2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1007

 

 

 

 

 

 

 

 

   2025          04          11                                    2025/ШЦТ/1007

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Тэгшбаяр, 

хохирогч ******, түүний өмгөөлөгч Ж.Төрмөнх,  

шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***********тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 747 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, *************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө ******************* маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа уг тээврийн хэрэгслийн жолооч хохирогч ****** буруу замаар явлаа гэж маргалдан “зогс” гэсэн шаардлагыг тавьж, машинаас буун хохирогч ******ийн нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч ****** мэдүүлэхдээ: “...Хэрэг гарснаас хойш толгой байнга өвддөг, сэтгэл санааны хувьд цочимтгой болсон. Сэтгэл санааны хохирол болон нүдний шил шинээр хийлгэсэн төлбөрийг нэхэмжилж байгаа. Мөн духан дээр үүссэн сорвио арилгуулах хүсэлттэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч ******ийн:

“...2024 оны 08 дугаар сарын 18-ны орой өөрийн эзэмшлийн ********** маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байгаад Баянгол дүүргийн хорооллын “Парадокс”-н автобусны буудал дээрээс ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 40-50 насны орчим хоёр эрэгтэй...” Баян Монгол хороолол руу явна" гэж хэлээд суусан. Тэгээд би модны хоёр луу уруудах гэж байтал шар өнгийн цамцтай залуу нь “тасганаараа явна, чи хаачих гээд байгаа юм” гэхэд нь би “Баян Монгол руу ингэж явна шүү дээ” гэхэд тэр залуу “буцаж иргэ” гэж хэлээд, хажууд нь явж байсан бүдүүн махлаг залуу нь миний явж байсан замыг “зөвөө, ингээд явчих” гэж хэлэхэд нөгөө шар өнгийн цамцтай залуу нь “зогс би энд бууна” гэж хэлэхэд нь би машинаа “Манкур” зочид буудлын урд талын замд дээр зогсооход, тухайн шар өнгийн цамцтай залуу нь машинаас бууж ирээд “хэд гарсан” гэж хэлэхэд нь би 2,000 төгрөг гэж хэлэхэд тухайн залуу...”би хаанаас суусан” гэж асуухад нь “Парадоксийн автобусны буудал дээрээс суусан” гэхэд шар цамцтай залуу “бид хоёр согтуу байна шүү дээ, чи яагаад ойлгоод явж болохгүй байгаа юм бэ” гэхэд би “Баян Монгол руу энэ замаар явна шүү дээ” гэхэд тухайн залуу “надтай явж байгаа залуу согтуу байгаа биз дээ” гэж хэлээд жолооч талын хаалганы цонхоор миний духны гол хэсэг рүү хоёр удаа хүчтэй цохих үед нь би машинаасаа гарч ирээд тухайн залуутай зодолдъё гэж бодоод бууж ирэхэд цуг явж байсан бүдүүн махлаг ах нь машинаас бууж гарч ирээд миний хоёр гарыг баглаж барьж аваад, шар цамцтай залуу нь миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгээд би салаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчхөөд тухайн хоёр залуу нь зугтах гээд байхаар нь араас нь дагаж явахад намайг зодсон шар цамцтай залуу нь Гандангийн арын гэр хороолол дунд байх балгасан байшин руу ороод алга болсон. Харин цуг байсан махлаг бүдүүн залуу нь модны хоёр луу уруудаад явсан. Миний духны гол хэсэгт хавдаж язарсан. Уруулын дотор тал язарч цус гарсан. Толгой өвдөлттэй, зүүн талын шанаа хэсэг хөндүүртэй байна. Тухайн зодоон болох үед миний нүдний шил алга болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Хохирогч ******ийн дахин өгсөн:

“...Дүгнэлтийг уншиж танилцсан дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. ...Надад дугаарлаж үзүүлсэн хүмүүсээс 1, 3 дугаартай хүмүүс мөн байна. ...Миний духны язарсан шархыг машиндаа цонхоо онгойлгоод сууж байхад Пүрэвдавга цохисон. Тэгээд цохихоор нь буухад араас Цогбадрах нь гар хөдөлгөх боломжгүй урдаас тэврээд авахад Пүрэвдавга нүүр хэсэг рүү нэлээн олон удаа цохисон. Хоёр гараа хөдөлгөж болохгүй байсан учраас эсэргүүцэл үзүүлж чадаагүй. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн мөнгө санхүүгийн боломжгүй учраас өөр эмнэлэгт үзүүлж чадаагүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн үйлчилгээ аваагүй байгаа. ...Эмчилгээ хийлгэсэн баримтууд байхгүй. ...Зодуулж байхад Солонгосоос Монгол мөнгөөр 416,000 төгрөгөөр авч байсан нүдний шил алга болсон тухайн мөнгө болон цаашид эмчилгээ хийлгэх зардал 1,200,000 төгрөг, нийт 1,616,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Нүдний шил худалдаж авч байсан баримтууд байхгүй. Эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст  хэргийн 13-14 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10933 дугаартай:

“******ийн биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн гурав удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шинжээч эмч С.Каделын:

“...******ийн биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дээд уруулын язрал, эрүүний зөөлөн эдийн няцрал нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

2024  оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-65 дахь тал/,

 

2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хавтаст хэргийн 68-71 дэх тал/, хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****** нь хохирогч ******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Мөн хохирогчийн биед учирсан сорви арилгах эмчилгээ хийлгэх болон нүдний шил шинээр худалдаж авсан, өмгөөлөгчийн хөлс зэргийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Миний үйлчлүүлэгч согтуу хүн харахаар сэтгэл санаа таагүй болох шинж тэмдэг илэрдэг болсон. Иймд цаашид хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь:

2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө *********************** болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Пүрэвдагвыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой ирээдүйд гарах сорви арилгах эмчилгээ хийлгэх зардал нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт байхгүй. Мөн нүдний шил шинээр худалдаж авсан гэх 130.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогчийн данснаас зарлага гарсан дансны хуулгыг үндэслэн шүүхээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэр гаргах боломжгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй бөгөөд хохирогч ****** нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч С.Пүрэвдагвыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Пүрэвдавгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405036010244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******ийн нэхэмжлэлийн шаардлагаас ирээдүйд гарах сорви арилгах эмчилгээ хийлгэх зардал болон нүдний шил шинээр худалдаж авсан гэх 130.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ****** нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ