| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/54 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/54
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Л.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Л-н Хт холбогдох эрүүгийн 2427001510025 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""" төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, """"""""""""""""""" тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """" регистрийн дугаартай, Д овогт Л-н Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Х нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр """""""""" 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах """"ийн үүдэнд Б.Б гар утсаа гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас хохирогчид 1,125,000 төгрөгийн буюу хохирлын бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цаг 40 минутаас 22 цаг 10 минутын үед """""""""" Вангийн овоо 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өлзий гэх нэртэй дэлгүүрийн урд шороон зам дээр машинаасаа өөрийн Samsung Galaxy S22 загварын гар утсаа алдсан. Ийм шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаж байна. Өөрийн Samsung Galaxy S22 маркийн гар утсаа алдсан ийм шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тус Өлзий гэх нэртэй дэлгүүрийн гадаа 07 дугаар сарын 24-ны өдрийн 21 цаг 40 минутын үед цагаан өнгийн Экстрал маркийн машинтай дүү Б.Номин-Эрдэнийн хамт ирж урд талд нь шороон зам дээр машинаа зогсоогоод тэгээд дүүгийн хамт дэлгүүр орж тус дэлгүүрт 10-15 минут орчим болоод дэлгүүрээс бараа аваад гарч ирээд машиндаа сууж хөдлөөд гэртээ очоод утсаа алдсанаа мэдсэн. Миний утас хамгийн сүүлд миний машинд байсан бөгөөд """" лүү явж байх үедээ утасныхаа цагийг харахад 21 цаг 33 минут болж байсан бөгөөд би цаг харчихаад өөрийн утсаа машины голын хайрцаг дээр тавьсан. Тэгээд буугаад дэлгүүр орох үедээ машинаа цоожлоогүй онгорхой орхиод дэлгүүрт орсон. Тухайн үед миний машины цонхнууд хаалттай байсан. Машин цоожлоогүй онгорхой байсан. Тухайн үед миний утасны дуу нээлттэй байсан бөгөөд утас руугаа залгах үед холбогдож байгаад 1 цаг орчмын дараа холбогдохоо байсан. Миний утасны цэнэг тухайн үед 50-аас дээш хувьтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “манай хүү Б.Б Бүгд Найрамдах Солонгос улсад суралцаж байгаа юм оюутан. 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Монгол Улсаас Солонгос улс руу явсан. Дараа жилээс нааш дахиж ирэхгүй. ...Миний хүү намайг өөрийн гар утсаа цагдаагийн байгууллагаас очиж авахыг зөвшөөрсөн. Миний зүгээс гомдол, санал байхгүй.”гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/
Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 07 дугаар сард наадмын дараа Л.Х хот явж юүлк авч ирэх ажлаар яваад """"""""" суманд ирчихлээ гээд утсаар ярьсан тэгээд удалгүй гэрт орж ирэх үедээ утас оллоо гээд бөөн баяр орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хархорин суманд ирсэн бөгөөд ирэхдээ утас оллоо гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний ӨХЦ24-55 дугаартай “...нийт 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бн цахим хэрэгслээр дамжуулж “...сүүлд бодоход ямартаа ч дэлгүүр явж байх замд утас дуугарсан, тэгээд утсаа өвөр дээрээ тавьчихаад машинаас буухдаа санаандгүй унагаачихсан ч юм шиг санагдаад байгаа, би тухайн үед гар утсаа яг машиндаа үлдээсэн үү, машинаасаа аваад буусан уу гэдгээ сайн санахгүй байгаа...” гэсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Х 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр """""""""" 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах """"ийн үүдэнд Б.Б гар утсаа гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас хохирогчид 1,125,000 төгрөгийн буюу хохирлын бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Бгийн “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цаг 40 минутаас 22 цаг 10 минутын үед """""""""" """""""""""""""" багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өлзий гэх нэртэй дэлгүүрийн урд шороон зам дээр машинаасаа өөрийн Samsung Galaxy S22 загварын гар утсаа алдсан. Ийм шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаж байна. Өөрийн Samsung Galaxy S22 маркийн гар утсаа алдсан ийм шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тус Өлзий гэх нэртэй дэлгүүрийн гадаа 07 дугаар сарын 24-ны өдрийн 21 цаг 40 минутын үед цагаан өнгийн Экстрал маркийн машинтай дүү Б.Номин-Эрдэнийн хамт ирж урд талд нь шороон зам дээр машинаа зогсоогоод тэгээд дүүгийн хамт дэлгүүр орж тус дэлгүүрт 10-15 минут орчим болоод дэлгүүрээс бараа аваад гарч ирээд машиндаа сууж хөдлөөд гэртээ очоод утсаа алдсанаа мэдсэн. Миний утас хамгийн сүүлд миний машинд байсан бөгөөд """" лүү явж байх үедээ утасныхаа цагийг харахад 21 цаг 33 минут болж байсан бөгөөд би цаг харьчихаад өөрийн утсаа машины голын хайрцаг дээр тавьсан. Тэгээд буугаад дэлгүүр орох үедээ машинаа цоожлоогүй онгорхой орхиод дэлгүүрт орсон. Тухайн үед миний машины цонхнууд хаалттай байсан. Машин цоожлоогүй онгорхой байсан. Тухайн үед миний утасны дуу нээлттэй байсан бөгөөд утас руугаа залгах үед холбогдож байгаад 1 цаг орчмын дараа холбогдохоо байсан. Миний утасны цэнэг тухайн үед 50-аас дээш хувьтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/, гэрч Ц.Бн: “манай хүү Б.Б Бүгд Найрамдах Солонгос улсад суралцаж байгаа юм оюутан. 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Монгол Улсаас Солонгос улс руу явсан. Дараа жилээс нааш дахиж ирэхгүй. ...Миний хүү намайг өөрийн гар утсаа цагдаагийн байгууллагаас очиж авахыг зөвшөөрсөн. Миний зүгээс гомдол, санал байхгүй.”гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, гэрч Ш.Бын “...2024 оны 07 дугаар сард наадмын дараа Л.Х хот явж юүлк авч ирэх ажлаар яваад Хархорин суманд ирчихлээ гээд утсаар ярьсан тэгээд удалгүй гэрт орж ирэх үедээ утас оллоо гээд бөөн баяр орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/, гэрч Л.Аын “Хархорин суманд ирсэн бөгөөд ирэхдээ утас оллоо гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний ӨХЦ24-55 дугаартай “...нийт 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/, хохирогч Б.Бн цахим хэрэгслээр дамжуулж “...сүүлд бодоход ямартаа ч дэлгүүр явж байх замд утас дуугарсан, тэгээд утсаа өвөр дээрээ тавьчихаад машинаас буухдаа санаандгүй унагаачихсан ч юм шиг санагдаад байгаа, би тухайн үед гар утсаа яг машиндаа үлдээсэн үү, машинаасаа аваад буусан уу гэдгээ сайн санахгүй байгаа...” гэсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.Хыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Хын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д овогт Л-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА