Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

2025          04           09                                         2025/ШЦТ/60

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,  

Улсын яллагч                                                                        Б.Баттуяа,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000066 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 11-ний Багануур дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, гагнуурчин мэргэжилтэй, Халдварт өвчин судлалын үндэсний төвд жолооч ажилтай, ам бүл ганцаараа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 19 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* ******* ******* .

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 19 дүгээр гудамжны 9 тоотод хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар галын дэгээ төмрөөр толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...аав маань өнгөрөөд удаагүй байсан тул 2025 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн үед би зулын гол ороохоор эгчийндээ ороод байж байхад дүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд би дүүдээ хандаж т хандаж “чи аавыгаа өнгөрөөд удаагүй байхад архи уулаа” гэж хэлэхэд нь “пизда минь ална шүү” гээд агсам согтуу тавиад байхаар нь би  галын дэгээ төмөр аваад шидчихсэн чинь гараараа хаах шиг болсон. Тэгтэл толгойноос нь цус гарсан. Манай дүү архины хамааралтай болоод удаж байна. Ажил явдлын үеэр согтуу ирчихээд янз бүр аашлаад байхаар нь би юм хэлэлгүй тэвчээд байж байсан. Сүүлдээ уур хүрээд цагдаа дуудсан боловч хөл муутай хүн гээд авч яваагүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

- Хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 19 дүгээр гудамжны 9 тоотод хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар галын дэгээ төмрөөр толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 19 дүгээр гудамжны 9 тоот хаягт байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

- Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 19 дүгээр гудамжны 9 тоотод гэртээ эхнэр Отгонтуяа, Төгөлдөр гэх хүмүүстэй 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай аав бурхан болоод хоног хураах үе байсан тул эхнэртэйгээ зул ороох гээд баруун гэрлүү орсон. Тэгтэл манай төрсөн ах ******* “пизда минь чи согтуу орж ирж зул ороох гэлээ, муу гөлөг минь” гэж хэлээд толгойны орой хэсэг рүү галын дэгээ төмрөөр цохьчихсон. ...Би толгойн орой хэсэгтээ гурван оёдол тавиулсан. ...Миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 219,408 төгрөгийн зардал гарсан байх тул баримтаар хэрэгт хавсаргасан болно. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дасанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн үед манай хадам дүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт орж ирсэн. ******* буюу ийн ах нь манай хадам аав өнгөрсөнтэй холбоотойгоор манай гэрт 3 хоног зулыг нь манах зорилгоор ирсэн. Тэгээд ******* т хандаж “чи аавыгаа өнгөрөөд удаагүй байхад архи уулаа” гэх зүйл хэлэхэд нь ******* руу “пизда минь ална шүү” гэх зэргээр хэлээд агсам согтуу тавиад байхаар нь ******* галын дэгээ төмөр аваад шидчихсэн. Тэгсэн чинь ийн толгойноос цус гарчихаар нь би тэр хоёрыг салгаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн: “1.ийн биед зулайн орой хэсэгт ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл, тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 4.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч  *******  нь өөрийнхөө үйлдлийг “дүү согтуу агсан тавиад байсан” гэх шалтгаанаар үйлдсэн гэж мэдүүлж байгаа нь түүний гэм буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй ба харин гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг галын дэгээ төмрөөр цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар хохирогч т Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 219,408 төгрөгийн эмчилгээ үзүүлсэн байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Гэм буруугаа ойлгосон. Би гэртээ ганцаараа ажил хийдэг, сая аавынхаа буяны ажил явдлыг хийх гээд зээл авах боломжтой бүх л газраас зээл авсан. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү”  гэв.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээр заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай саналыг хянаад гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн “гомдолгүй” гэх санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******оос эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 219,408 /хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуун найм/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг устгахыг эд мөрийн баримт утгах комиссд даалгасугай.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН