| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00770/И |
| Дугаар | 156/шш2020/00808 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 156/шш2020/00808
2020 оны 11 сарын 09 156/ШШ2020/00808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00717/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багт оршин суух, Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багт оршин суух, Л.О-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.О-тай 2008 онд танилцаж, 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр том охин Үүрийнгэгээ, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бага хүү Хасчулуу нар төрсөн. Л.О нь хамтран амьдарч байх хугацаандаа байнга архи ууж, хардаж, зоддог, надтай хамт амьдарч байхдаа 3-4 эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. 2017 онд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэл хийж яваад үг хэлгүй зугтаагаад явчихсан. Тэрнээс хойш ор сураггүй байж байгаад, 2019 онд над руу утсаар яриад би өөр хүнтэй болсон, Улаанбаатар хотод хамт амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд би удаа дараа Л.О руу хүүхдүүдэд хэрэглээний мөнгө хэрэгтэй байна, мөнгө явуулаач гэдэг боловч тэрээр өөрөө наадахаа болго, надад хамаагүй, манай эхнэр төрсөн надад мөнгө байхгүй гэдэг. Утсаа огт авдаггүй, ярихаараа үг дуусгалгүй тасалчихдаг юм. Л.О нь Цагдаагийн газрын авто баазад ажилладаг тогтмол цалин авдаг.
Иймд охин А.Ү, хүү А.Х нарт эцэг Л.Оаас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Аээс ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн би Улаанбаатар хотод Цагдаагийн байгууллагад ажилладаг тул шүүх хуралд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
БИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Ү, хүү А.Х нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Оаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ат даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Л.Оаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 53 676 төгрөгийг төрийн санд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН