Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Иргэдийн төлөөлөгч Ш.Оюунчимэг

Хохирогчийн төлөөлөгч Б.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000334 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1984 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, Дорнод аймгийн Авто Тээврийн газарт гэрээт жолоочоор ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл,******* ******* овогт ******* *******. /РД: *******/

Шүүгдэгч ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны  08 дугаар  сарын  05-наас  06-нд  шилжих  шөнө  Дорнод  аймгийн  Баян-Уул  сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас ******* маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж санаатай алсан гэмт  хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад олон удаа мэдүүлсэн. Одоо надад дахин ярихад хэцүү байна. Дүүгийнхээ амь насыг хохироосон хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Бэр дүүдээ ийм зовлон эдлүүлж байгаад үнэхээр их харамсаж байна.  Би цаашид дүүгийнхээ үр хүүхдүүдийг өөрийнхөө хүүхэд шиг харж явах болно. Хохирогчид оршуулгын зардалд нийт 9100000 төгрөг төлсөн гэжээ. 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад 2016 оны 08 сарын 06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: … 2016 оны 08 сарын 05-ны орой би Баян-Уул сумын 4 багт байрлах өөрийн гэртээ найз *******, , , хүү, , нутгийн ах Дашням нарын хамт 0.75 литрийн 2 шил архи хувааж уучихаад 00 цаг болж байхад талбай дээр болж байсан галын наадмыг үзэхээр очсон. …Тэгээд талбай дээр бүжиглэж байхад 02 цагийн үед манай том эгчийн хүү таарахад "Та намайг тоодоггүй, дандаа доош нь хийдэг хүн гэж боддоггүй" гэх мэтээр хэрүүл өдөөд эхэлсэн. Түүнээс болж маргалдаад …зодолдож байхад хүмүүс ирээд салгахад одоо зүгээрээ бид 2 учраа олно гээд урагшаа гэр лүүгээ алхаад явахад чамайг ална, хядна гээд хашгираад үлдсэн. … Гэртээ хариад машинаа унаад эргээд талбайн урд очиход ******* хүрээд ирэхээр нь жолоочийн хажуу талын суудал дээр суулгаад унтаж амрахаар гэрлүү очоод хашаанд машинаа оруулаад зогсож байхад хашааны байруун хойд талд худгийн тэнд ирсэн хашгираад байхаар нь газраас чулуу аваад түүн рүү шидэхэд модон хаалга онгойлгож орж ирээд чамайг ална гээд өөдөөс дөхөөд ирэхээр нь чи одоо боль яагаад орилж хашгираад байгаа юм бэ? гэхэд болихгүй миний өөдөөс тулаад ирэхэд би ухарч алхаж байгаад пингийн үүдэнд байсан дөрвөлжин брус модыг аваад толгойных нь зүүн хэсэг рүү нэг удаа цохиход газарт уначихаар нь тэр чигт нь орхиод машин руугаа явсан. Тэгэхэд араас орилохгүй, дуу чимээ гаргахгүй байхаар нь яасан юм бол гээд буцаад очиход доош харсан хэвтэж байхаар нь дээш нь харуулаад энгэрээс нь бариад сэгсрээд дуудахад хурхирч байгаа юм шиг дугараад сонин болчихсон байхаар нь сандраад эмнэлэг рүү машинаараа очоод сувилагч авчирч үзүүлсэн гэж мэдүүлжээ. /хх-ийн 140-142/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгчид цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчээс оршуулгын зардалд нийт 9100000 төгрөг төлсөн. Цаашид ч биднийг харж хандаж явна гэсэн. Иймд шүүгдэгчид гомдол санал байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгөрхийг хүсч байна гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны  08 сарын 25-ны өдрийн шинжээчийн 73 тоот актын дүгнэлтэд: "  

1. Талийгаач Б.гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын ясны дагз чамархайн заадаснаас суурийн зүүн дунд хонхороор чулуулаг ясны дээд ирмэгээр үнэрийн ялтас дайрч баруун ухархайн хонхор хүрсэн шугаман, баруун ухархайн цөмөрсөн, цааш баруун чулуулаг ясны дээгүүр чамархай яс хүрч сэлтэрхий үүсгэсэн, суурийн дунд хонхор баруун чулуулаг ясны доогуур нугасны нүх хүрсэн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хэсэг, дагзны баруун зүүн хажуу, дагуу ховил завсарт зөөлөн бүрхүүл доор цус харвалт, дагзны баруун зүүн хэсэг, зулайн баруун хэсэг,  баруун зүүн чамархайн булчингийн цус хуралт, доод эрүү ясны хоёрлосон хугарал, баруун чинхий дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, доод эрүүний язарсан шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун чамархай, зүүн баруун бугалга, зүүн суганы ар хэсэгт цус хуралт, баруун хөмсөг баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, баруун зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гавлын ясны дагз чамархайн заадаснаас суурийн зүүн дунд хонхороор чулуулаг ясны дээд ирмэгээр үнэрийн ялтас дайрч баруун ухархайн хонхор хүрсэн шугаман, баруун ухархайн цөмөрсөн, цааш баруун чулуулаг ясны дээгүүр чамархайн яс хүрч сэлтэрхий үүсгэсэн, суурийн дунд хонхор баруун чулуулаг ясны доогуур нугасны нүх хүрсэн хугарал гэмтлүүд, 3.1.3-т зааснаар их тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хэсэг, дагзны баруун зүүн хажуу, дагуу ховил завсарт зөөлөн бүрхүүл доор цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар  дагзны баруун зүүн хэсэг, зулайн баруун хэсэг,  баруун зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, доод эрүүний язарсан шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун чамархай, зүүн баруун бугалга, зүүн суганы ар хэсэгт цус хуралт, баруун хөмсөг баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, баруун зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавлын ясны дагз чамархайн заадаснаас суурийн зүүн дунд хонхороор чулуулаг ясны дээд ирмэгээр үнэрийн ялтас дайрч баруун ухархайн хонхор хүрсэн шугаман, баруун ухархайн цөмөрсөн, цааш баруун чулуулаг ясны дээгүүр чамархай яс хүрч сэлтэрхий үүсгэсэн, суурийн дунд хонхор баруун чулуулаг ясны доогуур нугасны нүх хүрсэн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хэсэг, дагзны баруун зүүн хажуу, дагуу ховил завсарт зөөлөн бүрхүүл доор цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байна" гэжээ. /хх-93-96/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны  08 сарын 10-ны өдрийн шинжээчийн 623 тоот актын дүгнэлтэд:"

1. *******ын биед хүзүү, зүүн тавхайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 2016 оны 08 сарын 05-06-нд шилжих шөнө үүссэн байхыг үгүйгэхгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй… " гэжээ. /хх-108/

Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн магадлагааны дүгнэлтэд: "…1. ******* нь сэтгэц эрүүл. 2. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна. 3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай" гэжээ. /хх-123/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-2016 оны 08 сарын 06-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14/

-Шүүгдэгч *******ын хувцас хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/

-Талийгаач Б.гийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/

-Хэргийн газраас хураан авсан банз модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 36-37/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 39/

-Хохирогчийн төлөөлөгч Б.ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42-44/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 46-47/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 48-49/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 50/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-53/

-Гэрч У.хүүг байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-61/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 62-63/

-Гэрч О.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 73-78/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 80-81/

-Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 82-83/

-Шинжээчийн 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 83 тоот дүгнэлт /хх-ийн 111/

-Шинжээчийн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 168 тоот дүгнэлт /хх-ийн 113/

-Шинжээчийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 7120 тоот дүгнэлт /хх-ийн 118-119/

-Шинжээч эмч байцаасан тэмдэглэл /хх-ийн 124-125/

-Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын төвийн урд хэсэгт байрлах талбайд болсон бүжгэн дээр хувийн таарамжгүй харьцаанаас өөрөөр хэлбэл: төрсөн эгчийн хүүхэд болох  Б.гийн "Та намайг тоодоггүй, дандаа доош нь хийдэг, хүн гэж боддоггүй" гэж хэлснээс болж маргалдан улмаар тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн хашаанд түүний толгойн тус газарт модоор цохин …гавлын ясны дагз чамархайн заадаснаас суурийн зүүн дунд хонхороор чулуулаг ясны дээд ирмэгээр үнэрийн ялтас дайрч баруун ухархайн хонхор хүрсэн шугаман, баруун ухархайн цөмөрсөн, цааш баруун чулуулаг ясны дээгүүр чамархайн яс хүрч сэлтэрхий үүсгэсэн, суурийн дунд хонхор баруун чулуулаг ясны доогуур нугасны нүх хүрсэн хугарал гэмтлүүд, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хэсэг, дагзны баруун зүүн хажуу, дагуу ховил завсарт зөөлөн бүрхүүл доор цус харвалт зэрэг хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14/, хураан авах  тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 26-28/,  гэрч , , , О.*******, У.хүү, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн  дүгнэлт, биологийн шинжилгээ хийсэн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 7120 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мэдүүлэг зэрэг хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хорих оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал хохирогчийн төлөөлөгчийн гаргасан аль болохоор ялыг нь хөнгөрүүлж өгнө үү, цаашид ямар нэгэн гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /бичгээр өгсөн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах түүнчлэн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд амь хохирогч Б.гийн зүгээс шүүгдэгч *******ын эсрэг идэвхтэй нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал: Шүүгдэгч ******* 2016 оны 08 сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа: "…хашаанд машинаа оруулаад зогсож байхад хашааны байруун хойд талд худгийн тэнд ирсэн хашгираад байхаар нь газраас чулуу аваад түүн рүү шидэхэд модон хаалга онгойлгож орж ирээд чамайг ална гээд өөдөөс дөхөөд ирэхээр нь чи одоо боль яагаад орилж хашгираад байгаа юм бэ? гэхэд болихгүй миний өөдөөс тулаад ирэхэд би ухарч алхаж байгаад пингийн үүдэнд байсан дөрвөлжин брус модыг аваад толгойных нь зүүн хэсэг рүү нэг удаа цохиход газарт уначихаар нь тэр чигт нь орхиод машин руугаа явсан…." гэж, 2016 оны 08 сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа "…Чи одоо болилдоо гэхэд үгүй гээд худагтай хашааны хаалгыг онгойлгох гээд байгаа бололтой түжигнүүлээд дуу чимээ гаргаад байхаар нь чи боль гэхэд чамайг ална гээд байхаар нь газраас жижиг чулуу аваад түүн рүү шидсэн. Тэгтэл хаалга онгойлгоод манай хашаа руу гартаа том хар зүйл барьчихсан намайг цохих гэж байгаа бололтой орж ирээд чамайг ална гээд миний өөдөөс дайраад ирэхээр нь би ухарч алхаж байгаад амбаарын үүдэнд байсан брус модыг аваад нүүр рүү нь цохиход газарт уначихсан. …" гэж үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалтын байдалд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн дээрх байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал тухайн цаг хугацаанд үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж бичиж ирүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлтэд *******ын биеэс авсан цусанд спиртийн алкоголь илрээгүй гэсэн дүгнэлт гарсан байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

     Энэ гэмт хэрэгт шүүгдэгч *******  нь 2016 оны 08 сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 149 хоног цагдан хоригдсон, 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 сарын 05–ныг хүртэл хорих ангид ял эдэсэн 92 хоног, 2017 оны 04 сарын 05–ны өдрөөс 07 сарын 06–ныг хүртэл цагдан хоригдсон 92 хоног нийт 333 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.   

Хохирогчийн төлөөлөгч Б. мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч талаас оршуулгын зардалд 2000000 төгрөг авсан. Өөрийн талаас оршуулгын зардалд зарцуулсан 1091500 төгрөгийг нэхэмжилнэ гэж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын эхнэр Д.Болорчимэг "Буяны ажилд 2 сая төгрөг, 2 үхэр, 1 адуу өгсөн. Нэмж оршуулгын зардалд гаргасан нэхэмжлэл болон 1100000 төгрөг бэлнээр өгч барагдуулсан. Сэтгэл санааны дэмжлэг болгон 5 сая төгрөг өгсөн. Нийт 9100000 төгрөг авсан." талаар мэдүүлсэн бөгөөд энэ тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт хэрэгт хавсаргасан байна.

Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас бусдын амь насыг хохироосноос учруулсан гэм хорыг хохирогчийн төлөөлөгчид бүрэн төлсөн гэж үзэх үндэстэй байх тул түүний эзэмшлээс 6500000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 толгой эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болговол зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын өмсөж явсан цэнхэр цагаан өнгөтэй хөндлөн судалтай футболка 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн богино савхин куртка 1 ширхэг, 20 болон 40 см урттай, 8 см өргөнтэй, 2.7 см зузаантай, шаргал өнгийн 2 ширхэг банз мод, 3.5 х3 см өргөнтэй, 4 хэсэг болж хугарсан брус мод, 18х20х7 см хэмжээтэй хад чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Б.гийн өмсөж байсан саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, юүдэнтэй хөх өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгө хосолсон богино өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн хос пүүзэн гутал 1 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Б.ын хүсэлтийн дагуу түүнд буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг  5 /тав/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан *******т оногдуулсан 5 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын  цагдан хоригдсон нийт 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан *******ын өмсөж явсан цэнхэр цагаан өнгөтэй хөндлөн судалтай футболка 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн богино савхин куртка 1 ширхэг, 20 болон 40 см урттай, 8 см өргөнтэй, 2.7 см зузаантай, шаргал өнгийн 2 ширхэг банз мод, 3.5 х3 см өргөнтэй, 4 хэсэг болж хугарсан брус мод, 18х20х7 см хэмжээтэй хад чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллгад шилжүүлж, хохирогч Б.гийн өмсөж байсан саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, юүдэнтэй хөх өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгө хосолсон богино өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн хос пүүзэн гутал 1 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Б.д буцаан олгож, ялтан *******ын эзэмшлээс 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 10 толгой эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Ялтан ******* нь хохирогчийн төлөөлөгч Б.д гэм хорын хохирлын төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 3000000 /гурван сая/ төгрөг   шүүхийн шатанд 6100000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг нийт 91000000 /есөн сая нэг зуун мянга/  төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  эдлэх ялыг 2017 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

ШҮҮГЧИД                              Ү.ОДГЭРЭЛ

     Б.ЭНХБААТАР