Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч О.Одончимэг

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******5 оны 0 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн сум дундын дүгээр шүүхийн 000 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн *******0 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 0 дүгээр сарын -ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан   овогт Мөнгөн /РД:ЗЖ76**************8/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг Цантын 6-******* тоот гэрт өөрийг нь “хулгайч чи муу архи горьдож явна уу” гэж хэлэн доромжиллоо гэх шалтгаанаар хохирогч толгойн тус газарт төмөр /хөнгөн цагаан/ саваар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Өөрийн холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Өөрийн эсрэг дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн************** /

Хохирогч “...Би ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр манай сумын хэлгүй гэх айлд дэлгүүрээс шил 0.75 литрийн “Хараа” архи аваад орсон. гэрт манай сумын гэх хүн бас эхнэр нар байсан. , бид гурав нэг шил архи уусан. Би урьд өмнө нь архи уусан байсан болохоор амархан согтсон байсан. Нэг сэрэхэд ахын гэрт сэрсэн. Тэр үед миний толгой хагарсан цус гоожсон байсан. ахын охин намайг сэрээгээд таны толгойноос чинь цус гарсан байна эмнэлэг явж үзүүл гэсэн. Би сумын эмнэлэг дээр очиж шархаа цэвэрлүүлсэн. Сумын эмч үзээд аймаг явж оёдол тавихгүй бол болохгүй гээд сумын эмнэлгийн машинтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж толгойдоо 3 ширхэг оёдол тавиулсан. Тэгээд тэр шөнөө буцаад сум руугаа явсан. Би өөрөө согтоод ойчсон байсан. Хэн цохисныг сайн санахгүй байна. Хамт архи уусан Батсууриас асуухад бид нарыг архи ууж байхад манай сумын Мөнгөн гэдэг залуу орж ирсэн гэсэн. Би согтуудаа тэр залууд буруу үг ярьсан юм шиг байна. Тэгээд Мөнгөн гэдэг залуу намайг аяга угаадаг саваар миний толгой руу цохисон гэсэн. Миний толгой руу ирмэгтэй зүйлээр хэн нэгэн цохихыг мэдсэн. Миний толгой орой хэсэгтээ зүсэгдэж хагарсан. Толгойны орой хэсэгтээ 3 оёдол тавиулсан. Толгой эдгээд зүгээр болж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-0/

Хохирогч дахин өгсөн: “Би тэр үед хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй байсан. Бас өөрөө согтуу байсан. Согтож элдэв юм ярьж байгаад хүний дургүй хүргээд хүнд зодуулсан миний буруу байх гэж зовоод гомдол гаргаагүй юм. Сүүлд нь манай хүү хүнд зодуулсан байна гэж мэдээд цагдаад мэдэгдэх ёстой гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Миний биеийн байдал зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн /

Гэрч Ч.сүрэнгийн “************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр 5 цагийн орчимд гэртээ өвгөнтэйгөө хамт байж байхад манай сумын гэх өвгөн манай гэрт согтуу ирсэн. Тэр үед манай сумын Мөнгөн гэх залуу манай гэрт ирсэн тамхи ороогоод сууж байсан. гуай ирэхдээ нэг шилний тал архитай ирсэн. гуай тэр архийг манай өвгөнтэй хуваагаад ууж байтал Мөнгөн гэх залууд агсам тавиад эхэлсэн. Мөнгөн чимээгүй сууж байсан. гуай “чи муу хулгайч, танайхан удмаараа хулгайч, эх эцэг чинь хулгайч” гээд хэл амаар доромжлоод байсан. Мөнгөн харин огт чимээгүй суугаад байсан. гуай өдөөд чи муу архи горьдож яваа гэсэн. Тэгтэл Мөнгөн газар байсан аяга таваг угаадаг хөнгөн цагаан саваар гуайн толгой руу нэг удаа цохисон. Би яв гэж загнасан. Тэгээд Мөнгөн миний үгэнд ороод гэрээс гараад явсан. Тэр үед гуайн толгойноос цус гарч байгаад тогтсон. Би гуайг та чинь настай хүн байж залуучуудыг өдөж байж зодууллаа гэж уурлаад гэрээсээ хөөсөн. гуай манайхаас гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

Гэрч “************** оны 09 дүгээр сарын 9-ний                                                                                                                                                      өдрийн 5 цагийн орчимд ******* сумын дугаар баг Цантын 6-******* тоотод байх гэртээ байж байхад манай сумын гэх надтай адилхан нэртэй өвгөн согтуу манай гэрт ирсэн. Тэр өвгөн  750 граммын “Хараа” архитай тэр архи нь тал байсан. Тухайн үед манай гэрт  манай сумын Мөнгөн гэх залуу байсан. Мөнгөн нь манайхаар орж гараад явдаг хүн. гуай чи муу архи горьдож явна уу? хулгайч гэх зэргээр өдөж агсам тавьж хэл амаар доромжлоод байсан. Мөнгөн нь юм дуугарахгүй би тань шиг аавтай хүн гээд чимээгүй байгаад байсан. гуай чи хулгайч, танайхан удмаараа хулгайч гэж загнахад Мөнгөн газар байсан аяга таваг угаадаг хөнгөн цагаан саваар толгой руу нь нэг удаа цохисон. Тэгэхэд гуайн толгойноос цус гарсан. Манай хөгшин гэрээсээ хөөгөөд явуулсан. Дараа нь гуайг бас хөөж явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ************** оны 0 дугаар сарын -ны 37 дугаартай “... биед хийсэн бодит үзлэг болон шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэхэд уг гэмтэл нь ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -3/

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

       Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн -5/

       Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******-7/

       Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 0 сарын -ны өдрийн **************/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******-53/

        Төв аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 000 оны 06 сарын 5-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-57/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ж. нь ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ж. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх гэмтэл” учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч эрүүл мэндэд учирсан “зулайн хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг Цантын 6-******* тоотод байх иргэн гэрт “чи муу хулгайч, танайхан удмаараа хулгайч, эх эцэг чинь хулгайч, чи муу архи горьдож явна уу” гэж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хохирогчийн толгойн тус газар төмөр саваар цохиж учруулсан болох нь:

 хохирогч : “...нэг сэрэхэд ахын гэрт сэрсэн. Тэр үед миний толгой хагарсан цус гоожсон байсан. ахын охин намайг сэрээгээд таны толгойноос чинь цус гарсан байна эмнэлэг явж үзүүл гэсэн. Би сумын эмнэлэг дээр очиж шархаа цэвэрлүүлсэн. Сумын эмч үзээд аймаг явж оёдол тавихгүй бол болохгүй гээд сумын эмнэлгийн машинтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж толгойдоо 3 ширхэг оёдол тавиулсан...” гэх,

гэрч Ч.сүрэнгийн: “... гуай “чи муу хулгайч, танайхан удмаараа хулгайч, эх, эцэг чинь хулгайч” гээд хэл амаар доромжлоод байсан. ... гуай өдөөд чи муу архи горьдож яваа гэсэн. Тэгтэл Мөнгөн газар байсан аяга таваг угаадаг хөнгөн цагаан саваар гуайн толгой руу нэг удаа цохисон...” гэх,

гэрч : “... гуай “чи муу архи горьдож явна уу? хулгайч” гэх зэргээр өдөж агсам тавьж хэл амаар доромжлоод байсан. Мөнгөн нь юм дуугарахгүй би тань шиг аавтай хүн гээд чимээгүй байгаад байсан. гуай чи хулгайч, танайхан удмаараа хулгайч гэж загнахад Мөнгөн газар байсан аяга таваг угаадаг хөнгөн цагаан саваар толгой руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ************** оны 0 дугаар сарын -ны өдрийн 37  дугаартай “хохирогч эрүүл мэндэд учирсан зулайн хуйханд шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоосон” шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ий “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч толгойн тус газарт төмөр саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ж. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба түүнд *******5 оны 0 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хуралд очиж оролцох боломж байхгүй, хөл маш муу настай хүн байна” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .*******-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, урьд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас ******* хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж. хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн , дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ий энэ хэргийн улмаас цагдан хоригдсон ******* хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

        Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36. дугаар зүйлийн , , 3, ******* дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Мөнгөнд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн , дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ий энэ хэргийн улмаас цагдан хоригдсон ******* /дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас ******* хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж. хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч Ж. өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР