| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00422/И |
| Дугаар | 156/ШШ2020/00478 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 156/ШШ2020/00478
156/ШШ2020/00478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00422/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Мөрөн сум, .. дүгээр баг, .... тоотод оршин суух, И овогт Хоролсүрэнгинй Ж /РД:......../-гийн хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Ж, прокурор Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Р.Х нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлаар Шүүх цаазын бичгийн 43, 47 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг хэргийг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210 дугаар магадлалаар цагаатгасан. Би энэхүү нөхөн олговорыг дүү Х.Г, М.С нартай хувааж авах болно. Дүү Х.Г нас барсан. Иймд хэлмэгдэгч Р.Х төрсөн хүү Х.Ж надад нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч Х.Ж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Ж нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Р Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Р.Х нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Х.Ж нь Р.Х хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00/002448 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар Х.Ж эцэг нь Р.Х, эх нь Ж.М гэх ХААТР-1 маягт,
- Үндэсний төв архивын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03-7/3150 дугаартай лавлагаа,
- Улсын тусгай архивын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа,
- Монгол Улсын Дээд шүүхээс 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон цагаатгалын гэрчилгээ,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 05/5188 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210 дугаартай магадлалын хуулбар,
- 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Х.Г, Х.Г, Х.Ж нарын хооронд байгуулсан хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хэнтий аймаг Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 00/003215 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Х.С эцэг нь Р.Х, эх нь Ж.М гэх ХААТР-1 маягт,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 00/003210 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Х.Г эцэг нь Р.Х, эх нь Ж.М гэх ХААТР-1 маягт,
- 2020 оны 6 дугаар сарын 18-ны М.С, Х.Г, Х.Ж нарын хооронд байгуулсан хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичгүүд авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Р.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Х.Ж 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ............ регистрийн дугаартай, И овогт Х Ж олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА