| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0046/э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
2025 03 20 2025/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Иргэдийн төлөөлөгч *******,
Улсын яллагч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2504000000041 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дампын оператор мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “******* ******* ” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, ах нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 5 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,
Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 648,000 төгрөгөөр торгох ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ().
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 8 тоотод байх хохирогч *******ийн гэрт 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр *******той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний ар дал хэсэгт нь 1 удаа, цээж хэсэгт нь 1 удаа хутгаар хатгаж цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний ар далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх, цус алдалт, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр , , бид 4 дэлгүүрээс 1 шил архи аваад хохирогч ийн гэрт орсон. Би гэрт нь ороод архи уухгүй гэж хэлээд гудас дэвсээд хэвтээд өгсөн. Хэсэг хугацааны дараа манай найз гал тогооны өрөөнөөс хутга барьж ирээд миний дээр суучихаад хутгаараа биед хүрээд намайг айлгаад байсан. Би бас адилхан айлгая гэж бодоод хутгыг нь булааж аваад нурууны ар дал хэсэг рүү нь дүрчихсэн. Тэр үед би согтуу байсан, найзыгаа хутгалъя гэсэн бодол надад байгаагүй. Удалгүй ийн биеэс цус гарч эхэлсэн. Би ыг эмнэлэг дууд гэж хэлээд А., Л. хоёрыг явуулсан. Би өөрөө *******ийг хараад эмнэлгийн машин хүлээсэн. Түргэн удаад байхаар нь өөрийнхөө утсаар ярьж хэлсэн, удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Найзынхаа биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Маш их гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А., Л., ******* нартай тааралдаад дэлгүүрээс 1 шил архи аваад манай гэрт очсон. Би их согтсон байсан. Тухайн үед хутга барьж дайрснаа мэдэхгүй байна. Араас хатгасныг мэдэж байгаа, урдаас хатгасныг мэдэхгүй байна. Цус алдаад ухаан алдсан байсан. ******* бид хоёр багаасаа найзалсан найзууд. Архинаас болж найзыгаа ийм байдалд хүргэж, өөрөө эрүүл мэндээрээ хохирсонд үнэхээр харамсаж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/.
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 1-9-р хуудас/,
- Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 98-99-р хуудас/,
- Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 17-18-р хуудас/,
- Хохирогч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
- Хохирогч *******ийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26-р хуудас/,
- Гэрч А.ын мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,
- Гэрч Л.ы мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч Л.Баасандоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р хуудас/,
- Гэрч Э.Батцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 37-40-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 001 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 47-48-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 004 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 58-59-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Кримналистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн EГ0125/769 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 66-71-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн EГ0325/1562 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 74-76-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
- Гэрч А.ын мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,
- Гэрч Л.ы мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч С.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 44-р хуудас/,
- Хохирогч *******ийн Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт /1-р хх-ийн 184-р хуудас/,
- Хохирогчийн хүсэлт, *******ын амбулаториор үзүүлсэн эмнэлэгийн хуудас /2-р хх-ийн 18-20-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 8 тоотод байх хохирогч *******ийн гэрт 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *******той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийн ар дал хэсэгт нэг удаа, цээж хэсэгт нь нэг удаа хутгаар хатгасан гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- Хохирогч *******ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А., Л., ******* нартай тааралдаад дэлгүүрээс 1 шил архи аваад манай гэрт очсон. Би их согтсон байсан. Тухайн үед хутга барьж дайрснаа мэдэхгүй байна. Араас хатгасныг мэдэж байгаа, урдаас хатгасныг мэдэхгүй байна. Цус алдаад ухаан алдсан байсан. ******* бид хоёр багаасаа найзалсан найзууд. Архинаас болж найзыгаа ийм байдалд хүргэж, өөрөө эрүүл мэндээрээ хохирсонд үнэхээр харамсаж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагаас 17 цагийн хооронд өөрийн найз *******, танил зовлон хочит Зоригоо, Ука хочит нарын хамтаар өөрийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 8 тоотод байрлах байранд орж архи хувааж уусан. Би өмнө нь 1-2 шил архи уучихсан байсан тул нэлээн согтсон байсан. Тэгээд болсон асуудлыг орж гараад санаж байна. Нэг мэдэхэд миний цээж хэсгээс цус гараад би Ондоолой хочит ******* руу “чи яагаад намайг хутгалдчихаж байгаа юм бэ” гээд дайраад байсан. Тухайн үед Зоригоо нь утсаараа эмнэлэг рүү дуудлага өгч байсан. Тэгээд эмнэлэгт хальт ирсэнээ санаж байна. Мөн эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэж байсан. Манай дүү ирчихсэн юу болсон талаар асууж байсныг санаж байна. Тэгээд Улаанбаатар хот руу Цэргийн төв эмнэлэг рүү хүргэгдэж ирээд шөнө 05 цагийн үед уушги оёх хагалгаанд орсон. ...Миний цээж хэсэгт уушги руу нэвтэрсэн шарх, нуруунд жижиг хатгагдсан шарх зэрэг гэмтлүүд учирсан. Одоо биеийн байдал тогтвортой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
- Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, *******, бид дөрөв гараад Ирвэсийн зогсоолоос такси бариад Гэрэл худалдааны төвийн гадна буусан. Тэгээд , ******* хоёр гадаа үлдээд ******* бид хоёр Гэрэл худалдааны төв рүү орж 0,75 граммын Хараа нэртэй архи 1 шил, тамхи авч гараад *******ийн гэр болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны хойд талын орцны 3 давхарт зүүн гар талын хаалганд байрлах байр луу орсон. Тэгээд бид дөрөв архинаасаа уугаад 2 татсан. Тэр үед ******* газар гудас тавиад “би одоо уухгүй, жоохон амрая” гэж хэлээд хэвтчихсэн. Тэгээд ******* газар хэвтэж байхад ******* хөл рүү нь өшиглөөд “хөөе” гээд өдөх маягтай харилцаад байсан. Тэгэхээр нь би “болио наад хүн чинь амарч байна шүү дээ” гэхэд “та хоёрт хамаагүй дуугуй бай” гээд байсан. Тэгээд ******* гал тогоо руугаа ороод шар өнгийн том хутга авч гарч ирээд *******ын дээр мордож суугаад “хаана чинь хатгах вэ чамайг” гээд дээр нь хутгаа барьчихсан байсан. Тэгэхээр нь бид хоёр “юу болж байна аа, юун хутга шөвөг вэ” гэхэд ******* нь *******ийн гарыг нь мушгиж дараад хөмрүүлээд *******ийг газарт хэвтүүлсэн. Тэгээд ******* хутгыг нь аваад нуруу руу нь 1-2 удаа чичсэн. Тэр үед ******* босож ирээд “чи яаж байна аа” гэсэн. Тэгтэл ******* цээж рүү нь 1-2 удаа хутгалсан. Тэгээд *******ийн цээжнээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утаснаас эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн. Тэгээд ******* буцаад газарт хэвтчихээд “та хоёр зайл, та хоёрт хамаа байхгүй” гээд хөөсөн. Тэгээд бид хоёр гараад орцны шатаар уруудаж байхад түргэн тусламжийн эмч нартай таарсан. Тэгээд эмч нарт “хүн цус алдаад байна, яаралтай ороорой” гэж хэлээд гараад явсан. ...*******ыг хочилж дууддаг нэр нь Ондоолой гэдэг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,
- Гэрч Л.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....*******ыг газар хэвтэж байхад ******* гал тогоо руугаа ороод шар өнгийн иштэй хутга авч гарч ирээд *******ын дээр мордож суугаад “хаана чинь дүрэх үү, яах уу” гээд дээр нь хутгаа барьчихсан байсан. Тэгэхээр нь ******* *******ийн гарыг мушгиж хутгыг нь аваад босоод ирсэн. Тэгээд ******* нь *******ийн нуруу руу нь 1-2 удаа хатгасан. Тэгээд ******* эргэж харах үед ******* цээж рүү нь 1-2 удаа хутгалсан. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тэгээд *******ийн цээжнээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь гар утсаараа эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн юм. Тэгэхэд ******* “та хоёр яв” гэсэн. бид хоёр айгаад гараад явсан. ... *******ыг хочилж дууддаг нэр нь Ондоолой гэдэг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч Л.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд сүүлд нь ахтай уулзаад юу болсон талаар асуухад “Ондоолой намайг хутгалсан, говьд ажилладаг” гэж ярьсан. Тухайн үед би өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан юм. Манай ах цээж, нуруу хэсэгтээ хутгалуулж, цээжний гэмтэл нь хүнд байна, Улаанбаатар хот руу яаралтай авч явна гэж эмч нар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р хуудас/,
- Гэрч Э.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орцоор орж шатаар өгсөх үед 2 эрэгтэй хүн зөрсөн. Тухайн хоёр хүн “дээр 3 давхарт, шатны хажуу талд зүүн гар талын хаалганд хутгалуулсан хүн байна, цус гарсан, бид хоёр дөнгөж орж ирээд байж байсан” гэх яриа өгүүлэлтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-40-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Кримналистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн EГ0125/769 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үстэй хүрэм, ногоон өнгийн хүрмэнд зүсэгдэлтүүд хурц иртэй, мөртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 2.Хар өнгийн хүрмийн урд талд үүссэн зүсэгдэлт нэг удаагийн үйлчлэлээр, хар өнгийн хүрмийн ар тал, ногоон хүрмийн ар талд үүссэн зүсэгдэлт нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх хоёр хүрмэнд үүссэн зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно” гэх дүгнэлт /1-р хх-ийн 66-71-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн EГ0325/1562 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн куртка, цамц, хутга зэрэг дээр цус, цусны ул мөр илэрсэн. Биологийн ул мөр илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн хутга дээр илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн куртка, цамц дээр илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол, хор уршиг учирсан гэх хоорондын шалтгаант холбоо байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэгт байх шалтгаант холбоо нь гэмт этгээдийн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүн нас барсан байх шинжийг заавал агуулна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн ар дал хэсэгт нэг удаа, цээж хэсэгт нь нэг удаа хутгаар хатгасан үйлдлээс *******ийн эрүүл мэндэд учирсан цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний ар далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх, цус алдалт, хий хуралт бүхий гэмтлээс хүнд хохирол учирсан болох нь:
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001 дугаартай “...1.*******ийн биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний ар далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх, цус алдалт, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл. 3.Дээрх цээжний хөндий рүү нэвтэрч, уушги гэмтээсэн шарх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 47-48-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 004 дугаартай “...1.*******ийн биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний ар далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх, цус алдалт, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл. 3.Дээрх цээжний хөндий рүү нэвтэрч, уушги гэмтээсэн шарх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх далны хэсэгт учирсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. 6.Шинээр илэрсэн дүгнэлтэд тусгах зүйлгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 58-59-р хуудас/,
- Өвчтөний эрүүл мэндийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн баримт /1-р хх-ийн107-126, 131-185-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх кориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэжээ.
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 20 см, бариул хэсэг нь 11 см, нийт 31 см урттай, шар өнгийн модон иштэй хутга нь шүүгдэгч нь хохирогчийн биед халдахдаа хэрэглэсэн хутга болох нь шүүх хуралдаанд хохирогч *******ийн мэдүүлсэн “...энэ хутга манай гэрт байдаг хутга мөн, энэ хутгаар намайг хатгасан” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч А.ын “Тэгээд ******* гал тогоо руугаа ороод шар өнгийн том хутга авч гарч ирээд... ******* хутгыг нь аваад нуруу руу нь 1-2 удаа чичсэн. ...цээж рүү нь 1-2 удаа хутгалсан.” гэх мэдүүлэг, гэрч Л.ы “....*******ыг газар хэвтэж байхад ******* гал тогоо руугаа ороод шар өнгийн иштэй хутга авч гарч ирээд ...Тэгэхээр нь ******* *******ийн гарыг мушгиж хутгыг нь аваад босоод ирсэн. Тэгээд ******* нь *******ийн нуруу руу нь 1-2 удаа хатгасан. Тэгээд ******* эргэж харах үед ******* цээж рүү нь 1-2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 31-32-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан дээрх нийт 31 см урттай, шар өнгийн модон иштэй хутга нь бүтцийн шинжээрээ аливаа биетийг устгах, гэмтээх боломжтой хэрэгсэл байх тул улсын яллагчаас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс хэлсэн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл зэвсэг хэрэглэж учруулсан байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна..” гэсэн дүгнэлтийг;
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв,
Хохирогч ******* тайлбартаа: “...Архинаас болж найзыгаа болон өөрийгөө ийм асуудалд оруулсанд их харамсаж байна” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ******* нь өөрийн хийсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч их гэмшиж байгаа. Мөн хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй” гэв,
Шүүгдэгч *******: “ ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Найзыгаа ийм болгосондоо уучлалт гуйя.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч улмаар үл ялих зүйлээс маргаан үүсгэж ******* нь хохирогч *******ийн ар дал хэсэгт 1 удаа, цээж хэсэгт нь 1 удаа тус тус хутгаар хатгасан гэх хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, үйлдлийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн биед хүнд хохирол учирсан байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 2,727,020 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч ******* нь шүүх хуралдаанд “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн, мөн хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 6,758,312 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төөлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн дүгнэлтийн шатанд хохирогчид учирсан эмчилгээний хохирол төлбөр төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6,758,312 төгрөгийг төлсөн, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэм буруугийн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналыг саналыг гаргаж байна.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас хэлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл тогтоогдож байна гэсэн дүгнэлттэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгчээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогчид болон эрүүл мэндийн байгууллагад учруулсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан. Энэ хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдэл байгаа нь тогтоогдсон. Хохирогч ч өөрөө хэлж байна. Иймд *******од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв,
Хохирогч ******* тайлбартаа: “...******* бид хоёр багын найзууд. Ийм зүйл болно гэж бодож ч байсангүй. Миний ч буруу бий. Иймд *******од хуульд заасан хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв,
Шүүгдэгч *******оос: “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн, 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал нь хохирогчийн өгсөн “Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ******* бүгдийг төлж барагдуулсан, ...би өөрөө хутга барьж ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан” гэх мэдүүлэг, хохирол болон Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн дансны хуулга, гэрч А., Л. нарын өгсөн “...Тэгээд ******* гал тогоо руугаа ороод шар өнгийн том хутга авч гарч ирээд *******ын дээр мордож суугаад “хаана чинь хатгах вэ чамайг” гээд дээр нь хутгаа барьчихсан байсан. Тэгэхээр нь бид хоёр “юу болж байна аа, юун хутга шөвөг вэ” гэхэд ******* нь *******ийн гарыг нь мушгиж дараад хөмрүүлээд *******ийг газарт хэвтүүлсэн..” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг, хохирол төлсөн байдал, хохирогчийн шүүх хуралдаанд хэлсэн “гомдол саналгүй, шүүгдэгчид хамгийн бага ял оногдуулж өгөөч” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/-н жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс сэжигтнээр, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан цагдан хоригдсон нийт 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутга, Хараа архины шил 1 ширхэг, шилэн хундага 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******од урьд авсан Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ