Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

 

     2025          03           20                                         2025/ШЦТ/50

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              *******,  

Улсын яллагч                                                                        *******,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******нуур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2504000000048 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 12 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, .

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 16 цагийн үед *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 12 дугаар гудамжны 9 тоот байрлах өөрийн гэрийн хашаанд хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нуруун тус газарт нь хагарсан архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би шилэн хүзүү рүү нь гараараа 2-3 удаа цохьсон нь үнэн. Харин барьж байсан шилний хагархайгаа газар хаясны дараа цохьсон.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

- Мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 13-р хуудас/,

- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын *******нуур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний орой 16 цагийн үед *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 12 дугаар гудамжны 9 тоот байрлах өөрийн гэрийн хашаанд хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нуруун тус газарт нь архины хагарсан шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 12 дугаар гудамжны 9 тоот модон хашаа байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15-16 цагийн үед *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* хэсэгт ахын хашаанд 0,75 литрийн Хараа архи Насаа ах, ах, Гэрлээ нартай хувааж ууж байхад ах хотоос ирлээ гээд гэртээ ороод ирсэн. Тэгээд байшингаас гараад хашаан дотор ах ахтай зодолдож байхаар нь голоор нь орж салгасан. Тэгэхэд ах архины шилний хагарсан бөглөөтэй хэсгийг барьсан байсан. Намайг хашаанаас нь гарах гэж байхад тэр архины шилний хагарсан үзүүртэй хэсгээр нь нуруу хэсэг рүү араас хатгасан. Тэгэхээр нь ахаас айгаад гэрлүүгээ явсан. ахад хатгуулсан нуруу хэсгээс цус гараад байхаар нь эмнэлэг дуудсан.  ...Надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах “бөөгнөрч гэрт уулаа, та хэд гар, яв, битгий бөөгнөрөөд бай” гэж хэлсэн. Тэгээд ах ирсэн болохоор би санаа зовоод сандраад гал тогоогоор юм хийж байсан. ах, , нар гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад ах ганцаараа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдсэн гийн хашаанд байдаг нүүрсний амбаарын хажууд доошоо хараад хэвтэж байсан. миний нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд цаашаа яваад зодоод байх шиг байсан. “ ахаа намайг битгий зодооч ээ” гээд хоёр гурван удаа орилоод байсан. Тэгээд би хашаанаас гараад яваад өгсөн. ...Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтэл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Мөрдөгчийн бичсэн илтгэх хуудсанд бичигдсэн: “...эс мэдүүлэг авах гэсэн боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул драгер багажаар шалгахад 2,71 хувийн согтолттой байх тул мэдүүлэг авах боломжгүй байв. Тухайн үед “*******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 12 дугаар гудамжны 9 тоот хашаан дотор ах хүнтэй маргаж байхаар нь би очоод “ахаа яагаад байгаа юм бэ” гэхэд шилний хагархайгаар гадна талаас нуруу орчимд цохьсон. Өвдөөд байхаар нь гэртээ очоод харахад зүсэгдээд цус гарч байсан. ахаас айгаад байна, дараа нь намайг алчихна шүү дээ” гэсэн яриа өгүүлэлтэй байсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын *******нуур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн: “...1. биед зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар хохирогч д  *******нуур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 106,190 төгрөгийн эмчилгээ үзүүлсэн байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би хотод ажил хийдэг. Гэм буруугаа ойлгосон. Надад торгох ял оногдуулж өгнө үү”  гэв.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн “гомдолгүй” гэх санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******ид мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******оос эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 106,190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг устгахыг эд мөрийн баримт утгах комиссд даалгасугай.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН