Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 118/ШШ2022/0032

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалсаныг 

 баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би  тус аймгийн Засаг даргад холбогдох,  иргэн Ч.******* нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, 2. ******* сумын Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргаар томилохыг түүнд даалгуулах

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн ******* сумын Засаг даргын үүрэгт ажилд томилогдсон бөгөөд тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар намайг ******* сумын Засаг даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Уг захирамжийн үндэслэх хэсэгт ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэж чөлөөлсөн нь огт үндэслэлгүй юм. Учир нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаагүй, Засаг даргыг чөлөөлөх асуудлыг сумын анхдугаар хуралдаанаар хуралдаж тогтоол гарган чөлөөлөхийг аймгийн Засаг даргад уламжлах хуультай. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас намайг чөлөөлөхийг уламжилсан тогтоол явуулаагүй байхад чөлөөлсөн нь үндэслэлгүй... Миний бие 2020 оны 11 дүгээр сард ******* сумын Засаг даргад нэрээ дэвшүүлсэн боловч анхдугаар хуралдаан нь ирц хүрээгүй гэх шалтгаанаар удаа дараа хойшилсон ...12 дугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд ...сумын Засаг даргад нэрээ дэвшүүлж оролцсон ба төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус Хурлын хуралдааны 06 дугаар тогтоолоор намайг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан. Гэтэл томилохоос татгалзсан хариуг сумын Хуралд ирүүлсэн байсан. ******* сумын Хурлын 01 дүгээр сарын 14-ний өдрийн сумын Засаг даргыг сонгох хуралдаанд миний бие дахин нэр дэвшиж,...Төлөөлөгчдийн 100 хувийн санал авч, 01 тоот тогтоолоор сумын Засаг даргаар томилуулахаар ...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл одоог хүртэл намайг томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т энэ хуулийн 26.2-т ...эрх бүхий тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй ...гэж заасан боловч аймгийн Засаг дарга нь дээрх үндсэн үүргээ биелүүлэхгүй одоог хүртэл томилохгүй байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2020  оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж тухайн сонгуулийн дүнгээр бий болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулж хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 12 төлөөлөгч оролцсон нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухай хурлын нийт төлөөлөгчийн олонх нь  хүрэлцэн ирсэн бол  хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу сумын Хурлын 21 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч буюу 57.1 % нь хуралдаанд хүрэлцэн ирсэн тул дээрх хуралдаан хүчинтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Дээрх хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон сумын Засаг даргаа сонгосон бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т... сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож анхдугаар хуралдаанд оролцсон 12 төлөөлөгчийн олонхын санал авсан Ю.*******г сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу аймгийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Ю.*******г ******* сумын Засаг даргаар түр томилсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаагүй, Засаг даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, тогтоол гаргаж чөлөөлөхийг аймгийн Засаг даргад уламжлах хуультай...” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь аймгийн Засаг даргад сумын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан хуралдааны тэмдэглэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон 02 дугаар тогтоол, сумын Засаг даргыг томилсон 04 дүгээр тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдсан болох нь харагдаж байна. Энэхүү хуралдааны тэмдэглэл, хурлын тогтоолыг үндэслэн ******* сумын Засаг дарга Ч.*******г чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/65 дугаар захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй хүчин төгөлдөр эрх зүйн акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргаар томилохыг даалгуулах, аймгийн Засаг даргын “2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, ******* сумын Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг  тогтоолгож, тус сумын Засаг даргаар томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь  Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт  хийлгэхийг даалгуулах,   ******* сумын Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргаар томилохыг даалгуулах шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.******* “Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, ******* сумын Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргаар томилохыг түүнд даалгуулах” шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

                                 ШҮҮГЧ                                          Л.ТУНГАЛАГ

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг