Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 156/шш2020/00728

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00719/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Биндэр сум, 5 дугаар багт оршин суухМ.М-ийн хүсэлттэй

Нөхөх олговрын 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О,

прокурор Ж.Батбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний эцэг М.М нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 86 дугаар магадлалаар цагаатгагдсан. Энэ тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05/4350 дугаар лавлагаа авсан. Би эцэг эхээс ганцаараа юм. Урьд олгогдож байсан нөхөх олговрын 500 000 төгрөгийг миний бие авч байсан. Надаас өөр нөхөх олговор авах хүн байхгүй тул нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ц-+ийн эцэг нь М.М нь улс төрийн хэлс хэрэгт 1938 онд шийтгэгдсэн. Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,44 дүгээр зүйлээр 10 жил хорих ял шийтгэгдсэн. Хэрийг 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянаад 86 дугаартай, Магадлал гаргаж цагаатгасан. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05/4350 дугаартай лавлагааг авсан байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 500.000 төгрөгийн нөхөн олговрыг авч байсан. М.Ц+ийн эцэг М, эх Ж.Д нь 2001 оны 06 дугаар сарын 03-нд нас барсан. С.Ц нь М-ын ганц охин бөгөөд нөхөн төлбөр авах надаас өөр хүн байхгүй гэсэн. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Зууны мэдээ сонины 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №126/6351/ дугаарт хэвлүүлсэн байх ба жагсаалтын 25 дугаарт нэхэмжлэгчийн овог нэр М.Ц, хэлмэгдэгчийн нэр, овог Мангалжав /Манжмаа/-ийн гэж бичигдсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд заасан нөхөх олговрын 40 000 000 сая төгрөгийг олгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн М-ын нөхөх олговрыг түүний охин болох М.Ц-д олгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар М.Ц нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 126 /6351/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Мэгзэмийн Маналжав нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн М.М нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, М.Ц нь М.М-ын төрсөн охин гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05/4350 тоот лавлагаа,

- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаар магадлал,

- Улсын дээд шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13919 дүгээр цагаатгалын үнэмлэхний хуулбар,

- Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар,

- Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00/017587 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 00/016455 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00/002608 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03-6/2863 тоот 1933 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03-6/2864 тоот 1956 оны 02 дугаар сарын хүн амын тооллогын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-10/3747 тоот 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03-6/2865 тоот 2000 оны хүн амын тооллогын лавлагаа,

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч М.М нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин М.Цэцэгмаад 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Боржигон овогт М.Ц-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН