2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000288 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн ******* хороо, тоотод оршин суудаг, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2023/ШЦТ/76 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед ******* дүүргийн хороо, тоотод “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас иргэн Г.той маргалдаж, түүний нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, гэм буруутай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр ын гэрт их хэмжээний согтолттой ороод авсан юмнуудаа хүүхдүүдэд нь өгөөд Г.той юм яриад сууж байсан. Г. айл руу юм аваад ирье гээд яваад ирэхэд нь би авсан архиа ганцаараа уусан байсан. Би Г.ыг цохисноо санахгүй байгаа, миний буруу гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь архидан согтуурч өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд ******* дүүргийн хороо, тоотод Г.тай гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 хүүхдийн хамт гэртээ байж байхад ******* орж ирээд барьж явсан торноосоо нэг шил архи гаргаж ирээд ганцаараа уухаар нь би том бандиа гэртээ үлдээгээд бага хүүхдээ тэврээд айл руу явсан. Би гэртээ орж ирээд одоо болно, хариад амарчих гэтэл чи намайг яагаад хөөгөөд байгаа гичий вэ гээд босож ирээд нэг удаа зүүн талын шанаа руу цохисон. Би цохиулаад том хүүхдээ аваад зугтаагаад айл руу очиж дүү рүү нь хэлээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний зүүн талын шанаа хөхөрч хавдсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилж байна.

Би Г.*******г харьж амар гэж хэлсний төлөө миний зүүн талын хацарт нэг удаа хүчтэй гараараа цохисон, би айгаад шууд зугтсан. Надад учирсан гэмтлийг ******* гараараа цохиж учруулсан. Би архи дарс уугаагүй эрүүл, ******* их согтуу байсан. Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Урьд нь намайг цохиж зодож байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 6-7, 72-74 хуудас/,

 

- Насанд хүрээгүй гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 10 дүгээр сарын 13-ын орой гэртээ байхад ах манайд орж ирээд манай ээжид жаахан дулаацаад гаръя гээд галын дэргэд зогсож байснаа орон дээр суугаад уутнаас архи гаргаад ирэхэд нь манай ээж архи уулгахгүй шүү гэхэд ах ээжтэй хэрэлдсэн. Манай ээж дүүг тэврээд явсан хойно ах авч ирсэн архиа уусан. Ээж удаагүй орж ирээд ахыг одоо болно манайхаас гар гэхэд ах чи юу гээд байгаа пизда вэ гээд босож ирээд ээжийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Ээж цагдаа дуудлаа гэхэд ах утсыг нь булааж аваад газар хаяхад би ээжийн утсыг аваад ээж дүү бид гурав гэрээс гараад зугтаасан” гэх мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/,

 

- Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний төрсөн ах ******* 2024 оны 10 дугаар сард шиг санаж байна, согтуудаа о гэдэг эмэгтэйг зодоод цагдаад өргөдөл өгсөн байсан. Би тэр хүүхнийг нь гомдол саналгүй болгох санаатай эмчид үзүүлээд, эмийн мөнгө гээд цөөхөн хэдэн төгрөг өгсөн шиг санагдаж байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 76-78 хуудас/,

 

- Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дэлгүүрээс ундаа, тараг, боорцог, чихэр, 1 шил архи аваад найз ын гэрт ороход хоёр хүүхэдтэйгээ байсан. Би боорцог, чихэр, тараг зэргийг , түүний хүүхдүүдэд өгөөд архиа ганцаараа уугаад ууж байгаад уусан архиндаа согтоод юу болсныг санахгүй байгаа. Маргааш нь чи намайг зодсон цагдаад өгнө гэсэн. той уулзахад нүүр нь хавдаад хөхөрсөн байсан. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 83-85 хуудас/

 

- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 51*******тай дүгнэлтэд: “гийн ын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэх дүгнэлт /х.х-ийн 22-23 хуудас/,

 

Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, рентген зураг, дүгнэлт /х.х-ийн 1, 8-9, 18-21 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 31-40, 44-45 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч Г.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь архидан согтуурч өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд ******* дүүргийн хороо, тоотод Г.той гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.*******гийн бусдын гэрт архидан согтуурч маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй болохоо мэдүүлгээрээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.*******г бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг ******* дүүргээс гадагш гарахгүй байх ялын саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял оногдуулах боломжгүй, бичиг үсэг мэдэхгүй, техник хэрэгсэл, гар утас байдаггүй тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА