| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Н.Нямдорж,
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******,
гэрч З.*******, Ц.*******,С.*******, Т.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
дүүргийн шүүхийн 2005 оны 0 сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
овогт ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дүүргийн нд байрлах ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дүүргийн ы гудамд байрлах 2600 мкв талбайн хэмжээтэй гэрчилгээний дугаартай “Арилжааны гэрээ”-г байгуулан дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 м.кв талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын дагуу Нийслэлийн харилцааны өмчийн газарт хүсэлт гаргаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нураах шийдвэр гаргаж, нураалгаж, “” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж өгч тус компанид давуу байдал бий болгож, “” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 227,094,849 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.... хийж байсан хүний хувьд алдаа гаргасан байх. Бид бүхний эцсийн зорилго ажилчдаа бөөнөөр нь цалин багатай, нэг дор ажилд оруулчихъя. 2-3 давхрыг оффисын чиглэлээр ашиглая. Нураасан гэх барилга маань ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж олон удаа ярилцаж, хуралдаж байсан. Хуралдааны явц дундуур буулгачихсан болохоос албан ёсоор шийдвэр гараагүй. Өмчийн харилцааны газраас үндсэн хөрөнгийг буулгаж, устгах, зарж борлуулахад тодорхой хувийг гаргаж өгдөг. Тийм шийдвэр ч дээрээс ирээгүй байсан. Түүнийг үндэслэж миний тушаал гараагүй байхад буулгачихсан жоохон тийм байна. Яах вэ тэр үедээ ажил хариуцсан захирал байсан учир тэртээ, тэргүй надад ноогдож байгаа. Миний буруу нь буруу...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хувьцаат компанитай 2020 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн арилжааны гэрээгээр тухайн өөрийн өмчийн барилгыг нураасан. Үүнтэй холбоотой төрд 227,940,849 төгрөгийн хохирлыг учруулсан. Энэ мөнгөн дүнг төрийн өмнөөс нэхэмжилж байна. Мөн барилга нураасантай холбоотой орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хоёр газар түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Хавтаст хэрэгт түрээсийн гэрээ нь авагдсан. Үүнтэй холбоотой түрээсийн төлбөрийг мөн нэхэмжилж байна. Нийт 358,722,640 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Гэрч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хуучин орон сууцын конторыг буулгаж шинэ барилга барих гэж байгаа. Компанитай нь гэрээ хийх гэж байгаа гээд хот руу явж гэрээ хийсэн. Нэг компани түрүүн нь ирж уулзаад тэр гэж хүнийг цалинжуулаад барилга байшинг буулгахтай холбоотой Нийслэлийн өмчийн харилцааны газар руу явуулж байсан...” гэв.
Гэрч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед 2020 оны 04 дүгээр сард байгууллагыг бүтэн буулгаж нүүсэн. Манай барилгын ашиглалтын хугацаа дуусчихсан өрөө нь дотор ан, цав гараад наанаас нь хавтангаар таглаад хаасан байдалтай байсан. Ашиглалтын хугацаа дууссан гэсэн мэргэжлийн хяналтын тогтоол байдаг гэсэн. Тэрний дагуу компани ирээд сайхан барилга бариад өгье гэхэд нь бүх ажилчид цуглаад хурал цуглаанаа хийсэн. Шинэ ажлын контортой болоод ажилчид хөнгөлөлттэй байр захиалж болно гэсэн бодолтойгоор байрнаасаа нүүж суллаж өгсөн...” гэв.
Гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх тухайн үед ажилчдынхаа хурлаар ярилцаад шинэ байртай больё гэж шийдсэн. Тухайн үед контор буулгахад ажилчид ирцгээж хамрагдсан. Ажилчдын хүчээр барилгаа буулгасан. Буулгах явцад би байсан. Байгууллагын нярав байсан тул байгууллагын хэрэгтэй, шаардлагатай, ашиглаж болохоор бараа эд материалыг тоолж хүлээж авч складад зөөх ажлыг хийж байсан...” гэв.
Гэрч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай байгууллагын дарга ажилчдадаа сайхан байртай болгоод өгчихье. 50-60 жил болсон хуучин барилга. Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хоёр ч удаа гарч байсан. Тэгээд энэ байраа нураагаад оронд нь 9 давхар сайхан барилга бариад барилга дотроо ажилчдын хурлын заал, биеийн тамирын заал, лаборатори, хүүхдийн цэцэрлэг, хоолны газартай барилга бариад хэдүүлээ сайхан барилгатай болчихъё. Тэтгэвэртээ гарахаасаа өмнө байртай болгож өгье гэж ярьж байсан. Барилгын зураг хийгдчихсэн гээд нийт ажилчдын хурал дээр барилгын зургийг үзүүлж байсан. Манайх энэний нэг давхарт нь үйл ажиллагаа явуулна. Дээд давхарт орон сууц барина. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын зөвшөөрлөө орон сууц барих зориулалтаар өөрчлүүлсэн гэж ярьж байсан. Тэгээд сайхан байртай болох юм байна гэж бодож байсан. Би 04 дүгээр сарын 01-ний өдөр амралтын хуваариа батлуулаад ээлжийн амралтаа аваад 05 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орсон. Намайг ирэхэд манай контор буучихсан байсан. Нэг компанитай гэрээ байгуулсан байсан...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдох хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Э., Т. нарын гаргасан “...хууль бус гэрээ байгуулж улмаар иргэд болон төрийг хохироосон Г.*******, ХХК-ийн захирал Ц. нарыг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх өргөдөл /1хх-08 дахь тал/,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 1 сарын 30-ны өдрийн 20тай тогтоол /1хх-09-10 дахь тал/,
Гэрчээр З.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ОНӨААТҮГ-ын ерөнхий инженерээр ажиллаж байхад дарга Г.******* ХХК-ийн захирал Ц.тэй ОНӨААТҮГ-ийн эзэмшилд байгаа дүүргийн , ы гудамд байрлах 2,600 м.кв талбай бүхий газрын барьцаалан үйлчилгээний 12 давхар орон сууц бариулахаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 004 дугаартай гэрээ байгуулсан. 04 дүгээр сарын 15-ны өдөр ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ирэхэд хүний нөөц н.******* залгаад “манай конторын барилга нураагдсан бид нар түрээсийн байр руу нүүж байна, та бичиг баримт, компьютер, эд зүйлээ өөрөө зөөгөөрэй” гэхээр нь би очиж эд зүйлээ зөөх гэтэл дүүргийн хорооны Шилний үйлдвэрийн доод талд байрлах 2 давхар барилгад зөөж байрлуулсан байсан. Би уг асуудлаар захирал Г.*******тай уулзаж яагаад барилгыг нураасан юм бэ? ОНӨААТҮГ-ын 1 давхар 450 м.кв талбайтай барилгын Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авч байж нураах ёстой байсан ш дээ гэхэд “” ХХК нь манай оффисын ард байрлах 9 давхар орон сууцыг бариад дуусаж байгаа юм байна. “” ХХК нь ОНӨААТҮГ-ын эзэмшлийн газар дээр 12 давхар орон сууц барихаар санал тавьсан, манай байгууллагад 650 м.кв газрыг нь өгнө гэж хэлсэн тул би зөвшөөрсөн гэрээ байгуулсан гэж надад хэлж байсан. Барилгын ажил түргэн явагдаж 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж надад танилцуулсан. Барилгын ажил одоог хүртэл явагдаж, ашиглалтад ороогүй байгаа... ОНӨААТҮГ, “” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 004 дугаартай гэрээ байгуулахад ОНӨААТҮГ-г төлөөлөн хуулийн зөвлөх Л., хүний нөөц Ц.******* нар гэрээ байгуулсан... Манай дарга бол 30 гаруй жил тэр байгууллагад ажилласан зөвшөөрөл авах ёстойг мэдэж байгаа шүү дээ. Би бол инженерийн чиг үүрэгтэй ажилладаг байсан, манай байгууллагад хүртэл хуулийн зөвлөх албан тушаал байсан тул би тухайн үедээ даргыг мэдээд зөвшөөрлийн дагуу л нураасан гэж бодсон. Ингээд 2020 ондоо конторын барилга дээр суурийн ажил хийгдээд явагдаад хэвийн байсан. Г.******* дарга 2020 оны 1 сард тэтгэвэртэй суугаад засаг даргын захирамжийн дагуу даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэн өгөхдөө дарга ямар нэгэн үг хэлэлгүй өгсөн. Даргын ажлыг хүлээн аваад ажилтай танилцахад манай байгууллагын конторын барилга үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газраас нураах зөвшөөрөл аваагүй байсан. Байгууллагын 2020 оны аудитын дүгнэлтээр зөвлөмж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилгыг холбогдох байгууллагад хандаж хасуулах зөвлөмж ирүүлсэн. Үүний дагуу барилгыг данснаас хасуулах хүсэлтийг 2021 онд ерөнхий инженер , ерөнхий нягтлан бодогч ******* бид хамтраад Нийслэлийн өмчийн харилцааны газарт журмын дагуу материалаа бүрдүүлж хүргүүлсэн. Хүсэлтийн дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж данснаас хасах тогтоол гарснаас манай байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлээс конторын барилга хасагдсан. Уул нь энэ хүсэлт илгээд хурлын тогтоол гарах үйл явц нь нураахаас өмнө болох ёстой байтал өмнөх дарга *******аас гүйцэтгээгүй байсан тул би даргын ажлыг аваад алдааг залруулж бүртгэлээс хассан юм...” гэх мэдүүлэг /1хх-30-31, 91-93 дахь тал/,
Гэрчээр Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дүүргийн , ы гудамжинд байрлалтай 2600 м2 газартай, орон нутгийн өмчийн блансад 227,094,849 төгрөгөөр бүртгэгдсэн ОНӨААТҮГ-ын албан конторын зориулалтаар ашиглагдаж байсан 1 давхар 630 м2 талбайтай барилгыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 004 тоот Арилжааны гэрээг ХХК-тай байгуулан нураасан байдаг. Тухайн барилгыг нураахдаа Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 16.2-т ...-заалт болон бусад хууль тогтоомжийг зөрчин барилгыг нураахдаа ямар нэгэн дээд газрын зөвшөөрөлгүйгээр, дүүргийн иргэдийн хурлын тогтоолгүй, засаг даргын захирамж, шийдвэргүйгээр тендер зарлаж шалгаруулахгүйгээр “” ХХК-тай хууль бусаар гэрээ байгуулан байгууллагын барилгыг нураасан байдаг...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох гэрээний хугацааг зааж өгөөгүй, гэрээний ямар нэгэн үүрэг биелэгдээгүй байхад газрыг ХХК-д шилжүүлж өгөх тухай заалтуудыг удаа дараа тусгасны дээр байгууллагын гэрээ хийх эрхгүй ажилчид болох ерөнхий нягтлан Т.*******, хүний нөөцийн ажилтан Ц.******* нар нь нөгөө талтай тохиролцон гэрээ байгуулан барилгыг шууд нураасан байдал бөгөөд ингэхдээ хуулийн зөвлөх Л.гийн өмнөөс Т.******* нь гарыг үсгийг нь дуурайн зурсан байдаг...өнөөдрийг хүртэл байгууллага хохирсон байдалтай түрээсийн байраар үйл ажиллагаа явуулан 2 газартай түрээсийн гэрээ байгуулан нийт түрээсийн төлбөрт өнөөдрийн байдлаар 113,327,791 төгрөгийг төлсөн байна...” гэх мэдүүлэг /1хх-33-34 дэх тал/,
ХХК, ОНӨААТҮГ нарын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 004 дугаартай “Арилжааны гэрээ”-ний хуулбар /1хх-38-42, 2хх-20-24-27 дахь тал/,
ОНӨААТҮГ, ХХК нарын 2021 оны 0 сарын 11-ний өдрийн 003 дугаартай “Барилгад хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар /1хх-43-45, 2хх-28 дахь тал/,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 1 сарын 30-ны өдрийн 20тай “... ОНӨААТҮГ-ын баланст бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг хавсралт ёсоор нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид зөвшөөрсүгэй...” гэх тогтоол /1хх-47-48 дахь тал/,
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Түрээсийн “...түрээслүүлэгч Ш., түрээслэгч ОНӨААТҮГ нар нь харилцан тохиролцож, дүүрэг, хороо, , тоотод байрлалтай 2 давхар байрны 400 м.кв талбайтай ажлын байрыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс баригдаж байгаа барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаагаар түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, цахилгаан, дулаан, усны төлбөрүүдийг ОНӨААТҮГ нь төлөх...” гэрээ /1хх-49-56 дахь тал/,
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-63-65 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.******* нь “” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 004 дугаартай “Арилжааны гэрээ” байгуулж “” ОНӨААТҮГ-ын конторын барилгыг нурааж 12 давхар орон сууцны барилга бариулахаар гэрээ байгуулсан байна.
“” ОНӨААТҮГ нь конторын барилга нураахдаа холбогдох хууль дүрмийн дагуу ямар ч зөвшөөрөл авалгүйгээр барилгыг нураасан. Үүнийг тухайн газрын дараагийн дарга З.******* нь Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж Нийслэлийн Иргэдийн хурлын 2021 оны 1 сарын 30-ны өдрийн 20 тогтоолоор “” ОНӨААТҮГ-ын баланст бүртгэлтэй 227 сая төгрөгийн конторын барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасуулж нөхүүлж гаргасан байна....Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2тай тогтоолоор батлагсан “” ОНӨААТҮГ-ын дүрмийн хүрээнд барилгыг нурааж, дахин барилга барих ёстой... “” ОНӨААТҮГ-т 227,094,849 төгрөгийн хохирол учирсан үнийн дүнгээр манай иргэдийн хурлаас нэхэмжилнэ, 4 жилийн хугацаанд түрээс төлсөн мөнгийг Иргэний журмаар нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1хх-74-76 дахь тал/,
Гэрч Т.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..." ОНАААТҮГ бол орон нутгийн өмчит төрийн байгууллага бөгөөд контороо буулгах ажлыг “” ХХК-г тендерээр сонгон шалгаруулж найдвартай компани гэж бодоод бид орон сууцны захиалга өгсөн. Орон сууцны захиалга өгснөөс хойно “” төвийн суурь дээр барилгыг буулгаж хогийг цэвэрлээд барилгын ажил эхлэхгүй 2023 онд суурь цутгаад барилгын ажил одоог хүртэл эхлээгүй, суурь цутгасан хэвэндээ байгаа. ... “” ОНАААТҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.*******, “" ХХК-ийн захирал Ц. нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 004 дугаартай “Арилжааны гэрээ” гэх гэрээ, ” ОНАААТҮГ-ын даргаар ажиллаж байсан З.*******, “” ХХК-ийн захирал Ц. нарын хооронд 2021 оны 0 сарын 11-ний өдөр байгуулсан 003 дугаартай “Барилгад хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” гэх 2 гэрээг гаргаж өгсөн. ...энэ гэрээний талаар хэлж гэрээг байгуулсан “” ОНАААТҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.*******ыг “" ХХК-д давуу байдал олгосон гэж үзэж байгаа тул шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-78-79 дэх тал/,
Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани тухайн үед “” ОНӨААТҮГ-ын конторын барилгын ард 9 давхар орон сууц барьж байсан. Барилгаа бариад байж байхад “” ОНӨААТҮГ-ын нэг эмэгтэй ажилтан /нэрийн мэдэхгүй байна/ над дээр ирээд манай байгууллага конторын барилгаа нурааж шинэ барилга барих гэж байгаа гэж хэлсэн. Энэ мэдээллийг авсны дагуу би “” ОНӨААТҮГ-ын байр руу орж ******* даргатай гэрээ байгуулахаас 1 сарын өмнө анх уулзсан. ******* даргатай уулзахад “манайх энэ газар дээрээ 9 давхар барилга барих гэж байгаа” гэж танилцуулахад газар нь жижиг, жижиг барилга баригдахаар байсан тул би “өөрийн барих гэж байсан орон сууцны газрыг тай нийлүүлж 12 давхар барилга барих санал” тавьсан. Ингээд ярилцаад аль аль тал нь ашигтай байсан болохоор ******* даргатай тохиролцоод салцгаасан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг манай байгууллагын оффис дээр ******* дарга, 2 эмэгтэй ажилтантайгаа ирж гэрээ байгуулсан. Гэрээг манай хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Дэлгэрбат бэлтгэсэн. Гэрээний нөхцөлийг ******* даргатай өмнө нь тохиролцсон байсан тул манай хуулийн зөвлөх бэлтгэж гаргасан байсан. ******* даргатай ирсэн 2 эмэгтэйг нэрийг нь санахгүй байна. Тухайн өдөр гэрээ байгуулаад ******* дарга яваад өгсөн. Гэрээний дагуу барилгаа нураагаад газраа ухаад суурь, зоорийн ажил хийгдсэн байгаа.... “” ОНӨААТҮГ-ын 1 давхар конторын барилгыг нураах үед ******* дарга ажиллаж байсан. Гэрээний дагуу манай компанийн техник хэрэгслээр конторын барилгыг нураахаар тохиролцсон. "” ОНӨААТҮГ-аас контороо суллаад болсон одоо нурааж болно гээд ******* дарга хэлснээр гэрээний дагуу нураасан. Бид нар шууд дур мэдээд нураана гэж байхгүй шүү дээ. Гэрээний дагуу конторын барилгыг үнэ төлбөргүй нураахаар болсон...” гэх мэдүүлэг /1хх-81-82 дахь тал/,
Гэрчээр Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эд хөрөнгийг өмчөөс хасуулах болон барилгыг нураахаар тухайн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шийдвэр гаргаж байгаа бол Нийслэлийн өмчийн харилцаа газарт албан хүсэлтээ Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын 1.3, 4.3 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж хүсэлтээ ирүүлнэ. Ирүүлсэн хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газар хүлээн авч материалыг Нийслэлийн засаг даргын тамгын газарт захирамжийн төсөлд оруулахаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулах хуудас авна, тус саналын хуудсыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, төрийн сан, орлогч дарга, тамгын дарга, засаг даргаар хянуулж баталгаажуулж гарын үсэг зуруулсны дараа тухайн хуудсыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд өргөн барьдаг. Уг хурлаар хэлэлцэгдээд өмчөөс хасах шийдвэрийн тогтоолоор гаргадаг ба уг тогтоол гарсны дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газарт захирамжийн төсөлд санал авч холбогдох хэлтсүүдээс санал авснаар Нийслэлийн засаг даргын барилга байгууламж данснаас хасах захирамж гарна. Дээрх тогтоол, захирамжийг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын “барилга байгууламж данснаас хасах” тушаал гарна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал гарсны дараа тухайн ОНӨААТҮГ-ын барилгыг нурааж, данснаас хасах асуудлыг шийдвэрлэнэ...Нурааж болохгүй. Дээрх үйлдлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Барилга ямар ч төлөв байдалтай байсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар данснаас хасах шийдвэр гараагүй байхад барилгыг нурааж болохгүй. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдийн шийдвэр бол тухайн хөрөнгийн ашиглалт муудсан болох өмчөөс хасуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт уламжилж шийдвэрлүүлэхээр байгуулагдсан зөвлөл...Тухайн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж нураахаар шийдвэрлэж байгаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газарт дүгнэлт хүсэлтэй ирүүлж шийдвэрлүүлснээр мөн л Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар данснаас хасах шийдвэр гарсны дараа барилгыг нураах ёстой...” гэх мэдүүлэг /1хх-84-86 дахь тал/,
Гэрчээр А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед намайг ажиллаж байх үед “” ОНӨААТҮГ-аас барилгаа хасуулах хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийн дагуу газар дээр нь очиж, актлах хөрөнгө хариуцсан менежер Нямбаярын хамт очиж үзэхэд барилгыг нураасан газар дээр нь суурийг ухсан байсан. Тухайн үед удирдлагаас нь асуухад “нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдын орон сууц бариулахаар манай өмнөх дарга нураасан юм, засаг даргын захирамжаар” гэж хэлсэн. Ингээд нөхцөл байдлын зургийг авч байгууллагын удирдлагад “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ыг зөрчиж барилгыг нураасан нөхцөл байдалтай байгаа танилцуулсан. ... Ингээд нэгэнт нураасан барилгыг балансын бүртгэлээс хасах хүсэлт ирүүлсэн тул шийдвэрлэх шаардлага үүссэн тул барилгыг журам зөрчиж нураасан талаар танилцуулгад бичиж материалыг бүрдүүлж Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд өргөн мэдүүлсэн. Балансаас хасах шийдвэрийг Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гарч Засаг даргын захирамжаар хоёрдогч түүхий эдээр орлого төвлөрүүлэх шийдвэр гардаг. Тогтоол, захирамжийн хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал гарснаар “’’ ОНӨААТҮГ-т тогтоол, захирамж, тушаалыг хүргүүлсний дараа байгууллагын дарга данснаас хасах ёстой байдаг юм. Тухайн үед хүсэлтийг Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурал хэлэлцээд балансаас хасах шийдвэр гаргасан тул тогтоол, захирамжийг хэрэгжүүлээд хассан...” гэх мэдүүлэг /1хх-88-89 дэх тал/,
Гэрчээр Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн үед даргаар ажиллаж байсан Г.******* дарга, хот руу явж гэрээ байгуулах гэж байна цуг яв, гээд хүний нөөцийн мэргэжилтэн Ц.******* бид хоёрыг дагуулж явсан. Ингээд даргатай хамт бид 3 даргын жолоочтой дүнжингарав худалдааны төвийн баруун талд байрлах Олимп хотхонд байрлах “" ХХК-ийн оффисын байранд ирсэн. Бид нарыг ороход “” ХХК-ийн захирал эмэгтэй Ц., хуулийн мэргэжилтэн гэх залуу боловсруулсан гэрээгээ Г.******* даргад танилцуулаад орон сууцны зураг үзүүлээд байсан. Ингээд Г.******* даргыг ороход “” ХХК-ийн захирал Ц.тэй гэрээ байгуулуулж гэрээг төлөөлж хуулийн зөвлөх н., хүний нөөцийн менежер Ц.*******ын нэр байсан ба Ц.******* өөрөө гарын үсгээ зурж, Г.******* дарга н.гийн өмнөөс гарын үсгийг гэрээнд дээр намайг зур гэж хэлсний дагуу тус гэрээн дээр би н.гийн нэрийн урд гэж бичиж гарын үсэг зурсан. Тухайн компанийг хэрхэн яаж сонгосон талаар бол мэдэхгүй байна. Дээрх гэрээг байгуулахаас өмнө 2020 оны 03 дугаар сард манай ажил дээр Г.******* даргын өрөөнд “” ХХК-ийн захирал Ц. гэх эмэгтэй ирсэн байсан ба дарга зөвлөлийн гишүүдийг буюу намайг, ерөнхий инженер Ц.*******, хүний нөөц Ц.******* /бусдыг нь санахгүй байна/ нарыг дуудаад, Г.******* дарга ““” ХХК-ийн захирал гэх эмэгтэй танилцуулаад, энэ компаниар манай байгууллага контороо буулгаад суурь дээр нь орон сууц бариулахаар болж байгаа” гэж танилцуулж байсан. Үүний дараа гэрээ байгуулахаас өмнө ажилчдын бүх нийтийн сонсгол дээр дарга Г.******* “” ХХК-иар орон сууц бариулахаар болж байгаа” гэж танилцуулж байсан. Хэрхэн яаж сонгосон талаараа хэлээгүй. Тухайн үед 2018 онд дахин үнэлгээ хийж тус үнэлгээгээр манай байгууллагын барилга 227,094,849 төгрөг болж үнэлэгдэж байсан. “” ХХК-иас гэрээ байгуулсны дараа байгууллагаа яаралтай суллаж өгөөрэй барилгын ажлаа эхэлье гэж даргад хэлсэн юм байна лээ. Барилгыг нураах шийдвэрийг дарга л гаргана шүүдээ. Г.******* даргыг барилгыг нураах шийдвэрээ дээд шатны байгууллагаас авсан л гэж бодсон, даргаас одоо барилгаа суллая гэж хэлээд даргын шийдвэрээр л нураасан....” гэх мэдүүлэг /1хх-96-97 дахь тал/,
Гэрчээр Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өглөө Г.******* дарга намайг ерөнхий нягтлан Т.*******гийн хамт өрөөндөө дуудаад “барилга барих байгууллагатай гэрээ байгуулах боллоо, та хоёр надтай цуг яваадах” гэж хэлээд бид 3 “” ХХК-ийн оффис дээр ирсэн. Тухайн газарт очиход “” ХХК-ийн захирал Ц., хуулийн зөвлөх нь гэх эрэгтэй, бичиг хэрэг гээд залуухан эмэгтэй байсан. Бид гурвыг очиход “" ХХК-ийн хуулийн зөвлөхөөс өөрсдөө гэрээгээ бэлдэж гаргаад Г.******* даргаас байгууллагаа төлөөлж намайг гарын үсгээ зур гэж хэлээд зуруулсан. Гэрээнд гарын үсэг зурахад манай байгууллагын хуулийн зөвлөх н. байгаагүй ба Т.******* гийн гарын үсгийг зурсан. Гэрээ байгуулаад хэд хоногийн дараа “” ХХК-ийн техник тоног төхөөрөмжүүдийг авчирч ажлын гадаа байршуулсан. Тухайн компаниас байраа суллаж өг гэсний даруу дарга ажилчдыг байраа суллаж зөөсөн. Ингээд ажилчид эд зүйлээ зөөж дуусаад барилгыг ажилчдын хүчээр нураасан. Барилга нуургаад манай байгууллагын конторын байршил дээр “” ХХК-аас суурь цутгаж 1 давхрын арматур зангидаж барилгын ажил зогссон байдалтай байгаа...” гэх мэдүүлэг /1хх-99-100 дахь тал/,
Гэрчээр Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус гэрээнд би оролцоогүй. Гэрээнд ” ОНӨААТҮГ-ыг төлөөлж хуулийн зөвлөх гэж миний нэрийг тавьсан боловч би гарын үсэг зураагүй гэрээг байгуулах үед оролцоогүй. Миний гэр дээр нягтлан бодогч Т.******* гарын үсэг зурсан гэдгээ 2023 оны бүх ажилчдын сонсгол дээр хэлж байсан. Гэрээ байгуулах үедээ миний өмнөөс гарын үсэг зурлаа, зурж болох уу гэж асуугаагүй зурсан байгааг сүүлд мэдсэн. Энэ гэрээ байгуулагдсаны дараа 2020-2021 оны үед би энэ гэрээг мэдсэн ба би гарын үсэг зураагүй шүү дээ гэдгээ хэлж байсан. 2020 оны 3 сарын үед энэ гэрээг байгуулахаас өмнө ******* дарга “” ХХК-ийн захирал гэдэг эмэгтэйг дагуулж өөрийн өрөөндөө хүний нөөцийн мэргэжилтэн *******, ерөнхий нягтлан бодогч ******* болон намайг дуудаад конторын байрыг буулгаад энэ компаниар орон сууц байгуулахаар тохиролцож байгаа гэж хэлж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг /1хх-102-103 дахь тал/,
Гэрчээр А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Барилгыг нураах үед би цэвэр ус хангамжийн хэсгийн инженерээр ажиллаж байсан. Тухайн үед даргаар Г.******* дарга ажиллаж байсан ба ажилчдын ажлын сонсголоор “конторын барилгыг нурааж шинэ барилга, орон сууц барихаар төлөвлөж байгаа" гэж мэдээлж байсан. Ингээд 2020 оны хавар 4 сард ажилдаа нэг өдөр өглөө ирэхэд даргаас конторыг барилгыг нураах шийдвэр гарсан, яаралтай эд зүйлээ түрээсийн байр руу нүүлгэж шилжүүлээрэй” гэж ерөнхий нягтлан, хүний нөөцийн ажилтан нар хийсэн....” гэх мэдүүлэг /1хх-105-106 дахь тал/,
Гэрчээр Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Барилга нураахаас өмнө конторын барилгыг шинэчилж барилга барих талаар ажилчдын хурал дээр яригдаж байсан. Барилга нураах үед даргаар ******* ажиллаж байсан. Барилга барихаар сонгогдсон компаниас ажилчидтай уулзаж байгаагүй, барилга нураахаас өмнө барилгын нээлт, шав тавих ёслолын үеэр “” ХХК барилга барихаар болсныг мэдсэн. Шинэ барилга барихаар болж конторын барилгыг нураасан гэж бодож байна. Хэний яг эцсийн шийдвэрээр барилгыг нураасан талаар мэдэхгүй байна. Нэг өдөр ажил дээрээ ирсэн чинь эд зүйлээ хураагаад конторыг нүүлгэнэ гээд гэх иргэний хувийн 2 давхар орон сууц руу нүүх шийдвэр удирдлагаас өгсөн. Үүний дагуу эд зүйлээ нүүгээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд нэг өдөр амралтын өдөр конторын барилгыг нураасан байсан... Насжилтын хувьд өндөр байсан. Урсгал засвараар завсар хийсэн. Аймар ус гоожоод ажиллах нөхцөлгүй болсон зүйл байгаагүй. Ажиллах нөхцөл бол хэвийн байсан хуучирсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-108-109 дэх тал/,
Гэрчээр С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“" ХХК-ийн техникийн хүчээр манай байгууллагын зарим ажилчид нийлээд амралтын өдөр тааруулж конторын барилгыг нураасан. Би нярав учраас барилга нураах үед байлцсан. Дарга инженер, нягтлангууд байсан. Яг ямар шийдвэрийн дагуу конторын барилгыг нураасан бичиг цаасыг мэдэхгүй байна. Даргаас буулга гэсэн болохоор дээд шатны байгууллагаасаа барилга буулгах зөвшөөрлөө авсан байх гэж бодсон. Угаасаа буулгах үед газрын дарга ирж очоод яваад байсан. Манай байгууллагын суурь дээр “” ХХК нь орон сууц барина гэж хэлээд өнөөдрийг хүртэл бариагүй нөхцөл байдалтай байгаа. Энэ компанийг хэрхэн сонгон шалгаруулсныг мэдэхгүй байна, ажилчдын хурлаар ******* дарга энэ компанийг танилцуулж барилга барихаар боллоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-111-112 дахь тал/,
Гэрчээр Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн 7 хоногийн амралтын өдөр хүний нөөцийн менежер ******* над руу залгаад "конторын дээврийн мод, төмрийг ажилчдаар авхуулах гэж байна, чи ХАБ-ын инженерийн хувьд ирж хажууд нь байж заавар зөвлөгөө өг" гэсэн. Үүний дагуу конторын барилга дээр очиход конторын барилга нураагдаж эхлээгүй байсан ба намайг очиход конторын барилгыг дээврээс нь нурааж эхэлсэн. Конторын барилгыг нураахад “” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр хэсгийн ажилчид нураасан. Нэгдүгээр хэсгийн ажилчдад сангийн засварчид ордог, Хагас, бүтэн сайн өдөр Конторын барилгын дээврийн мод, төмрийг буулгахад цуг байлцаад явсан. Намайг хариуцаж ажиллаж байхад техникээр буулгаагүй. Барилгын ханыг хэрхэн нураасан талаар бол мэдэхгүй байна. Яг ямар шийдвэрээр нураасан талаар бол мэдэхгүй байна. Удирдах ажилтны өгсөн чиг үүргийн дагуу нураах ажилд оролцсон...” гэх мэдүүлэг /1хх-114-115 дахь тал/,
Гэрчээр Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Конторын барилгыг буулгах үед байгууллагын зарим ажилчид буулгах ажилд оролцож цонх, төмөр, мод, хаалга зэрэг хэрэглэж болохоор эд зүйлийг байгууллагын граш руу зөөж байршуулсан. Барилга нураах үед фото зураг авах чиг үүрэгтэйгээр ажилласан. Нураах үйл ажиллагаанд оролцоогүй, хэд хэдэн удаа очсон ба ажлын чиг үүргийн дагуу сүлжээний утаснуудыг салгаж шинэ түрээсийн байранд холболт хийж ажилласан. Конторыг яг ямар шийдвэрийн дагуу нураасныг бол мэдэхгүй байна. гэрээ байгуулаад шинэ орон сууц барихаар албан ёсоор ажил нь эхэлж байна гэж бодсон. Контор нураахаас өмнө барилга барих гэж байгаа компани нь шаар үлээд гадаа талбай засаад барилгын ажилчдаа цуглуулаад нээлт хийгээд сүртэй арга хэмжээ зохион байгуулсан. Ийм үйл ажиллагаа явуулсан болохоор зөвшөөрлөө авсан юм л байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1хх-117-118 дахь тал/,
Гэрчээр Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байхгүй байсан байна. Анх барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шинээр авсан байна. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тус компани нь тусгай зөвшөөрөлгүй байсан байна...Барилгын ажил эхлүүлэх ажил мөн тусдаа Засгийн газраас баталсан “Барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх дүрэм”-ийн дагуу зөвшөөрөл авч байж эхлүүлдэг. Барилгын тухай хуулийн 40. зүйлд заасан Барилгын ажил гүйцэтгэгч чиг үүргийн дагуу 40.1.16 дэх хэсэгт зааснаар “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” чиг үүрэгтэй байдаг тул Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд барилгын ажил гүйцэтгэж, гүйцэтгэхээр гэрээ байгуулж болохгүй...” гэх мэдүүлэг /1хх-120-121 дэх тал/,
2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэл дэх Төрийн аудитын газраас ирүүлсэн “” ОНӨААТҮГ-ын аудитын тайланд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-125-126 дахь тал/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02-07-89/490 дугаартай “...орон сууцны барилгын төлөвлөлт хийц, бүтээцэд одоо мөрдөж байгаа “Газар хөдлөлтийн бүс нутаг барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм, БНБД 22.01.01*/2006-д заасан шаардлагуудыг тусгаж угсраагүй тул болзошгүй газар хөдлөлд байшингийн хийц, бүтээцүүд нурах, таазны шавардлага ховхрон унаснаар хүний амь эрсдэх нөхцөлүүд бүрдсэн байна. “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-04-03-ын 2.4-ийн хүснэгт 1-д заасан үр ашигтай ашиглалтын болон их засвар хийх хугацаанд нь гүйцэтгээгүйгээс тус барилгад дээрх, эвдрэл, гэмтлүүд үүссэн. Цаашид Засгийн газрын 2009 оны 7 тогтоолын хавсрал “Барилга ашиглалтын дүрэм”-ийн 2.1 /...барилгыг цаашид ашиглах боломжгүй тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлээс хасуулна./-ийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй...” гэх дүгнэлт /1хх-207-211 дэх тал/,
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 1 сарын 30-ны өдрийн 20 “...“” ОНӨААТҮГ-ын баланст бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий барилгыг хавсралт ёсоор /үлдэгдэл үнэ 219,769,208.76/ нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсүгэй...” тогтоол, тэмдэглэл /1хх-232-234, 238-241, 2хх-38-41 дэх тал/,
“” ОНӨААТҮГ-ын конторын барилгыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нураасан тухай акт /2хх-10, 2хх-46 дахь тал/,
“” ОНӨААТҮГ-ын өмч хамгааллын байнгын зөвлөлийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0тай “...конторын барилгыг данснаас хасуулах, шинээр контор, үйлчилгээ, ажилчдын орон сууц бариулах тухай асуудлыг хэлэлцэн өмч хамгааллын гишүүдийн 100%-ийн саналаар дэмжигдэв...” гэх тэмдэглэл /2хх-15-17 дахь тал/,
Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2022 оны 0 сарын 07-ны өдрийн А/23 дугаартай “ дүүргийн “” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй барилгыг акталж, данс бүртгэлээс хасах тухай” тушаал /2хх-42-43 дахь тал/,
дүүргийн “” ОНӨААТҮГ-ын захирлын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/09 дугаартай “Хөрөнгийг бүртгэлээс хасах тухай” тушаал /2хх-44-45 дахь тал/,
Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай “...“” ОНӨААТҮГ-ын 2020-2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангийн хуулбар...” албан бичиг, хавсралт баримтууд /2хх-279-214 дэх тал/,
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “...“” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан тогтоол, захирамж, тушаал, данснаас хасагдаж буй хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдан борлуулсан материалын үнэн 2,034,000 төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлсэн хуулбаруудыг тус тус хүргүүлэв...” гэх албан бичиг, хавсралт, хуулбарууд /2хх-215-226 дахь тал/,
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “... дүүргийн нд байрлах “” ОНӨААТҮГ-ын конторын зориулалтаар ашиглагдаж байсан барилгыг данснаас хасах хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 100 тоот албан бичиг боловч байгууллагаас нь 04 дүгээр сарын 13-ны өдөр илгээж бүртгэлд авсан...тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримт бичиг нь 1.Архитектур төлөвлөлтийн даалгавар болон гэрээнд заасан баригдах барилгын давхрын тоо зөрсөн. 2.Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар 2020.03.10-ны өдөр хэлэлцүүлэхдээ Нийслэлийн Өмчийн харилцааны газарт актлах хүсэлт гаргасан хэмээн буруу хэлэлцсэн гэх зэрэг асуудлыг тодруулж засаж ирүүлэхийг мэдэгдэж албан бичгийг хаасан байна.” гэх албан бичиг, хавсралтууд /2хх-228-250, 3хх-01-25 дахь тал/,
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01-05/6077 дугаар “... дүүргийн ны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 2600 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн цахим системд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. дүүргийн Засаг даргаас 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/1580 дугаар албан бичгээр ОНӨААТҮГ-ын нэр дээр эзэмшиж буй 2598 м.кв талбайтай газрын ХХК-ийн барьж байгаа барилгын суурийн хөрөнгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан бичиг, хавсралтууд /3хх-27-66 дахь тал/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02-07-119/636 дугаартай “...олон жилийн ашиглалтын явцад хана хагарч, ан цав цууралт үүссэн, шавар шохой ховхорсон, дотор цэвэр бохир ус, халаалтын шугам хоолой зэвэрч цоорсон цахилгаан монтажны утас элэгдэлд орсон, модон хийцүүд нумарч хотойсон зөрчлүүд нь Барилгын тухай хуулийн 1 зүйлийн 11.1.1. дэх /механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтын хэрэгжилтийг хангахгүй байна...” гэх дүгнэлт /3хх-*******-71 дэх тал/,
“” ОНӨААТҮГ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээний хуулбар, дүрэм /3хх-152-158 дахь тал/,
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 1 сарын 04-ний өдрийн 02/504 дугаартай “...“” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий 450 мкв талбай бүхий барилгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхгүй буулгасан асуудалд тухайн үед захирлаар ажиллаж байсан Г.*******ад Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын дагуу хариуцлага тооцсон баримт байхгүй байна...” гэх албан бичиг /3хх-230-231 дэх тал/,
дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1980 дугаартай “...Г.******* 2020 оны 04 дүгээр сарын 08-16-ны өдрийн хугацаанд “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий 450 м.кв талбайн хэмжээтэй барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буулгасны улмаас хариуцлага оногдуулсан талаарх баримт дүүргийн архивт байхгүй болно...” гэх албан бичиг /3хх-232-233 дахь тал/,
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 1 сарын 05-ны өдрийн дугаар “...“” ОНӨААТҮГ-ын захиалгатай 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2018/14-35 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн МЗХ2021/07-021 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдийн Загвар зураг тус тус батлуулсан байна. одоогоор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй.” гэх албан бичиг, хавсралтууд /4хх-19-48 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажиллаж байсан байдалтай холбоотой баримт, хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, бусад баримтууд /3хх-83-149, 172-183, 4хх-95-101, 122-134, дэх тал/,
“” ОНӨААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл байрны түрээсэнд “...26,627,791 төгрөг...”, 2022 оны 0 сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл түрээсэнд “...105,000,000 төгрөг..” төлсөн төлбөр /4хх-109-110 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус хэлэлцүүллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтүүд, шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн үйл баримтыг дараах байдлаар дүгнэлээ.
Шүүгдэгч Г.******* нь “” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын дагуу Нийслэлийн харилцааны өмчийн газарт хүсэлт гаргаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр дүүргийн нд байрлах ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дүүргийн ы гудамд байрлах 2600 мкв талбайн хэмжээтэй гэрчилгээний дугаартай дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 м.кв талбайн хэмжээтэй барилгыг “” ХХК-ийн захирал гэгч Ц.тэй 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Арилжааны гэрээ”-г байгуулан улмаар барилга бариулах газар чөлөөлөх зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нураах шийдвэр гарган нураалгаж орон сууц барих нөхцөлийг бүрдүүлэн өгч 227,094,849 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт уг үйлдэлтэй холбоотой шинжлэн судалсан: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, гэрч Т.*******, З.*******, С.*******, Ц.******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т., Ц., Т., А., З.*******, Т.*******, Ц.*******, Л., А., Д., С.*******, Д., Т., Э. нарын мэдүүлэг, “” ОНӨААТҮГ-ын конторын барилгыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нураасан тухай акт, “” ОНӨААТҮГ-ын өмч хамгааллын байнгын зөвлөлийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0тай “...конторын барилгыг данснаас хасуулах, шинээр контор, үйлчилгээ, ажилчдын орон сууц бариулах тухай асуудлыг хэлэлцэн өмч хамгааллын гишүүдийн 100%-ийн саналаар дэмжигдэв...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар ” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий барилгыг 2022 оны 04 дүгээр сард нураасны дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2022 оны 0 сарын 07-ны өдрийн А/23 дугаартай “ дүүргийн “” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй барилгыг акталж, данс бүртгэлээс хасах тухай” тушаал /2хх-42-43 дахь тал/,
дүүргийн “” ОНӨААТҮГ-ын захирлын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/09 дугаартай “Хөрөнгийг бүртгэлээс хасах тухай” тушаал /2хх-44-45 дахь тал/,
Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /2хх-279-214 дэх тал/,
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралт, хуулбарууд /2хх-215-226 дахь тал/,
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот албан бичиг, хавсралтууд /2хх-228-250, 3хх-01-25 дахь тал/,
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01-05/6077 дугаар албан бичиг, хавсралтуудаар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дүүргийн ы гудамжид байрлах 2600 м.кв талбайн хэмжээтэй гэрчилгээний дугаартай дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 м.кв талбайн хэмжээтэй барилгыг үндсэн хөрөнгөөс хассан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******ын энэхүү үйлдэл нь “” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэсэн дээрх үйлдэл нь:
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох; олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйпийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх" 1 дэх хэсгийн 1-д “өөрт олгогдсон хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах”, 2-д “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй” гэж заасныг,
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам -ын зүйлийн 1.3-т “Хуулийн этгээд нь эд хөрөнгө шинээр олж авах, бүртгэлд тусгах, эзэмшилдээ байгаа элэгдлийн хугацаа дууссан, элэгдлийн хугацаа дуусаагүй боловч ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон болон илүүдэлтэй байгаа эд хөрөнгийг данснаас хасаж акталж устгах, худалдах, балансаас балансад шилжүүлэх саналыг ирүүлэхдээ дор дурдсан бичиг баримтаас тухайн харилцаанд хамааралтай баримтыг бүрдүүлэн Өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасныг,
Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хуулийн этгээд нь хагас болон бүтэн жилийн эд хөрөнгийн тооллогын дүн, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн үндсэн хөрөнгө акталж данснаас хасах хүсэлтээ жилд хоёроос илүүгүй удаа өмчийн харилцааны газарт ирүүлж, зохих шийдвэр гарсны дараа хэрэгжүүлнэ”,
4.2-т “Өмчийн харилцааны газар нь хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хянан үзээд үл хөдлөх хөрөнгө данснаас хасах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Данснаас хасах шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдал, бүрэн бүтэн байлгах асуудлыг хуулийн этгээдийн удирдлага хариуцаж, харуул хамгаалалттай байлгах үүрэг хүлээх бөгөөд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг зохих хууль тогтоомжийн хүрээнд хуулийн этгээдийн дарга /захирал/ хүлээнэ” гэж заасныг,
дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2тай тогтоолоор батлагдсан “” ОНӨААТҮГ-ын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т “Өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах” 5.2.2 дэх хэсэгт заасан “Эргэлтийн бус хөрөнгийг Өмчийн харилцааны газрын олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл “” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дүүргийн ы гудамжинд байрлах 2600 м.кв талбайн хэмжээтэй гэрчилгээний дугаартай эзэмших эрхийн газрыг барьцаалан үйлчилгээний зориулалттай 12 давхар орон сууц бариулахаар “” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 004 дугаартай “Арилжааны гэрээ"-г байгуулан тухайн газарт байрлах “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 м.кв талбайн хэмжээтэй барилгыг нураалгаж, “” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж өгч тус компанид давуу байдал бий болгож, “” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 227,094,849 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч Г.*******ын хууль бусаар бусдад давуу байдал олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж” гэмт хэргийн шинжийг хангагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт их хэмжээний хохирол гэж “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” ойлгоно гэж заасан ба шүүгдэгч Г.*******ын “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 м.кв талбайн хэмжээтэй барилгыг нураалгаж “” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 227,094,849 төгрөгийн хохирол нь их хэмжээний хохиролд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Энэхүү гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдох бөгөөд энэ нь шууд болон шууд бус санаагаар илэрч болно. Харин сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сонирхол байснаар тогтоогдох бөгөөд энэ нь гэмт хэргийн санааг тодорхойлж улмаар албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний үр дагавар буюу албан тушаалтны бий болгосон хууль бус давуу байдал, үр дагавар болон учирсан хор хохирлын хоорондын шалтгаант холбоог илтгэх үндсэн шалгуур болно.
Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдсэн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 м.кв талбайн хэмжээтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий конторын барилга нураагдсан, түүнчлэн барилга нураагдаж “” ОНӨААТҮГ нь 2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 1 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан төлбөр 131,627,791 төгрөг төлж, тус тус хохирол учирсан гэж хохирогч байгууллагаас нэхэмжлэл гаргажээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 1 сарын 30-ны өдрийн 20 “...“” ОНӨААТҮГ-ын баланст бүртгэлтэй 227,094,849 төгрөгийн үнэ бүхий барилгыг хавсралт ёсоор /үлдэгдэл үнэ 219,769,208.76/ нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсүгэй...” тогтоол, тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн: “... нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж түрээсийн төлбөрөөс гадна байшингийн өртөг 219,769,208 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн “” ОНӨААТҮГ-ын 2020 онд нураагдсан конторын барилгын үнэ 219,769,208.76 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж 218,769,208.76 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол гэж үзэн шүүгдэгч Г.*******аас гаргуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Харин “” ОНӨААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл байрны түрээсэнд “...26,627,791 төгрөг...”, 2022 оны 0 сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл түрээсэнд “...105,000,000 төгрөг..” төлсөн төлбөр нийт 131,627,791 төгрөгийг шаардлага нь тус барилга үндсэн хөрөнгөнөөс хасагдсанаас хойш бий болсон зардал байх тул “” ОНӨААТҮГ- ын санхүүгийн ямар эх үүсвэр, хөрөнгөөр өнөөдрийг хүртэл 131,627,794 төгрөг төлсөн байдал нь тодорхойгүй байх тул уг хор уршиг учирсан байдлыг тодорхойлж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудаас эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Уг торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна....” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хасах. 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох гэсэн санкцуудын хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ялыг оноож өгөөч гэсэн байр сууриа илэрхийлнэ. Прокурор 15,000 нэгжтэй тэнцэх гэсэн өмгөөлөгчийн зүгээс багасгаж өгөөч гэсэн саналыг гаргана ...” гэх дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч Г.*******ад холбогдох эрүүгийн хэргийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан нөхцөлд хамрагдахгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өндөр насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дараах байдлаар шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2020 оны 04 р сард мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасаж, торгох ялыг сонгон оногдууллаа.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нь битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД