Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2019/00676

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2019/00676

Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00595/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

П.Згийн нэхэмжлэлтэй, Ш.Жэд холбогдох зээл, зээлийн хүүгийн 3 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:... иргэн Ш.Ж нь 2018 оны 10 дугаар сард манайд ирээд 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэхээр нь 1 500 000 төгрөгийг амаар тохиролцон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн охин Ж.Оийн ХААН банкны .......... тоот харилцах данснаас Жийн....... тоот ХААН банкны данс руу 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн юм. 2018 оны 12 дугаар сард утсаар ярьж мөнгөө нэхэхэд хүүгээ тооцоод байж бай, тэтгэврийн зээл авч өгнө гэсэн. Түүнээс хойш утсаа авахаа больсон.

 

Иймд Ш.Жээс үндсэн зээл 1 500 000 төгрөг, 10 сарын хүү 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1 тал)

 

Нэхэмжлэгч П.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа:... би тус шүүхэд хариуцагч Ш.Жээс зээл, зээлийн хүүгийн 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм.

Хариуцагч Ш.Ж нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаяг нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Ш.Жийг эрэн сурвалжилж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй... (хх-ийн 18 тал)

 

П.З нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:.. Би хөдөө ажилладаг тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна.

Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү... гэжээ. (хх-ийн 18 тал)

 

Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан нэхэмжлэгч П.Згийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хүсэлт, (хх-ийн 1,18 тал) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн Засаг дарга Ц.П-ийн:... Ш.Ж нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт бүртгэлгүй, оршин суудаггүй нь үнэн... гэсэн тодорхойлолт, (хх-ийн 17 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хх-ийн 2-5 тал) ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, (хх-ийн 7 тал) хүсэлт гаргагчийн нэхэмжлэийн шаардлагаа өөрчилсөн тайлбар (хх-ийн 18 тал) ... зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.З нь хариуцагч Ш.Жээс зээл, зээлийн хүүгийн 3 000 000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаар оролцвол зохих Ш.Жийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэн Ш.Ж нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч П.Згийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хүсэлт, (хх-ийн 1,18 тал) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн Засаг дарга Ц.П-ийн:... Ш.Ж нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт бүртгэлгүй, оршин суудаггүй нь үнэн... гэсэн тодорхойлолт, (хх-ийн 17 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хх-ийн 2-5 тал) ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, (хх-ийн 7 тал) хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбар, (хх-ийн 18 тал)... зэрэг  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих Ш.Ж нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул П.З нь хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд иргэн Ш.Жийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч П.З нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 18 тал)

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих ............ регистрийн дугаартай, Номч овогт Шагдарын Ж ийг эрэн сурвалжилж, П.З гийн хүсэлтийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих Ш.Ж ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих ............. регистрийн дугаартай,  Ш. Ж ийн мэдээллийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 900 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 700 төгрөгийг буцаан олгосугай.

 

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ