| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00437/И |
| Дугаар | 156/шш2020/00807 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 156/шш2020/00807
2020 оны 11 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2020/00807 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00437/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Б.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Б.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асаргаа болон тэтгэлэг тогтоолгох, хувиарт хөрөнгө болох 2 тугалтай үнээний үнэ болох 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Атой 2008 онд гэр бүл болж 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр том охин А.Э, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бага хүү А.М нар төрсөн. Б.А нь надтай суусан цагаасаа л архи ууж агсан тавьж зоддог болсон. Б.Аын зан ааш нь эрс өөрчилөгдөж 2015 оны 8 дугаар сараас О гэх эмэгтэйтэй хамт амьдрахаар гэр бүлээ орхиж явсан. Түүнээс хойш Б.А нь 2016 оны 7 дугаар сард хамтран амьдарч байсан О гэх эмэгтэйтэйгээ хамт Турк улс руу явсан тэнд амьдарч байх хугацаандаа Б.А Ог нар нь хүүхэдтэй болсон. Б.А 2015 оноос тусдаа амьдрах болсноос хойш хүүхдүүдээ анхаарч халамжилж байгаагүй. Хоёр хүүхэд маань эмээ өвөө дээрээ очоод аавтайгаа хаяа холбогдсон гэж ярьдаг. Б.А аав, ээж дээрээ ирээд байгаа болохоор хоёр хүүхдээ эцэг рүү нь явуулсан. Ариунболд нь өөрийн гэсэн гэр оронгүй эрхэлсэн тодорхой ажилгүй энэ тэнд тэнэсэн байдалтай хаашаа ч яваад өгч магадгүй амьдарч байгаа тул хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний бие Б.Атой 2008 онд гэр бүл болж хадам аав, ээжийнхээ хашаанд эсгийн гэр бариад амьдарч байгаад өөрийн гэсэн орох оронтой болж тусдаа гарахаар шийдэж 4х8 харьцаатай дүнзэн байшин бариад орж амжаагүй байсан чинь нөхөр Б.А өөр хүүхэнтэй хамтран амьдрахаар гэрээсээ явсан. Би өөрийн аав, ээж дээрээ хоёр хүүхдээ аваад очсон. Гэтэл Б.А 4х8 харьцаатай байшингаа зараад Турк явсан. Тэр 4х8 харьцаатай байшин болон миний аав, ээжийн минь надад өгсөн 2 тугалтай үнээг надад мэдэгдэхгүй дур мэдэн зараад ганцаараа хэрэглэсэн. Бидний энэ байдлыг харгалзан гэрлэлтийг маань цуцалж, хоёр хүүхдийг маань миний асрамжид үлдээж, Б.Аоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн миний хуваарьт хөрөнгө болох 2 тугалтай, 2 үнээний үнэ 2,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Ттай 2008 онд гэр бүл болж охин, хүү хоёртой болж 7 жил хамт амьдарсан. Б.Тгийн хэлдгээр би догшин ширүүн ааштай хүн биш удаа дараа гар хүрч байгаагүй. Хүүхдүүдээ ээжээс нь илүү халамжилж асардаг. Цаашид би хоёр хүүхдээ өөр дээрээ авч өсгөмөөр байна. Одоогийн байдлаар миний бие ажилгүй аав, ээжийн хамт амьдарч байгаа. Ажлын шаардлагаар хааяа хот аймаг хооронд явдаг. Турк улсад би өөр хүнтэй хамт амьдарч байсан. Тэгээд бид хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Харин охиноо өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжилээд байгаа 2 тугалтай 2 үнээг гэр бүлийн хэрэгцээнд зориулж зарсан гэжээ. (хх-ийн 23-24 тал )
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан СЖ86091101 тоот регистрийн дугаартай, Б.Т, Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 3 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин А.Э, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү А.М нарыг эх Б.Тгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 3 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин А.Эн, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү А.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Аоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Тд даалгасугай.
4. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Аоос хоёр тугалтай, хоёр тооны үхрийн үнэ 2,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамж 123,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА