Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч О.Одончимэг

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны жолооч мэргэжилтэй, ******* краны жолооч ажилтай, ам бүл , Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг Нарлаг 9-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Мишигт овогт Ганбатын Галбадрах РД:/ЗЕ84*******0*******2/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс *******-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын төвд шалтгаангүйгээр хохирогч уруул хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн завжны дотор салст, дээд уруулын зүүн булан хэсгийн язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцоно. Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед ******* суманд байсан нь үнэн. Миний зүгээс тухайн үед таарсан болон зодсоноо мэдэхгүй байна. Би оны 0 сарын 0-ны орой ******* сумын  урд лагерт байх найз ангийн хүүхдүүдийн хамт хорхог хийж идэж, архи, айраг уусан. Би тэр шөнө хаагуур явсанаа мэдэхгүй байна. хоносон байх. уулзсан эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед миний биед гэмтэл байгаагүй. Прокурорын тогтоолыг уншихад мэдүүлэгтээ “намайг гэж дуудаад эргээд харахад нь цохисон” гэж ярьсан байна. Би бүтэн нэрийг мэдэхгүй, сая л прокурорын тогтоолоос бүтэн нэрийг нь мэдлээ. Ц. би “Тэрвээ” гэдэг нэрээр нь л мэднэ. Би наадмын  өдрүүдийн орой найз нөхөдтэйгөө архи ууж сумын төвөөр явсан. Тухайн үеүдэд нилээн согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-4/

Хохирогч “... оны 0 дугаар сарын 0, *******-ний өдрүүдэд Дундговь аймгийн ******* сумын сургуулийн 00 жилийн ойн баяр наадам болсон ба би оны 0 сарын 0-ны 2 цагийн үед ******* суманд очиж тухайн баярт оролцсон. оны 0 дугаар сарын *******-ний 03 цаг 30 минутын үед Дундговь аймгийн ******* сумын төвд буудлын хашааны гадна ангийн найз , нарын хамт тамхи татаад зогсож байх үед бид нарын зогсож байсан газраас зүүн урд зүгт байх багш нарын байрны хажуугаар танил Галаа /Галбадрах/ орилоод согтуу байдалтай гарч ирсэн. Тухайн үед хандан үхсэнээ хашхираад байгаа юм, харьж амраач хүн унтаж байхад гэж хэлэхэд Галбадрах хариу хэлээгүй. Тэгээд , хоёр буудал руугаа орж амрахаар явсан. Би гэр рүүгээ алхаж байтал Галбадрах Тэрбиш ээ гээд намайг дуудсан. Тухайн үед би тамхилах гэж байгаа юм байна гээд эргээд хартал Галбадрах чулуугаар миний уруулын зүүн хэсэг рүү удаа цохичхоод гүйгээд явчихсан. Тухайн үед миний уруулын зүүн хэсэг язарч цус гарахаар нь би машин дээрээ очоод машинд унтаж байсан өөрийн хүү сэрээгээд аав нь уруулаа сэтлүүлчихлээ гэж хэлээд хамт ******* сумын эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан. Би сэтгэцийн хохирол тогтоолгоно. Би гомдолтой байна. Баримтаар хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн -8/

Гэрч “...Би 2023 оны 03 дугаар сараас хойш Дундговь аймгийн ******* сумын хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байна. оны 0 дугаар сарын 0, *******-ний өдрүүдэд манай сумын сургуулийн 00 жилийн ойн баяр наадам сумын наадмын хамт болсон юм. оны 0 дугаар сарын *******-ний өдрийн 05 цаг өнгөрч байх үед гэх хүн ирээд "кран Галаа гэх хүн намайг зодчихлоо" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "хаана болсон юм бэ? Галаа гэх хүн нь хаана байна вэ?" гэж хэлсэн. Тухайн үед "Галааг хаана байгааг нь мэдэхгүй байна. Зугтаагаад явчихсан" гэж хэлсэн. Тухайн үед нь согтуу байсан тул "та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, эрүүл болоод ир" гэж хэлсэн. Тэгэхэд нь "би аймаг явах гээд яараад байна, аймагт өргөдлөө гаргана, Галаа бид хоёр хоёулаа аймагт амьдардаг юм" гэж хэлээд явсан. Тухайн үед гэх хүн хүүгийнхээ хамт явж байсан. Тухайн үед уруул нь хавдсан байсан ба ******* сумын эмнэлэгт очиж оёдол тавиулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 0/

         Гэрч “ Тэрбиш нь миний төрсөн эцэг. Нөгөө хүнийг нь танихгүй. оны 0 дугаар сарын 0-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын сургуулийн 00 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг үзэхээр аав , ээж , дүү нарын хамт очсон. Тэгээд ******* сумын наадмын талбай орчмоор явж байгаад аавыг ангийнх нь хүүхдүүд дээр хүргэж өгсөн. Тэгээд шөнө болоод дүү бид хоёр машиндаа унтаж байтал оны 0 сарын *******-ний 03 цаг өнгөрч байх үед аав машинд орж ирсэн. Тухайн үед аавын уруулын зүүн завж хэсгээс цус гарсан байдалтай, халамцуу байсан. Тухайн үед аав Галаа миний уруул руу чулуугаар цохчихлоо гэсээр орж ирсэн. Тэр үед би яг яагаад зодуулсан талаар нь ааваас лавлаж асуухад аав "би буудлаас гараад машин руугаа явж байтал Галбадрах араас Тэрвээ гэж дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал Галбадрах миний уруул руу чулуугаар удаа цохиод зугтчихсан” гэж хэлсэн. Тэгээд аавыг ******* сумын эмнэлэгт хүргэж өгөөд уруулын язарсан хэсэгт нь оёдол тавиулсан. Тухайн үед сумын цагдаад мэдэгдэхэд аавыг та архиа гаргачхаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь бид шууд аймагт ирээд цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн “... биед зүүн завжны дотор салст, дээд уруулын зүүн булан хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 4- хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

       Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 6-/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 23/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь Дундговь аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт оны 0 дугаар сарын *******-ний шөнө 04 цагийн орчим бусдад зодуулсан үйл баримт тогтоогдлоо. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн завжны дотор салст, дээд уруулын зүүн булан хэсгийн язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  

Хохирогч эрүүл мэндэд учирсан “зүүн завжны дотор салст, дээд уруулын зүүн булан хэсгийн язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* оны 0 дугаар сарын *******-ний шөнө 04 цагийн орчим Дундговь аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр уруул хэсэгт нь чулуугаар цохиж учруулсан болох нь:

 хохирогч : “...эргээд хартал Галбадрах чулуугаар миний уруулын зүүн хэсэг рүү удаа цохичхоод гүйгээд явчихсан. Тухайн үед миний уруулын зүүн хэсэг язарч цус гарахаар нь би машин дээрээ очоод машинд унтаж байсан өөрийн хүү сэрээгээд аав нь уруулаа сэтлүүлчихлээ гэж хэлээд хамт ******* сумын эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан...” гэх,

гэрч : “... оны 0 дугаар сарын *******-ний өдрийн 05 цаг өнгөрч байх үед гэх хүн ирээд "кран Галаа гэх хүн намайг зодчихлоо" гэж хэлсэн. Тухайн үед уруул нь хавдсан байсан ба ******* сумын эмнэлэгт очиж оёдол тавиулсан гэж хэлж байсан...” гэх,  

гэрч : “...аавын уруулын зүүн завж хэсгээс цус гарсан байдалтай, халамцуу байсан. Тухайн үед аав Галаа миний уруул руу чулуугаар цохчихлоо гэсээр орж ирсэн....” гэх мэдүүлгүүд болон яаралтай тусламжийн хуудас, Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ын хохирогч уруул хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба түүнд 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, хуралд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

Харин хохирогч өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 2******* цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

       Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Би одоо эмнэлэгт хэвтэнэ, элэгний цироз няцрал гэсэн хариу гарсан. Мөнгөн торгуулиар торгож болох болов уу, ******* краны жолоочоор ажиллаж 3.000.000-4.000.000 төгрөгийн цалин авдаг” гэх тайлбар гаргаж байна. Гэвч шүүгдэгчийн дээрх тайлбар баримтаар нотлогдохгүй байх бөгөөд түүний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч *******ад торгох ял оногдуулах боломжгүй байна гэж дүгнэсэн болно.

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

        Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36., 36.8, 36.0, 36.3, 38., 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч Мишигт овогт Ганбатын Галбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Мишигт овогт Ганбатын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 2******* /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР