Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2021/00515

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Р., 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Г.Р. нарыг эцэг Ч.Г.ын асрамжид, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Р.д, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.Р., 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г.Р. нарыг эх Д.У.ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г.Р.-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Г.р сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.У.т  даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Хариуцагч Ч.Г.ын нэхэмжлэгч Д.У.т холбогдуулан гаргасан хүү Г.Р.ж, Г.Р. Г.Р., охин Г.Р.д Г.Р. нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд эвлэрсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн хувьд эм хязаалан насны 1 тооны үхэр, эр хязаалан 5 толгой хонь, эм нас гүйцсэн 5 толгой хонь, нийт 10 хонь, эр хязаалан 3 толгой ямаа, эм нас гүйцсэн 2 толгой ямаа, нийт 5 ямаа, бүгд 16 тооны малыг хариуцагч Ч.Г.ас гаргуулан нэхэмжлэгч Д.У. болон түүний асрамжид үлдсэн хүү Г.Р., охин Г.Р.д, Г.Р. нарт өгөхөөр  тохиролцсоныг эвлэрлийг баталсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.У.йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г.ас улсын тэмдэгтийн хураамж 141,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У.т олгож, мөн хариуцагч Ч.Г.аас  нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА