| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2507000000015 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт , тоотод оршин суух,
урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ы ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, гэм буруутай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.******* нь архидан согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр , Хангай хотхон 12 дугаар байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.ийг хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн хэсэгт удаа дараа гараар цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, нэг үүдэн шүдний хугарал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судласан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Улаанбаатар хотоос 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Багахангай дүүрэгт хамтран амьдардаг Ж.*******ийн гэрт нь ирж хоноод 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өглөөнөөс хойш хамтран амьдрагч Ж.******* бид хоёр архи уусан. Өдөр Ж.******* бид хоёр тамхи татах гэж гараад гадаа зогсож байхад Ж.******* намайг хардаад чи намайг залгахаар утсаа авахгүй юу хийгээд байдаг юм гэхээр нь би ажил хийдэг хүн, байнга утсаар ярина гэж юу байдаг юм гэхэд чи өөр хүнтэй болсон юм байна гэж уурлаад баруун гараараа миний нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохиход нь би тонгойтол миний толгой руу нэг удаа цохисон. Миний үүдэн нэг шүд унасан, хайгаад олоогүй. Би цагдаа дуудах гэхэд намайг аргадаад битгий дуудлага өгөөч гээд гуйгаад байсан. Би Ж.******* надаас холдохоор нь цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирсэн. Бид хоёр хамтран амьдраад 8 жил болж байна. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй. Би шүдний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /х.х-ийн 7 хуудас/,
- Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зөрчлийн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүр ахлагч Э. нь Л. гэх хүн Ж.******* намайг зодсон гэх дуудлага ирлээ гэж мэдэгдсэн. Тухайн дуудлагад ахлах ахлагч Д.ын хамт очиод Ж.*******, Л. нараас юу болсон талаар нь асуухад Ж.******* намайг хардаад цохиход миний үүдэн нэг шүд унасан гэхээр шүд хаана байгаа талаар асуухад гадаа цохисон унахаар нь хаясан гэхээр дагуулан хэлтсийн байранд авч ирж Ж.*******, Л. нарыг драгер багаж үлээлгэн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Ж.*******, Л. нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 10 хуудас/,
- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүр ахлагч Э. нь , тоот Л. гэх хүн Ж.******* намайг зодсон гэх дуудлага ирлээ гэж мэдэгдсэн. Дуудлагад зөрчлийн байцаагч дэслэгч Г.ын хамт очиж шалгахад Ж.*******, Л. нар , Хангай хотхон 12 дугаар байрны 1 дэх орцны 2 давхарт 11 тоотын гадаа байж байхаар нь юу болсон талаар нь асуухад Ж.******* намайг хардаад цохитол миний үүдэн нэг шүд унасан гэхээр нь шүд хаана байгаа талаар асуухад гадаа цохисон, шүд унахаар нь хаясан гэсэн. Хэлтсийн байранд авч ирээд Ж.*******, Л. нарыг драгер багаж үлээлгэн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Ж.*******, Л. нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/,
- Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой хамтран амьдрагч Улаанбаатар хотоос ирээд бид хоёр архи уусан. Маргааш өдөр нь бид хоёр тамхи татах гэж гадаа гараад би чи утсаа авахгүй өөр хүнтэй болсон юм уу гэхэд ажилтай хүн байнга утсаа авна гэж юу байдаг юм гэхээр нь би уурлаад нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт цохиход цагдаад дуудлага өгнө гэхээр нь би уучлалт гуйсан. миний шүд унасан байна гэхээр нь тамхи татсан газраа очиж шүдийг хайгаад олоогүй. Орцонд байж байтал цагдаа нар ирсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 88 хуудас/,
- Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ниий өдрийн 81 дугаартай дүгнэлтэд: “гийн ийн биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, нэг үүдэн шүдний хугарал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад нэг шүдний хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна”
Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 17-18 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 1, 3-4 хуудас/,
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламжийн хуудас танилцуулсан тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хиймэл шүдний тооцоо, орлого зарлагын баримт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /х.х-ийн 21-22, 23-28, 36-37, 41-42 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Нийслэлийн ны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 31-33, 52-70/ нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, … этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Л.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн тооцно.
Шүүгдэгч Ж.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед “дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, нэг үүдэн шүдний хугарал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.*******, хохирогч Л. нар нь 8 жилийн хугацаанд хамтран амьдрагч байгаа ба дундаасаа 6 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс учир шүүгдэгч нь хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Л., шүүгдэгч Ж.******* нар архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 1 шүдний эмчилгээний зардал нэхэмжилсэн ба шүүгдэгч Ж.******* нь шүдний эмчилгээний зардалд 120 000 төгрөг төлж барагдуулсан тул түүний бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлагын хувьд прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялын саналтай өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарснаас хойш хөдөлмөр эрхэлж галчаар ажиллаж байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү. Гэмт хэрэг үйлдсэн боловч цаашдаа энэ хүнийг нийгэмших, хөдөлмөрлөх, засарч, нийгэмших боломжийг харгалзан 2 сарын хугацаанд Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь 2 удаа хохирогч Л.т халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээс ял шийтгэгдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА