Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2019/00665

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2019/00665

                  Хэрлэн сум

 

 

                                     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00671/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............. оршин суух, Э.С /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух, Х. Т /РД:................/-д холбогдох

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралаанд:

нэхэмжлэгч Э.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С миний бие Х.Ттай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б төрсөн. 2014-2016 онд Х.Т нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.С-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч өөрийн хүү Бд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Х.Тад холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

Т.Б нь Х.Тын хүүхэд мөн эсэх дээр болон гэрлэлтээ  бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Б эцэг нь Хэрлэнцэцэгийн Т, эх нь Эын С болохыг хүүхдүүдийн төрсний гэрчилгээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу баталгаажуулан, захиргааны аргаар бүртгэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу  хүү Т.Бат-Эрдэнийг эхийн  асрамжид үлдээхээр зохигч тохиролцсон, уг тохиролцоо нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, бусдын эрхийг хохироогоогүй тул Т.Б-ийг эхийн асрамжид үлдээж, үүнтэй  холбогдуулан эцэг Х.Т аар нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Хариуцагчаас хүүхдийн асрамжтай холбоотой маргаанд ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэмжид ногдох тэмдэгтийн хураамж 31 564 төгрөгийг гаргуулан төрийн санд тус тус олгож байна.

            Хариуцагчийн хүсэлтийг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.     

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.Б-ийг эх Э.С-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Б-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Таар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Сд даалгасугай.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

            хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564  төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ