2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/991

 

 

 

 

 

 

 

  2025        04         18                                    2025/ШЦТ/991

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогч Т.Д,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч А.Нарантуяа /ҮД:0239/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Ч.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Т.Д-г шалтгаангүйгээр биед нь халдаж, зодож эрүүл мэндэд нь дух, чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Мөн Ч.А нь байнга буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Дгийн биед халдаж, зодсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирол, төлбөр нэхэмжлэхгүй. Гол нь энэ хүнийг гэм буруугаа чин сэтгэлээсээ ухамсарлаасай гэж бодож байна. Ухамсарлаж байгаа үйлдэл өнөөдрийн байдлаар харагдаагүй байгаа. Үйлдэл нь одоо ч үргэлжилж байгаа. Нэр төр гутааж, элдэв бусын заналхийлэл хийж олон нийтийн хэрэгслээр зарлана гэсэн үйлдэл гаргаж байгаа. Ч.А уучлаарай гэдэг үгийг хэлдэг. Гэхдээ буцаагаад цагийн дараа юм уу, маргаашнаас нь хэл амаар доромжилж эхэлдэг. Доромжлох шалтгаан нь миний багш, хуульч мэргэжилтэй холбоотой. Би бүх зүйлийг нь хүлцэж, ойлгож, тусалж, дэмжиж ирсэн. Энэ асуудал хий хардалтаас болдог. Миний машинд камер суурилуулж миний нэг өдрийг бичсэн. Би ганцаараа явж байсан. Студи дээр янзлуулаад бичлэг байгаа гээд фэйсбүүк дээрээ байршуулаад устгадаг. Хүүхдийн ангийн грүпп дээр бичиж, *********** сургуулийн багш ажилтнуудын сургуулийн грүпп дээр бичдэг. Би багшаас гадна 7, 8 компанид консалтинг хийдэг. Нөхөр маань ажил хийгээд 1 жил болж байгаа. Би орой 22 цагаас ажлаасаа гардаг. Би өдөр нь хичээлээ зааж, орой нь өмгөөллийн ажлаа хийдэг. Ийм байдлаар миний амьдрал үргэлжилдэг. Миний хэргийн үйлчлүүлэгч рүү бүгдэн рүү нь бичсэн. Намайг гүтгэсэн, доромжилсон. Сургууль дээр согтуу орж ирж намайг хэл амаар доромжилсон. Миний нүцгэн зургуудыг авчихсан хүнд үзүүлдэг. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Би зөндөө эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ хохирол нэхэмжлэхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Хохирогч Т.Дгийн"... 2024 оны 06 дугаар сарын 19-ний орой охин бид хоёр гэртээ орой унтаж байтал А гаднаас түлхүүр ашиглаж хаалга онгойлгон орж ирээд зурагтны дууг нэмж чангалаад миний нөмөрсөн байсан хөнжлийг татаж аваад намайг зодсон.... гараараа миний амыг дараад амьсгал боогдуулж байгаад миний нүүр хэсэгт гараараа цохисон. Манай хажуу айл сонсоод цагдаад дуудлага өгсөн байсан. Би цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргахдаа манай нөхөр болох А нь надад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн нийтийн сүлжээнд миний нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан талаар шалгаж өгнө үү гэж өргөдөл гомдлыг гаргасан. Хамгийн анх А нь фэйсбүүк дээр 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай сургуулийн багш над руу бичсэн мессежийг дарж олон нийтийн сүлжээнд байршуулсан. Тэгээд тухайн өдөр би амралтад яваад гэртээ ирэхэд намайг миний утас руу мессеж бичсэн багштай хардаж зодсон. Тухайн үйлдлээрээ 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрхийн шүүхээр орж баривчлах шийтгэл авсан. Дараа нь мөн намайг хардаж янз бүрийн худлаа мессеж бичээд тэрнийгээ скрийн шот хийж өөрийн "А Ч" гэх хаягнаас фэйсбүүк дээр тавьсан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой ажлаа тараад гэртээ ороход надаас хоолны ногоо асуухаар нь би мэдэхгүй гэхэд намайг манай охины барьдаг таблетээр толгой руу 2-3 удаа цохисон, хацар руу алгадаж зодсон. Энэ үйлдэл нь Баянголын шүүхээр орж 10 хоногийн баривчилгаа авсан. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ********** их сургуулийн багш, ажилчид, оюутны нэгдсэн групп дээр бас худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд халдсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 133-135, 157-158 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8474 дугаартай шинжээчийн "... 1. Т.Дгийн биед дух, чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэр /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******дугаартай шийтгэвэр /хх-ийн 171-173 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Т.Дг шалтгаангүйгээр биед нь халдаж, зодож эрүүл мэндэд нь дух, чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Мөн Ч.А нь байнга буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Дгийн биед халдаж, зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул цаашид эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч Т.Д гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлийг сонсож байгаа. Энэ хүн хэзээ ч буруугаа ухамсарлахгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч, хохирогч хоёр гэр бүлийн харилцаатай хүмүүс. 20 гаруй жилийн хугацаанд янз бүрийн асуудал гарч байсан байх. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай. Хохирогчийг буруутгаж байгаа юм биш. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлийн асуудал гэдгийг ойлгомоор байна. А буруутай. Илэрхийлж чадахгүй маргах гээд байна” гэв.

Шүүгдэгч Ч.А гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ч.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Т.Дг шалтгаангүйгээр биед нь халдаж, зодож эрүүл мэндэд нь дух, чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, байнга буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *********** дүүргийн **** дүгээр хороо, ******* С блок **** давхрын ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Дгийн биед халдаж, зодсон болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2024 оны 06 дугаар сарын 19-ний орой охин бид хоёр гэртээ орой унтаж байтал А гаднаас түлхүүр ашиглаж хаалга онгойлгон орж ирээд зурагтны дууг нэмж чангалаад миний нөмөрсөн байсан хөнжлийг татаж аваад намайг зодсон.... гараараа миний амыг дараад амьсгал боогдуулж байгаад миний нүүр хэсэгт гараараа цохисон. Манай хажуу айл сонсоод цагдаад дуудлага өгсөн байсан. Би цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргахдаа манай нөхөр болох А нь надад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн нийтийн сүлжээнд миний нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан талаар шалгаж өгнө үү гэж өргөдөл гомдлыг гаргасан. Хамгийн анх А нь фэйсбүүк дээр 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай сургуулийн багш над руу бичсэн мессежийг дарж олон нийтийн сүлжээнд байршуулсан. Тэгээд тухайн өдөр би амралтад яваад гэртээ ирэхэд намайг миний утас руу мессеж бичсэн багштай хардаж зодсон. Тухайн үйлдлээрээ 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрхийн шүүхээр орж баривчлах шийтгэл авсан. Дараа нь мөн намайг хардаж янз бүрийн худлаа мессеж бичээд тэрнийгээ скрийн шот хийж өөрийн "А Ч" гэх хаягнаас фэйсбүүк дээр тавьсан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой ажлаа тараад гэртээ ороход надаас хоолны ногоо асуухаар нь би мэдэхгүй гэхэд намайг манай охины барьдаг таблетээр толгой руу 2-3 удаа цохисон, хацар руу алгадаж зодсон. Энэ үйлдэл нь Баянголын шүүхээр орж 10 хоногийн баривчилгаа авсан. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *********** их сургуулийн багш, ажилчид, оюутны нэгдсэн групп дээр бас худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд халдсан...." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8474 дугаартай шинжээчийн "... 1. Т.Дгийн биед дух, чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******дугаартай шийтгэвэр болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” бол гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ч.А нь хохирогч Т.Дгийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ч.А нь эхнэр Т.Дгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Ч.А нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болон 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Дгийн эрх чөлөөнд халдаж зодож байгаа үйлдэл нь байнгын шинжтэй, давтамжтай үйлдэж байна гэж дүгнэх үндэстэй.

Иймд шүүгдэгч Ч.Аын үйлдлүүд нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийн шинжүүдийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг тухай бүрт нь авхуулсан. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны хүүхэдтэй. Хүүхдээ зөөх асуудлыг хариуцдаг. Гэм буруугийн хувьд ойлгож байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхыг хүсэж. Хөнгөн хэргийг хүндэд нь багтааж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогч хорих санал гаргахгүй, гэхдээ гэм буруугаа ухамсарлаасай гэсэн тул харж үзээсэй” гэв.

            Хохирогч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Өмгөөлөгч хэлэхдээ нөхөр бид хоёрыг хамт амьдарч байгаа гэж хэлж байна. Манай хүн хүүхэд амархаар ирсэн. Би хөөж чадахгүй байгаа. Би энэ хүний хажууд хувцасаа ч тайлж чадахгүй, үнэндээ гэртээ байж чадахгүй байгаа. Би сайхан амьдраад байгаа юм уу гэхээр үгүй. Хүүхдээ сургуульд нь зөөх нь тэр хүний үүрэг. Нөхөр өөрөө хүүхэдтэйгээ ойр байя гэж гуйсан. Яагаад зөвшөөрсөн бэ гэхээр 20-иод жил хамт амьдарсан юм. Би гэртээ нэг ч үг дугарахгүй хэцүү байдалтай байгаа. Бага хүүхдээ 4 жил ээжийнхээ хамт асарсан. Асрах хугацаандаа архинаас холдсон. Аливаа зүйл үнэн байх ёстой. Үндэслэлгүй юман дээр халдаж зодсон, сэтгэл зүйгээр нь гутаан доромжилсон. Дан ганц би биш миний хүүхэд, эцэг, эх гээд доромжлогдоогүй хүн нэг ч байхгүй. Дагавар охин маань хүртэл элдвээрээ доромжлогдсон. Ээжээ та зүгээр л холдчих, бид нар таныг хаяхгүй гэдэг. Та зодуулаад хүний гарт орчих юм бол таныг бүр хаяж явна гэж миний хоёр том охин хэлдэг. Гэхдээ би энэ хүнийг хориод өгөөч гэхгүй. Мууг нь үзэх гэхгүй. Би хуульч, өмгөөлөгч хүн. Надад худал ярьж байсан түүх байхгүй. Манай нөхөр дээрэлхэж сурсан, юмны учир олдог. Чамайг хуралд ороод явдаг шүүгч, прокурор чинь ямар хүн байсан гэдгийг хараг гэж байгаа. Намайг заналхийлдэг” гэв.

            Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Ч.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол санал арилаагүй байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.А нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Т.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц.Аыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Хохирогч иргэний нэхэмжлэгч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.АЮУШЖАВ