Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 156/шш2020/00711

 

156/ШШ2020/00711

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00677/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух, Д.-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт оршин суух, П.Х--д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хонгорзул, нэхэмжлэгч Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр П.Х-тай 2006 онд танилцаж 2007 оны 1 сард гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр охин Х.Ц төрсөн. Анх гэр бүл болоод сайхан амьдарч байсан боловч 2007 оны 7 сараас эхлэн архи ууж агсан согтуу тавьж, зодож эхэлсэн. Эрүүл согтуу үедээ ч хардаж зодож цохих нь улам ихэссэн учир 2008 оны 8 сард охин Х6Цэцэгболдыг авч салсан. 2008 оны 8 сараас эхлэн одоог хүртэл бид тусдаа амьдарч байна. Би 2010 онд одоогийн нөхөр Д.И-тэй гэр бүл болж хамтын амьдралын хугацаанд 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин И.Ц, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүү И.Б нарыг төрүүлэн хамт амьдарч байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, охин Х.Ц-ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч П.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Уийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, охин Х.Цэцэгболдыг эх Д.Уийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Х, Д.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан, 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Батнай овогт П.Ц  эх Д.Уийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Хд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАРИНА