Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2019/00697

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2019/00697

Хэрлэн сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00638/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................тоотод оршин суух, О.М (РД:........... )-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................. тоотод оршин суух, Т-н А (РД: ..........)-д холбогдох,

" хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:... Би Т.Атай 2016 оны 10 дугаар сард танилцаж, хамт амьдрах болсон. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү А.Быг төрүүлсэн. Бид тусдаа гарсан цагаас хэрүүл маргаантай байж цаашид хамтран боломжгүй болж тус тусдаа амьдрах болсон.

Иймд Т.Агаас, хүү А.Бод хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. (хх-ийн 1,2 тал)

О.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Би Улаанбаатар хотод Онцгой байдлын ерөнхий газарт албан ажлын томилолттой байгаа учир шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр, өмгөөлөгч Д.Ганхуягийг оролцуулан хэргийн шийдвэрлэж өгнө үү... (хх-ийн 21 тал)

 

  Хариуцагч Т.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би О.Мын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү А.Быг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүү А.Бод хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүгээ ээж О.Мыг асрамжид үлдээх саналтай байна. Хүүхэдтэй минь уулзуулж байх шийдвэрийг хуулийн дагуу олгож өгнө үү ... гэв (хх-ийн 15 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Т.Агаас хүү А.Бод тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч О.М хариуцагч Т.А нар нь 2016 онд танилцаж, эр эмийн харилцаатай байж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү А.Быг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1,15-16 талхүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар... эцэг, эх нь хүүхдээ... хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар... эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн хариуцагч (эцэг) Т.Агаас тэтгэлэг гаргуулж насанд хүрээгүй, хүү А.Быг тэжээн тэтгүүлэхээр тогтов.

 

Хариуцагч нь энэ талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 15 тал)

 

Тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан олгохоор шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч О.М нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул миний өмгөөлөгч Д.Ганхуягийг хуралд оролцуулж өгнө үү... гэжээ. (хх-ийн 21 тал)

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдэв.

 

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулий 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7  дугаар зүйлийг  удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А.Быг эх О.Мын асрамжид үлдээсүгэй.

2Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Т.Ан сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү А.Быг тэжээн тэтгүүлсүгэй.

3Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Мт даалгасугай.

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү А.Быг эцэг Т.Атай уулзуулж байхыг эх О.Мт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 07 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Агаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ