Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2019/00554

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр              Дугаар 156/ШШ2019/00554                     Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00598

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 4 дүгээр багт оршин суух, Тэлмэн овогт Лувсанцэрэнгийн Дүнжин /РД:СО44021512/-ийн хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагч ЛД,

прокурор Д.Энхжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ш.Лувсанцэрэн нь 1953 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Хэнтий аймгийн шүүхийн 1954 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 66, 137 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг Улсын дээд шүүхээс 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар тогтоолоор цагаатгасан. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нөхөх олговорын 40 000 000 төгрөгийг дүү Л.Ёндонпил, Л.Ладай, Л.Жавзмаа нартай хувь тэнцүүлэн хувааж авах болно гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ЛД нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар ЛД нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 174/6141/ дугаарт нийлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Ш.Лувсанцэрэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жил хорих ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж цагаатгагдсан, ЛД нь Ш.Л-гийн төрсөн хүү, түүнчлэн Ш.Л нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан орон сууц олгож байгаагүй гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар тогтоол,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/5940 тоот архивын лавлагаа,

- Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 641 дүгээр шийдвэр.

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 27 тоот албан бичиг.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.2 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1 Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэн зохицуулалтын хүрээнд Ш.Лувсанцэрэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний хүү ЛДд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ш.Лувсанцэрэнгийн хүүхдүүд болох ЛД, Л.Ёндонпил, Л.Ладай, Л.Жавзмаа нар нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээ хуваан авахаар тохиролцсон байх ба харин хүсэлт гаргах эрхээ Л.Дүнжид олгосон тул энэ дагуу нөхөх олговорыг Л.Дүнжид олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчийн хүүхдүүд нь хоорондоо хийсэн тохиролцооны дагуу нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Мөрөн сумын Төрийн сангаас гаргуулан Тэлмэн овогт Л.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ