| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2021/01085/И |
| Дугаар | 129/ШШ2021/00303 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 129/ШШ2021/00303
| 129/ШШ2021/00303 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Тээрэмт гэх газар оршин суух Б овгийн Е.Д-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэх газар оршин суух Ж овгийн П.Р-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е.Д, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Е, хариуцагч П.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Б овгийн Д.И-ийнэцэг Ж овгийн П.Р болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Д.И-г эх Е.Д-н асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.1.2-т зааснаар Д.И-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Р-р тэжээн тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч П.Р-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е.Д-т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА