Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

   2025        04           22                                     2025/ШЦТ/65

      

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

 улсын яллагч Б.Баттуяа,

 шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Сэргэлэн,

 шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000080086 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: ******* Улсын иргэн, ....... оны ......... дүгээр сарын ......-ны өдөр ......... аймгийн ........ суманд төрсөн, ......... настай, .........., ........... боловсролтой, .......... мэргэжилтэй, .................... үйл ажиллагаа явуулдаг “............” ХХК-д ..........ажилтан, ам бүл......, ......... хамт .......... дүүрэг ......... дүгээр хороо, ..........дугаар гудамжны .......... тоотод оршин суух, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ......... овогт............. (РД:.........),

******* Улсын иргэн, .......... оны .......... дүгээр сарын .........-ны өдөр ......... аймгийн ........ суманд төрсөн, ........ настай, ......., ......... боловсролтой, ........ мэргэжилтэй..........., ............. ажилтай, ам бүл ........, .............хамт Багануур дүүрэг............. дугаар хороо, ........... дугаар гудамжны........... . тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, ******* овогт ******* (РД:ПМ99111316),

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, М бааранд хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, хамрын ясны шинэ хугарал, хамрын нурууны хэсэгт цус хуралт, доод уруулын язарсан ил шарх, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, М бааранд хохирогч *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Сэнгүр нэртэй 0,5 граммын шилтэй пивоор толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, духны хэсэгт язарсан ил шарх, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, М бааранд хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, хамрын ясны шинэ хугарал, хамрын нурууны хэсэгт цус хуралт, доод уруулын язарсан ил шарх, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, М бааранд хохирогч *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Сэнгүр нэртэй 0,5 граммын шилтэй пивоор толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, духны хэсэгт язарсан ил шарх, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг (хх-ийн 30-32, 57-58, 69, 80-82, 91), хохирогч мэдүүлэг (хх-ийн 25-26), гэрч мэдүүлэг (хх-ийн 34), Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 337, 338 дугаартай дүгнэлтүүд (хх-ийн 37-38, 49-50), камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 20), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 12), хохирогч , ******* нарын нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 43, 51), амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 39-42), согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 126-127, 158-159), Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 28/159, 28/160 дугаартай албан бичиг (хх-ийн 163, 166) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, ач холбогдолтой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй талаар хүсэлтээ ирүүлсэн (хх-ийн 196), хохирогч ******* нь гомдол саналгүй талаар мэдүүлсэн (хх-ийн 30-32), шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 239,728 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 106,190 төгрөгийг тус тус төлж барагдуулсан (хх-ийн 164, 167) тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ