Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2021/00224

 

 

 

 

 

 

 

 

 

                                  129/ШШ2021/00224

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                          

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 40-5 тоотод оршин суух Э овгийн Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Овоотын энгэр гэх газарт оршин суух Ө овгийн Х.А-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө овгийн А.У-г эх Б.Э-н асрамжинд үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Х.А-с 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА