| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00673/И |
| Дугаар | 156/ШШ2019/00725 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2019/00725
| 2019 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 156/ШШ2019/00725
| Хэрлэн сум
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00637/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Х.Б (РД:.............)-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............тоотод оршин суух, С. А (РД: ...........)-д холбогдох,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Би С.Атай 2007 онд танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү А.Т нь төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран боломжгүй болж 2013 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хүү маань миний асрамжид өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүү А.Тыг миний асрамжид үлдээж, эцэг С.Агаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.(хх-ийн 1 тал)
Хариуцагч С.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Би Х.Бтай 2007 онд танилцаж 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү А.Т төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.
Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүү А.Тт хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хүү А.Тыг ээж Х.Бгийн асрамжид үлдээх саналтай байна. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, маргаантай зүйлгүй, өмгөөлөгч авахгүй... гэв (хх-ийн 16 тал)
Хариуцагч С.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү... (хх-ийн 21 тал)
Насан хүрээгүй хүү А.Тын... ээж надад илүү их анхаарал хандуулдаг. Ээжтэйгээ хамт амьдарна... гэсэн санал. (хх-ийн 18 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч С.Агаас гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Тт хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон нь № 191 дугаартай гэрлэсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 8 тал) 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү А.Тыг төрүүлсэн болох нь № Г-... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 9 тал)
Хариуцагч С.А нь хүү А.Тыг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна. (хх-ийн 16,17 тал)
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүү А.Тын санал зэргийг харгалзан хэргийг шүүх шийдвэрлэв. (хх-ийн 18 тал)
Хүү А.Т нь 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн 10 настай болох нь төрсний гэрчилгээний хуулбаруудаар, (хх-ийн 8 тал) ээжтэйгээ хамт амьдардаг болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг дарга М.Чинбатын тодорхойлолт, (хх-ийн 5 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.Тыг эх Х.Бгийн асрамжинд үлдээхээр тогтов.
Мөн эх Х.Бд ээнэгшин дассан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, насанд хүрээгүй хүү А.Тын... шүүхэд гаргасан санал... зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.
Эцэг С.Агаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү А.Тт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид нь одоогийн байдлаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Х. Б (СЕ-84040307 регистрийн дугаартай), хариуцагч С.А (............. регистрийн дугаартай) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Тыг эх Х.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Тыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг С.Агийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү А.Тыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ