гараад такси барих гээд зогсож байтал 1 хүн ирээд надтай үзэх хүн байна уу гээд байхаар нь ах чи архи уучихаад согтуу боль гэхэд ахыг заамдаад цохихоор нь ах цааш түлхэхэд цаанаас бөөн залуучууд ирээд бид нарыг зодсон. н.Балжинням ах нэг харахад газарт уначихсан байхаар нь босгож аваад цааш аваад явж байтал Б.Пүрэвсүрэн ахын нүдрүү цохичихсон байсан.../1 хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
1.1.4. Гэрч мэдүүлэгт: “...Тухайн өдөр миний бие найзууд болох Д.*******, Б.Пүрэвсүрэн, , А.Ганбаяр, Б.Өсөхбаяр нарын хамт Б.Өсөхбаярын төрсөн өдөр тэмдэглээд Х бааранд бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байгаад би тамхи татах гээд гарахад үүд талын автомашины зогсоол дээр танихгүй 4 залуу зогсож байсан.
Тэгтэл би тэр 4 залуутай маргалдаж байсан юунаас болж яагаад маргалдсанаа санахгүй байна. Нөгөө 4 залуугийн зүүн талын захад зогсож байсан нэг залуу намайг ирээд цохиод авсан тэгэхээр нь би хойшоо ухарч байгаад за дөрвүүлээ хүрээд ир үзчихье гэсэн.
Тэр 4 залуу надруу дайрсан. Д.******* гэх найз баарнаас гарч ирээд надруу дайрч байсан хүмүүсийн нэгийг цамцнаас нь татаж холдуулаад та 4 согтуу хүнийг яах гээд байгаа юм бэ хэл амаараа учраа ол гэж хэлсэн чинь нэг залуу нь Д.*******г шууд цохиод авсан.
Тухайн үед Д.******* архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Д.******* нөгөө 4 залуутай зодолдож байтал манай нөгөө найз баарнаас гараад ирчихсэн тэнд зодолдож байгаа хүмүүсийг салгаж байсан.
Намайг цохисон нөхөр ыг доороо оруулчихсан цохиж байсан тэгэхээр нь би очоод ыг салгаж аваад тэр махлаг залуутай зодолдож байтал тэнд байсан хүмүүс бид зарыг салгаад тэгээд зодоон дууссан..."/1 хавтаст хэргийн 18-0 хуудас/,
1.1.5. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ******* оны 06 дугаар сарын -ны өдрийн 618 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Б.Наранмандахын биед баруун хөмсөгний баруун хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөвлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсэг, бүсэлхийн баруун доод дунд хэсэг, баруун сарвууны ,3 дугаар хурууны 3 дугаар үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Б.Наранмандахын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Наранмандахын биед учирсан гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс 1- хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Б.Наранмандахын биед учирсан гэмтэл эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна”/1 хавтаст хэргийн 44-45 хуудас/,
1.1.6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ******* оны 06 дугаар сарын -ны өдрийн 619 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “Б.Пүрэвсүрэнгийн биед зүүн талын нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зүүн тийш мурийлт, зүүн талын этмойд болон гайморийн хөндийн цус, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын дээд хэсэг, хамрын уг, баруун нүдний дээд доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 1- хоногийн өмнө, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо”/1 хавтаст хэргийн 5-54 хуудас/,
1.1.7. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “Хохирогч Б.Пүрэвсүрэнгээс таныг цохисон гэх хүнийг ямар шинж, тэмдгээр нь таньж байна вэ гэхэд би эдгээр хүмүүсийг зодоон болдог өдөр Х баарны гадна талд байсан хүмүүс байна гэв”,
“Ойролцоо нас, өндөр, царайтай 4 иргэний зургийг зэрэгцүүлэн байршуулж, хохирогч Б.Пүрэвсүрэнгээс таныг зодсон гэх хүн байна уу гэхэд тоогоор тэмдэглэсэн ******* *******г заасан. Энэ хүнийг ямар шинж тэмдгээр таньж байна гэхэд нүүрний царай болон хэлбэр дүрсээр нь таньж байна гэв”,
“Хохирогч Б.Пүрэвсүрэнг дахин өрөөнөөс гаргаж, 4 хүний зургийн байршил, дугаарыг сольж байрлуулан дахин таныг зодсон гэх хүн байна уу гэхэд 1 тоогоор тэмдэглэсэн ******* *******г заасан. Энэ хүнийг ямар шинж тэмдгээр таньж байна гэхэд зүс царайгаар нь таньж байна гэв”, уг тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт/1 хавтаст хэргийн 85-88 хуудас/,
1.1.8. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “Хохирогч Б.Нармандахаас цохисон гэх хүнийг ямар шинж тэмдгээр нь таньж байна вэ гэхэд эдгээр 4 хүний зургаас 3 тоогоор тэмдэглэсэн хүн анх зодоон эхлүүлсэн хүн байна. 1 тоогоор тэмдэглэсэн хүн хамт байсан намайг цохисон хүн байна гэв”,
“Хэрэг учрал болсон гэх үед зодоон эхлүүлсэн болон хамт байсан гэх С.Бадамдорж, Д.*******, Б.Өсөхбаяр, Б.Өлзийбадрах нарын зургийг дугаарлан байрлуулж, хохирогч өрөөнд оруулж, таны зодсон гэх хүн байна уу гэхэд 3 тоогоор тэмдэглэсэн Д.*******г зааж байв”,
“Хохирогч Б.Нармандахыг өрөөнөөс гаргаж, зургийн байршил, дугаарыг сольж, дахин дурын тоог сонгуулахад 1 тоогоор тэмдэглэсэн Д.*******г заасан. Ямар шинж тэмдгээр таньж байна вэ гэхэд зүс царайгаар нь таньж байна гэв”, уг тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт/1 хавтаст хэргийн 91-93 хуудас/ зэрэг болно.
1.. Шүүгдэгч Д.******* нь ******* оны 10 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багт байрлах “Х” баарны бүжгийн талбайд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Батхүлэгийн баруун шанаа, чих хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь ******* оны 10 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багт байрлах “Х” баарны бүжгийн талбайд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч үснээс зулгааж, доошоо дарж өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1..1. Хохирогч мэдүүлэгт: “******* оны 10 дугаар сарын 04-ний орой цагийн үед найз Н.Энхбаяр, Х.Серикбол, Н.Энх-Амар нарын хамт Х бааранд ороод Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво уусан. Бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал хэдэн зүс таних залуучууд бид нарыг түлхээд мөрлөөд байсан.
Тэгээд манай найз Х.Серикболыг -3 залуу бүжгийн талбай дээр барихаар нь салгах гээд очтол намайг зодоод авсан. Хэн хэн зодсоныг сайн санахгүй байна. Н.Энх-Амар архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан.
Тухайн залуучуудыг ганц хоёр удаа харж байсан зүс танина. Хэн гэдгийг нь мэдэхгүй залуучууд байсан. Х.Серикболыг зодож байхаар нь би салгах гээд зодуулсан. Өөр хэн нэгнийг зодож байхыг би хараагүй.
Зодоон тарсны дараа миний чих маш их өвдөж байсан. Миний баруун талын чих рүү гараараа цохисон. Цээж рүү өшиглөсөн. Толгой өвдөж байна. Баруун чих юм сонсохгүй байна”/1 хавтаст хэргийн 156-157 хуудас/
1... Хохирогч мэдүүлэгт: “******* оны 10 дугаар сарын 04-ний орой цаг өнгөрч байхад 3 цаг өнгөрч байхад найз Н.Энхбаяр, Ц.Батхүлэг нарын хамт Х бааранд ороод Сэнгүр нэртэй 0,5 литрийн -3 пиво уусан. Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэсэн.
Н.Энхбаярыг өндөр залуу мөрөөрөө түлхсний улмаас маргаан болсон. Тэр хоёр маргалдаж, зодоон үүсэх шинжтэй байсан болохоор би салгасан. Намайг салгаж байхад хэн нэгэн миний зүүн нүдрүү нэг удаа цохисон. Тэгтэл миний малгай газар дээр унахаар нь би малгайгаа авах гээд тонгойтол нэг хүн миний үснээс зулгаагаад авсан тэр хооронд Ц.Батхүлэг тухайн залуучуудыг болиулах гэх хооронд түүнийг цохисон байна лээ.
Би үсээ зулгаалгаад тонгойсон байсан болохоор сайн санахгүй байна. Бид 3 анх бааранд орж ирээд зогсож байх хооронд Д.******* гэх нэртэй өндөр залуу Н.Энхбаярыг мөрөөрөө шүргэж өдөж байсан.
Миний зүүн нүдрүү нэг удаа гараараа цохисон мөн үснээс зулгаасан. Тэгээд миний хамраас цус гарсан болохоор нь би цусаа угаахаар 00 орохоор явсан. Миний зүүн нүдрүү нэг удаа гараараа цохисон мөн үснээс зулгаасан. Тэгээд миний хамраас цус гарсан болохоор нь би цусаа угаахаар 00 орохоор явсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан байна./1 хавтаст хэргийн 161-16 хуудас/,
1..3. Гэрч Н.Энх-Амарын мэдүүлэгт “...Бүжгийн талбайд хүмүүс зодолдож байхад очоод салгасан. 6-7 залуучууд Х.Серикбол, Ц.Батхүлэг нарыг зодож байсан. Д.******* гээд өндөр залуу А.Серикболын үснээс зулгаагаад доошоо дараад өшиглөсөн. Эргээд хартал Д.******* гэдэг залуу Ц.Батхүлэгийн баруун шанааруу тас хийтэл алгадаад авсан”/1 хавтаст хэргийн 165-166 хуудас/,
1..4. Гэрч Н.Энхбаярын мэдүүлэгт: “...Би тухайн зодоон болоход Х.Серикболыг зодож байсан залуучуудаас салгаад тэгээд буцаж эргээд Ц.Батхүлэгийг шатны тэнд цохиулж байхад нь дээшээ шатруу гаргаж сууж байсан ширээн дээр нь суулгасан. Тухайн зодоон болоход баахан залуучууд байсан. Тухайн бааранд бүжгийн ая явж байсан ба гэрэл нь анивчаад харанхуй байсан тул тэнд байсан залуучуудаас Ц.Батхүлэг, Х.Серикбол хоёрыг цохисон байх. Би яг хэн цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үйл явдлыг салгасан болохоор Ц.Батхүлэг, Х.Серикбол хоёрыг үймээн болсон газраас нь салгасан...” гэсэн мэдүүлэг/ 1 хавтаст хэргийн 169-0 хуудас/
1..5. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ******* оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1006 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Батхүлэг биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун өвдөгний гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс -3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. биед учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо”/1 хавтаст хэргийн 19-194 хуудас/
1..6. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ******* оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1015 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “ биед зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.”/1 хавтаст хэргийн 186-187 хуудас/
1..7. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “Эдгээр хүмүүсийг таних уу. өшиглөсөн гэх хүн байна уу гэхэд гэрч нь 4 тоогоор тэмдэглэсэн Д.*******”, уг тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэл/1 хавтаст хэргийн 197-03 хуудас/ зэрэг болно.
1.3. Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч ******* нь улсын яллагч Г.Энхтулгатай хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,
Уг зүйлийн дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” нь хоёр, түүнээс олон хүний хүний эрүүл мэндэд халдсан идэвхитэй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.*******гийн цохисон үйлдэл болон хохирогч Б.Нармандахын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч Д.*******гийн өшиглөсөн үйлдэл болон хохирогч эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч Д.*******гийн цохисон үйлдэл болон хохирогч эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч Д.*******гийн өшиглөсөн үйлдэл болон хохирогч эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл тус тус хоорондоо шалтгаант холбоотой байна.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохиролд зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын 1.1-1. дахь хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.Нармандах, Б.Пүрэвсүрэн, Ц.Батхүлэг, Х.Серикбол нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар маргаагүй.
.3. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нармандах, Б.Пүрэвсүрэн, Ц.Батхүлэг, Х.Серикбол нартай зүй бус харилцсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Хохирогч Б.Нармандах нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хаягласан 05 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн огноотой хүсэлтдээ “Миний бие яллагдагч Д.*******тай эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Яллагдагч Д.*******д хөнгөн шийтгэл оногдуулж, өгнө үү” гэжээ.
Уг хүсэлтэд яллагдагч Д.*******гаас 3,, төгрөгийг 05 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Нармандахт бэлэн бусаар төлсөн “Хаан банк” ХК-ийн шилжүүлгийн баримтыг хавсаргажээ.
3.. Хохирогч Б.Пүрэвсүрэн нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хаягласан 05 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой хүсэлтдээ “Миний бие яллагдагч Д.*******тай эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Яллагдагч Д.*******д хөнгөн шийтгэл оногдуулж, өгнө үү” гэжээ.
Уг хүсэлтэд яллагдагч Д.*******гаас 3,, төгрөгийг 05 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хохирогч Б.Пүрэвсүрэнд бэлэн бусаар төлсөн “Хаан банк” ХК-ийн шилжүүлгийн баримтыг хавсаргажээ.
3.3. Хохирогч Ц.Батхүлэг нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хаягласан 05 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой хүсэлтдээ “Миний бие яллагдагч Д.*******тай эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Яллагдагч Д.*******д хөнгөн шийтгэл оногдуулж, өгнө үү” гэжээ.
Уг хүсэлтэд яллагдагч Д.*******гаас хохирогч Ц.Батхүлэгт 05 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ,, төгрөгийг, 05 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 600, төгрөгийг, 05 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 400, төгрөг, нийт 3,, төгрөгийг бэлэн бусаар төлсөн “Хаан банк” ХК-ийн шилжүүлгийн баримтыг хавсаргажээ.
3.4. Хохирогч Ц.Батхүлэг нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хаягласан 05 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн огноотой хүсэлтдээ “Миний бие яллагдагч Д.*******тай эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Яллагдагч Д.*******д хөнгөн шийтгэл оногдуулж, өгнө үү” гэжээ.
Дээрх бичмэл нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нармандах, Б.Пүрэвсүрэн, Ц.Батхүлэг, Х.Серикбол нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Дөрөв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.*******г “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Хуулийн дээр хэсэгт дурдсан “хувийн байдал” гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдал хамаардаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Бямбадоржийн хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 хавтаст хэргийн 14 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хавтаст хэргийн 1 хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа/1 хавтаст хэргийн 0 хуудас/, гэрч Б.Гүнжинлхам, нарын мэдүүлэг/1 хавтаст хэргийн 111-11 хуудас/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Уг нотлох баримтаар шүүгдэгч Д.*******гийн энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт дурдсан биеийн байцаалт, гэр бүлийн байдал, оршин суух хаяг, тодорхой эрхэлсэн ажилтай, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал тогтоогдоно.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байжээ./1 хавтаст хэргийн 17-135 хуудас/
4.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, уг хэсгийн 1. дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэжээ.
Шүүгдэгч Г.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх заалтад учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал энэхүү шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
4.3. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялаас сонгон хэрэглэхээр байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас , нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1, нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.*******гийн нэр бүхий 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700, төгрөгөөр торгох ялыг сар тутам , төгрөгөөр 5 сарын хугацаанд шүүгдэгч Д.*******гаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлав.
Тав. Бусад асуудлын талаар:
5.1. ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* ******* оны 1 дугаар сарын -ны өдрийн 338 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад “Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Пүрэвсүрэн нь 14,944 төгрөгийн, хохирогч Б.Нармандах нь 116,303 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснийг яллагдагч Д.*******гаар нөхөн төлүүлэх” гэжээ.
Гэвч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад “******* аймгийн эрүүл мэндийн даатгалын газар” нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардаагүй, зохих санаачилга гаргаагүй байна.
Иймд шүүхээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг энэхүү эрүүгийн хэрэгт хамтруулан хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, уг хэсгийн 1.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ******* аймгийн прокурорын газар нь “******* аймгийн эрүүл мэндийн даатгалын газар”-ын хүсэлтээр эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байгааг дурдав.
5.. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо хохирогч Ц.Батхүлэг, Х.Серикбол, Б.Нармандах, Б.Пүрэвсүрэн нарт нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдсан хард диск/hard disk/ 1 ширхэгийг хадгалах хугацаа дуустал уг эрүүгийн хэрэгт хадгална.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36., 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам ,/ зуун дөчин мянга/ төгрөгөөр 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хард диск/hard disk/ 1 ширхэгийг хадгалах хугацаа дуустал уг эрүүгийн хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо хохирогч Ц.Батхүлэг, Х.Серикбол, Б.Нармандах, Б.Пүрэвсүрэн нарт нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ