| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2021/00373/И |
| Дугаар | 129/ШШ2021/00402 |
| Огноо | 2021-08-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2021/00402
| 129/ШШ2021/00402 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 54-36 тоотод оршин суух Б овгийн Г.Г-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 53 дугаар байрны 05-502 тоотод оршин суух З овгийн Э.М-д холбогдох
Улсаас олгодог хүүхдийн мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, хүүхдийн мөнгө нийт 2.380.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Э.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.М-н эзэмшдэг З овгийн М.А-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг нэхэмжлэгч Г.Г-н эзэмшилд шилжүүлж, хариуцагч Э.М-с тэтгэмж 2.380.000 /хоёр сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123.230 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Э.М-с 123.230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА