Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, шүүгч П.Пагма, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч Н.Баамуу

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000525 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ******* ******* -д оператор ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын дугаар баг тоотод буюу гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан гэрээсээ өргөж гаргах явцдаа хэвлийн тус газарт хөлөөрөө өшиглөж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Амь хохирогч нь манай ээжийг басаад байхаар нь 2-3 удаа өшиглөсөн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Сая шүүгдэгч миний аавыг “ээжийг минь басамжилсан учраас өшиглөсөн” гэж хэлсэн. Аав минь хэзээ ч  хүн басамжилж байгаагүй. Би аавыгаа нэг ч хүнтэй маргаж байхыг хараагүй. Энэ хүн аавыг минь “та гар” гээд хэлчихсэн бол гараад л явчих хүн. Би энэ хүнийг гэртээ орж ирээд шууд аавыг минь өшиглөсөн гэж бодож байна. Миний аавын биеэс согтууруулах ундааны зүйл илрээгүй, тухайн өдөр архи уугаагүй байсан. Би энэ хүнээс оршуулгын зардал нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Баамуу шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний аавын төрсөн дүү над руу гар утсаар залгаж хэлэхдээ аав нь ******* сумын төвд нас барсан байна гэж хэлэхээр нь мэдсэн. ...Талийгаач нь 2024 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод ирээд манай гэрт 1 сар хамт амьдарсан. Тэрнээс хойш уулзалдаж чадаагүй. ...Би амь хохирогчтой 2024 оны 11 дүгээр сарын 20-доор холбоо барихад аав нь сайн байгаа гэж хэлж байсан. Өөр зүйл яриагүй. ...Би аас нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Амь хохирогчийн оршуулгын зардалд нэмэр болох үүднээс 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд шинжээчийн гаргасан дүгнэлтээр гуравдугаар зэрэг гэж гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-27, 29-30/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь миний малчнаар 2024 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байсан. надад хэлэхдээ би сумын төв орчихоод буцаад ирнэ гээд 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр явсан. холбоогүй байгаад байхаар нь 12 дугаар сарын 12-ны өдөр би гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би хөдөө гэртээ байхад манай хөрш малчин ирээд танай малчин  сумын төвд нас барчихсан гэж байна гэхээр нь сумын төв дээр ирсэн. архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Сумын төв орохоороо архи уучихдаг. ... хууч өвчтэй эсэх талаар сайн мэдэхгүй байна. Биеийн байдал нь ойрын үед хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамт гэрт нь одоог хүртэл хамт байж байна. ... таних 50 гаран насны эрэгтэй хүн архи уучихсан орж ирээд дээлнийхээ өврөөс жижиг шилтэй архи гаргаж ирээд хамт уучихаад согтоод шалан дээр унтаад өгсөн. Тэр үед би ийн гэрийг цэвэрлэж байхад тэр эрэгтэй унтаж байхдаа ёолоод байсан. Би тэр эрэгтэйг согтчихоод ёолоод байхаар нь ямар хэцүү юм бэ яагаад ёолоод байгаа юм бэ гэхэд дуугарахгүй газар хэвтээд байсан. Тэгээд өнөө өглөө би 0 цагийн үед босоход тэр эрэгтэй газар хэвтэж байснаа ...босоод гэрээс гараад шээчихээд буцаад орж ирсэн. Өглөө 08 цагийн үед ийн төрсөн хүү нь ажлаасаа бууж ирэхэд тэр эрэгтэй хүн гэрээс нь гараад явсан. Тэгээд удалгүй намайг харахад гэрийн байшингийн урд буурал толгойтой хүн газар хэвтсэн түүнийг эмч ирээд үзэж байх шиг байсан. Би түүнээс цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. ...Тэр хүн хамт архи хувааж уух үедээ хүнтэй маргаж муудаагүй ойчсон үгүйг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-4/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... надад хэлэхдээ манай гэрт согтуу хүн ирчихээд гарахгүй байна, би дийлэхгүй байна цуг гаргаад өгчих гэсэн. Тэгээд гэрт нь ороход сумын таньдаг ах архи уучихсан согтуу, гэрийн хаалганы босгон дээр ёо ёо гээд доошоо харчихсан хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хоёр талаас нь сугадаад босгосон. Тэгтэл ах таамбарын үүдний гадна талын босгон дээр тээглээд газарт унасан. Тэгсэн чинь болохоор үгийн зөрүүгүй цээж хэсэг рүү 3-4 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би ******* хандаж битгий хүн өшиглөөд бай, наад хүнээ аллаа шүү дээ боль гэхэд ...манай ээжтэй архи уугаад битгий намайг басаад байгаарай, наад архичнаа аваад гэр рүүгээ зайл гээд ах бид хоёрыг гэрээсээ хөөсөн. ...Ерөнхийдөө бол миний нүдэн дээр нь хатуу ултай гутлаараа ахын цээж рүү нь 3-4 удаа өшиглөөд авахад нөгөө ах эвхрээд ёо ёо гээд орилоод газарт хэвтээд өгсөн. ... өөрөө манай гэрт ирээд надаас гуйгаад байсан юм. Намайг цохисон гэж хэлж болохгүй, та мэдэхгүй, хараагүй гээд л хэлчих, манай ээж намайг хүн зодоод алчихсан гээд мэдэх юм бол бие нь муудна. Тийм болохоор битгий хэлээрэй гээд гуйсан болохоор л болсон асуудлын талаар хараагүй, мэдэхгүй гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ******* сумын дугаар багт оршин суух гэх иргэн Эрүүл мэндийн төвд өөрийн биеэр ирж “манай хашаанд хүн хөдлөхгүй хэвтээд байна, яаралтай очоорой” гээд гэрээсээ гүйгээд ирсэн байсан. Би эмнэлгийн жолооч хамт тэр даруй дуудлаганд түргэн шуурхай очсон. Очиход эгчийн гэрийн баруун урд талд 5- метрийн зайд ногоон өнгийн дээлтэй, цагаан үстэй, иргэн доошоо харсан байдалтай дээлнийх нь бүс нь тайлагдчихсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Очоод судсыг нь барьж үзэхэд судас цохилохгүй байсан тул их эмч дуудаж үзүүлэхэд “нас барсан байна” гэж хэлсэн. Биеийн ил харагдах хэсэгт хөхөрсөн, няцарсан ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...амнаас нь бага зэргийн шингэн ялгарсан, уруул нь хөхөрсөн, бие нь хөрөлт, хөшиж эхлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тай нэг багийн харьяа болдог юм. ...Манай гэрт 12 дугаар сарын 8-нд ирж хоноод өглөө гараад явсан. Тэгээд 12 дугаар сарын 9,10,11-нд манайд согтуу ирж хоносон. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өглөө гарч яваад ирээгүй. Манайхаар ирэхдээ биеийн байдал нь зүгээр ирсэн, өвдлөө гэж хэлээгүй. ...Сумын төвд орж ирсэн хугацаандаа ер нь байнга согтуу байдаг. ...Ер нь бол очоод байх айл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-77/

Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Э.ын цогцост тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Талийгаач нь нас бараад гадаа хүйтэнд олон цагаар байсан тул нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач Э.ын цогцост тогтоогдсон сэмж, чацархай болон нарийн гэдэсний урагдалт гэмтлүүд нь өшиглөх үйлчлэлийн үед үүсэх боломжтой. Талийгаач Э. нь сэмж, чацархай, болон нарийн гэдэсний урагдалтын улмаас цус алдаж нас барсан. Дээрхи гэмтлийн үед цус алдалтын хурд, үргэлжлэх хугацаа нь бусад том судас дайрсан гэмтлийг бодвол харьцангуй удаан хэдэн цагаар үргэлжилнэ. Дээрхи гэмтэл авсны дараа хэдэн цаг амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь цус алдалтын үргэлжлэх хугацаа нь хувь хүний цусны бүлэгнэх чадвар олон онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би амь хохирогчийг өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Намайг хохирогчийг өшиглөсөн болон хутгалсан алнаар нь дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. ...Би амь хохирогчийг гэр эзгүйчилж ээжийг архи уулгалаа гэх шалтгааны улмаас хэвлий хэсэгт нь 3 удаа өшиглөсөн. Энэ талаар маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Э.ын цогцост сэмж, чацархай болон нарийн гэдэсний урагдалт, хэвлийн булчин болон өөхөн эдийн цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, хэвлийн цус хуралт хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт, баруун нүдний зовхи орчмын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх сэмж, чацархайн болон нарийн гэдэсний урагдалт, хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй болно, бусад гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач Э. нь сэмж, чацархай болон нарийн гэдэсний урагдалтын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.

. Талийгаач Э.ын цусанд спиртийн зүйл илрээгүй.

7. Талийгаач Э.ын цус нь АII бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-ийн 89-92/

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 73 тоот дүгнэлтэд:

  1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед овогтой // нь сэтгэцийн байдал эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.
  2. *******ы сэтгэцийн байдал одоо эрүүл байна.
  3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. ******* хэрэг хариуцах чадвартай байна.  

5. ******* сэтгэцийн байдал өөрт болон бусдад аюул учруулах шинж тэмдэг одоогоор илрэхгүй байна, урьдчилан тогтоох боломжгүй байна гэжээ. /хх-ийн 108-109/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот дүгнэлт:

1. Амь хохирогч Э.ын өмсөж байсан ногоон өнгийн монгол дээл, шаргал өнгийн бүс, хар өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн ноосон цамц, саарал өнгийн малгай, хар өнгийн хос оймс, канттай цэнхэр өнгийн өмд, цэнхэр футболк, хүрэн өнгийн түрийтэй хос гутал, ногоон өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн дотуур өмд, цагаан өнгийн хос хөлийн ороолт зэрэгт ямар нэгэн гэмтэл үүсээгүй байна.

Харин ногоон өнгийн дээлний баруун ханцуйн урд хэсэг дээр гутлын мөр үүссэн, мөн ханцуйны ар хэсэг хар өнгийн зүйлээр бохирлогдсон, цэнхэр өнгийн өмдний баруун хөлийн хэсэг хар өнгийн зүйлүүдээр тус тус бохирлогдсон толбо байна гэжээ. /хх-ийн 122-124/

            Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 197 тоот дүгнэлтэд:

            1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /РД: /-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

            2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.

            3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэжээ. /хх-ийн 132-134/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12-18/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19/

- Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-8/

- Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 74 тоот дүгнэлт /хх-ийн 115-118/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 14-17/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13/  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын дугаар баг тоотод буюу гэртээ гэрээсээ өргөж гаргах явцдаа хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот “...Талийгаач Э.ын цогцост сэмж, чацархай болон нарийн гэдэсний урагдалт, хэвлийн булчин болон өөхөн эдийн цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, хэвлийн цус хуралт хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт, баруун нүдний зовхи орчмын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх сэмж, чацархайн болон нарийн гэдэсний урагдалт, хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй болно, бусад гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Э. нь сэмж, чацархай болон нарийн гэдэсний урагдалтын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 73 тоот “...Гэмт хэрэг үйлдэгдэх үед овогтой // нь сэтгэцийн байдал эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. *******ы сэтгэцийн байдал одоо эрүүл байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* хэрэг хариуцах чадвартай байна.  ******* сэтгэцийн байдал өөрт болон бусдад аюул учруулах шинж тэмдэг одоогоор илрэхгүй, урьдчилан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд иргэдийн төлөөлөгч Н.Баамуугийн “...Шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэж байна...”  гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг  алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэж мэдүүлж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа болохыг Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 197 тоот  дүгнэлтээр тогтоосон байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний  сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/28, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 99,000,000 /0,000х150=99,000,000/ төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор  шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн богино түрийтэй 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн богино түрийтэй 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА

             ШҮҮГЧИД                                       П.ПАГМА

                                                  Х.ОТГОНЖАРГАЛ