| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
0 /ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******аас, шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230000000 дугаартай хэргийг оны ******* дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, , тусгай , нярав мэргэжилтэй, , , эхнэр 2 хүүхдийн хт Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Нарангийнхан овогт /РД:ПЕ92**************1/
2. Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, , , , , , эцэг, эх, 3 дүүгийн хт Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Жъяангийн /РД:П3022/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 0-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн хувийн тааржгүй харилцааны улмаас хохирогч ******* руу чулуу шидэж түүний биед зүүн чархай ясны хугарал, зүүн чархайн дэлбэнд цус хуралт, хий, зүүн чархайн зөөлөн эдэд хаван, хавдар, зүүн чархайн хуйханд, шархны сорви, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.
Шүүгдэгч Жьяны нь 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 0-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн хувийн тааржгүй харилцааны улмаас хохирогч ******* луу чулуу шидэж түүний биед зүүн чархайд цөмөрсөн хугарал, зүүн чархай ясны заадсыг харсан болон зүүн хөхлөг сэртэнд хугарал, зүүн дух, чархайн дэлбэнд тархины эдэд цус хуралт, хатуу хальсны урагдал, голын бүрдэл шахагдалт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн ар ханын сэлтэрсэн хугарал, зүүн талын хөхлөг сэртэнд цус, зүүн нүдний орчмын зөөлөн эдэд болон зүүн дух, зулай, чархай, дагзны зөөлөн эдэд няцрал, цус хуралт, хий, толгойн Дагзны хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэн хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Цбагарав зочид буудлын 310 тоот өрөөнд 2 оны 10 дугаар сарын -2-ны өдөр рүү шилжих шөнө ы гар утсыг түр хэрэглэх зорилгоор авахдаа гар утас дээрх интернэт банкны нэвтрэх нэр, нууц уг сануулсан байсан нөхцөл байдлыг ашиглан хохирогчийн интернэт банканд нууцаар нэвтэрч Хас банкны 508232 тоот данснаас ,500,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5800713 дугаарын данс руу 03:50 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
-Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2 оны 11 дүгээр сарын 05-0-нд шилжих шөнө захын доод талын 3 зын уулзвар дээр Билгүүн, нарын хт явж байтал нэг хүн хойноос орилоод байхаар нь буцаж нөгөө хүн дээр яваад очтол тэр 3 хүн согтсон байсан ба Нацагаа гэх залуу нь найг цохих гэж дайрсан тэгээд маргалдаж байгаад явах Нацагаа гэх залуутай хт явж байсан залуу гэх залуу найг миний толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохисон тэгэхээр нь би з гараад зугтаах гэтэл араас ирээд миний толгой руу зын хажуу талаас чулуу мэт хатуу зүйлээр миний толгой руу нэг удаа цохисон тэгэхэд надтай хт явж байсан , Билгүүн нар тухайн залуучуудыг болиулсан тэгэхээр нь би над руу шидсэн чулууг нь буцаагаад гэх залуу руу шидэхэд толгой буюу шанаа хэсэгт оносон чинь нь газар дээр унасан төд удалгүй ухаан орж босоод хт явж байсан 2 найзтайгаа з гараад явчихсан тэгээд би нөгөө 2 найзаараа гэр лүүгээ хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
-Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найзууд болох Шинэбаяр, Нацагдорж хоёртой уулзаад оройхон Итгэл бааранд ороод 2 найзтайгаа 1 литрийн Виский хувааж уугаад баар хаах болоод баарнаас гараад бид нар гэрлүүгээ явах гээд дээшээ з дагаад алхаж байтал хажуугаар нэг машинтай залуучууд өнгөрсөн тэгтэл нөгөө машин буцаж эргээд бид 3 дээр ирээд тухайн машинаас хүмүүс бууж ирээд нэг ухаан ороход тэр хүмүүс найг цохиод байсан гэхдээ би тухайн үед болсон явдлаа сайн санахгүй байна. Надтай хт явж байсан манай 2 найз болох Нацагдорж, Шинэбаяр 2 болсон явдлын талаар мэдэж байгаа... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Итгэл бааранд ороод 1 литрийн виски авч хувааж уугаад баар хаах цаг болохоор нь тараад захын доод талын 3 зын уулзвар өнгөрөөд дээшээ чиглээд явж байтал. Машинтай хэдэн залуучууд хажуугаар өнгөрөхөөр нь манай найз Нацагдорж хөөе пиздаануудаа гээд орилсон тэгтэл нөгөө залуучууд Тэс колонкоор эргээд наад талын уулзвар дээр машинаа зогсоогоод залуу бууж ирээд яах гээд байгаа юм бэ гэхээр нь би ахын дүү явчих манай найз согтуу байна гэсэн чинь миний үгэнд орохгүй бид нартаа хэрүүл маргаан хийх гээд байсан тэгтэл Тэмүүжин гээд наг залуу нөгөө 2 найзын нэгийг цохиод авсан хэнийг цохисон талаар мэдэхгүй байна тэгтэл нөгөө 2 найз маань тэр залуу маргалдаад зодолдох шиг болсон тэгэхээр нь салгах гэж байгаад өөрөө газарт уначихсан нэг залуу найг цохиж байсан тэгээд босоод ирсэн чинь цаана сууж байсан ******* гэх залуу газраас чулуу аваад шидсэн чинь *******ыг оноод ******* газарт унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тай хт гийн гэрт бид 3 байж байгаад орой 12 цаг өнгөрч байхад манай ахын машиныг бариад Их цахир дэлгүүрийн урд талд явж байтал хойноос машин гэрлээрээ дохиод байхаар нь зогссон чинь Билгүүн гээд ах байсан бид нарын машин луу орж ирж суугаад бид нар машинтайгаа төв заараа чигээрээ яваад хуучин номингийн уулзвараар зах руу эргээд явсан ба тэгээд Билгүүнээ ахын машин Итгэл баарны гадна байгаа гэхээр нь хүргэж өгөх гээд явж байгаад Итгэлээс өнгөрөөд захын урд талд байх автобусны буудлаас эргэтэл цэвэршүүлэх усны төвийн ойролцоо 3 согтуу ах орилоод байхаар нь буцаж эргээд Тэс колонкийн хажуу талд зогсоод машинаасаа буухад нөгөө согтуу З ах орилоод бид нар дээр ирсэн эхлээд машинаас буухаар нь би хойноос нь буугаад очиход тэр хүмүүстэй маргалдсан тэгэхээр нь би гэх хүнийг эхлээд алгадсан тэгтэл тэр зодоон болсон ба г тэр 3 хүн нийлж байгаад цохихоор нь уур нь Билгүүн ах орж салгаад г аваад холдож байтал гэх ах газраас чулуу мэт зүйл аваад руу шидэхээр нь би руу чулуу гээд орилсон тэгтэл эргэж харах хооронд тухайн чулуу гийн шанаа хэсэг оносон тэгээд бид нар г аваад зын хажуу тал руу явган хүний з дээр гаргаад би нөгөө 3 ахыг та нар яаж байгаа юм хүн аллаа шүү дээ гэж хэлээд буцаад дээр очиход хар наас нь цус гарчихсан байсан тэгээд босоод шууд хажуу, талд нь газарт байсан чулуу аваад нөгөө 3 залуу хт зогсож байхаар нь шидсэн чинь гэх ахын шанаа хэсэгт оноод нөгөө ах ухаан алдаад хойшоо савж унасан тэгээд бид нар г яаж байгаа юм бэ гэж хэлээд нөгөө ах дээр очиход ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь татаж босгож шороо нь дээр суугаад би нурууг нь түшээд зогсож байсан тэгтэл хт явж байсан нэг найз нь найг чи холд гээд найг түлхээд нөгөө ах дахиад дагз хэсгээрээ хойшоо унасан тэгтэл нөгөө ах сэрэхээр нь гайгүй юу гэж асуугаад тэр газарт нь хэсэг суулгаж байгаад бид нар явахаар болоод асуудал гарвал яриараарай гээд дугаараа өгөхөд та нар хүргээд өгчих гэхээр нь бид нар нөгөө 3 ахыг гудж руу ороод залгаад явж байтал гэрийг нь сайн мэдэхгүй байна хт явж байсан өндөр найз пиздаануудаа одоо ингээд зогс гэж байна гээд орилоод байхаар нь машинаа зогсоосон чинь гуджид буусан тэгэхээр нь Билгүүн бид 2 буугаад нөгөө 3 ахтай уулзахад манай энэ найз согтсон байна асуудал гарвал залгая гэхээр нь тэгээрэй гэж хэлээд бид нар явсан. Тэгээд маргааш өглөө нь гийнд байж байтал над руу найз нь залгаад хүрээд ир, гэхээр нь байгаа газрыг нь заалгаад очтол манай найзын толгой хажуу талдаа хагараад, нүд хавдчихсан байна гэхээр нь би одоо яанаа ахаа яах уу гэсэн чинь за ахын дүү ямар ч байсан гэсэн гайгүй болчих байх асуудал гарвал залгая эхнэр нь уурлаад байна гэхээр нь асуудал гарвал яриараарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-1 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2 оны 11 дүгээр сарын 05-0-нд шилжих шөнө найзыгаа дуудаад гэрлүүгээ явж байтал Их цахир дэлгүүрийн ойролцоо гийн машин явж байхаар нь найзыгаа гэрлээрээ дохиод зогсоо гэсэн чинь манай найз машиныхаа гэрлээр дохисон чинь машинаа зогсоосон ба , 3 явж байсан тэгээд би машинд суугаад талбайгаар чигээрээ яваад хуучин Номингийн уулзвараар зах руу эргээд явсан ба миний, машин Итгэл баарны гадна байсан ба нөгөө хэд өнгөрөөд явахаар машинаас өнгөрчихлөө гэсэн чинь захын урд талд байх автобусны буудлаар буцаад эргэтэл цэвэршүүлэх усны төвийн ойролцоо 3 согтуу хүн орилоод байхаар нь буцаж эргээд Тэс колонкийн хажуу талд зогсоод эхлээд машинаас буугаад нөгөө залуу дээр очоод маргалдаад байхаар нь хойноос нь буугаад очсон тэр хоёр нөгөө 3 залуутай хэрэлдээд байхаар нь би машинаас бууж очоод г салгаад аваад явж байтал гэх залуу чулуу аваад руу шидсэн чинь шанаа хэсгийг нь оносон нүүрээ дараад газарт суусан тэгэхээр нь би яаж байгаа юм бэ та нар чулуу шиддэг юм уу гаж хэлээд буцаад дээр очтол газраас чулуу аваад нөгөө 3 залуу руу шидтэл анх чулуу шидсэн залуу буюу ын шанаа хэсэгт онож харагдсан аль талын шанаа хэсгийн мэдэхгүй байна. Тэгтэл нөгөө залуу газарт унахаар нь бид хэд очоод өрөөнд зын хажуу талд суулгаад нурууг нь түшээд зогсож байтал хажуу талаас нь нөгөө найз нь хойшоо бол гээд түлхтэл сууж байгаад хажуу тал руугаа унасан тэгээд бид нар хэсэг байж байгаад явахаар болоод асуудал гарвал яриараарай гээд дугаараа өгөхөд та нар хүргээд өгчих гэхээр нь бид нар нөгөө 3 ахыг гудж руу ороод гэрийг нь залгаад явж байтал бид нарыг энд буулгачих гээд орилоод байхаар нь машинаа зогсоосон чинь гуджид буусан тэгээд бид нар явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1 дугаар хуудас),
-Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, ахмад 2 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21- дугаар хуудас),
-Хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 28-5 дүгээр хуудас),
- Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, ахмад 2 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас),
-Хохирогч *******гийн компьютер томографикийн шинжилгээний дүгнэлт (хавтаст хэргийн 0 дугаар хуудас),
-Хохирогч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дугаар хуудас),
-Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хаан банкны 5800713 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 1-р хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой
-Шүүгдэгч *******гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113, 135 дугаар хуудас),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111, 155 дугаар хуудас),
-Оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 3, 112 дугаар хуудас),
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Ховд аймгийн прокурорын ахлах прокурор *******аас, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр ьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч *******н биед Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, ахмад гаргасан 2 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1205 дугаартай дүгнэлтээр гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч ******* нарын биед Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, ахмад гаргасан 2 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1205 дугаартай дүгнэлтээр гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* руу чулуу шидэж толгой тус газарт нь оносон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* руу чулуу шидэж толгой хэсэгт нь оносон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.
Хулгайлах гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын ь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн .3-т “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч ******* нь хохирогч ы гар утас нь дээр нэвтрэх нэр, нууц үг нь хадгалагдсан интернэт банкнаас өөрийн дансруу ,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь ,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар ирүүлсэн байх шүүгдэгч *******г хохирогч д төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******д, шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгж буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял” оногдуулах торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгж буюу 11,000,000 төгрөгөөр торгох, оногдуулах торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч *******д оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоох, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн газраас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******н өмгөөлөгч: “... Нотолбол зохих байдал дүүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Гэм буруу, хэргийн зүйчлэлд маргаан байхгүй. Хохирогч нарт төлөх төлбөр байхгүй. ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Улсын яллагчийн санал болгосон 11,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэлд холбогдуулан санал, дүгнэлт байхгүй. Энэхүү хариуцлагыг оногдуулахад зохимжтой гэж үзэж байна. *******н хувьд хөшөөтийн уурхайд том машин барьж хилээр зөөвөрлөдөг. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж боломжит ялаар шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгч: “...Анх надтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа өөрийн эрүүл мэнд, ар гэр, ахуйн ьдралаа бодоод хурдхан энэ хэргээс салъя гэсэн хандлагатай байсан. Анх эрүүл мэндийн байдал нь хүнд байсан. Хохирол хор уршгийн хувьд шүүгдэгч нар бие биедээ хохирол учруулсан боловч *******т учруулсан хохирол аль ч талаараа илүү хүнд. Цаг алдалгүй эмнэлгийн туслж авч чадсаны үр дүнд өнөөдөр хөл дээрээ зогсож байна. Шанааны ясыг нь авчихсан нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Өөрөө гэмт хэргийн хохирогч, хор уршиг өөрт нь хүнд учирсан нөхцөл байдалтай. Тиймээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх баримтуудыг гаргаж өгсөн. *******ын хувьд хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Гэхдээ торгуулийн ял оногдуулбал тогтоосон хугацаанд төлөх боломж байгаа. Тиймээс торгох ялын доод хэмжээ буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. Мөн цаашид эмчилгээтэй холбогдон гаргах зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйл, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3., 3.7, 3.8, 3.10, 3.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
. Шүүгдэгч ******* оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
. Иргэний нэхэмжлэгч болон хохирогч *******, ******* нар нь гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******гаас хохирогч д төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн 230000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН