Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

  2025        04          14                                    2025/ШЦТ/61

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

 улсын яллагч Б.Баттуяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2404002650051 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ....... Улсын иргэн, ....... оны...... . дугаар сарын .....-ны өдөр ....... аймгийн ........ суманд төрсөн, ..........настай, ......, ........боловсролтой, мэргэжилгүй, ......., ам бүл ......., ......... хамт ........ аймгийн ......... сумын ..........дугаар баг, ........ гэх газар оршин суух хаягтай боловч одоо ........., ........... дүүргийн ....... дүгээр хороо, ........хотхоны ..........дугаар байрны .......... тоотод оршин суух, ..............., ............овогт ............. .............. (РД:............),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ******* “Дорнод аймгаас өвс худалдаж аваад, буцаан өгнө” хэмээн хуурч 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөгийг П.Наранчимэгийн эзэмшлийн Төрийн банк дахь ******* дугаар данснаас эхнэр ******* эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансаар дамжуулан,  бэлнээр 100,000 төгрөгийг,

мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “RX-450 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авна” хэмээн хуурч эзэмшлийн Төрийн банк дахь ******* дугаар данснаас эхнэр ******* эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансаар дамжуулан 15,000,000 төгрөг буюу нийт 30,000,000 төгрөгийг залилан авч, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз дугаар руу залгаж холбогдоод 3,000,000 төгрөгийг зээлсэн. Дараа нь дахин өөрийн гар утсаараа холбогдоод 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэ мөнгөөрөө 56-80 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сум руу хадланд гараад 3,000 боодол өвс авсан. 2024 оны 10 дугаар сард өвсөө Багануурт авчирч зарахад мөнгө хэрэг болоод байхаар нь эй холбогдоод “мөнгөний хэрэг болчихлоо” гээд 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлээд эхнэр эзэмшлийн ******* тоот дансаар авсан бөгөөд нийтдээ 30,000,000 төгрөгийг Наранчимэгээс авсан. Эхнэрийн данс бөгөөд тухайн дансны карт нь надад байдаг бөгөөд би хөдөө явахдаа авч явдаг. Би утсаар яриад харилцаатай байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын сүүлээр эхнэрийн дансаар дамжуулаад 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг 01 дүгээр сардаа багтаагаад төлж барагдуулна ... Зээлийн талаар амаар тохиролцсон, гэрээ байгуулаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө зээлэхдээ машин авна гэж хэлж авсан ба уг мөнгөөрөө машин авсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөөр өвс авчрах байсан боловч энэ ажил бүтээгүй. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлсэн зээлийн хүү 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж, уг гэрээг 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн зээлийг 3 хоногийн дараа төлөх байсан боловч Д.эй ярилцаж, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр адуунд хориод хоног хөдөө явсан. Тэр хооронд миний утас холбогдоогүй байх. Би ******* өмнө нь зээл авч байгаагүй. Уг 30,000,000 төгрөгийн зээлийн хүүнд Д. нийтдээ 4,500,000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаанаас өмнө 30,000,000 төгрөгийг Д. бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80-82, 95, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэх хүн Дорнод аймгаас өвс худалдаж авч ирээд зарж борлуулаад өгье гээд надаас 15,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Тэгээд би тухайн хүнийг таньдаг болохоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөгийг, бэлнээр 100,000 төгрөгийг өгсөн. Тэгээд нийт 15 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохироод зээлийн гэрээ хийлгүй ******* гэх Хаан банкны дансаар “10 хувь зээлэв” гэж бичсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* нь 1 сарын хүү болох 1,500,000 төгрөгийг миний өөрийн Хаан банкны 5166329213 гэх дансанд хийгээд 11 сарын 02 хүртэл хугацааг нь сунгуулсан. Тэгээд ******* нь мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин ирээд би RX-450 маркийн тээврийн хэрэгслийг хямдхан худалдаж аваад мал оролцуулж зарах юм бол надад 30,000,000 төгрөг унах гээд байна, энэ дээр тусалчих гээд 15,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш зээл төлөх хугацаа болоод , 91991299, 86884385 гэх дугаарууд руу нь залгахад тухайн утаснууд нь холбогдохгүй байгаа. Тэгээд би залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би ******* Солонгос 2 улсын иргэншилтэй учраас 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улсын зээлийн картны апплекшнаас 35 сая воныг 60 сарын хугацаатай авсан бөгөөд тухайн мөнгөөр хувиараа бизнес хийх, мөнгө өсгөх гэж авсан юм. Би гэх хүнтэй 2024 оны 06 дугаар сард танилцсан бөгөөд найз нөхдийн харилцаатай. Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрөөс 3 удаагийн үйлдлээр нийт 30,000,000 төгрөгийг ын эхнэр хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн, 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би ыг таньдаг учраас зээлийн гэрээ байгуулаагүй. Би *******тай 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр холбоо барьсан. Тэгээд ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болгож зээлээ хойшлуулсан. Тэрнээс хойш одоог хүртэл намайг утас руу нь залгахаар утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа. Би зээлсэн мөнгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр надаас 2 морь худалдаж авна гэж амаар хэлээд халтар зүсмийн соёолон морийг 7,000,00 төгрөгөөр, хонгор халзан хавчиг морийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд надад 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* нь гэх дугаараас залгаад ******* гэх данснаас 10,000,000 төгрөгийг миний Хаан банкны 5099994909 гэх данс руу шилжүүлж Халтар морины мөнгийг нь өгсөн. Тэгээд Хонгор халзан морины мөнгө нь дутуу учраас мөнгөө гүйцээж өгөөд аваарай гэж хэлээд Халтар морийг нь өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс ******* нь надтай холбоо барихгүй байгаа. Тухайн 10,000,00 төгрөг нь миний Халтар зүсмийн морь зарсан мөнгө байгаа юм. ******* бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Бид 2 наймаа хийж байгаа хүмүүс. Одоо надад ******* нь 2,000,000 төгрөг өгөх юм бол үлдсэн хонгор халзан морийг нь би өгөх юм” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би ******* ахтай морь уядаг байхад нь танилцсан. 2024 оны 08 дугаар сарын 26-28-ны хооронд Тоёота пилтер гэх 28-26 УАЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  10,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохироод, тэгээд *******аас урьдчилгаа болгож уг 3,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн мөнгө нь миний машинаа зарсан мөнгөний урьдчилгаа мөнгө байгаа юм. Тэрнээс хойш нь үлдсэн мөнгөө бага багаар төлсөөр байгаад төлж дуусгасан. Одоо бид хоёрын хооронд өр, авлага байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..., нар нь манай найзын аав ээж байгаа юм. Манай найз нь утсаа алга болгоод шинээр утас авах гэж байсан юм. Тэгээд АРР зээл дарахгүй бол утасны зээл гарахгүй байсан. Тэгээд аплекейшн зээл дарах гээд манай найз ээжийнхээ данснаас Роодин гэх утга бүхий 755,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн. Би тухайн аплекейшны зээлийг тухайн мөнгөөр дарж өгсөн мөнгө байна. *******тай өр, авлага байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэх хүний данснаас 1,950,000 төгрөгийг “Ip14 256 gb гэсэн утга бүхий миний данс руу орж ирсэн мөнгө нь 3, 4-р хорооллын Тэди-2 худалдааны төвөөс IPhone-14 загварын гар утас худалдаж авсан төлбөрийн мөнгө. Тухайн үед утас зараад орж ирсэн мөнгө байна. Уг дансны эзэмшигчийг би танихгүй. Манайх гар утас, дагалдах хэрэгсэл зарж борлуулдаг учраас өдөртөө олон хүнд үйлчилгээ үзүүлж байгаа болохоор ямар хүн ирээд тухайн утсыг авсаныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30),

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь манай нөхөр байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөг, 2024 оны 10 угаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг миний дансанд орсон бөгөөд дээрх гүйлгээнүүд нь манай нөхөр *******ын хийсэн гүйлгээнүүд байх, миний хувьд яг ямар учиртай гүйлгээ хийгдсэн талаар нь мэдэхгүй байна. Тухайн Хаан банкны ******* тоот дансыг манай нөхөр бид хоёр, манай хүүхдүүд хамт ашигладаг юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагаас надтай холбогдсон юм. Тэгээд би нөхрөөсөө ямар учиртай талаар асуухад “би хүнээс мөнгө зээлээд 15,000,000 төгрөгөөр машин авсан, үлдсэн мөнгийг нь азарга худалдаж авах гээд хүнд өгчихсөн байгаа” гэж хэлж байсан. Манай нөхөр ******* нь 2024 оны 10, 11 саруудад бүтэн хөдөөгүүр малын эрэлд явсан юм. Тэгээд тухайн хүнээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй хугацааг нь хэтрүүлсэн гэж байсан. Манай нөхөр 2024 оны 10, 11 дүгээр саруудад бүтэн хөдөөгүүр явсан. 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Дорнод аймагт байдаг найзтайгаа нийлж хадланд гарсан. Тэр үед нь цас эрт ороод хадсан өвсийг нь дараад хөлдөөчихсөн юм. Тэр өвс нь цас дарснаас болж шарлаж хөлдөөд хүнд өгөх боломжгүй болчихсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33),

Хохирогч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 6-7),

Хохирогч эзэмшлийн Төрийн банк дахь ******* тоот дансны хуулга (хх-ийн 8-9),

Гэрч ******* Хаан банк дахь ******* тоот дансны хуулга болон дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 58-65),

Хохирол төлсөн талаарх баримт, хүсэлт (хх-ийн 120-121, 126-127),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 41-42, 48-53),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүги

 

йн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.эй амаар тохиролцож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөгийг дансаар, 100,000 төгрөгийг бэлнээр, нийт 15,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг зээлийн хүү 1,500,000 төгрөгийг төлж, уг зээлийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан,

 мөн Д.эй амаар тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлж, 3 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******, Д.Наранчимэг нар хоорондоо тохиролцож, уг зээлийн гэрээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан үйл явдал болсон болох нь:

-Шүүгдэгч *******ын өгсөн: “...Зээлийн талаар амаар тохиролцсон, гэрээ байгуулаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө зээлэхдээ машин авна гэж хэлж авсан ба уг мөнгөөрөө машин авсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөөр өвс авчрах байсан боловч энэ ажил бүтээгүй. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлсэн зээлийн хүү 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж, уг гэрээг 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн зээлийг 3 хоногийн дараа төлөх байсан боловч Д.эй ярилцаж, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр адуунд хориод хоног хөдөө явсан. Тэр хооронд миний утас холбогдоогүй байх. Би ******* өмнө нь зээл авч байгаагүй. Уг 30,000,000 төгрөгийн зээлийн хүүнд Д. нийтдээ 4,500,000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаанаас өмнө 30,000,000 төгрөгийг Д. бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг,

-Хохирогч өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэх хүн Дорнод аймгаас өвс худалдаж авч ирээд зарж борлуулаад өгье гээд надаас 15,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Тэгээд би тухайн хүнийг таньдаг болохоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөгийг, бэлнээр 100,000 төгрөгийг өгсөн. Тэгээд нийт 15 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохироод зээлийн гэрээ хийлгүй ******* гэх Хаан банкны дансаар “10 хувь зээлэв” гэж бичсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* нь 1 сарын хүү болох 1,500,000 төгрөгийг миний өөрийн Хаан банкны 5166329213 гэх дансанд хийгээд 11 сарын 02 хүртэл хугацааг нь сунгуулсан. Тэгээд ******* нь мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин ирээд би RX-450 маркийн тээврийн хэрэгслийг хямдхан худалдаж аваад мал оролцуулж зарах юм бол надад 30,000,000 төгрөг унах гээд байна, энэ дээр тусалчих гээд 15,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлсэн. Би ыг таньдаг учраас зээлийн гэрээ байгуулаагүй. Би *******тай 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр холбоо барьсан. Тэгээд ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болгож зээлээ хойшлуулсан. Тэрнээс хойш одоог хүртэл намайг утас руу нь залгахаар утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа” гэсэн мэдүүлэг,

-Гэрч өгсөн: “******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны үед надаас 2 морь худалдаж авна гэж хэлээд амаар халтар зүсмийн соёолон морийг 7,000,00 төгрөгөөр, хонгор халзан хавчиг морийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд надад 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* нь гэх дугаараас залгаад ******* гэх данснаас 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж Халтар морины мөнгийг нь өгсөн. Тэгээд Хонгор халзан морины мөнгө нь дутуу учраас мөнгөө гүйцээж өгөөд аваарай гэж хэлээд Халтар морийг нь өгөөд явуулсан. Тухайн 10,000,00 төгрөг нь миний Халтар зүсмийн морь зарсан мөнгө байгаа юм” гэсэн мэдүүлэг,

-Гэрч өгсөн: “...би ******* ахтай морь уядаг байхад нь танилцсан. 2024 оны 08 дугаар сарын 26-28-ны хооронд Тоёота пилтер гэх 28-26 УАЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохироод, тэгээд *******аас урьдчилгаа болгож уг 3,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн мөнгө нь миний машинаа зарсан мөнгөний урьдчилгаа мөнгө байгаа юм. Тэрнээс хойш нь үлдсэн мөнгөө бага багаар төлсөөр байгаад төлж дуусгасан” гэсэн мэдүүлэг,

-Гэрч өгсөн: “..., нар нь манай найзын аав ээж байгаа юм. Манай найз нь утсаа алга болгоод шинээр утас авах гэж байсан юм. Тэгээд АРР зээл дарахгүй бол утасны зээл гарахгүй байсан. Тэгээд аплекейшн зээл дарах гээд манай найз ээжийнхээ данснаас Роодин гэх утга бүхий 755,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн. Би тухайн аплекейшны зээлийг тухайн мөнгөөр дарж өгсөн мөнгө байна” гэсэн мэдүүлэг,

-Гэрч өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэх хүний данснаас 1,950,000 төгрөгийг “Ip14 256 gb” гэсэн утга бүхий миний данс руу орж ирсэн мөнгө нь 3, 4-р хорооллын Тэди-2 худалдааны төвөөс IPhone-14 загварын гар утас худалдаж авсан төлбөрийн мөнгө. Тухайн үед утас зараад орж ирсэн мөнгө байна. Уг дансны эзэмшигчийг би танихгүй. Манайх гар утас, дагалдах хэрэгсэл зарж борлуулдаг учраас өдөртөө олон хүнд үйлчилгээ үзүүлж байгаа болохоор ямар хүн ирээд тухайн утсыг авсаныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг,

-Гэрч ******* өгсөн: “... нь манай нөхөр байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөг, 2024 оны 10 угаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг миний дансанд орсон бөгөөд дээрх гүйлгээнүүд нь манай нөхөр *******ын хийсэн гүйлгээнүүд байх, миний хувьд яг ямар учиртай гүйлгээ хийгдсэн талаар нь мэдэхгүй байна. Манай нөхөр ******* нь 2024 оны 10, 11 саруудад бүтэн хөдөөгүүр малын эрэлд явсан юм. Тэгээд тухайн хүнээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй хугацааг нь хэтрүүлсэн гэж байсан. Манай нөхөр 2024 оны 10, 11 дүгээр саруудад бүтэн хөдөөгүүр явсан. 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Дорнод аймагт байдаг найзтайгаа нийлж хадланд гарсан. Тэр үед нь цас эрт ороод хадсан өвсийг нь дараад хөлдөөчихсөн юм. Тэр өвс нь цас дарснаас болж шарлаж хөлдөөд хүнд өгөх боломжгүй болчихсон гэж байсан” гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл,

-Хохирогч эзэмшлийн Төрийн банк дахь ******* тоот дансны хуулга,

-Гэрч ******* Хаан банк дахь ******* тоот дансны хуулга болон дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, ******* нь Д.эй амаар тохиролцож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 30,000,000 төгрөгийг зээлж авсан ба эхний зээлийн гэрээний төлөлт хийх хугацаа дууссанаас хойш 12 хоногийн дараа, 2 дахь зээлийн төлөлт хийх хугацаа дууссанаас хойш 25 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Наранчимэг нь “залилуулсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг хохирогч Д.Наранчимэгийг хуурч, зээлж авсан 30,000,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд өр төлбөр төлөх, эд зүйл худалдан авах зэргээр захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, мэхлэх, итгэл эвдэх гэсэн шинжийг бүрэн хангаж байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг.

Шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Гэрээний харилцаагаар халхавчлагдсан залилах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг заавал тогтоосон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд, объектив талын шинжийн хувьд шүүгдэгч ******* нь хохирогч Д.эй анх зээлийн гэрээ байгуулахдаа эсхүл гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр далимдуудан үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг хуурч, төөрөгдүүлсэн, итгэл эвдсэн идэвхтэй үйлдэл тогтоогдоогүй, мөн субъектив талын шинжийн хувьд ******* нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө ******* зээлж авсан мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд *******, Д.Наранчимэг нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний эрх зүйн зээлийн гэрээтэй холбоотой харилцаа тул  Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгах нь зүйтэй байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн зээлийн гэрэээтэй холбоотой харилцаа ба зээлж авсан мөнгөө юунд зарцуулах нь зээлдэгчийн эрх тул энэ үндэслэлээр *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 30,000,000 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д. 30,000,000 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ